Jump to ratings and reviews
Rate this book

61 АХ

Rate this book
ӨГүүллэгийн түүвэр

327 pages, Paperback

First published January 1, 2010

2 people are currently reading
21 people want to read

About the author

Т.Бум-Эрдэнэ

7 books14 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (35%)
4 stars
6 (30%)
3 stars
5 (25%)
2 stars
2 (10%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Пүрэвбазар.
20 reviews
December 15, 2012
Би үргэлж боддог байлаа. 40 насны дөрөө жийсэн монгол эрчүүд бодол болоод суухаараа юуны тухай боддог болоо гэж. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг. Тэгвэл тэр бүр эмээлтэй хазаартай морьдоо сул тавьж сэтгэлээ уудалдаг эрчүүд цөөхөн. Төрхөөсөө эхлээд цусандаа тэрхүү сэтгэлийн их хатуужилыг өвлөж авсан монгол эрчүүд бидний аав, ах, өвөөгийн доторх ертөнц ямар байдаг болоо гэсэн бодол миний сонирхолыг үргэлж татдаг. Алсын бараа ширтэн суунгаа бодлынхоо гүнээс хэсгийг нь таслан аваад зузаахан шиг ороочхоод тайван гэгч нь уушиглаж суух өвөөгийн маань дотор юу бодогддог байсан бол..

Бумаа ахын өгүүлэгүүд амьдралаас огтхон ч зөрдөггүй нь залуу насны хийсвэрлэл, хийрхэлийг хазаарлаж дөнгөсөн нас тогтсон нүдээр хорвоог хардаг учраас тэр байх. Эх нутаг, аав ээж, гэр бүл гээд хамгийн нандин зүйлүүдийн тухай Бумаа ахын нүдээр хэрхэн харагддыг уншиж төсөөллийнх нь өрөөнд түр саатсандаа тун чиг баяртайгаар уншиж дуусгалаа.

61 ах номны өгүүллэгүүд дундаас "Лойдор", "Нэг ертөнц хоёр өнгө" хоёр өгүүллэг нь бусдаасаа илүү таалагдсан агаад "Эмгэн" гэх өгүүллэгийг нь хүн бүр уншаасай гэж хүсэж байна.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
December 17, 2011
Сүртэй их таалагдсангүй эсвэл би таалсангүй. Гэхдээ мундаг бичдэг хүн байна лээ.
Нутгаа л их санаж өгүүлсэн юм шиг бгаам Нэгдсэн Улсад бхдаа. Тийм мэдрэмж төрсөн.
Ганц нэг өгүүллэгүүд нь дажгүйвтэр. Ихэнх өгүүлэгийн хувьд сонирхол муутай, нэг газраа эргэлдээд бгаам шиг мэдрэмж :-O
Profile Image for Urangoo.
197 reviews
November 2, 2014
Олон хөөрхөн өгүүллэгүүд уншлаа. "Тэр надаас 61 ах", "Зөрөөд өнгөрсөн тавилан", "Хуландай" гээд л... 25 өгүүллэгтэй сайхан ном. Нээрээ л Номинчимэд ахын хэлсэнчлэн барууныханд байхгүй, Оросуудад л байдаг тэр хүнлэг сэтгэл, дотоод ертөнцийг гаргасан өгүүллэгүүд. Бум-Эрдэнийн ном дахин тааралдвал заавал авч уншнаа.
Profile Image for Shafali.
5 reviews
August 18, 2012
Өгүүллэгүүдийнх нь үг хэллэг, үгийн сонголт үнэхээр дажгүй шүү. Орчин үеийн зохиолууд дээрээс тэр болгон ажиглагдаад байдаггүй ховор нандин үгс нь зохиолуудыг бүр ч амттай болгосон гэж хэлж болно.

Өнөөгийн манай гадагшаа дотогшоо шилжилт хөдөлгөөн ихэссэн энэ үед бидний амьдралд тохиолдож буй хөгтэй, шүүмжлэлтэй мөн үнэлүүштэй бүхий л талыг гаргаж бичсэн нь үнэхээр таалагдсан.
Profile Image for Ulziisaikhan Jargal.
53 reviews
July 23, 2012
уншиж байгаад сүүл хэсгээс нь хаясаан..таалагдаагүй :D
Profile Image for Dalai.
6 reviews1 follower
October 6, 2013
нарийн мэдрэмж, өөр өнгө, ухаарал, уярал, үргэлж хажууд байдаг анзаарагдамгүй аз жаргалууд
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.