Home
My Books
Browse ▾
Recommendations
Choice Awards
Genres
Giveaways
New Releases
Lists
Explore
News & Interviews
Loading...
Community ▾
Groups
Quotes
Ask the Author
People
Sign in
Join
Jump to ratings and reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Парапсихологийн Унших Бичиг
Б.Галаарид
4.20
5 ratings
0 reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Гоц үзэгдэл судлаач Б.Галааридын судалж бичсэн, орчуулж эмхтгэсэн бүтээлүүдээс дээжлэн барьж буйдаа бид баяртай байна. Гоц үзэгдэл судлал Монголд өөрийн гэсэн орон зайтай болж, энэ чиглэлийн бутээл туурвил, орчуулга олноороо хэвлэгдэн гарч, бие даасан судлаачид төрж буй нь сайшаалтай.
Тэдэн дундаас судлаач, сэттуүлч Б.Галааридын бүтээлүүд баялаг мэдээлэл, цэгцтэй бичлэг, сонирхолтой баримтаараа анхаарал татдаг. Энэ удаад бид Б.Галааридын бичсэн "Нууц ертөнцийн тэмдэглэлүүд", мөн түүний орчуулсан "Нострадамустай ханьссан түүх", "Үл танихуйн хил гатлахуй" номуудыг нэгэн баринтагт багтаан танд толилуулж байна.
Аль аль нь хэрэгтэй, сонирхолтой, ер бусын бүтээлүүд. Эдгээр ном 2005 онд тус тусдаа гурван дэвтрээр хэвлэгдсэн бөгөөд гоц үзэгдэл судлаач, сонирхогчдын ширээний ном болж, өдгөө олдохгүйд хүрсэн тул мөн улс орны өнцөг булан бүрээс хилийн чандаас ч бидэнд хандсан уншигчдын хүсэлтээр хоёр дахь удаагаа хэвлэхдээ нэгэн боть болгон эмхэтгэв.
Оросын алдарт парапсихологч Константин Филимонов, Монголын гоц үзэгдэл судлаач Б.Галаарид нар жирийн уншигч, сонирхогчдод зориулан энгийн ойлгомжтой бичсэн эдгээр бүтээлийн танин мэдүүлэх ач холбогдол үлэмж их бөгөөд "Парапсихологийн унших бичиг" хэмээн нэрийдэхэд буруудахгүй.
Эрхэм уншигч Та далд ертөнцийн чинадад тавтай аялагтун.
388 pages
First published January 1, 2008
Book details & editions
1 person is currently reading
26 people want to read
About the author
Б.Галаарид
11 books
8 followers
Follow
Follow
1966 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1982 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын 8 жилийн дунд сургууль, 1984 онд Алтай хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1989 онд Уралын Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Үг”, ”Улаанбаатар”, “Өнөөдөр” зэрэг сониныг өлгийдөлцөж, нийслэлийн төр захиргааны хэвлэл – “Улаанбаатар” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, төрийн төв хэвлэл – “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактор, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Одоо танин мэдэхүйн “Гэрэлт Цалиг” сонины эрхлэгч, “Цалиг” хэвлэлийн газрын захирал.
Б.Галаарид нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн анхны мэргэшсэн багш нарын нэг бөгөөд “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтын захирал, КУДС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч зэрэг алба хашиж олон арван сэтгүүлч бэлтгэжээ.
Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, иргэн сэтгүүлчдийн “Бүгдээрээ.мн” сайтыг блогч нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Монголын зохиолч сэтгүүлчдээс хамгийн анх блог хөтөлсөн.
МЗЭ-ийн шагнал, “Гэгээн муза” шагналтай. 2006 оны шилдэг арван блогчийн нэг, Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.
Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад ихээхэн хүч хөдөлмөр зарж яваа уран бүтээлч юм.
Ratings
&
Reviews
What do
you
think?
Rate this book
Write a Review
Friends
&
Following
Create a free account
to discover what your friends think of this book!
Community Reviews
4.20
5 ratings
0 reviews
5 stars
2 (40%)
4 stars
2 (40%)
3 stars
1 (20%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Search review text
Filters
No one has reviewed this book yet.
Join the discussion
Add
a quote
Start
a discussion
Ask
a question
Can't find what you're looking for?
Get help and learn more about the design.
Help center