Nanalism25 reviews3 followersFollowFollowMay 27, 2020П.Одинцов уг бүтээлдээ зомбичлол гэдгийг "удирдахад хялбар хүн бий болгох" гэж тодорхойлсон.Тэрээр бид бүгдээрээ хэрхэн зомбичлогдож байгааг нийгэм, гэр бүл, хөдөлмөрийн харилцаа, улс төр гээд бүхий л түвшинд сонирхолтой өнцгөөс, баримтад үндэслэн тайлбарласан. Тухайлбал, Сайн хүмүүжилтэй хүүхэд гэдэг нийгмийн утгаараа амархан удирдагддаг бие хүн, харин сайн ажилтан гэдэг аль ч утгаараа сэтгэлийн зориггүй үнэнч боол гэж тодорхойлсон байх бөгөөд ийнхүү хөтөлбөрчлөгдсөнөөр зомби болдог гэжээ.Зомбичлол бол сайтар хөтөлчбөрлөх процесс. Мэдээний хөтөлбөр харсны дараа сэтгэлээр унаж байвал, хэрвээ цуврал киноноос цуврал киноны хооронд амьдарч байвал, хэрвээ сэтгэлийн тухыг бий болгоход танд хэн нэгэн хэрэгтэй байгаа бол таныг хөтөлбөрчлөгдсөн гэж тодорхойлно. Харин сэтгэн боддог хүмүүсийг удирдан захирах боломжгүй учир тэд өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэж, өөрийн асуудлаа өөрөө шийдэж, өөрийн бүхэндээ өөрөө санаа тавьж амьдардаг. Тэд аливаа мэдээллийг сэтгэл хөдлөлийн түвшинд бус үзэл бодол, эргэцүүллийн түвшинд хүлээн авдаг учраас зомбичлогддоггүй гэжээ.Тиймээс зомбичлогдохгүй, хөтөлбөрчлөгдөхөөс чөлөөлөгдөхийн тулд өөрийн толгойгоор сэтгэж, өөрөө өөрийгөө мэддэг байх хэрэгтэй байна.favorites