Soko282 reviews52 followersFollowFollowMarch 26, 2023Жил гаруй хугацаанд Хатгал руу нүүсэн гэр бүлийн талаарх фб постуудыг унших болсноор хуульч, нийтлэлч Ч. Бат-Уянга гэх эмэгтэйн бичвэр маш их таалагдах болсон юм. Энэ жил тэмдэглэлээ эмхэтгэн номоо гаргажээ.Улбар паблишингийг үүсгэн байгуулан 2 ч номоо өлгийдөн авсны нэг нь “Хатгалын тэмдэглэл” юм.Тус номноос таалагдсан хэсгээ тэмдэглэснээ энд үлдээе.…Ер нь угаасаа хөөрхөн биш охидод эрчүүдэд эрхэлж сурах ч завдал олддоггүй юм. /бүүр зөндөө толгой дохив :-)…Хүний тавилан заяа гэж өөрийн сонголт уу, эс бөгөөс үйлийн үр, тавилангийн оноолт уу гэж хаа нэг эргэлзэх. /хэн хүний эргэлзээг ганц өгүүлбэрээр товчхон тодорхойлжээ.…Бусдад ахуйн ая тух, сэтгэлийн амар амгаланг ерөөх болов. Амьдралд өөр юу хэрэгтэй гвэ? Гэхдээ л мөрөөдөл асна, ялгаа нь өмнөхөөс өөр.…Эмэгтэй хүн үсээ гэнэт тайрахаараа заавал нэг юм шийдсэн байдаг.…Хэн хэнийхээ залуу насыг хамт үржээ- тийм сайхнаар хайрлалцав.… Хэнд ч сэтгэлийнхээ сул дорой, ахуйнхаа зовлонт төрхийг харуулж болох хүн хэрэгтэй. Гэхдээ цаг нь ирэхэд түүнээсээ ч салах ёстой…… Carpe diem /Seize the day/ Өдрийг эзэгнэ! — Би ойрд шивээс хийлгэхсэн гэсэн бодлоор дүүрээд байгаа хүнд гоё шивэх үгс байна гэж бодоод тэмдэглэн үлдээв. Нөгөө бодсон үг нь Viva la vida — Амьдрал мандтугай!
Ag225 reviews21 followersFollowFollowMarch 21, 2023Гэрээс гараад Мэлхий хад хүрээд ирэх хугацаанд замд уншлаа...Хотын бид чинь ямар ч гэнэн, романтик, дэврүүн улс байдым дээ... Энэ муухай утаа, саарал тоосноос салаад хөдөө очоод жаргачих л юм боддог, галаа түлж, усаа зөөж чадах билүү? Уг нь олноороо хөдөө очиж наад захын асуудлаа шийдэхийн төлөө хичээж эхлэхэд тэнд ч дагаад хөгжих байх л, хэхэ, энэ бас л олон романтик бодлын нэг ч юм билүү...Ямартаа ч хөдөө гараад амьдарчихна, буйдхан газар унших ном, уух кофегоо хангалттай базаачихаад тааваараа дуртай зүйлээ хийж сууна гэсэн бодол минь биежээд, бодит болохын цагт юутай тулж болохыг маш тодоор мэдэрч авлаа...owned-paper-books
Baaska Baaska284 reviews12 followersFollowFollowApril 16, 2023Намар өвөл дамжсан сэрүү татуулсан ч сэтгэлд дулаахан хөөрхөн ном.
Tamir Bayarsaikhan20 reviews1 followerFollowFollowOctober 27, 2023.. Одоо цаг хэмээгч одоодоо л өнгөрсөн цаг мэт, ирэгсэд ч үлдээх буцах усны шувууд мэт мэдрэгдэнэ. Түүнээс хойш зөвтгөл, буруутгал ч тус тусынхаа байрандаа таг чиг болно оо...journal