Tegshee19 reviews16 followersFollowFollowJanuary 11, 2018Amai gej sonsoj baisnaas yag tuhtai blogiig ni unshij baigaagui yum bna. tegeed ali 2013 ond hevlegdsen nomiig ni olj unshlaa. 2005 ond internet hurtel tiim aihtar hogjoogui ued, bid nariin "batsaan" baih ued delhiig toirohoor garsan uneheer tom setgej hodoljee gedegiig ene nomnoos niitlel bur deerees ni unshij bolno. Niitleluud ni bas neleen tsag, setgel gargaj bichsen, unshuurtai, yalanguya suuliin 5,6 niitlel ni yag l bodoj baisan zuiluud, adilhan shanalj baisan sedvuudiig hondson. Bi ooroo ovoo olon ornoor ayalj baisan ch ingej sain temdeglel hotlooguidee odoo joohon haramslaa, gehdee daraagiin 6 sard ayalah ayalaliinhaa temdegleliig sain hiie gej inspire bolloo. suuld ni helehed, goy niitleliin tsugluulaga nom boljee.
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowDecember 10, 2020Ямар ч номоос өөртөө сургамж, хичээл болгож авах зүйл дор хаяж нэгийг олбол тэр номыг уншсаны хэрэг гарч байгаа гэж боддог болсон. Хэдийгээр 'Гайхамшигт ертөнц'-ийг эхний хэдэн хуудас найруулга зүй талаасаа тиймэрхүү санагдсан ч өнөөх сургамж, өөрт хэрэгтэй зүйлээ олж авахаар цааш үргэлжлүүлэн уншлаа. Тэгсэн маань ч зөв болов; олон зүйлийг тод томруунаар харав, ухаарав, мэдрэв. Түүний бичвэрүүд унших тусам чанаржиж, эгээ л аяллынх нь түүнд өгсөн, ухааруулсан зүйлс нэмэгдэж байгааг, нүдэн дээр минь тэр хэрхэн өөр хүн болж байгааг харлаа. Хамгийн таалагдсан нь бичвэр нь "Та үнэхээр дэлхийг тойрмоор байна уу?", "Ганцаардал буюу амьдралын хичээл","Хайрлахаас айдаг болсон байна" байлаа.Үнэнийг хэлэхэд Амайгаар маш их бахархсан. Одоогийнх шиг бүх юмийг нэг товч дараад судалж, мэдэх боломжгүй тэр үед, өөрийн зардлаар, харанхуйгаар дэлхийг тойрно гэдэг бол хүн бүрийн хүсээд хийчихдэг зүйл биш юм. Би одоо ч түүн шиг ингэж аялаж зүрхлэхгүй. Түүний аяллын тухай энэхүү номын бидэнд өгсөн хамгийн том зүйл нь эмпати чадварыг бага ч болов суулгах байх. Дэлхий ертөнц ямар агуу, хүмүүс бид өөр хоорондоо харилцан адилгүй, бусад орны аж амьдралын ялгаа зэргийг уншиж, харж, ойлгосноор бидний харах өнцөг тэлж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэн, нэг нэгнийгээ илүү ойлгон, бусдад илүү хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж сурч байгаа юм. Мөн миний хувьд уншиж байхдаа удаа дараа мэдэрсэн зүйл бол байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж, талархах байлаа. Монгол хүмүүс бид ямар азаар дайн дажингүй, үймээн самуунгүй оронд амьдардаг юм бэ, бид байнгын халуун байдаг газар төрчихөөгүй азтай шүү гээд л. Бороо, цас үзэж эморох дуртай би дөрвөн улирал ээлжилдэг, үзэсгэлэнт сайхан Монгол гэдэг нутагт төрсөн азтай хүн юм, бидэнд ийм нутгийг өвлүүлсэн өвөг дээдэстээ үнэхээр их талархаж байна. Номон дээр ялангуяа тэр хувцасанд, биенд өндөгөө цацдаг ялааны тухай уншаад цаг, минут тутам ялаа үргээж амьдардаг тэр хүмүүсийг үнэхээр их өрөвдсөн. Бас ундны усаа авах гэж хол газрыг туулдаг, балга ус ч хүний амь амьдралд ямар чухлыг мэддэг тэдгээр хүмүүсийн дэргэд цоргоо нээгээд л усаа авдаг, хэрэглэж буй усныхаа үнэ цэнийн талаар, цаашид хэрхэх талаар нэг их боддоггүй бидэн шиг хүмүүс үнэхээр нэг талаар азтай нөгөө талаар цамаан, харалган юм. Хэдийгээр бид өнөөдөр дэлхийг хамарсан цар тахлын дунд амьдарч байгаа ч амьд үлдэх, амьдрахын тулд өдөр бүр тэмцдэг, тэмцэлддэг хүмүүстэй харьцуулахад үнэхээр аз жаргалтай, амар жимэр амьдарч байгаа шүү.Түүний бичсэнтэй маш их санаа нийлсэн, ээж хүн болохын хувьд миний эмзэглэж явдаг нэг сэдэв бол зурагтаар нэвтрүүлэг, кинонуудыг замбараагүй, шүүлтүүргүй гаргадаг явдал. Ихэнх сувгуудын гаргаж байгаа контент нь насны хязгаарлалт байдаггүй, өдрийн цагаар гаргадаг. Хүүхдүүд л болсон хойно сониуч зандаа хөтлөгдөн эцэг эхээ байхгүй үед сонирхсон зүйлээ үзэж л таараа. Амайгийн бичсэнчлэн 'Би жаахан байсан учраас өөрийгөө мэдээллээс хязгаарлах ухамсар байгаагүй', учир нь хүүхдүүд бол цагаан цаас, том хүмүүс шиг наад цаадахыг шүүн тунгаах чадвар, сэтгэл зүйн дархлаа суугаагүй байгаа. Насанд хүрсэн хүмүүсийн аливаа асуудал, сэтгэл зүйн эмгэгийг судлахад ихэнх нь хүүхэд насанд авсан аливаа цочрол, траумагаас үүдэлтэй байдаг гэдэг. Зарим нь бүр тухайн үед цочрол авч байгаагаа ч мэдээгүй, хэзээ хойно олж мэддэг. Хүүхдүүдээ хүүхэд хэвээр нь, цагаан цайлган, энэрэнгүй хэвээр нь өсгөх юм сан. Түүнчлэн насны хязгаарлалттай киног хүүхдүүдийнхээ дэргэд үзэхээ болиосой гэж эцэг эхчүүдээс хүсмээр байх юм. Нөгөө талаар бас миний чиний хүүхэд гэж зааг, зураас тавьмааргүй, нэгэнт л нийгмээс салгаад бөмбөлөг дотор амьдруулахгүй, хэдхэн жилийн дараа хүүхдүүд том болж нэг л ижил нийгэмд амьдрахаас хойш үнэхээр хүүхдүүдээ хайрладаг, тэдэндээ сайн сайхныг хүсэж байгаа бол зөвхөн тэднийгээ асарч тойлох биш амьдарч буй нийгэм, түүнийг бүрдүүлж буй бусад хүмүүс, хүүхдүүдэд санаа тавьж, алсыг харсан, хэрэгтэй, өгөөжтэй зүйл хиймээр байна.Эцэст нь хэлэхэд аливааг үзэж туулсан замынхаа төгсгөлд л хүмүүс бид хүн хүнээрээ дутдагийг, амьдрал энгийн тусмаа сайхан, аз жаргал гэдэг өдөр тутмын жижиг сажиг зүйлст байдаг гэдгийг мэдэрдэг, ойлгодгийг энэ ном дахин дахин сануулсан шүү. Энэ номыг уншиж эхлэхээс өмнө нэг том шийдвэрт хүрэх гээд эрзэлзээд байсан боловч унших явцад юу хийх ёстой тодорхой харж чадсан, тиймдээ ч маш их талархаж байна.
Пүрэвбазар20 reviewsFollowFollowApril 14, 2013Талын нүүдэлчин монголчууд Хятадын Шар тэнгисээс умардын Атираат тэнгис хүртэл Шивэрийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл хорвоогийн дайдыг хэдэнтээ хүлэг морины нуруун дээр хөндлөн гулд дайтан туучиж өргөн уудам нутагт эзэн сууж байсан цагаас хойш хэдэн зууны хуудас эргэжээ. Удирдахуйн ур ухаан, эрмэг зориг чадал хоёрыг хослуулж ихэмсэг хөгшин европыг манантсан хөшгийг хуу татаж ороод сэртэл нь сэгсэрч чадсан зэрлэг балмадаараа алдартай тэдгээр цөөхөн нүүдэлчид өдгөө Азийн цээжнээ амар тайван аж төрж байна.Үнэхээр ч The Great Mongol Empire аас хойш бид нийтээрээ ийшээ тийшээ хол нүүдэллсэн нь үгүй. Тийм ч учраас хилийн дээсээс гаднах олон үндэстэн ястны соёл урлаг, боловсрол, шашин шүтлэг, гүн ухаан гээд олон зүйлүүдийг монгол хүний сэтгэлд хэрхэн бууж, түүнийгээ яаж тунгааж бичсэнээр олж унших бэрхтэй.Олон мундаг орчуулагчдын ачаар бид хүүхэд наснаасаа л дэлхий ертөнцийн тухай түүх, уран зохиол, гүн ухааны г.м олон янзын номуудаар дамжуулан уншиж, амтанд нь орж түүгээрээ ч ертөнцийг төсөөлсөөр ирсэн. Чухам Монгол хүний нүдээр одоогийн бидний амьдарч буй дэлхий ертөнц ямар харагдаж байна вэ гэдгийг Золбаярын бичсэн энэхүү цуврал номнуудаас уншиж болно. Иргэний дайнтай улс орны мөргөлдөөн болж байгаа гудамжны захад байх байранд чичрэн байж бичсэн тэмдэглэл, африкийн сүнс тарчлам халуунд үхэл таригч вирус авчихаад үхэх сэхэх дээрээ тулаад босож ирсэн тэмдэглэлүүд гээд амтархан унших олон түүхтэй эдгээр цуврал номнууд урд хожид номын дэлгүүрийн тавиур дээр харагдаж байгаагүй "анхдагч" болсон гэдгээрээ онцлогтой юм.Анхны аялалаасаа эх орондоо буцаж ирж байхад нь урд хөршийн хил дээр Золбаяртай таарч хамт зурагаа авахуулсан боловч тэрийгээ эрээд эрээд олдсонгүй ээ гэж. Аяны тоос болсон урт аялалын цүнхэнд нь тэгхэд эдгээр олон түүхүүд удахгүй цаасан дээр бууж гарт минь хэвлэгдэн ирэхээр явж байсан байх нь.
Батзориг26 reviews12 followersFollowFollowJuly 23, 2013Одоогоор хэвлэгдээд байгаа түүний 3н Монгол Бадарчин цувралын хамгийн сайн шигшигдсэн ном нь энэ болов уу... Аялал, зугаа цэнгэл, үдэшлэг гэдэгтээ бус зүгээр л эдгээр номыг уншихад хэн нэгэнтэй (Амайтай) амьдрал гэж юу болох тухай илэн далангүй ярилцсан юм шиг, юугаа ч нууж хаалгүй бичсэн байдаг нь намайг энэ номыг дахин дахин сөхөж харахад хүргэдэг юм болов уу. Гаанцаардал буюу амьдралын хичээл, Хайрлахаас айдаг болсон байна гэх гарчигтай нийтлэлүүд түүнийг юу үзэж ухаарсныг илтгэх мэт...
Ankhbayar Tserenvandan9 reviews3 followersFollowFollowOctober 25, 2020Монгол хүний нүдээр дэлхийг тэмдэглэн үлдээж буй олон улс судлалын ажил юмаа. Коронавирус гээд хаашаа ч явж чадаагүй энэ онд аялах хүслийг маань энэ ном хангалттай дарж авч чадлаа. Ёстой уншихад хялбар, энгийн, гэхдээ мэдлэг их агуулсан, сургамжтай, судалгаатай ном байлаа.
Uyanga Enkh19 reviews2 followersFollowFollowAugust 29, 2018Анх хэвлэгдэж байхад нь уншиж байсан. Африкт аялаж байгаа хэсэг нь төсөөлөгдтөл сайн бичигдсэн санагдсан. Үүргэвчтэй аяллын хүндрэл бэрхшээл, сайхан талыг нь хуваалцсан дажгүй ном.