Jump to ratings and reviews
Rate this book

Миний ажлын ноу-хау

Rate this book
Залуус өнөөдөр Монголдоо ажилд орж чадахгүй байна. Тэдэнд ажил зааж өгөх завтай эцэг эх, багш ч ховор болжээ. Ажил олж хийнэ гэдэг нь ажлын тухай анхны мэдэгдэхүүнгүй хэн бүхэнд бэрх зүйл. Тэр тусмаа ажлын дөргүй залуусаа яаж ажилтай болгох тухай бодогдох үед тэднийг янз янзын сургууль руу л мөнгө төлж явуулна. Ингээд гэртээ мөнгө өвөртөлж ирэх ёстой залуус тэтгэвэрийн эмээ өвөө, бага цалинтай ээж, ааваараа тодорхойгүй удаан хугацаагаар тэжээлгэсээр л байдаг. Сургуульд зааж өгдөггүй, зөвхөн тухайн ажлыг хийж үзсэн, ХИЙЖ чадсан хүнээс суралцсан эрдмийг «ноу-хау» (Know How) буюу үгчлэн орчуулбал «яаж хийхийг мэдэж авлаа» гэж нэрлэдэг. Ардын уламжлалт нэр томъёо нь «ажил хийх дөр» юм. Орчин үеийн олон улсын менежментийн бүхий л сурах бичигг энэ үгийг улс орон болгон орчуулалгүй шууд л англиар нь «ноу-хау» хэмээн хэрэглэх болжээ.

Оюутан дүү Г.Идэр-Уугантай нэг өдөр ярилцаж суутал энэ номыг гаргах шинэ санаа гэнэт төрсөн юм. «Сургууль төгсөөд ажил олж хийе гэвэл яг юунаас эхлэх ёстой вэ, та ямар ажил хийж байсан бэ» гэж Уугаа маань асуулаа. Би түүнд маш энгийн үйлдэлтэй, жижиг албанаас ажлаа эхэлсэнээ ярьж байтал, «Манай ангийнхан бүгдээрээ сургууль төгсөөд том газар, том цалинтай ажилд орно гэж мөрөөддөг. Гэтэл та яаж яваад тэр жижиг ажлаасаа өдий зэрэгт хүрсэн бэ» гэж асуув.

Оюутан дүүгийн энэ асуултын дараа залууст ажлыг яаж хийх «ноу хау»-г бичиж өгөх нь чухал юм байна гэж шийдэв. Дараа нь номынхоо эхний хэдэн хуудсыг надаас ажил мэргэжлийн талаар зөвлөгөө хүсч, е-мэйл бичсэн Э.Мөнхдэлгэр гэдэг оюутанд илгээж уншуулаад, «Ийм ном чамд тусалж чадах уу» гэж асуулаа. Оюутан хэд хоног таг чиг болсноо «Та номоо хурдан хэвлэн гаргах хэрэгтэй. Би таны номын анхны уншигчдын нэг байхаа амлаж байна. Ямар нэгэн саад тохиолдоход таны номоос үлгэр жишээ аван, урам зориг, эрч хүчтэйгээр хэрэг зоригоо бүтээх болно. Аавын тань хэлсэн үгнүүд надад зориулагдсан юм шиг санагдлаа» гэсэн догь үгтэй хариу бичсэн байлаа.

Энэхүү номонд өөрийнхөө гүйцэтгэж байсан улс төрийн элдэв ажлын талаар бичсэнгүй. Улс төр, албан тушаалгүйгээр амьдрах олон гарц хорвоо дээр байгааг өгүүлэх нь миний номын нэг зорилго юм. Номыг маань уншаад миний хэзээ ч хийж чадахгүй бусад ажлын «ноу-хау»-гаа хүмүүс дэлгэж, залуустайгаа хуваалцсан ном гаргаасай гэж хүсч байна. Учир нь «ноу-хау»-гаар баялаг нийгэмд ажилчдынх нь хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Ноу-хау-гаа хойч үетэйгээ хуваалцдаггүй нийгэмд хүмүүс нэг дороо хий эргэсээр байдаг юм. Монголын нийгэм хурдацтай хөгжил рүүгээ жолоогоо эргүүллээ. Иймээс эцэг эхчүүд бид туулаад өнгөрүүлсэн ажлынхаа «ноу-хау»-г харамгүй хуваалцаж, залуусаа эрч хүчтэй, бүтээмж өндөртэй болоход нь туслах цаг болжээ. Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй оруулсан зарим хүний тухай мэдээллийг бичихдээ нэрийг нь өөрчилсөндөө хүлцэл өчье.

272 pages, Paperback

First published January 1, 2010

19 people are currently reading
366 people want to read

About the author

Oyungerel Tsedevdamba

11 books326 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
109 (41%)
4 stars
91 (34%)
3 stars
51 (19%)
2 stars
8 (3%)
1 star
6 (2%)
Displaying 1 - 18 of 18 reviews
Profile Image for Togoldor Erdenebileg.
133 reviews23 followers
July 30, 2012
Mash ih taalagdsan. Hun ajliig goloh bish ajil huniig goldog. Hun husej moroodson zuildee hurehiin tuld ooriin gesen bodoltoi, mash ih sharguu, ooriigoo bur talaar daichlah heregtei bdg gedgiig ih engiin ug hellegeer saihan oilguuljee.Udahgui dahiad unshina aa.
Profile Image for Odgerel.
109 reviews3 followers
April 22, 2021
Энэ номыг уншъя гэж ер нь бодож байсангүй. Яагаад ч юм нэг их сонирхолтой биш байх гэж боддог байж байгаад MPLUS дээр сонсохоор байхаар нь монголоор юм сонсож үзье гээд сонголоо. Маш их таалагдлаа. Ямар хөдөлмөрч хүн бэ? Яасан олон төрлийн ажлуудыг шударгаар сайн хийж гүйцэтгэсэн юм бэ? Ямар ч ажилд сэтгээсээ маш зөв ханддаг юм байна. Би энэ хүнийг ер нь огт мэддэггүй байсан байна. Их сэтгэлд хүрлээ. Тэр сонинд бичиж байсан шинжлэх ухааны нийтлэлүүд нь хавсралтаар байсан нь бас гоё байлаа
Profile Image for Anudari Amarjargal.
9 reviews2 followers
October 5, 2021
Ажлын гараагаа эхэлж буй залуучуудад “ажил” гэдэг ТОМ АХ-тай хэрхэн нөхөрлөх талаар энгийн бөгөөд үнэтэй зөвлөгөөнүүдийг өөрийн бодит туршлага дээр үндэслэн шигтгэж өгсөн нь таалагдлаа. “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” гэдэг үг байдаг. Ажил дээр гараад удаагүй, эд карьер төлөвлөлтөө хийж буй, аль эсвэл ажлын нэгэн хэвийн байдалд гацсан залуу хөдөлмөр эрхлэгч, ажилтан хэн бүхэн “аминчхан зөвлөгөөнүүд”-ийг нэг уншчихвал гэж бодогдов. Уншихад амттай, урам зориг хайрласан ном байлаа. Хавсралт хэсэгт оруулсан шинжлэх ухааны нийтлэлүүд нь, мөн тэрхүү мэдээллийг уншигчдад хүргэж буй хэлбэр нь тун сонирхолтой санагдлаа.
Profile Image for Dolgorsuren.
12 reviews2 followers
April 8, 2016
4 жилийн өмнөх оюутан хүний нүдээр уншиж байхад ажил хийх ямар амттай юм бэ гэж бодогдож байв. Одоо харин ажил дээр гарахад тэгдэг юм шүү, ингэдэг юм шүү гэж сэтгэлээсээ зөвлөгөө өгөх хүнгүй байдаг надад үнэхээр хэрэгтэй, цагаа олсон явдал байлаа. Ямартай ч хийж байгаа ажлаа бүү гол. Хийсэн шиг хий. Хэзээ нэг өдөр амжилт өлгийдөн авна. Ажиллахаа бүү зогсоо. Хамгийн гол нь ухаалаг ажиллаж сур хэмээн сайтар ойлгож авлаа.
Profile Image for Dulguun Battulga.
11 reviews
April 5, 2021
Хөдөөний ах дүүсийнхээ хүүхдүүдтэй бяцхан гэрээ хийж гэртээ амьдруулан хэн хэндээ ашигтай байдлаар хамтран амьдардаг хэсэг нь их сонирхолтой юм.

Англи хэлийг маш их хөдөлмөрөөр хичээж сурсан гэдэг нь амьдралынх нь замналаас маш тод харагдлаа. Одоогийн хүүхдүүд аливаа зүйлсийг сурахдаа хөгжилтэй байдлаар амархан сурах гэж хичээдэг болсон үед таны номыг уншихад хуучны шаргуу хөдөлмөрөөр их мэдлэгийг хувимтлуулдаг юм шүү гэдгийг дахин сануулах шиг боллоо.

Нөхөртэйгөө байнга ярьж, шинэ хийх зүйл эрэлхийлдэг гэдэг нь бас их сонирхолтой юм. Ногоон нүдэн ламыг хамтарч бичсэн шиг надад бас эхнэртэйгээ хамтарч ном бичих хүсэл төрлөө.
Баярлалаа.
3 reviews3 followers
January 25, 2019
Анх Оюунгэрэл зохиолчийн Америкт сурсан тэмдэглэл номыг арван жилийнхээ төгсөх ангидаа уншиж байлаа. Өөрийнхөө туулсан замналыг маш тодорхой бичсэн учраас Америк явж сурах мөрөөдөлтэй надад их л хэрэг болсон. Сүүлд их сургуулиа төгссөнийхөө дараа энэ номыг нь уншихад бас л өгөөж ихтэй ном байв. Хүн өөрийгөө яаж дайчилж болдог, дайчилснаараа ямар үр дүнд хүрч болохыг харуулсан урам зориг авахаар сайхан ном байсан. Бас уншихад хөгжилтэй, уйдахааргүй бичигдсэн.
Profile Image for Enkhmunkh Eric.
13 reviews1 follower
October 24, 2023
Аргагүй л хийдэг, бүтээдэг, аливаа асуудлын ард нь гардаг, энтрепренер сэтгэлгээтэй хүн юм аа. Цаашдын зорилгод нь амжилт хүсье.
Profile Image for Batchimeg.B Chmgst .
22 reviews2 followers
March 17, 2017
Яг миний насан дээр карьерээ эхэлсэн байна. Залуу байгаа дээрээ хөдөлмөрлөөд, хөгжөөд, цэнэглэгдээд авах хэрэгтэй. Урам зориг, хүч авч чадлаа
Profile Image for Odonchimeg Idersaikhan.
78 reviews7 followers
June 15, 2023
10 жилийн охин байхдаа буюу 14,5 жилийн өмнө энэ номыг уншаад их олон зөвлөгөө аваад, дагаж мөрдөж билээ. Тухайн үед их хэрэгтэй санагдаж, урамшиж байсан болохоороо тухайн үеийн сэтгэгдлээ тэмдэглэх маягаар энд үлдээчихье. Гэхдээ одоо уншвал их өөр санагдах байх, тиймээс дахин уншихгүй ээ.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
January 7, 2016
2-р курсын оюутан байхдаа уншсан. Их ч олон зүйл ойлгосон. Оюутан, залууст хэрэгтэй, сайн ном шүү. Ц.Оюунгэрэлийн "амеркт суралцсан тэмдэглэл", "миний ажлын ноу хау" номууд цэгцтэй, ойлгоход дөхөм байдлаар бичигдсэн, өгөөжтэй сайхан бүтээлүүд. "Гэрт болсон яриа" бас л сонирхолтой харин түүний уран зохиолын өнөө "шуугиант" бүтээлийнх нь талаар бол даанч нэг сэтгэлд хүрээгүй. Уран зохиолын төрөл хүн бүрийн хүчээ сойж, давж чаддаг даваа биш бололтой гэж л бодсон. Энэ номын тухайд бол ашиглаж чадах хүндээ алт шиг зөвлөмжүүд байгаа. Хамгийн гол нь тэдгээр нь маш энгийн, ойлгомжтой.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
June 6, 2015
Маш энгийн бичиглэлтэй бөгөөд сайхан амьдралд ойр зөвлөмжтэй ном байлаа..Мөн Оюунгэрэл гэдэг хүнийг үнэхээр бишрэх сэтгэгдэл төрлөө..Уг номыг уншсанаар бага зэрэг өөрөөсөө ч юм уу? хэнээс ч юм бүү мэд ичих шиг боллоо..
Profile Image for Tserendulam.
18 reviews
April 17, 2021
Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа хүмүүст хамгийн бага тушаалын алба, хамгийн амархан жаргалтай санагддаг гэсэн нь их таалагдлаа. Ямар ч том ажлыг олон жижиг хэсгүүдэд хувааснаар ард нь гарч дуусгадаг гэсэнтэй агаар нэгэн адил сонсогдож байна.
Profile Image for Khaliun Yadmaa.
10 reviews3 followers
June 18, 2013
Uneheer goy nom bn ih taalagdlaa,havsralt niitleluud n bas ih sonirholtoi.
Profile Image for Enkhtungaa Tumee.
9 reviews
February 26, 2023
Бурхан хүн бүрт цаг хугацааг ижил заяасанг маш үр дүнтэй, бүтээлчээр ашиглах хэрэгтэйг өөрийн амьдралаар харуулжээ. Завгүй амьдралын хэв маяг.
Profile Image for Khosbayar Buyandalai.
6 reviews2 followers
Read
July 26, 2017
Ажилд эхлэн орогсдод зориулсан их хэрэгтэй ном юм шиг санагдсан
Displaying 1 - 18 of 18 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.