Л.Түдэв гуайн төрийн шагнал авсан эл романд Монголчууд 19р зууны сүүлч, 20-р зууны эхээр шашны бурангуй ёс, хувхай лам нарт болон Оросын цагаантны жанжин Барон Унгерн, түүний цэрэгт хэрхэн дарлан мөлжлөгдөж, үүний болон Японы имперлистүүдийн эсрэг улаан Оросын дайчидтай хамт хэрхэн тэмцэж, эрх чөлөөт амьдралдаа хүрснийг харуулдаг бөгөөд Чойндон аграмба, Ува гавж, Донхор өвгөн зэргээр төлөөлж шашны бурангүй ёс, ард түмний тархийг хэрхэн угааж, сэнхрүүлж байсныг харуулдаг бол түүхэн баатрууд болох Хатанбаатар, Хасбаатар, болон Буян, Санж, Очир зэрэг энгийн ардаар төлөөлүүлж хүн ёсны чанар, эх нутаг, хүн ардаа гэсэн хувьсгалт тэмцэгчдийг тодотгосон. Ерөөлт, Болормаа нараар хайр дурлалын ариун сайханг ч дурьдана. Түдэв гуайн зохиолууд монгол ахуйг нүдэнд харагдтал үгийн баялаг сайхнаар бичдэг боловч тэртээх 50-иад жилийн өмнө бичигдсэн эл зохиолд тухайн үеийн улаан хувьсгалын болон нам засгийн бодлогын үзэл суртал хэтэрхий шингэсэн мэт санагдсан нь залуу үеийн уншигчдад зарим талаар санаанд нь төдийлөн бууж өгөхгүй ч байж магад.