Jump to ratings and reviews
Rate this book

Цаг төрийн үймээн

Rate this book
Огторгуйн гvн дэх од мичид зvvнээсээ өнгө бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгvй vvр цайхын тэмдэг билээ. Тvvний доорх бvдэг бадгийн дунд халхын гурван жинжин “Зvvн- хараа” хэмээх хөдөө нутгийн нэгэн баян пvvсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг өнхрvvлэн гаргаж атар тарган тэмээнvvдэд хvч дайчлан тэгнэнэ. Өвлийн эхэн сарын vvр шөнө, жавар яггvй жиндvv байвч төрөлхийн чийрэг болоод даарах, халууцах хоёрыг даан их юманд боддоггvй тэр жингийн хvмvvс дан цамцаар буюу бошинз төдийхнийг өмссөн ажээ. Тэдний нэг нь бvр нvцгэн цээжээ гялалзуулах атал нөгөө хоёроосоо илvvтэй халууцах учир хөлөрсөн биенээс нь уур савсах бөгөөд хvн хvнээс гажууд юм шиг vзэгдэнэ. Энэ эр бол нөгөө хоёр эрийн дундын зарц, хөтөл Данзан гэгч байлаа.

First published January 1, 1985

49 people are currently reading
684 people want to read

About the author

Донровын Намдаг

4 books53 followers
Донровын Намдаг (1911-1984) Монголын театрын эцэг, жүжгийн зохиолч, 1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. Шоронд олон жилийг барсан.

Д.Намдаг бол монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч болно.
Өвөг дээдсийн уугуул нутаг Сайн ноён хан аймгийн Аги ҮЙзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт, унасан газар шороо Завхан аймгийн Алдархаан суманд олноо өргөгдсөний анхдугаар он, Манжийн ноёрхол нуран Богд хаант засаг төр тогтсон 1911 оны намрын дунд сарын шинийн найманд, тэр цагт өртөө улааны албанд татагдаж Завханы Донойн хөндий, Алагын дөрөлж гэдэг газар алба залгуулж байсан эцэг Донровын гэрт (24 насанд) мэндэлжээ. Хүү охин төрсөн нь Намдаг, Ичинхорлоо хоёр байлаа. Германд бичсэн өөрийн намтарт 5 сард, Арвайхээрт төрсэн гэх бий. Манжийн төр мөхөж Монголын төр мандахад эцэг Донров уугуул нутаг Тарагт сумандаа нэг настайд нь буцан иржээ. Нэгэн наснаас эхлэн арван дөрвөн нас хүртлээ бойжсон нутгаа тоонот гэр минь хэмээн элгэмсэн бичиж иржээ.
Эцэг Донров (заримд Донгоров)-н тухай нутгийнх нь хүн Сономын Лонжид дурсахдаа, Донгоров ҮЙзэн вангийн хошууны баруун хийдийн жасын адуу хариулж байсан их нуруутай, итгэлтэй хүн байсан. Хүү Намдагаа сургуулид явснаас хойш Герман улс, Яврал хот гэж их ярьдагсан гэжээ.
1922 оны хүн амын бүртгэлд хар Донгоров нас 35, банди Намдаг нас 11, өрх нэг, эмс охид 2 гэжээ.
Багадаа хэрүүлч шар хочтой, юм юманд нэвтрэн орохыг хичээсэн хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. 1924 онд МХЗЭ-д элсэж 1925 онд эвлэлийн дөрөвдүгээр их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотод иржээ. Хуралд идэвхтэй оролцон Улаанбаатар хотын дунд сургуульд сурах урилга авав.


Timeline
1911 оны 11-р сарын 16-нд Монголын төр мандсан анхдугаар онд Завханы Алдархаан сумын Алагийн дөрвөлжийн архан Ар шанд гэдэг газарт өртөө улаач Донровын хүү болон мэндэлжээ. Багадаа гэрээр Нутгийнхаа бичиг үсэг мэдэх Мижиддорж, Чойдог гэх ами хүмүүсээр монгол үсэг бичиг заалгасан.
1920 онд (9 нас) Д.Намдаг хошууны бага сургуульд оржээ.
1924 онд (13 нас) 13 насандаа МXЗЭ-д гишүүнд элсжээ.
....
......

дэлгэрэнгүйг доорх сайтаас үзнэ үү
http://www.mongolinternet.com/famous/...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
214 (63%)
4 stars
80 (23%)
3 stars
23 (6%)
2 stars
11 (3%)
1 star
9 (2%)
Displaying 1 - 27 of 27 reviews
Profile Image for Цолмон Ядмаа.
14 reviews
February 17, 2016
Уран зохиол гэдгийг утга төгөлдөр харуулсан уншвал зохих бүтээл.
Хятад хүн бүр муу санаатай байх албагүй гэдгийг зохиолдоо шитгэн оруулсан байна.
Орчин үеийн уран зохиолыг уншиж байгаад Намдаг гуан номыг уншихад үнэхээр том ялгаа мэдрэгдэх юм.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
November 9, 2017
Бичиглэл бол үнэн тансаг. Тархины минь идсэн хоолнуудаас хамгийн амттай нь бараг одоогоор энэ болов. Идэр насны 3 залуугийн амьдралаар л 1915он (3 улсын гэрээ зурагдсан)-оос 1921 оны ардын хувьсгалын шувтарга үе хүртэлх цаг үеийн ороо бусгаа байдал, хүн зоны аж амьдрал, хүрээ хотын үймээн бужигнааныг үзүүлжээ. :)

Гэхдээ бас л бичигдсэн цаг үе, мөн л төр нийгмийн байдлаас шалтгаалаад зарим зүйлсийг хазайлган буулгахаас өөр аргагүй байсан болов уу? гэлтэй зүйлс тааралдсаныг мартаж болохгүй.
Profile Image for Долгион.
52 reviews10 followers
May 7, 2018
This is the first time I read a proper book in Mongolian. What can I say? It's about a time of great chaos, when Mongolia wasn't much of a sovereign country. Plagued by Chinese pseudo-occupation, then becoming a kind of playground of Russian influence, I was most of all saddened to see just how weak as a nation we were. Though one must keep in mind that this novel mixes fiction with fact, and that it was written during socialist times and therefore misses any trace of criticism of the socialist movement led by Sukhbaatar.

But personally, I read this book to get used to reading proper Mongolian literature and improve my reading comprehension. Though it is my mother tongue, I'm not half as fluent as I'd like to be. This book was good for improving my skills, learning about the history and also, to learn about how regular people lived in those days.

The writer has a very direct way of writing, though sometimes he expresses himself very elegantly, which were the passages that were the hardest to understand. Almost half of the vocabulary were words that modern Mongolians don't use anymore, partly because they were specific to the herding way of life, and partly because modern Mongolians have an abysmally small vocabulary. It's a real problem.

Anyway, all in all I'll say this novel is educational, well written and it has been a big help in my improvement. I don't feel all that comfortable actually judging the quality of it though. I feel I'm not good enough in my Mongolian to start passing out grades to the literary greats here.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
April 19, 2020
Атаат дайсны гарт зовж зүдэрсэн, ядарсан ард түмний амьдралыг тэртээх Бээжин рүү жинд гарсан Хүрэл, Данзан, Дорж 3 болон тэдний ард үлдсэн ар гэрийнхнийх нь амьдралаар харуулж, энэ дундаа Манжийн дарлалаас арайхийн салсны эцэст араас нь залгуулаад гамингуудын давшилт, түүний араас Барон Унгерны их талхилалтад хэрхэн зовж байсныг үгийн тансагаар яруу илэрхийлжээ. Бидний энэ их эрх чөлөө ямар их үнээр, ямар их хөлс, цус, төлөөсөөр олдсоныг үеийн үед бид санаж явууштай. Мөн муу ард түмэн гэж байдаггүй, харин улсын толгойд ямар эрхтэн дархтан байхаас энгийн ардын амьдрал хэрхдэгийг хятадын жижиг тосгоны тариачин Лью Ли болон түүний гэргий нараар дүрсэлсэн. Гамин ч бай, Бароны цэрэг ч бай дайсан гэхээс илүүтэйгээр дээрээс тушаал аван, амь биеэ зольж яваа, ардаа хүлээж буй ар гэртэй эгэл жирийн хүмүүнүүд гэдгийг хөндөн харуулхыг зорьжээ.
Profile Image for Erdenebileg Bor.
9 reviews12 followers
December 22, 2015
Монгол хүн Монголоо танья гэвэл иймэрхүү номнууд уншиж байх хэрэгтэй санагдсан даа.
15 reviews1 follower
July 8, 2019
Дорж, Данзан, Хүрэл 3 Жанчхүү хот орч Их данжаадтай наймаа хийхээр хөлгийн жолоог зална. Гэвч их данжаад авсан барааныхаа зоосыг өгөхгүй өнөөдөр маргааш нөгөөдөр гэж луу унжиж, гамингийн цэрэгт тэр 3-ыг тушааснаар үйл явдал эхэлдэг.

Дорж, Данзан, Хүрэл гурав гамингийн цэргээс оргох бөгөөд Хүрэл баригдаж нас нөгчдөг. Оргож зугтсан Данзан замдаа ядарч туйлдахын даваан дээр сайхан сэтгэлт хятад айлтай тааралдаж амь аврагдана.

Сүхбаатар жанжинтай ямар холбоо сүлбээтэй, юу хэлэлцсэн талаар Балданцэрэн болон түүний нөхдийг гамингийн цэргүүд эрүүдэн шүүдэг.
Гамингийн цэрэгт бүслэгдсэн Богд хааныг цагаантнууд чөлөөлснөөр Балданцэрэн болон түүний нөхдийг мөн сулална.

Ардын хувьсгалын ээдрээтэй цаг үеийг харуулсан уг номонд Улаан цагаанд хуваагдсан Монголчууд бие биеийн өөдөөс зэвсэг далайх бөгөөд хэний төлөө, юуны тулд дайн хийж буйг тэр үед ойлгодог.

Асар их үнээр олдсон тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, эх нутаггүй бол мянган лангаар биеэ ороовч жаргалыг эдлэхгүй.

Энэ үед бичигдсэн зохиол бүр чанартай, чансаатай, уншихад амттай, ном гэмээнэ ном байдаг шүү.
Profile Image for Ichinkhorloo U.
1 review
September 14, 2019
Түүхэн зохиол унших дуртай, түүх сонирхдог хүмүүсийн заавал унших ёстой ном гэвэл Донровын Намдаг гуайн бичсэн Цаг төрийн үймээн гэх XX зууны шилдэг роман байнадаа. Хэдхэн хоног халтуурдаад унших ном биш юм. Ёстой үг хэллэг найруулгаасаа л XX зуун үнэртэнэ гэдэг нь энэ байхдаа. 1915 оны 3 улсын гэрээ буюу Хиагтын гэрээ байгууллагдсанаас эхлээд 1921 оны ардын хувьсгалын төгсгөл хүртэлх үеийн ороо бусгаа цагийг нүдэнд харагдтал бичсэн. Анхны 7 гэх эрхэм хүмүүс хэрхэн бүрэлдэж, монголын тусгаар тогтнолыг аварч үлдсэн тухай, жирийн ард иргэд чадлаараа хэрхэн тэмцэж байсныг, улс төрийн өндөр эрх мэдэлтэй хүмүүс хятадын шоронд маш хэцүү эрүү шүүлтэнд орсон ч улc орныхоо төлөө нэг ч үг унагаагүй гэх мэт тархиндаа тунгаан бодож, шингээн авах зүйл ихтэй. Тухайн үеийн монголчуудын тэсвэр хатуужил, эх оронч байдал, эелдэг уриалгахан зан гээд, бас ч болоогүй 2 дүрийн хайр дурлалын жижкээн хэсэг бас их чимэг болж өгсөн санагдлаа. Түүх сонирхдог хүмүүс гэлтгүй уншаад үзсэн байхад хэзээ ч харамсхааргүй л ном байна.
Profile Image for Oyunbat Ganbold.
12 reviews
January 3, 2020
Ёстой монгол ахуйгаа санаж буй надад монголдоо очсон мэт сайхан мэдрэмжийг төрүүллээ.
Зохиолд монгол, хятад соёлын эрс ялгааг нэгд нэгэнгүй тодорхой дүрсэлсэн нь сайхан байлаа. Харин өмнө нь уншиж байсан ийм төрлийн зохиолоос давуу талтай нь хятад хүний талаарх монгол хүний төсөөллийг өөр өнцөг өөр талаас харуулах гэж оролдсон нь өнөөгийн глобалчлалын эхлэлийг монгол уншигчдад ч таниулж буй мэт санагдлаа.
Удаан барьж тавин уншихад таатай ном байлаа.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
January 11, 2020
Хувьсгалын үеийн тухай, тухайн үеийн хүмүүсийн аж байдал, бодол санааны талаар гээд олон зүйлийн талаар уран сайхан өгүүлсэн, бодууштай зүйл ч бас нилээн их байлаа.
Хэтэрхий даруу төлөв, нэг л зүйлд бат итгэх нь нэг талаас их л өрөөсгөл юм даа гэж бодогдсон.

Profile Image for О. Анар.
5 reviews
Read
December 30, 2022
Уран тансаг утга уянга бүрэн цогцолсон сайхан роман байлаа.Монголын хүнд хэцүү үеийг яаж даван туулсан нь нүдэнд торойн харагдаж түүхэн сайхан газарт очиж уншмаар сайхан ном байна.Жнь Чойрын богд, Ар хиагт, 1-бүлэгт Балданцэрэнгийн хайр дурлал яг солонгос кино хөөрхий харамсалтай байсан.
1 review
September 25, 2017
дурак гэж яаж унших юм бэ review gj hat ирэхгүй байна
Profile Image for Haliunaa Gan-Ochir.
12 reviews
October 10, 2017
huuchnii zohioluud uneheer saihan shuu unshuurtai, huuhed bhdaa unshij blaa tanil duruud dotno naiz shig l setgegdel turuullee. Handsuren, Tsend 2-n tuhai goyo tugsgul hiisen bol bur l goyo blaa.
Profile Image for Tsogo Quietism.
2 reviews
April 10, 2020
Маш сайхан бүтээл. Салж чадахгүй дуусгасан байдаг юм.
Profile Image for Ganbold Namuunjargal.
6 reviews29 followers
June 30, 2020
Орой, ар талаас ээн ээсээр шингэхэд нь маргааш бас л өөдөөс гаран биднийг угтана гэж бодно.
Profile Image for Itgelt Batochir.
6 reviews
April 21, 2017
...Данзан гэдрэг сунан унав. Дахин дуугарсангүй. Сэтгэлд нь бөөн хар юм эргэлдэн хүндээр амьсгална. Хүн амьтан амар жимэр амьдралтай золгосондоо сэтгэл тэнүүн сайхан нойрсож байхад Данзан түүний бүх ирээдүйн хүсэл мөрөөдлөөс нь ангид болон тасарсны хувьд унтах нойр нь дэмий балартан хулжжээ. Маргааш нь Данзан эрт гэгчийн босож аргамжаат морио авчраад эгчдээ тоотойхон хэдэн үг захин үлдээгээд мордон явчжээ. Түүний дараа хол ойрын хүмүүс Данзантай уулзах, үзсэн харсан, дуулсан бүхний нь яриулан сонирхохоор бөөн бөөнөөрөө ирэв. Ингэхэд эгч нь, Данзан байхгүй ээ, ардын журамт цэргүүд дээрээ очин Богдын хүрээг чөлөөлөхөд оролцохоор явсан. Эцэст нь намайг ч аваачин Хүрээний айл болох гэнэ билээ. Ингэхээр та нар Данзантай мөддөө уулзахгүй буй заа хэмээх ажээ.
Profile Image for Bayarmaa.
29 reviews10 followers
December 3, 2016
яруу тансаг ном л гэедааа.
Бичлэгийн хэлбэр тансаг, энэ номо бичсэнийхээ дараа төрийн соёрхолт авсанд нь гайхах зүйлгүү.
13 reviews1 follower
December 25, 2020
1. Ус урсах нь уруугаа боловч уусан бүхэнд унд болон тэнхрүүлэхийн төлөө
2. Барс сургагчийн төгсгөл барсдаа бариулахад байдаг
Profile Image for Dalai.
6 reviews1 follower
November 16, 2013
10 жилдээ уншиж байлаа
сэтгэлд хүрсэн ном
Profile Image for Ganbileg Bilegt.
1 review58 followers
Read
February 1, 2018
Хүн зөв, зүйтэй, сэтгэл цагаан Данзан шиг явбал хорвоо, ертөнц ивээж, хийморь босоо явах нь гарцаагүй. Хамгийн их зовсон нь тэр мөртлөө хамгийн их аз дайрсан нь мөн л тэр. Магадгүй сүүлд сэтгэлдээ тээсэн бүсгүйгээ алдсан нь аз байхыг ч үгүйсгэхгүй...

"Монгол Монголтойгоо дайтах гэж үү дээ?!" гэдэг санаа одоо ч цуурайтах шиг.
Profile Image for Frank.
55 reviews6 followers
Read
February 13, 2018
Сонирхолтой эхлэл. Жингийн цувааг дагаад тухайн үеийн аж амьдралтай танилцаж явна.
Displaying 1 - 27 of 27 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.