Jump to ratings and reviews
Rate this book

Манан Будан

Rate this book

First published January 1, 1988

41 people are currently reading
588 people want to read

About the author

Ж. Пүрэв

4 books54 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
163 (73%)
4 stars
35 (15%)
3 stars
14 (6%)
2 stars
4 (1%)
1 star
6 (2%)
Displaying 1 - 23 of 23 reviews
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
March 22, 2022
Миний уншсан хамгийн гоё түүхэн романуудын нэг. Баримттай уран зохиол уншихад урамтай байдаг.

Монголчууд минь ээ, хоорондоо эвтэй байж, хамгийн гол нь ярилцаж байгаач ээ гэж бодогдсон. Манжийн тууштай уран бодлого, явуулганд их л амархан унаад өгсөн. Хэдийгээр Манжийн түшмэлүүдэд дургүй байсан ч Энх-Амгалан хааны тайван, тогтвортой шийдвэр, сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй байгаа зэрэг нь хаан болоход багаас бэлтгэгдсэн нь харагдана.

Уншаарай гэж санал болгоно. Дараагийн боть нь он цагийн дарааллын дагуу "Зүрхний хилэн".
Profile Image for Bayarmaa.
25 reviews26 followers
August 30, 2018
Түүхэн романуудаас бичвэрийн хувьд сонгодог нь
Profile Image for Saruul B.
2 reviews
April 4, 2016
Эх нутгаа харийн хорон санаат Манжийн хаанаас эцсээ хүртэл хамгаалж явсан Галдан Бошигт жанжны яаруу алдрыг магтъя. Хүн бүр тэр тусмаа Монгол хүн бүрийн унших ёстой ном болов уу. Унших бүрт сэтгэл өвдөж харуусах сэтгэл төрж байлаа. Манжийн хааны арга мэхэнд автаж эх нутгаа алт мөнгө эрх мэдлийн төлөө өгч байсан ноёд нэртэй хогнуудтай адил хүмүүс энэ манай үед ч байгаа нь харамсалтай.
Profile Image for Г. Цэнд-Аюуш.
2 reviews5 followers
March 16, 2018
Ном уншаад анх удаа уйлж билээ. Эх орон, газар нутаг, эрх чөлөө, Тусгаар Төрийн төлөө яаж зүтгэдгийг үнэхээр харуулсан. Бас эв нэгдэл, хүлцэнгүй байдал үгүй, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байх аваас өрөөлийн хөлд хэрхэн өвдөг сөгдөж болохыг яс мах, цусанд шингэтэл мэдрүүлсэн. Мөн энэ номыг уншиж байхдаа "түүхийг ер нь хэрхэн судалдаг юм, яаж баталгаа нотолгоотойгоор бичдэг, энэ романыг бичихэд ямар их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай болсон бол, ямар их баримт, дурсгал бичгийг сөхөж харж байж бүтээсэн бол" гэдэг талаас нь анх удаа харж уншсан. Тийм болохоор Түүхэн төрлийн зохиолуудад дахин дурлуулсан нь энэ зохиол гэж хэлж болно. Галдан Бошгот хааны хатан Ану нэг өглөө сэрээд "Би энэ шөнө өөрийгөө үдээс өмнө махан биед байж байгаад, үдээс хойш өөрийгөө сүнсэн биеээр оршиж байгаагаар зүүдэллээ" гэж хэлдэг. Ингэж хэлээд Галдан Бошготын хамт тулааны талбайд амь үргэддэг хэсэг үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сонирхолтой, сэтгэл хөдөлгөм дүрслэл. Галдан Бошгот ингэж хатнаа алдаж, мөн хүүгийнх нь толгойг Энх-Амгалан хаан Бээжин хот дахь өндөр шонгийн орой дээр өлгөсөн, цаашлаад Ойрадаас бусад бүх Монголчууд Манжид дагаар орж, эцэст нь гагцаар үлдсэн ч эцсээ хүртэл Манж нарын эсрэг бат зогссоор байсан. Энэ номыг уншихдаа маш аймшигтай сэтгэлийн гүн дарамтыг мэдэрсэн. Хамгийн сүүлд нь түүний үнэнч зөвлөх тайж Үржинжав түүнийг тэнгэрт хальсныг хэлэхэд нулимс өөрийн эрхгүй асгарч, хэдэн өдөр номынхоо талаар бодож сэтгэл гонсгор явж билээ.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
October 25, 2017
Түүхийн тоонууд дунд эргэлзэж, тээнэгэлзэж яалаа ийлээ гэж наана цаана оруулж төөрч суухаар ингээд түүхэн романыг нь уншчихлээр их аятайхан юм. Харамсалтай нь түүхэн романуудын үйл явдал нь дандаа л "ээ щааваас" гэж халаглам төгсгөлтэй нь яахын аргагүй л олон бодол ургуулж байна. "Хэрэв тэгээгүй бол" гэдэг нөхцөлийг түүхэн явдал дээр хэлж болдоггүй юм гэсэн..Одоо нээрээ тэр "Ану хатан" киног нь бас үзмээр болж байна.

Одоогийн 20-35 насны хүмүүс дунд Урангоо, Золзаяа нэртэй эмэгтэйчүүдийн аав, ээжүүд "Манан будан, Зүрхний хилэн"романуудыг эд уншиж явсан хүмүүс байхаа....Тэгээд л нэг хэсэг бүгдээрээ охин хүүхдийг роман дахь төгөлдөр бүсгүйчүүдийн нэрлэчихсэн байх.:)

Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
January 2, 2012
6,7р ангид бхад гдг чинь 14,15 жилийн өмнө уншжийсан. 19-н Нацагдоржид өдөржин суудаг бж билээ
2 reviews
May 5, 2020
Монгол хүн бүр, толгой дараалан заавал унших ёстой ном бол Зүрхний Хилэн, Манан Будан хоёр юм. Гайхалтай бүтээлүүд. Монгол хэмээх улс хэрхэн хүчний эрхшээлд орсон тухай, эрх мэдэл, шунал тачаалаас болж эх орноо худалдаж буй ноёд, дээдсийн тухай. эрх чөлөө ард түмэн, эх нутгийнхаа төлөө амь үл хайрлан, хараа үл цавчин тэмцэж буй тухай нүдэнд харагдтал сэтгэлд буутал бичжээ. Эрх чөлөө, тусгаар тогнолынхоо үнэ цэнийн эдгээр хоёр номноос бүрэн мэдрэх болно.
Profile Image for Narandulam Mygmar.
4 reviews
September 24, 2020
Үнэхээр заавал нэг унших хэрэгтэй номуудын нэг гэж бодож байна. Хэдийгээр уран зохиолын ном боловч түүхэн роман гэдэг утгаараа Монгол хүн бүр мэдэх ёстой түүхийг мэдэхээс гадна дүр бүрээр дамжуулан "монголчууд" гэх ойлголтыг аан нээрээ иймэрхүү л хүмүүсдээ бид гэдгийг илүү ойлгосон. Түүхээс суралцах боломжийг олгох болно гэж найдаж байна.
Profile Image for Puujee RS.
29 reviews
May 4, 2021
Great to look at THE BOOK that shaped almost entire generation's beliefs. Story is good but it's writing is very spoon-fed and have not enough substance. First quarter is pretty boring, middle part is actually amazing and last last quarter's story is good but message is very forced.
Profile Image for Oyuntsetseg.
31 reviews1 follower
July 10, 2022
Гунигтай бас сургамжтай түүх.
Profile Image for Just Coco.
11 reviews
December 31, 2020
Даанч яаав даа гэж байн байн санаа алдмаар болж байна. Хүн гэдэг даанч муухай, амин хувиа бодсон амьтан юм. Гэтэл Галдан бошигт, Ану хатан, Үржинжав зэрэг хүмүүсийн тухай уншихаар хүн гэдэг ямар гайхалтай, агуу байж болох вэ гэдгийг харж болно. Өнөө, маргаашаа л бодож, хар амиа бодвол ямар аймшигтай аюулд унадгийг түүх бидэнд заажээ. Нэг ч гэсэн хүн шулуун шударга, ёс төртэй, халх түмнээ гэсэн бол арай ч ингэж тагтагтаа тулахгүй байсан болов уу гэж бодогдлоо.

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай

Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой

Өсөхөөс сурсан үндэсний хэл,мартаж болшгүй соёл

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон
Profile Image for Oyundalai.
44 reviews
June 19, 2019
Яасан сайхан дүрслэл, уран яруу хэллэг вэ. Үнэхээр гайхалтай. Ж. Пүрэв гуайн бүтээлүүдийг эртнээс уншиж эхэлсэн ч болоосой. Хайртай зохиолчтойгоо уулзах боломж надад байж. Харамсаад харамсаад барахгүй нь ээ.
Profile Image for Enjgaa.
83 reviews16 followers
October 23, 2015
Түүхэн баримтнууд дээр тулгуурлан, дэлгэрэнгүй тодорхой бичсэн үе үеийн уншигчдад сургамж болох сайхан бүтээл. Бидний Монгол улсад дахин ийм зүйл битгий давтагдаасай гэж хүснэ.
Profile Image for Gantulga.
10 reviews1 follower
January 29, 2017
Хүн бүрийн заавал унших ёстой ном. Илүү үг дурдах хэрэггүй болов уу!
Displaying 1 - 23 of 23 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.