Bolortuya11 reviews124 followersFollowFollowJanuary 18, 2013Энэ миний уншсан монгол романуудаас бараг хамгийн гоё нь, бас хамгийн сайн нь байсан юм шиг санагдсан шүү. Энэ зохиол Чингис хаантай хувь заяагаа ямар нэг замаар холбосон хүмүүсийн тухай тус тусдаа тууж маягаар бичигдсэн. Өүлэн-ээр эхлээд Тэмүжиний үхлээр дуусч байгаа. Дүрээ маш сайн гаргаж өгсөн. Өгүүлж байгаа хүнийхээ дотоод ертөнц, бодол, дотоод сэтгэлийн зөрчил тэмцлийг гайхамшигтай бөгөөд маш үнэмшилтэй гаргаж өгсөн болохоороо надад багадаа уншиж байсан социалист реализмийн нэг хэв маягт баригдсан зохиолуудаас маань эрс ялгаатай болсон болохоороо тэр нь надад тэгж их таалагдсан байх. Зохиолч Сорогдогийн Жаргалсайхан энэхүү гайхамшигт бүтээлээ туурвихдаа түүхэн баримт бичиг, Монголын нууц товчоог сайтар судлаад зогсохгүй хамгийн гайхамшигтай нь энэ хүн Чингис хаан ч юмуу бусад түүнтэй холбогдсон хүмүүс нэг иймэрхүү л хүн байсан болов уу гэж төсөөлөөд тэр төсөөлөлдөө зохицуулж дүрээ босгохдоо ямар сайн сэтгээ вэ гэж үнэндээ бахадсан шүү. Энэ зохиолыг уншиж байх явцад энэ хэдийгээр зохиол гэж мэдэж байсан мөртлөө л яахын аргагүй бүр 13-р зуунд оччихсон, дуртай баатар маань зовоход нь зовоод, жаргахад нь хамт жаргаад "хүний амьдралаар" хэд хоног сайхан амьдарсан шүү. Энэ зохиолоос надад хамгийн ойр дотно санагдаж байсан миний хамгийн хайртай хоёр дүр бол Чингис хааны ууган хүү Зүчи, дүү Хасар хоёр нь байсан. Тэр хоёрын хувь заяа харамсалтайгаар эцэслэж Тэмүжинг хаан болоход, эсвэл хаан ширээгээ өргөтгөхөд нь золиослогдсон. Уншигчийн хувьд Чингис хаан хүнийхээ хувьд таалагдаагүй хэдий ч яг л тийм хүн байж байж л (одоогийн хэлээр бол маш сайн хор найруулагч байжээ гэмээр) энэ их өрсөл тэмцэл дунд энэ их том хэргийн ард гарч ийм их том гүрнийг байгуулж чадах болов уу гэж бодсонийг нуух юун. Тэр бол эрх мэдлийн төлөө хэнийг ч хайрлахгүй, хэнийг ч өршөөхгүй хүн. Ямар сайндаа л төрсөн ах, хүүгээ хүн явуулж егүүтгүүлж байхав дээ. Гэхдээ тэр үеийн явдлыг зүгээр нэг тооччихоогүй ингэж түүхэн хүмүүсийг "амилуулж" чадаж байна гэдэг бол зохиолч Жаргалсайхан ямар агуу сайн зохиолч байгаа вэ, бас тэр хүн өөр сайхан бүтээл туурвиж чадалгүйгээр хорьоогийн мөнх бусыг үзүүлсэн нь юутай харамсалтай вэ гэж бодсон шүү. Эмэгтэй хүний хувьд энэ зохиолыг уншаад нэг бодогдсон юм гэвэл ямар азаар тэр үед эм хүн болоод төрчихөөгүй юм гэж баярласныг нуух юун. Угаасаан энэ үед хүний амь гэдэг юу биш, нэн ялангуяа харц ард хүний амь бол хорхой шавьжнаас огт ялгаагүй, хүн ална гэдэг бол бараг хүүхдийн тоглоомтой адил байсан гэдгийг зохиолоос яруу тод харж болно. Эмэгтэй хүн хааны охин ч байсан нэг их дээрдээд байх юм байхгүй, зүгээр л эрчүүдийн эрх мэдэл, улс орны эрх ашгийн төлөө золислогдож байдаг хөвгүүн төрүүлж өгөх зориулалттай зүгээр л нэг хавсралт хүн байжээ энэ үед. Хаан язгууртан хүний эхнэр болчихвол харин ч харц ардын эхнэр болсноосоо долоон дор мэт. Заавал хүү төрүүлж өгөх ёстой, өгсөн ч өгөөгүй ч шинэ залуу олон эхнэр авна, залуу эхнэр нь болоод очлоо гэхэд анхны хатан өөрийн чинь болон үр хүүхдийн чинь эсрэг байнгын хор найруулаастай... хор найруулах ч дүүрч, бүр хүүг чинь ална шүү дээ.. За тэгж байгаад нэг юм их хатан болоод хүү чинь хаан болж чадвал нэг юм эрх мэдэлд хүрдэггүй юмаа гэхэд айдгаа авдартаа хийж байгаа юм уу даа. Гэхдээ энэ үед гадны овог аймгийн довтолгоон эзлэг түрэмгийлэл гэж бас нэг аюул байгаа юмаа. Үр хүүхдээ дайнд алдаж амьдын хагацал үзнэ.. за тэгээд ер нь эмэгтэй хүний зовлон хэзээ ч дуусахгүй байжээ, бурхан минь.Энэ зохиолын бусад монгол романуудаас ялгагдах нэг тод онцлог бол секс, эр эмийн харьцааг илэрхийлэхдээ маш чөлөөтэй, бас их imaginative задгай сэтгэж бичжээ. Бөртэ Тэмүүжин хоёрын эр эмийн харьцаа болон тэрхүү харьцаа цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай, ийнхүү хувьсан өөрчлөгдөхдөө анхны байсан тэр хэлбэр агуулгаасаа хэрхэн холдож өөрчлөгдсөн зэргийг санаанд оромгүйгээр их сонин шийдсэн санагдсан. Мөн хайр сэтгэл, хүний бие махбодийн адгуусан хэрэгцээ зэргийг тус тусд нь янз бүрээр зоригтой, чөлөөтэй дүрсэлсэн нь үнэхээр бусад монгол зохиолоос эрс ялгаатай байсан. Хэл бичлэгийн хувьд ч гэсэн энэ зохиол яруу тод, ойлгомжтой сайхан бичигдсэн бөгөөд бусад зохиолд байдаг шиг нэг юмыг хэт нуршиж ер залхаасангүй. Надад нэг сонин санагдсан юм бол хэл бичлэгийн хувьд заримдаа арай ч эрээ цээргүй болоо юу даа гэмээр ч юм шиг. Мөн зохиолч "нас барах", "тэнгэрт халих", "таалал төгсөх" гэх үхэхийн олон хэлбэрийн үгнээс хэн ч үхсэн бай зөвхөн "үхэх" гэсэн үгийг сонгож бичсэн нь сонин санагдсан. Албаар тэгсэн юм болов уу эсвэл зохиолч маань зөвхөн энэ үгийг л хэрэглэдэг хүн үү, бүү мэд. Гэхдээ зохиолчын бичлэгийн хэв маягаас харахад албаар тиймэрхүү танхай маягаар бичье гэж бодоод бичсэн юм болов уу гэж бодсон.
Ag220 reviews22 followersFollowFollowAugust 9, 2012Өдий наслахдаа монголын түүх, монголын нууц товчоо зэргийг дуртай дургүй, албан хүчээр л уншдаг. Уншсанаа бараг ойлгодог ч үгүй л байсан. Чингис хааны нууц түүх номонд өмнө уншсан түүхт явдлуудын ард хүний дотоод сэтгэлийн ямар хөдөлгөөн, зөрчил, хүч явж байсныг олж мэдэх шиг... Ямартаа ч аймшгийн, адал явдалт зохиолд донтоод детектив амьдраад байсаанаасаа завсарлаж байна :D Эхний бүлэг Бөртэ... Миний мэдэхгүй, төсөөлж ч байгаагүй Бөртэ хатан. Хатан ухаантай байсан л гэж сонсож, уншиж байснаас биш яг юун дээр яаж хатан ухаанаа гаргаж байсныг нь энэ номноос л уншив. Тэвчээр... ухаан... тэвчээр... Эр хүн ухаантай байхад өөрийн ухаан, хүслээр юуг ч хийх боломжтой..., эм хүн ухаантай байлаа гээд өөрийн дураар хүссэнээ хэлж, хийх бус, зөвхөн эр нөхрийнхөө их үйлсийн дэмжлэг нь байх... Хоёрдугаар бүлэг Жамух... Гүр хаан Жадраны Жамух... зөвхөн буруушаах талаас бус энэ хүний дотоод сэтгэлийн хөдлөл, зорилгыг харуулсан нь бас л өвөрмөц... Нөхөр мэт дайсан, Дайсан мэт нөхөр... Энэ бүлэгт гарах Хантөмөр хөндлөнгөөс харахад маанагдуу, сэлэм мэснээс өөрийг мэдэхгүй баатар эр мэт боловч дотоод сэтгэл нь үнэнч, уян зөөлөн. Эзэндээ үнэнч байх гэдэг цорын ганц амьд явахын хэрэг нь юм уу гэж бодож байтал өөрийн үр удмаа харах, түүнийхээ төлөө эзнээ хорооход ч бэлэн байх... Бусадтай харьцуулахад холыг харж, сэтгэлийн хөөрөл, тухайн үеийн байдлаар шийдвэр гаргадаггүй ч, эзнээ хэрхэн давж алсыг харах... гунигтай хамгийн их харамсмаар дүр Хантөмөр. Магадгүй Хантөмөрийн сонгосон бүсгүй Жамухын хатан Гүрвэлжингоо биш өөр хүн байсан бол амьд үлдэх ч байсан юм билүү /Жамух мэдээгүй ч Тэнгэр цаанаас нь зохицуулсан байх :P/... Гуравдугаар бүлэг Тэв Тэнгэр... Бөө... Ядуу, эрх мэдэлгүй хүн өөртөө болон бусдад үнэнч байж чаддаг, эрх мэдэлтэй болоод ирэхийн цагт бусдад үнэнч байх нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чөдөр тушаа болох шиг санагдаж зөвхөн өөрийнхөө төлөө тэмцэж эхэлнэ... Дөрөвдүгээр бүлэг Өүлэн... Өүлэн эх... зарим замбараагүй явдлын талаар өгүүлэх хэсэг нь ихдээ юу даа гэмээр санагдсан. Өмнөх бүлгүүдийг бодвол сэтгэлд үлдэх зүйлээр ховор юм уу даа. Тавдугаар бүлэг Хасар... Хавт Хасар... түүнийг яг л Жамух шиг гэж боддог байсан маань огтоос буруу байжээ, Хасар байгаагүй бол Тэмүжин тийм хурц байх нь юу л бол гэж бодмоор, Хасар байгаагүй бол Тэмүжин байснаасаа илүү ч хатуу байх байж гэж бодмоор... За мэдэхгүй, ямартаа ч надад хамгийн их таалагдсан дүр нь Хасар. Ер нь энэ номыг уншихдаа бусад номын адилаар уран зохиолын нэг л дүр шүү дээ гэж огт бодогдохгүй, бодит хүмүүсийн амьдрал гэж бодоод итгээд байгаагаа одоо л анзаарлаа. Ер нь энэ бодит түүх юм уу, уран зохиол юм уу Жаргалсайхан гуай :P... Зургадугаар бүлэг Хулан... Есүй бол Бөртэ шиг олон хөвүүдийнхээ дунд ухаан хайр нь хуваагдаагүй, Есүгэн шиг аливаад алмай зүйлэг ханддаггүй, Хулан шиг ганц өөрийн сэтгэлийг эрхэм болгодоггүй,эр эмийн ажилд шунан дурлаж элдэвлэдэггүй үргэлж учиртайбодож, утгатай үр хэлдэг...owned-e-books
Ulzii99 reviewsFollowFollowApril 24, 2017Үнэхээр сайхан ном байнаа, маш их таалагдааThis entire review has been hidden because of spoilers.
Meili Enni85 reviews10 followersFollowFollowNovember 19, 2017Үнэнхүү үгээр хэлж үзгээр бичимгүй магтаалын аль үгийг сонгож хэлэхэд хэцүү гэмээр тийм л сайхан ном болж. Уйлж,инээж,гуниглаж, харамсаж гээд л хүний үйлийн бүх л сэтгэлийн мэдрэмжийг уншиж буй явцдаа гаргалаа. Түүхийн ном гэж баахан он тоолол үл ойлгогдох хэллэг гэд бүрэн ойлгоход заримдаа үнэхээр хүнддрэлтэй байдаг. Гэтэл энэ номын хувьд бүх зүйл ойлгомжтой, яг тухайн үед аялаж очоод нүдэнд үл үзэгдэх сүнс мэт зoгсож тэр бүгдийг ��жиглаад л сууж байгаа мэт байсан. Түүхийн мөрөөр ингэж шимтэн алхаж дурлан дурлан үг бүрийг тунгаан унших энэ мэдрэмж зүйрлэшгүй сайхан байлаа.
Tsolmon Munkhchimeg1 review2 followersFollowFollowMarch 28, 2014Үнэхээр уран сайхны өгүүлэл ихтэй, хэн ч уншсан ойлгогдохоор энгийн үгзүйн найруулгатайгаас гадна Монголын 13-р зууны үеийн аж амьдралыг сайхан дүрсэлжээ. Би МНТ -г дунд сургуульд байхдаа хэд хэдэн удаа уншиж байсан хэдий ч төдийлөн сайн ойлгодоггүй байлаа.. Уг номыг уншаад одоо төрсөн сэтгэгдэл гэвэл МНТ-г ахин нэг унишх хүсэл төрсөн. mongolian-history
Б. Бямбасүрэн6 reviews2 followersFollowFollowDecember 8, 2015Сонрхолтой ном гэвч энэ уншсан зүйлээрээ түүхээ төсөөлөх гэд байдаг муу талтай.
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowDecember 20, 2018Маш сонин, өөр өнцгөөс харж бичсэн байсан. Бас бидний харахыг хүсдэггүй өнцгөөс. Ямар нэгэн түүхийн баримт байхгүй ч гэлээ Монголын нууц товчооноос гадна Чингис хааны түүхийг өгүүлсэн ном уншаад харьцуулах зүгээр санагдсан. Хичнээн уран зохиол ч гэсэн ямар ч баримтгүйгээр бүхэл бүтэн ном бичихгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд судалсан л байж таарна. Номон дээр гардаг домгуудыг өмнө нь хаанаас ч олж уншаагүй домгууд байсан. Уншихыг санал болгоно. Гэхдээ 2 удаа бол уншихгүй.
Цээгий Энх1 reviewFollowFollowApril 29, 2020i want readThis entire review has been hidden because of spoilers.
Ganbat Enhkbaatar51 reviews5 followersFollowFollowJanuary 21, 2017Монголын нууц товчоог уншиж байсан болохоор энэхүү номыг уншихад яг л нэг шинэ зүйл нээж байгаа юм шиг санагдсан. МНТ дээр голдуу Чингис хааны тухай л гардаг. Гэтэл энэхүү ном нь бусад хүмүүсийн талаар дэлгэрэнгүй гаргаж тэдний үзэл бодол, зарчим, амьдралын тухай ойлголтыг бага зэргийн уран сайхны хэтрүүлэлтэй гаргаж өгсөн нь ихэд таалагдлаа. Түүгээр ч зогсохгүй янаглал хайрын талаар хэсгийг уншиж байхдаа яагаад ч юм Fifthy Shades of Grey-тэй харьцуулж суусан шүү. Миний хувьд энэхүү зохиолоос хамгийн их таалагдсан хэсгүүд гэвэл Жамухын намайг барьж өг гэж өөрийн туслахдаа хэлдэг хэсэг хийгээд түүний Бөртэд сэтгэлтэй болсоноо ойлгосон тэр мөч, Тэв Тэнгэрийн Чингис хаанд туслахын тулд уул усны 128 савдгийг цуглуулдаг, Чингис хааны өөрийн хаан суудлыг бусдад алдахгүйн тулд гаргаж байгаа санаа ингэснээр эцэстээ Хасар болоод Зүчийг хороолгож сүүлд нь харамсдаг хэсэг, Зүчийн боол Татугийн хүн ховсддог чадвар, Хадаан болоод хүү Гэрэгийг Боорчи оргуулж дараа нь Гэрэгийг өөрийн хүү гэж өөртөө итгүүлдэг хэсэг, Боорчийн хайртай бүсгүйтэйгээ уулзаад удаагүй байхдаа Тайчуудад баригдаж бүсгүйгээ тамлуулахыг хардаг хэсэг, Зэлмийн сүүлд ирж Чингис хаан болоод нөхөдтэйгөө уулзсаны дараа нас бардаг хэсэг, Өүлэн эхийн Мэнлигт гаргадаг зан, Зүчийн хүүгээ гэсэн сэтгэл, хамгийн сүүлд нь Боорчитой цуг суугаад маргааш уулзах юм шиг садах ёс гүйцэтгэдэг хэсэг, гээд олон байлаа.
Ugtakh12 reviews1 followerFollowFollowNovember 12, 2016Чингис хааны үеийн буюу Монголын их түүхийг ийм сонирхолтой сайхнаар өгүүлсэн номыг уншихад амттай байлаа. Түүхээс сэдэвлэн бичихдээ зохиолч нилээдгүй судалгаа хийсэн байх. Энэ номыг уншиж дууссаны дараа Монголын түүх, Нүүдэл суудал, Монголын Нууц Товчоо зэрэг номыг дахин эргэн харах хүсэл эрхгүй төрж байна. Ийм зоримог сэтгэлээр ингэж түүхэн зохиолыг уран сайхны бүтээл болгон бичсэн Жаргалсайхан болон Удвал нар ямархуу хүмүүс байдаг бол, өөр ямар ном бүтээл туурвисан бол, мөн одоо юун дээр ажилаж байгаа бол хэмээн сонирхоод сууж байна. Хүний амьдралын сайхан, муухай бүхнийг энэ зохиолиос уншиж болох ба зохиолчийн Өүлэн хатны талаар өгүүлэх энэ үг сэтгэлд ихэд үлдлээ. "Өүлэн Тэнгэрт гарч Есүхэйн дэргэд суухаар шийджээ. Тэр өөрийгөө дэндүү их зовов. Бас дэндүү их жаргав гэж тооцжээ"
Kuulee7 reviewsFollowFollowAugust 3, 2013Сайн бичжээ. Их Монгол улс болоод үндэслэн байгууллагч Чингис хаан, түүний амьдралын тухай түүхэн дүрслэлийг түүний үр удам, их хатад, үнэнч найз нөхөд, цэргийн их жанжингууд , шадар туслах зэрэг ойр дотны олон хүмүүсийн үзэл бодол дээр тулгуурлан уран сайхны аргаар тод гаргасан нь их таалагдлаа. Өмнө нь эхлүүлээд орхиж байсан он тоололоор дүүрсэн олон түүхийн номнуудтай харьцуулхад илүү цэгцтэй бас сонирхолтой болсон байна лээ.
Khaliun Batbold2 reviewsFollowFollowDecember 5, 2016Маш их урам хугарсан, бараг уншсандаа харамссан.Бичиглэл, үгийн сонголт найруулга гэх мэт зүйлс дээр яриад байх юм байхгүй сайн хэдий ч түүхээр тоголчихсон юм шиг санагдаж байна.Уран сайхан нь хэтэрчихжээ.Түүхийг зарим үед гуйвуулж элдэ дэмий юм зохиогоод биччихсэн огт таалагдсангүй.Найруулга, үгийн сонголтонд нь нэг од өгье
Frank55 reviews6 followersFollowFollowSeptember 10, 2018Нууц товчооны ард орших нууц түүхийг задалсан мэт бичигдсэн энэ зохиол тун амттай. Амтанд нь ороод зогсож үл чадсаар дуусгаад хичнээн их хүч зарцуулан байж уншиж дууссанаа анзаарав. Хэрэв үнэхээр ингэж өрнөсөн бол гэж сэтгэлийн мухарт цайрах хардлага доор Тэнгэр л үнэнийг мэдэх буй заа хэмээн энэ түүхийг жаргаав