Nyamka Ganni279 reviews137 followersFollowFollowDecember 29, 2011Уншсан хүн болгон гоё ном гэх энэ номыг чинь уншъя даа...Хэрвээ уншаагүй бол уншаарай хүмүүсээ! Зөндөө олон хүмүүс нэг суултаар уншиж дуусгасан сурагтай! :-D_______________________________За уншаад дуусгасан шүү. Ёстой гоё ном байна. Уярсан, догдолсон, гомдсон, гоморхсон, уурласан, баярласан, бахархсан.... ийм л сайхан ном байна даа. Ойрд уншаагүй сайхан ном байна. Монгол хүний үүднээс ч, хувь хүний үүднээс нь бодох юм ихтэй авах ч юм ихтэй ном болжээ. Зохиогч нь Нирунзу гэгч хүн байдаг бололтой их сайхан ном бичжээ. Монгол сайхан хэллэгээрээ эх орныхоо баатарлаг түүхийг унших сайхан байлаа. Хэрвээ бид харж чадах юм бол хүний сайхан сэтгэл гэж хаа газар ч байх юм даа. Ухаарал хайралсан энэ гоё номыг бүх Монголчууддаа уншаад үзээрэй гэж зөвлөх байна. 2011 оны 12 сарын 29Жич: Зохиолчийн талаар илүү их мэдээлэл мэдэж авмаар байдаг байдаг... Блог нь ажиллахаа больсон бололтой..Өө нээрээ бас ном нь хэрэгтэй бол хэлээрэй... ;-) Эсвэл гүүглдээд үзээрэй.fiction монгол-ном
Ag220 reviews21 followersFollowFollowJuly 22, 2012Дахиж уншиж байгаад гоё ревью бичнээ.Өчигдөр хэвтэж өнжихдөө дуусгалаа. Хоёр дахиа уншиж байж ревью бичих гэсэн маань ер нь их оножээ. :) Анх уншихад хэтэрхий гоё ном шиг байсан, сүүлийн уншилтаар тэр их гоё нь алга болчихож. Жаахан паналтай ч юм шиг л бодогдоод :P. Хантай - нээрээ монгол хүн бүрд ийм бодол төрдөг юм болов уу? Эх оронч, эх орныхоо төлөө өөрийгөө золиослох хэрэг гарвал уухайн тас бараг л баяртайгаар гүйцэтгэхийг хичээдэг. Тэгээд зорьсондоо хүрээгүй бол хүрэхийн төлөө, эцэсийг нь үзэхийн төлөө хэний ч өмнө амлаагүй хирнээ өөртөө хариуцлага үүрүүлдэг. Бага байхдаа л уншдаг байсан номнууд дахь монгол эр хүний чанарыг харин орчин үед Хантайгаас олоод уншчихлаа. Тэгээд монгол эр хүний тэр сайхан чанар алга болчихоогүй юм байна, зүгээр л хэргээ гаргах нь ховордчихсон болохоор бид олж харахгүй байгаа юм байна гэж бодоод. Нэг их гоё тайвширчих ч шиг, урам орчих ч шиг. :)Япон хүний, яг л япон хүний тэр сонин чанар эмгэний ач хүүд байсан. Дэжид Жаман хоёрыг жаахан урт сайхан амьдруулчихгүй дээ гэж харамссан. Дэвид тэр бөгжний хэрэг дээр ажилладаг нь дээр бичсэн панаалтай гэдэг дүгнэлтэд нэлээд том нэмэр оруулсан. Ер нь зохиогч өөрөө туршлага дутсан уу, мэргэжлийн бус байсан уу уялдаагаа нэг их сайн гаргаагүй ч юм шиг. Санаа нь, холбоос нь уг нь гоё хирнээ, яг л уялдуулаад хүнд хүргэх тал дээрээ дутуудчих шиг болно лээ.Хамгийн сүүлд Хантайг оюутны байрнаас яаж барьчихав даа, тэгээд юуун хурдан тавиад явуулчихав даа :PНомны зохиогч монгол хүний оюун билэг, гүйлгээ ухаан, зөн совин, дайчин чанарыг төвийлгөхийг бүх хүйс, насан дээр хичээгээ юу даа гэмээр. :DЖилийн дараа дахиад нэг уншина даа.owned-e-books
Ulziisaikhan Jargal53 reviewsFollowFollowJuly 23, 2012эхлээд нээх үлгэрийн санагдаад дөнгөж эхлүүлээд хаяцан..тэгсэн ном өгсөн хүн маань гоё шдээ гэхээр нь за яаху гээд уншсан чэнн гоё ном байсан..салахгүй уншсаар байгаал дуусгасан :)
Javkhlan11 reviewsFollowFollowDecember 30, 2011Япон хэлний Монголын урдаа барьдаг орчуулагч нарын нэг Баяр ахыг үргэжилсэн үгийн ийм сайн зохиол бичсэн гэхэд итгэж чадахгүй нилээд хойш нь тавьж байгаад нэг уншаад тэр дороо амтанд нь ороод 1хэн өдрийн дотор уншчихлаа.Үнэхээр гайхалтай ном. Ойрдоо ингэж үндэсний үзэл маань дэвэрсэнгүй.
Ankhaa85 reviews4 followersFollowFollowJuly 25, 2017Зохиолын гол дүр болох Хантайн дүрээр хүний мөн чанар, цаашлаад өөрийн зорьсон зорилгынхоо төлөө нэгэн сэтгэлээр мятрашгүй зүтгэх нь амжилтанд хүрч байгааг тод томруунаар дүрслэн харуулж байна. Эр хүн амжилтанд хүрэх хүртлээ дунд нь хэд унаж, хэд сэхдэг ч эцсийн мөн чанар нь өөрийн дотоод хүнээ сэрээж, зоригжуулж, эрчимжүүлж байх нь чухал юм шиг ээ. Зохиолд орчин үеийн үг хэллэг ашиглаж, бидний амьдарч буй одоо цаг үед оршин байгаа Irish pub, Бямбын Ренчин гуайн хөшөө гэх мэт танил газруудыг зохиолоос унших нь дандаа өнгөрсөн үеийн түүхэн зохиол унших дуртай надад бас нэгэн өөр мэдрэмж төрүүлж байлаа. Энэ зохиолыг орчуулагч хүн бичсэн гэхэд үнэхээр үндсэрхэг үзлийг минь бадрааж чадсан сайхан бүтээл болжээ. Уншиж дууссаны дараа сэтгэл нэг л хөнгөн......😊😊
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowDecember 19, 2018Т.Мандир гуайн Саран зэвийг уншаад энэ номыг уншсан болоод ч тэр үү эхлэл нь их л ойрхон санагдсан. Залуучууд бидэнд бидний зүгээс хийж болох жижигхэн санагдах боловч том зүйлийг чадварлагаар өгүүлсэн байсан. Дэлхийг аврах, улсаа нэг өдрийн дотор гайхалтай хөгжүүлэх гэх мэт зүйлсийн хажууд нэг бөгж жижигхэн санагдах авч бид хийж чадна гэдгийг харуулсан. Хэл сурах ямар ашигтайг мянган жишээний нэгээр сэтгэл хөдөлгөмөөр бичсэн байсан. Хунгарласан цасанд машин суучихаад байхад эр хүний эргэмий хүлэг яаж амь аварч байгааг уншаад өөрийн эрхгүй бага нас, морин зайдагнан унаж байснаа дурссан. Бүх залуучуудад санал болгоно.
Lhamyanjin.L2 reviewsFollowFollowJanuary 7, 2019"Сурахаас сайхан зүйл үгүй Сурах бол гарах ганц гарц""Хүний амьдрал гэдэг түүний сэтгэл юм"...
Udaanjargal5 reviewsFollowFollowMay 6, 2020Зохиолч Монголын түүхийг болон одоо үеийг маш сайн холбож бичиж, уншигчдад бүлэг болгонд сургамж өгүүлжээ. "Найдвар тавьж буй ганц зэвсэг бол бидний толгой."
Sanny Nmn2 reviewsFollowFollowReadNovember 7, 2021Маш сонирхолтой ном байлаа. Үйл явдлууд нь кино шиг л одоо яах бол, яасан бол гэсэн догдлол хүлээлттэй.👍🏼👍🏼 Үнэт түүх, өв хөрөнгө, орчин үе, ухаан сүйхээ хослуулан сонирхолтой бичигджээ
BayRaa9 reviews1 followerFollowFollowApril 9, 2023Жаахан нуршуу л болохоос биш давгүй сонирхолтой зохиол болжээ.
Soko277 reviews51 followersFollowFollowNovember 1, 2013ih saihan nom boljee...mongol hun gj iim l bh yostoi gj bodogdloo..."bi mongol hunii saruul uhaand itgedeg" gedeg shig l ulam ulam shunan shunan baharhan unshlaa...gehdee zohiolchiig shuumjilhed ug hun nom ih unshdag hun bololtoi, unshdag nuluu ni nomond ni ih orjee...nom aporizm, chimeg ugtei bj boloh ch ih hetiidsen sanagdlaa... yu bilee haana, yug unshij bhad dairaldlaa baiz gj bodogduulsan ishlel muruud ihtei yumaa...nomiin huvid gevel snbhivhigdsen urnul, ehlel, tugsgul hunii anhaaral tatahuits sn boljee...yag l bidnii uyiin 23-27 nasand tulgardag amidraliin hemnel uchraa olohgui ergelzdeg ergelzee shiideh arga zam ni todorhoi bdag jishee... zarim zohioliin heseg ni minii shiidej chadahgui olon asuultiin hariult bolson ni minii huvid saishaaltai blaa... huurhii bidnii uyiinhnii amidraliin hemnel bugd ijilhen bdg ni argagui yumdaa... gotsorson aviyas chadvartai humuus massiin tuvshind olon bdggui mun bidnii aav eejuud har ajilchin bolgohgui tehnikumd buyu mergejil surgalt uildveriin surguuliudad oruulah husel tudiilen ih bish zaaval erdem nom surch deed bolovsroltoi bolgoh gj bidnii saihan amidraliin garts ni surah gj uzdeg uzel mun surhii shingeje...bi hotod ih surguulid oroh gj ireed gaihsan bas anzaarsan zuil gevel huduunii huuhduud hotod surguulid orohiig hotiin huuhduud gadaadad bolovsrol ezemshih gj temuuldeg yum bn gdgiig saitar medej bilee...ene bol handlaga ch gelee ajliin shaardlaguudaas l ene buhen uusej bgaa shuu dee... ter handlaga ch, yumgui murtuu yumtai yumshig haragddag mongol ch, surahiin tuld bairaa baritsaaldag hevshil ch bugd tusgagdjee...unen, bidnii amidral ene ajguu... zaaval unshaarai pdf bolon utsaar unshih bolomj olon bn shu de... zohiolch uuriiguu surtalchilsngui nirunzu gegch hen be? daraa ni bolon ehend nom bichsen bolovuu?
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowDecember 27, 2014Сүүлийн үед бичигдсэн монгол номуудаас хамгийн их таалагдсан нь байлаа. Зохиолч нь япон хэлний орчуулагч нэгэн эрхэм байдаг гэсэн. Бас ч үгүй одоогийн монгол залууст юуг эрхэмлэх ёстой, юуны төлөө амьдрах ёстой гэх зэрэг маш олон чухал сэдвийн талаар номондоо далд утгаар, маш эвлэгхэнээр багтааж өгсөн нь үнэхээр гайхалтай байлаа.
Б.Батчимэг Батчимэг5 reviews1 followerFollowFollowJanuary 28, 2015Миний уншсан номнуудаас хамгийн сайхан, эх орон өвөг дээдсээ хайрлах сэтгэлийг төрүүлсэн, огшуулсан, эх орныхоо төлөө ямар нэг зүйлийг хийх хүсэл төрүүлсэн, өөртөө зорилго тавих, зоригжуулахад хүч өгсөн сайхан ном байлаа. Үнэхээр сайхан.
Tamiraa2 reviews4 followersFollowFollowSeptember 10, 2015Амтархан уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан бүтээл болжээ. Гарцаагүй миний дуртай номны нэг болчихлоо. Заавал унших номынхоо жагсаалтад заавал оруулаарай.favorites
Grace Boloroo58 reviews4 followersFollowFollowApril 7, 2016Hun hunee uls undesteneer n bus hunii mos, shinj chanartai eseheer n itgej tushij yvah heregteim boluu daa.. Eh ornii baharhal gej yg yu ilerhiildeg ym ter bugdiig haruulahiig hicheesen met sanagdla
Ulziikhishig Davaasuren16 reviewsFollowFollowApril 22, 2016Үнэхээр их таалагдлаа, залуу хүн үргэлж л ямар нэгэн эрэл хайгуул хийж, түүнийхээ ид шидийг үзэж, амтлах хэрэгтэй бөгөөд эх оронч сэтгэлгээ бидний дотор байнга оршин байг!