Anarmaa24 reviews7 followersFollowFollowDecember 29, 2011Багадаа энэ номыг уншиж байсан ч эргээд уншихад тун гоёо байлаа. Ялангуяа энэ номын энгийн бичлэг, хүүхэд өөртөө тохиолдсон явдлаа ярьж буй мэт 3-4-р ангийн хүүхдийн сэтгэлгээгээр бичсэн нь үнэхээр таалагдлаа. Тэр тусмаа 1940-д оны аж ахуй амьдралыг тэр чигээр нь элдэв нэмэр хачиргүй тусгасан нь үнэхээрийн онцлог санагдав. Сүүлийн үед голцуу барууны голдуу элдэв адал явдалтай, мундаг баатартай, үйл явдлын өрнөл нь хурц, эсвэл уран зөгнөлийн шинж чанартай сэтгэхүйн ном уншиж байсан надад эргээд хашин тосны боорцог, эмээгийн түлээний саравч, өвсний хашаа, Сэлбийн дэнж, багваахай цэцэг, хэдэн тугалнуудыг минь санагдуулснаар тайлбарлахын аргагүй, хаа нэгтээ нэг юм гээчихсэн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн энэ номонд хайр ч хүрэх шиг. Хүүхэд байхдаа байрны, томоотой хүүхдүүдийн нэг байсан ч иймэрхүү л байдалтай сэтгэж сайн санаж байгаад хэрэгт унаж тэрүүндээ загнуулахаар томчууд юм ойлгохгүй гэж их л эмзэглэж байсныг минь эргээд санагдуулсан энэ ном үе үеийн хүүхдийн сэтгэхүй орчноо дагаад өөрчлөгддөг ч тэр дунд өөрчлөгддөггүй юм үлддэг гэдгийг харуулах мэт бодогдов.
Murun2 reviews1 followerFollowFollowFebruary 12, 2014Ойрд ном уншаагүйг ч хэлэх үү.. Уншсанаа тал гүйлгээд байсныг ч хэлэх үү.. Нимгэн ном сонгомоор санагдаад мөн Монголын уран зохиолоосоо уншиж эхлэмээр санагдаад болохгүй болохоор нь сонгож уншив. Яасан ч сайхан ном вэ дээ. Бүүр нэг сэтгэл гэгэлзүүлээд, догдлуулаад хаячихлаа байна. Уншаад бага насаа өөрийн эрхгүй дурсаж, ямар хүүхэд, юу хийж хаана яаж өссөнөө санагалзаад л... "Күэ нээрээ л тэгдэг байж билээ" "Яг л ингэж байсандаа" гэсэн бодлууд хаа сайгүй. Бас хүмүүсийг илүү сайхнаар хараад, илүү сайн ойлгоод байж болмоор ч юм шиг санагдуулав. Жоохон хүүхдийн нүдээр амьрал яаж харагддагийг, ямар гэнэн цайлган, томоогүй улсууд байдгийг ч ёстой дүрслэхийн дээдээр л дүрсэлсэн юм шиг санагдах юм. Зооз тэгээд удаан ном уншаагүй хүнд харанхуйд гэнэт л гэрэл асаачихсан юм шиг эхэндээ жоохон шокын байдалд орсноо одоо учиргүй баярлаж этр :). Сайхан байна өө, сайхан байна.
Sea10 reviews14 followersFollowFollowDecember 1, 2015Хүүхдийн зохиолын шилдгүүдийн нэг. Хэзээ ч уншсан хүүхэд насаа дурсмаар. Бичиглэлийн хэлбэр яг л хүүхдийн сэтгэхүйгээр бичсэн мэт, хөгжилтэй, томоогүй. Цаанаа л нэг амттай ном шүү.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowFebruary 24, 2020"Зүггүй гэдэг кинь хүүхдийн төрөлхийн цэвэр араншин. Зөнгөөрөө бол гэм дутагдал ч болж болно. Түүнийг нь зөв ойлгож, зөв залах л хэрэгтэй. " гэх өгүүлбэрүүд үнэхээр үнэн санагдлаа.
Nyamka Ganni281 reviews137 followersFollowFollowJanuary 18, 2013Багын явдал :-DИнгээд л эхэлдэг юм даа... -Энэ чинь хэн бэ? Янжингийн *Босоо ороолон* мєн шив дээ! -Юун *Босоо ороолон* гэж!.. энэ чинь гавьяат жvжигчин Тємєрсvх шvv дээ. -Тэгвэл энэ маань бvр хvн болчоо шив дээ! -Хvн болохгvй юу болох ёстой байсан юм? -Чи мэдэхгvй ээ! Хvн боломгvй хачин зvггvй гайхал байсан юм! childhood fiction монгол-ном
Цолмон Ядмаа14 reviewsFollowFollowJuly 4, 2012Ном уншаад ингэтлээ их инээж байсангүй. Хөгжилтэй, сайхан зохиол болжээ.
Soko277 reviews51 followersFollowFollowMay 31, 2013Ёстой хөөрхөн ном...хамаг багын дурсамж сэргэчихээд жоохон хүүхэд аятай л инээж хөхөрч уншиж дуусгалаа гэм... Том болсон гэлгүй уншаарай гэж зөвлөе
Saikhnaa Ch149 reviews24 followersFollowFollowJanuary 15, 2014Tomorsux tomor suxiig tulee xagalaxiig tushaav xx
Grace Boloroo58 reviews4 followersFollowFollowNovember 16, 2015Bagiin dursgui zangaas bolj bas olon l hogtei yvdald orj, busdiig chadaj terendee zagnuulj l bsan bh da.. Huuhdiin genen setgel gj bas l ih ongotshon l bodluud bjee