Gemstone5 reviews9 followersFollowFollowNovember 25, 2015“Амьдрах нь өндөр уулнаас үсрэн буухын адил. Тэр хооронд жаргал хэмээ нь үгүй” хэмээх Чоймчиг гэлэнгийн шавьдаа хэлсэн энэ үгэнд бодол минь өдөржин зогтуслаа. Дурдахгүй, дурсахгүй өнгөрч боломгүй гайхалтай бүтээл юмаа. Монгол хэлний яруу алдрыг магтан дуулъя! Учир юу гэвээс ойрын үед дандаа л гадаадын эсвэл орчуулгын зохиол уншсан болохоор энэхүү аугаа бүтээлийг унших зуураа би утга уянгалаг аугаа их монгол хэлний яруу тансаглалд нь умбан цэнгэн жаргасан билээ.Энэхүү романыг уншаад дуусахад нэг их зүйл зүрхнээс минь зулгаах шиг, нэг хэсэг зулгааснаа хоромхон зуур замхран одож хоосрон, хоосорсон тэрхүү орон зай нь санаа алдах шиг сэтгэлд минь тийм их гуниг төрж билээ. Уг романд бурхны шашны хэт завхрал, шашны нэрээр дулдуйдсан оюун санааны боолчлол, хувраг хувцастай нүгэлтнүүдэд мөлжигдөн амьдарч байсан хөөрхий миний өвөг дээдсийн аж байдлыг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол тодхон дүрсэлсэн ажээ.ХОРВООГИЙН АУГАА ХУУРАМЧ ЧАНАР!Ганц шөнийн дотор дотно нөхөрлөж явсан Чогсон нь алах дайсан болж, дайсагнаж явсан Пагсан нь аврах нөхөр болон хувирах нь аяа хорвоогийн аугаа хуурамч чанар бус уу, орчлон гэдэг ийнхүү эргэж хөрвөж байдаг ажгуу!Нэгэн насаар номын мөр хөөсөн багш Чоймчиг гэлэн нь залуу насандаа бүсгүй хүнд сэтгэл алдарснаа гэм нүгэл хэмээн бодож амьдаараа зулын гол болон шатаж нас юүлэх нь шашны их завхрал, харанхуй нийгмийн төөрөгдөл, зүсээ хувиргасан яргалал бус уу!Мэнгэ голлож, долоон тамир сульдсанаар шашны бүхий л зан үйлийг хийлгэж гүйцээд ч нэмэргүй үхэхээс өөр аргагүй болсон Санж хал үзэж хашир суусан Бэрээмэг эмгэний жороор эдгэрэх нь аяа амьдралын бодит үнэн биз ээ! Бурхны шашны ариун хот хэмээн нэрлэгдэх Лхас хотын лам нар амьд хүний гавлын яс, шилбэний чөмгөнд шунан гэмгүй иргэдийг хөнөөх бусармаг явдал нь шашны нэрээр дулдуйдсан бузар нийгмийн үнэн төрх буюу!Буянзалбирах хийдийн Санждолбийчойжамц лхаарамб Отгон бүсгүйд сэтгэл алдарч, ханилан суухыг мөрөөдсөн нь хүн төрөлхтний ёсон буюу!Үгээгүй харц ардын хүү Санж харь газар номын мөр хөөн одож залуу халуун насаа элээн, оройгүй эрдмийг сураад Төвдүүдын гараас амь зулбан нутагтаа буцан ирж Буянзалбирах хийдийн хамба болсон ч эцэстээ хорвоог харах нүдгүй болж Ингэнэ усны говьд цөлөгдөн хавтгайн уургаар гол зогоон тэмтчих нь оройг нь барьж дуусгалгүй үлдээсэн сүм шигээ л хөөрхийлөлтэй...
Aram3 reviews10 followersFollowFollowSeptember 1, 2012Чин сүжгийг эрхэмлэн оройгүй эрдэмд хүрсэн ч амьдралд хүний муу санаанаас үүдэх атаа, хорлолоос зайлж чадахгүй байх нь гачлантай. Номыг уншиж дуусахад, уншсан намайг ар араасаа хөврөх олон асуулт, бодролтой үлдээж чадсан.Номонд дүрслэгдэх ахуйн болоод буддын шашны тухай гарах дүрслэл нь танин мэдэхүйн гайхалтай өргөн цар хүрээтэй.novel
Enjgaa83 reviews16 followersFollowFollowAugust 25, 2015Хүний шунал атаа хорсол гэж хязгааргүй ажээ. Ямар нийгэмд амьдарч байгаагаас үл хамааран энэ бүхэн эрт дээр үед ч, эдүгээ үед ч оршин тогтносоор... Миний хувьд "Оройгүй сүм" зохиол социолизмын үед бичигдсэн болохоор ч тэрүү Буддын шашныг буруутгах, түүнийг дагасан хүн бүр муу муухай зүйлтэй тохиож байсан мэтээр бичсэн боловч уг шашны номлол, ёсны ялгааг энгийнээр тодотгон таниулж, хичнээн ном үзсэн ч учрыг нь ухаж ойлгоогүй бол ном үзээгүйгээс ялгаагүйг өгүүлжээ.challenge-2015 favorites
Chimeddolgor Ch100 reviews50 followersFollowFollowDecember 3, 2018Би байна аа. Ойрдоо нэг юм их бодох боллоо. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байх нь ямар сайхан амар юм бэ гэж. Энгийн тайван одоодоо байгаа амьдрал. Яахав 10н жилд байхдаа энэ зохиолын талаар би ингэж боддог байж: "Шашин гээч нь хэчнээн ариун дагшин байлаа ч түүнийг хүмүүс л дэлгэрүүлж барьж буй учир гажуудал уулаас байна. Тэр тусмаа зах зээл, эрх шиг гэж буй л бол алив зүйлс бизнесийн шинж чанарыг цагийн эрхэнд олдог. Чухамдаа шашин өөрөө нээх муудаа эсвэл буруудаа энэ хүрээгүй бөгөөд түүнийг барьж буй хүмүүст л учир байна. Хаа ч бай сайн муутайгаа сав дүүрнэ гэдэг шиг шашинд гэрэлтэй хүн байна бас мунхаг хүн ч байна гэх зэргээр шашны үүднээс бичсэн байдаг нэг тэмдэглэл бий." Хүн ер нь яавал нэг амар тайван энэ хорвоог туулдаг юм болоо гэхээр эвээр л юм шиг байна. Балансыг барьж, аль болох өөрөөсөө урвачихгүйхэн шиг гэхдээ бас хөөрхөн арга эвийг олоод явах ёстой юм шиг байгаа юм. Энэ хорвоо номтой хүнд бол хатуу даа хатуу. Үнэхээр боловсролтой, юмсыг ухаж таньдаг нь хомс үед яах ч аргагүй л ганцаардана, тэгээд ялагдана. Олонхийн хүч оломгүй далай гэдгийн нөгөө утга нь энэ. Нүглийг нүгэл гэж үзэхгүй байгаа газар хэчнээн зөрүүдлээд тэрийг нүгэл гэж тооцуулж чадахгүй шүү дээ. Нийгэм юу гэж үзнэ тэр зөвдөнө. Гэгээрүүлж сэнхрүүлэх арга нь тойруугаар, эвээр үзэх юм уу даа. Сайн мэдэхгүй л байна. Яахав зохиолд гарч буйчлан, шашны нэг муухай нь юув гэхээр хүний итгэл үнэмшлийг ашиглаж хуурах явдал юм. Тэгснээрээ сүсэгтэн олонг хадгалж үлдэх, өргөл барьц авч хар амьсуудаа хоохойлох байна. Сүсэгтэн олон нь ч ядаад юу уншиж байгааг нь мэдэх эрмэлзэл үгүй тул тэгээд хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм. Ингээд бодохоор Мартин Лютер гэдэг хүн анх Библийг орчуулна гэж зогсохдоо их л зориг гаргаж байжээ гэмээр. Одоо ч гэсэн манайд учрыг нь олоогүй атлаа ганданддаг хүмүүс олон шүү дээ.
Даваадорж Ишдорж61 reviewsFollowFollowAugust 20, 2017Үлэмж сайн, төгс төгөлдрийн цаана хааяа муу муухай нигуур нуун орших нь гачлантай. Хотол олныг гайхуулсан хүрээ хийд балгадыг босгон гайхуулавч, сав шимийн салхи идэж бороо таалан чийгт ялзаран, балгас л болно. Оройдоо хүрсэн бүхэн наслан өвгөрсөн бүхэн өөрийгөө цөвтлөх шидтэй байдаг шиг. Хэдий Санж оройгүй эрдмийг суран нутагтаа ирсэн ч савнаасаа хальсан ухаан түүнд тус болсонгүй ус л болов. Хэдий шажин бурханы өргөн мэдлэг, хаалттай шигээ Хахир Төвд орны тухай өгүүлэвч, шашин хэрэггүй хүний амьдралын ёсоор л яв гэсэн социалист реализмын санааг шивнэх шиг. Сэтгэл шийрэгнэв.
Enkhjin Zolbayar3 reviews3 followersFollowFollowMay 17, 2018Жоохон хэтрүүлэгтэй байж болох ч мухар сүсэг ихэдвэл хүн хүнийхээ амьдралаар ч амьдрах эрхгүй болох хэрэг байх нь ээ. Аа гэхдээ хойт наснаасаа болоод гэм нүгэл бага хийнэ гэлтгүй хүн ер нь л бусдад гай болохгүй, гэм нүгэл бага хийгээсэй гэж хүсэж байна.
Enhjin Badamzul9 reviews2 followersFollowFollowReadMarch 28, 2017Нэгэн цагт Монголчууд шарын шашинд хэт автаж, лам багшаа дээдлэн хүндэлж, их л сүсэг бишрэлтэй байсан үед юм гэнэ. Нэгэн ядуу малчин ганц хүүгээ лам болгох гэж бүхий л амьдралынхаа турш хүсэж Чоймчиг гэлэнд хүүгээ үзүүлж харуулан лам болох заяа төөргийнх нь эхлэлийг тавина. Чоймчиг гэлэн Санж хүүг үзээд их л мундаг лам болох тавилантай юм байна хэмээн зөгнөж, шавиа болгон авч, өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж сургахын хажуугаар Лхас орон уруу ном заалгахаар дагуулан явав. Замдаа нэлээдгүй адал явдалтай учран зорьсон газартаа хүрэх авч багштан нь хэт сүсэг бишрэлдээ автан, эхнэр хүүхэдтэй болсноо их нүгэл үйлдсэнд тооцож зулын гол болон тэнгэрийн орон уруу одсоноор Санж ганцаар үлдлээ. Залуу лам ихэд гашуудан, багшийнх нь хийсэн зүйл утга учиргүй мэт санагдавч бурхан шашны номлолоос зөрж зүрхэлсэнгүй яваандаа үүнтэй эвлэрэв. Багын сониуч, юм сурч мэдэж авахын хүслэн болсон тэрээр Төвөдөд ч эрдэм мэдлэг сайтаагаараа алдаршиж, олон багш нартай ч болж олон зүйлсийг ч сурч авна. Үе тэнгийнхэн нь түүнд атаархан хорлох үе ч бий, долигнож наалдах нь ч бий.Мацаг барих үеэр Санж хүндээр өвдөж мундаг сайн гэсэн багш нартаа үзүүлж харуулан ном уншуулж, сүнс дуудаж, янзан бүрийн зан үйл үйлдэж, эм тан уусан боловч тусыг эс олон өвчин нь үл илааршина. Явж явж нэгэн зовлон үзсэн эмгэнтэй таарч түүний амьдралын хар ухааны аргаар л нэг юм эдгэж бие тэнхрэв. Төвд улс бурхан шашны төв хэмээн алдаршсан диваажингийн гэмээр газар авчиг сайны хажуугаар саар гэгчээр там шиг амьдрал ч тэнд буй. Жирийн ард нь маш ядуу зүдүү, байдаг хэдэн мөнгөөрөө лам багшдаа мөргөл үйлдчихсэн, тэглээ гээд дээрдэж сайжирсан ч юмгүй насыг элээх нь өрөвдөлтэй. Санжид бурхны номлолд эргэлзэж, эргэцүүлэх үе олон тохиовч тэр болгонд бууж өгөн өөрийгөө үгүйсгэсээр байлаа. Тэгж явсаар олон арван жилийг ном судар шагайн өнгөрөөж, ном хаялцан сурсан мэдсэнээ бататган сайн лам гэдгээ харуулж чадсан юм. Ингээд бөөн баяр нутаг буцахаар бэлдэж байтал Төвдүүд номтой сайн ламаа явуулахыг хүссэнгүй. Нэг бол эндээ үлдэж багштан болох, нэг бол амь насаа егүүтгэх гэсэн хоёрхон сонголт л байлаа. Санжидад муу санаж хорлодог байсан Пагсан энэ үнэнийг хэлж түүний амийг аварч байхад түүнд долигнож наалдаж асан Чогсон түүний амийг хороохоор ирэхийг Санж нүдээр үзэн ихэд зэвүүцнэ. Пагсангийн сануулгыг сонссон даруй зугатаж нутгийн танилтайгаа тааран нутагтаа буцаж чадна. Нутагтаа ирээд хийдийнхээ хамба лам болж олон түмний хүндэтгэл, өргөл барьцийг авч буйдаа санаа нь ихэд зовно. Учир нь тэрээр бурхны номыг гүнзгий судалсны эцэст там, бирд, чөтгөр шуламын талаарх ном сударт бичсэн бүхэн худал гэдгийг ойлгон эдгээр нь гагцхүү хүмүүсийг муу үйл хийлгэхгүй гэсэндээ зохиогдсон зүйлс гэж үзнэ. Тэгээд үүнийг ашиглан ядуу ардыг хуурч, эцсийн хөрөнгө баялагийг нь өргөл барьц болгон авч, өөрсдийн ашиг хонжоог хайж буй бусад лам нарыгаа хараад тэссэнгүй сахилаа зөрчин жирийн ардын амьдралаар амьдрахаар шийдэн Отгон хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болно. Үүнийг нь мэдсэн бусад лам нар Санжийг зайлуулахыг хүсэн дээш ховын бичиг хүргүүлж амьдралыг нь орвонгоор нь эргүүлнэ. Отгон амь үрэгдэж, Санж хараагүй болон эзгүй говьд цөлөгдөн үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлэх болно. Санжийн лам ахуй цагтаа эхлүүлсэн сүмийн оройг зөвхөн Санж дуусгаж чадах байсан бөгөөд говьд цөлөгдсөнөөр уг сүмийг гүйцээх хүн эс олдон оройгүй чигтээ үлдсэн учир уг зохиолыг Л.Түдэв гуай Оройгүй сүм хэмээн нэрлэсэн биз ээ. Зохиолын хэсэг бүрийн эхэнд уг хэсгийн утга санаанд дүйцэхүйц гурван мөртийг толгой холбон бичсэн нь ихээхэн сонирхолтой. Жишээлбэл дээр дурьдсан бурхан шашны төв болох Төвдийн там шиг амьдралыг өгүүлэх хэсгээ "Цасанд мөр харЦаасанд бичиг харЗарганд үг хар" хэмээн эхэлж байгаа юм. Зохиолын өгүүлж буй бурхан шашныг үзэх үзэл, өөр бусад санаа нь миний үзэл бодол, амьдралыг харах өнцөгтэй ихээхэн нийцтэй байсан тул миний дуртай зохиолуудын нэгд Оройгүй сүм хэмээх энэхүү зохиол зүй ёсоор багтдаг билээ.
Ganbat Ganbaatar8 reviews4 followersFollowFollowJuly 27, 2017Шашин ном төдий л нээлттэй бус 1980-аад оны эхээр бичигдсэн болоод ч тэр үү, зохиогч өөрөө намын идэвхитэн байснаас ч юмуу шашингүй үзлийн өнгө аяс үнэртэнэ.Гэхдээ л Түвдийн Буддизмын зан заншил, хачин сонин уламжлал, манайд түгээмэл байдаг "мухар сүсгийн" талаар ерөнхийд нь мэдээд авна. Унших хэрэгтэй.
Selenge17 reviews1 followerFollowFollowDecember 13, 2019Ядарсан хүний итгэлээр наадаж яаж задарч байгааг л харуулжээ. Дээхэн үед бол хэн нэг ламын хэлснээр л утга учиргүй Сүмийг (нэрийг нь мартаж) 3000 гаруй тойрч өөртөө буян хураана, биеийг илааршуулна, нүглээ наминчилна гэж ард түмний боддог байсан нь орчин үед Аз Аз Бурзай Бурзай гээд шейр хийдэг Могойн зураг болсон юмдаг уу даа хэхэ. Мөн нэг гол санаа нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдгийг гоё гоё жишээгээр гаргасан байсан шүү. Зохиолын тухайд би ийм төгсгөлд дургүй ээ. Сохорсон ч гэсэн ядаж Отгонтойгоо амьдраад дуусахгүй дээ.Аан тэгээд энэ номын бараг 30 хувь бурхны нэр, төвд үг хэллэг байсан тул төвөгтэй байсан. Тэр хэсгүүдэд нээх сайн төвлөрч чадахгүй байлаа.
Erdenee Oyunchimeg ( Ono )67 reviews5 followersFollowFollowOctober 23, 2021Уншиж дуусаад ямар их шаналав, хайран сайхан залуусын амьдрал! Шашныхаа мөн чанарыг ч ойлгоогүй дүр эсгэгчдийн дүрээр тухайн үеийн харанхуй, хүнд хэцүү амьдралыг дүрслэн харуулсан байна лээ. Номыг яаж ингэж мэдлэгээр зодож бичдэгийг л харлаа. Дурдагдаж буй бүх зүйлсийг нэвт шувт мэдэж, тайлбарлаж чадна гэдэг гайхалтай.
MG GB73 reviews6 followersFollowFollowOctober 22, 2021Шашны нарийн зан үйл, Монголоос Түвд орох зам, Түвдийн шашны сургуулийн амьдрал гээд бүх сэдвээр маш дэлгэрэнгүй бичсэн байсан тул мунхаг би бээр зохиолчийг шар шувталсан лам хүн байсан юм болов уу гэж бодтол ардын уран зохиолч, хэл судлаач, сурган хүмүүжүүлэгч байж шүү, базарваань! Зохиолч маань баримтат уран сайхны аргаар энэ бүтээлээ туурвисан гэхээр дүр бүр эзэнтэй байж дээ...Түвд хүмүүсийг номын ахан дүүс гээд их нааштай байдаг байсан ч ямар аймар хүмүүс гэдгийг энэ номноос олж мэдлээ. Амьд хүний ясанд шунадаг лам нар аятайхан аяга хийчихмээр гавалтай хүнийг цааш харууулахдаа сийдэггүй юм байна. Эрдмийн оройд хүрсэн гадаад хүнийг нутагтаа буцна гэвэл эвтэйхэн хөнөөчихдөг юм байна. Бадарчилж явсан настай хүнийг зодсоор байгаад амь тавиулчихдаг юм байна. Тэгэхээр бурхны орон Лхас, Утай, Гүмбүб маань үнэндээ бугийн орныг дотроо агуулаа юу гэлтэй...Аливаа юм агуулгад биш хэлбэрт дурлахаараа завхрал сүйрэл рүү дагуулдаг гэдгийг л дахин дахин батлах мэт.
Lkhamsuren Dashkhorol36 reviews7 followersFollowFollowJune 6, 2022Энэ зохиолд лам нар "яагаад" тэгтлээ дургүй байдаг болохыг ахин нэг удаа уншихдаа илүү сайн, гүн гүнзгий ойлголоо. Яг л зохиолын гол дүр маань УИХ-ын чуулганы танхимд давхиж ороод гишүүн бүрээс улс төр, эдийн засаг, хууль, гадаад хэлний аман шалгалтыг авч буй нэгэн аятай туйлын ҮНЭН хүн болохоор тэр биз ээ.
Ganbaatar41 reviews5 followersFollowFollowAugust 31, 2015Оройгүй Сүм Л.ТүдэвЭрдэм гэгч оройгүй билээ. Та ч хүрэхгүй би ч хүрэхгүй...Амьдралынхаа талаас илүүг нь бурхны номд зориулах, үзэж судалсан зүйл нь хоосон зүйл болохыг үзэх, тэр ном нь хэнд ч хэрэг болохгүйгээр үл барам мундаг чадалтай багш нар нь бурхныхаа номд гүн нэвтэрснээс болоод шавь гэцэл Санжийгаа хойд оронд нь хэрхэн аваачих дөхснийг уншиж болно.Тэнгэр Асур Хүн Адгуус Бэрд Там. Хамаг амьтны тусад үйлдэх буян нь энэ. Өдөржин шөнөжин хэдэн арван мянган удаа ерөөл унших хуврагууд, ном сурахгүй ч сүмийн гар хөл бологч зодоонч банди нар, сурсан нэгнийгээ багшийн даалгавраар хөнөөхийг завдагч нөхөд ба ноход, бурхны орны там дагвиранз хорхойт шорон, хүний гавлын ясанд шунагч бурхны шавь, бурхны амьд дүр өөрийнхөө үхлийн өмнөөс бусдыг золигч Далай багш, зулын гол болсныхоо дараа диваажинд очино хэмээн бат итгэн цөгцний голд зогсох Санжийн багш, үрийн заяа гуйх залуу бүсгүй...Аливаа зүйлийн нарийн цаад учрыг ололгүй өнгөц хандах нь ямар хор уршигтай болохыг, авах гээхийн ухаанаар үл хандах ямар үр дагавртайг уншсан хэн ч бодох нь зайлшгүй.Ер нь бурхан гэгч юу юм бол? Хүний итгэл бишрэл? Хүсэл зориг? Мөн чанар ?
Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowSeptember 28, 2017Санж гэдэг Ингэнэ Усны говьд хаягдаж цөлөгдөөд хавтгайн сүүгээр хооллон олон хоног сарыг элээсэн лам хүний талаар түүний амьдрал туулж өнгөрүүлсэн үзэж харсан бүх л зүйлсийг сайхан нүдэнд харагдтал бичжээ. Түүний эцэг эх сүсэг бишрэлтэй малчин ард бөгөөд хүүгээ хийдэд шавьлан суулгаж ном эрдэмтэй лам болгохыг хүснэ хүү ч тийм л мөрөөдөлтэйгээр Түвд орныг зорих бөгөөд зам зуур олон ээдрээт байдал үүсэх бөгөөд түүний бодсон шиг тийм амар зүйл биш байлаа. Санж суралцана өвчин зовлон тусна гэвч тэр сайн байж тэргүүн цол мяндаг хүртэж нутаг буцах болоход их зүйлсийг мэдсэн хүнд 2 сонголт байдаг байв. Түвдэд насаараа сууж ном эрдэмд шамдах, үхэх. Тэрээр оргож босож сайн муу хүний зан чанарыг таниж зовж зүдэрч урьдын нөхөр сайн эр Бөх-Баатарын тусламжтайгаар нутагтаа ирж Буянзалбирах хийдийнхээ тэргүүн лам болов. Гэвч хүмүүний амьдралд дахиад л эрээн бараан холилдон хайр сэтгэл хагацал харуусал гуниг эцэст нь аймшигт шийтгэл. Отгон хүүхэн, эцэг эх, Оройгүй сүм, ёроолгүй зовлон. Ингээд номын төгсгөлд л оройгүй сүм гэсэн нэрийг үнэн тасархай гаргаж ирсэн байгаа юм даа.
Ulziidulam Dasaasuren2 reviews3 followersFollowFollowSeptember 6, 2014Энэ номонд буддын шашны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж дүрүүдийн амьдралын хэв маяг, үйл явдал өрнөл нь ч мөн холбогдолтой байдаг нь үнэн боловч тэдний ухамсар, сэтгэл зүйн байдал болоод түүнээс шалтгаалан хийж буй үйлийг нь илүүтэй тусгаж унших юм бол арай өөр сэтгэгдэл төрүүлэх болов уу. Энэ ном бол зүгээр ч нэг сонирхоод, уншаад цааш нь тавьчихдаг уран зохиолын адал явдалтай роман биш. Хуудас бүрийг нь тэсэн ядан эргүүлж, цаашид яах бол, ямар гоё юм бэ гэж бодогдуулдаг дуусашгүй адал явдлын зохиолуудаас би л хувьдаа Л.Түдэв гуайн Оройгүй сүм-г хол илүүд үздэг. Энэ номыг унших үед анхаарал сонирхол татсан дүр булаам эсвэл дургүй хүрэм хөнгөхөн олон дүрд хувилахгүй,өөрийгөө царайлаг зоригтой баатар эр, агуу хувьсгалч, эсвэл сайхан сэтгэлтэй хөөрхөн гүнж гэж төсөөлөх шаардлагагүй. Зөвхөн жинхэнэ өөрийнхөө мөн чанараар сэтгэж хүлээж авах нь л чухал. Эцэст нь аливааг мэдэж авахад бус мэдэрч, хүмүүжихэд нэн тустай ном гэж зөвлөмөөр байна.
tenuun odbayar3 reviews2 followersFollowFollowApril 6, 20211. Хэдэн утас холбож чадахгүй инженерүүд байх учир юу гэвээс тэд маань электрон, протон судлаад завгүй байсан билээ. Гэвч амьдралд хэрэг болох нь юу л бол... Залуу хүний хувьд амьдралд хэрэгтэй ойр зуурын юм хийж сурах хэрэгтэйг ойлголоо.2. Шашин бол Хар Тамхи гэж үзэх хэсэг байхад Шашин бол сэтгэлийг цаашлаад үйлдлийг зөв залах хүч юм гэж үзэх хэсэг байна. Аль талдаа орохоо мэргэн ард түмэн минь өөрсдөө шийднэ буй за(аль ч талд орохгүй байх сонголт бас бий)3. Орогүй сүмээр юуг илэрхийлэхийг зорив? Мэдлэгтэй, чадалтай залуусыг хавчиж, боож байсан үз дан ганц энэ үед бус эрт үед ч байсан бололтой. Иймээс ирээдүйд сүм болгоныг оройтой болгохын тулд залуус бид хичээх цаг иржээ.Баярлалаа
Aminzul Shijir77 reviews37 followersFollowFollowApril 14, 2016"Хүүхдийг элдвээс болгоомжлохдоо "битгий тогло хадны мангаа ирнэ" гэж сүрдүүлэн сургадгийн адилаар шүтлэгт мөн л "битгий тэг, нүгэл алдас болно, тамд унана" гэхчилэн номлож байгаа хэрэг юм. "Нээрээ л энэ номыг уншсанаар мухар сүсэг хүнд ямар хэрэггүй зүйл болохыг маш сайн ойлголоо. Ер нь тэгээд хаа газрын лам хуврага төлөгчид итгэж байхаар өөрөө өөртөө итгээд өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээх нь л хамгийн зөв зам юм шигээ.
Tsogzoohoi9 reviews1 followerFollowFollowFebruary 21, 2015Үнэхээр гайхалтай зохиол.Хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр "тоглоход" юуг ч бүтээж, юуг ч нурааж, юунд ч хүргэж болдог тухай Санж ламын үзэл бодол, амьдралаар харуулсан эмгэнэлт зохиол. Хоёр жилийн өмнө уншиж байсан дахиж уншихыг маш ихээр хүсч байв ч энэ ном ихэд ховордсон юм билээ.
Оддбаяр44 reviews12 followersFollowFollowNovember 12, 2017Гашуун хирнээ амттай.. Мэдлэг дутуугаас итгэх, итгэхгүй, ойлгох, ойлгох ойлгохгүй дунд эргэлзүүлж орхилоо...Эргээд удахгүй уулзах биз.. Тэр хүртэл түр баяртай.
Gantulga22 reviews40 followersFollowFollowDecember 23, 2021Аль олон жилийн өмнө уншиж байхгүй яавдаа л гэж бодлоо.
А. Жаргалсайхан9 reviewsFollowFollowSeptember 14, 2022Өвөө (нагац өвөө) маань хэлмэгдүүлэлтийн үеийн мэргэн хүн байсан юм. Бага байхдаа ээжээс өвөөгийн тухай их л сонин хачин түүхүүд сонсдог байлаа. Зарим нь итгэхэд бэрх ч бас нөгөө талаараа байж болохоор санагддаг юм. Эл зохиолын гол дүрийн залуугийн нэр нь өвөөгийн нэртэй адилхан болохоор ч тэр үү, Санжийг өвөөгөөрөө төсөөлөн бодон шимтэн уншлаа. Буддын шашиныг ул суурьтай судлаад, гүн номлол, бясалгал хийвэл яг үнэн хэрэгтээ сүжигээс өөр юм байхгүй гэсэн санааг агуулсан нь илхэн. Шашин ер нь хүний амьдралд хэрэгтэй юу? Зүгээр л мөрөөрөө урдах ажлаа тууштай хийгээд байвал аз жаргалтай байж чадахгүй гэж үү? Гэтэл хүний амьдрал эрээнтэй бараантай. Хэцүү зүйл тохиолдоход хамгийн түрүүнд бурханд залбирдаг гэлцдэг. Мэдээж хэн нэгэн хүн нас барахад шашны номлолоор оршуулдаг. Одоо нэгэнт өнгөрсөн гээд хаячихдаг хүн байхгүй л болов уу. Тэгэхээр шашинаас бүр мөсөн хагацаж чадахгүй мэт бодогдоно. Эргэцүүлэх, тунгаах бодол өгсөн сайхан зохиол байлаа.
Shine-Od5 reviewsFollowFollowJanuary 14, 2024Төгсгөл хэсэг үнэхээр таалагдлаа. Орчлон хорвоо хатуу шүү, хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө л явдаг шүү л гэдгийг маш сайн гаргасан юм шиг санагдлаа. Сонсоход зүрх эмтэрмээр түүх ч түүний төлөө юу ч хийдэггүй бид. Мянга эрдэм сураад, мянга гэгээнтэн болоод яах юм бэ? Төрүүлж өсгөсөн эцэг эхдээ нэг ч тус болж чадахгүй бол? гэсэн санаатай хэсэг нь нэгийг ухааруулж өглөө. Уншаад явахад бурхан шашны зан үйлийг ухаж ойлгох нь хэцүү санагдсан ч, хүн юмсын дүрслэлүүд жинхэнэ чихэн дээр ирээд наалдаж, нүдний урд үзэгдлээ. Ганц таалагдаагүй зүйл бол маш их үг үсгийн алдаатай байлаа.
Gunsenkhorloo Sharav1 reviewFollowFollowJanuary 2, 2022Шашин хүлээн зөвшөөрдөггүй цаг үед бичсэн болохоор зохиолын төсгөл нь эсрэг байвч буддын шашины ёс, үйл, зан, учир шалтгааныг маш гоёоор дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ.
Oyundar Oyundari1 reviewFollowFollowJuly 15, 2020Эх хэлнийхээ баялаг уран сангаас хичээнгүйлэн түүж уншсан номоосоо урган гарах эргэцүүлэлээ яаран бичихийг хүслээ. Нэгэн зууныг оройлсон "Оройгүй сүм" романыг уншаад хүмүүний амьдралын утга учрыг эрэн хайсан аялалын замд таарсан үнэт судар мэт санагдав. Сэтгэлийн гүнд амьдралын зорилго гэгч чухам юусан бэ? Ганц биеэр насыг элээж амьдралын олон зүдгүүрээс зугтааж эрдэм номыг нөхөр хэмээн шүтэж амьдрах гэсэн хүсэл минь биелэх болов уу? гэсэн бодлууд оршин байсан билээ. Гагцхүү яг л энэ асуултуудад хариулт өгөхөөр үгэн хөлгөөр ирж бодлын талд газарджээ. Аливаа зүйлийн учрыг ухалгүйгээр шүтэх нь яасан харамсалтай хэрэг вэ? Хүний амьдралын зорилго нь насан эцэслэхийн өмнө зорьсон хэргээ бүтээх ба зорьсон хэргээ бүтээхийн тулд туулах зам нь амьдрах гэж ухаарлаа. Чухам тэр зорилго нь ямар байхаас хамаарч зовлон жаргал нь өөр байх юм. Ганцаар бүтсэн зүйл гэж үгүй болохыг хоосон чанараас ойлгов. Ганцаар амьдралвал ганц хүний зовлон ба жаргалыг эдлэх, хосоор амьдравал хоёр хүний зовлон ба жаргалыг эдлэх нь үнэн билээ. Ганцаар байх хүсэл минь намайг уншиж судалж, бодож эргэцүүлэхийн мананд умбуулах нь лавтай. Хүн төрөлхтөн өдий төдийг хүртэл амьдралыг судалж үл дуусна. Хам амьтаны тусын тулд энэрэнгүй ёсыг эрхэмлэн бурхан багшийн сургааль дэлгэрч бүхий л дэлхий мэдэх болсон хэдий ч муу сэтгэлтэн үл арилна. Шинжлэх ухаан хорвоо ертөнцийн сав шимийг судалж мухраар итгэн сүсэглэж байсныг явдлын бурууг батлах нотлох хэдий ч мөн л мухраар итгэх явдал үл арилна. Сайн ба муу хоёрыг салгая гэвч тусыг эс олох хорвоогийн үнэнд захирагдан хүн гэгч амьтан үхэх төрөхийн завсар амьдрах тавилантай юм даа.
Bilegsaikhan13 reviewsFollowFollowApril 22, 2025Номыг уншаад юуны түрүүнд Монгол хэлээрээ ийм сайхан бичиж, ярьж сурах сан гэх хүсэл төрлөө. Номын дунд хэсэгт ийнхүү гардаг нь гол учир шалтгааныг чиглүүлэх мэт - "Энэтхэг газраас зээлж авсан Буддагийн сургаалыг Түвдийн лам нар олон үе дамжуулан, баяжуулахыг нь баяжуулж, гээхийг нь гээж явсаар өнөө үед зарим талаараа танигдахгүй өөрчлөгдөж, зарим зүйлээрээ чулуужсан амьтны яс шиг болжээ". Буддагийн нандин сургаалын нэр дор завхрал, зовлонд шаналж буй уг түүхийн хэлтгий ч болов бидний өвөг эцэгт тохиосон, өнөөг хүртэл ийнхүү төөрөлдөн яваа гэхэд үнэхээр харамсалтай, гунигтай. Энэхүү буурангуй тогтолцооны өө сэв, бузар булхайг нүдээрээ харж, биеэрээ мэдрэвч, үүнээс гарч чадахгүй тэрчигнэх Санжийг харахад, энэ бүхэн хэр гүнзгий нэвчиж бидний амьдралыг торлон амь бөхтэй оршиж байгааг сануулах шиг. Нөгөө талаар буруу замыг харан таньсан байвч зөв замыг мэдэхгүй байх нь хэчнээн гачлантай юм бээ гэж бодлоо.Номыг уншиж дуусаад "Түвдэд долоон жил" г��х киног үзэж номын төсөөллөө баяжуулж бас Түвд ахуй, Монгол ахуй хоёр их төстэй санагдаж гайхлаа. Шарын шашин үнэхээр Монголд гүн бат нөлөөтэй байсан, магадгүй одоо ч гэсэн байсаар байгаа юм байна даа гэж бодлоо.Хэн бүхэн зовлонгийн хүлээснээсээ ангижирч, үнэн амгалан үнэн жаргалыг олох болоосой!
Tseren Onolbaatar13 reviewsFollowFollowNovember 7, 2025Монгол "Алхимич" юм уу даа. Философийн хамгийн анхан шатыг, тэр тусмаа монгол философийг 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн монголчуудын сэтгэхүй, аж амьдралтай хослуулан хүүрнэжээ. Чин үнэнийг хэлэхэд би бүрэн ойлгосонгүй. Миний нас, ертөнцийг үзэх үзэл, тархины хэмжээ дутаад байх шиг л. Магадгүй 10 жилийн дараа ахин уншихад тэс өөр мэдрэмжийг мэдэрч, өөр зүйлсийг ухаарна биз ээ. Юутай ч"Оройгүй сүм" номыг унших боломж бүхий цаг хугацаанд амьдарч байна гэдэг гайхалтай хэрэг.Л.Түдэв гуайн талаар үг ч цухуйлгахыг хүсэхгүй байна. Бусдад насан туршдаа ховорхон мэдрэх мэдрэмж, мэдлэгийг өгнө гэдэг, уг номыг уншаад миний өнөөдөр мэдэрч буйг өөр олон хүмүүс өнгөрснөөс өнөөг хүртэл мэдэрсээр ирсэн, ирээдүйд ч мэдэрсээр байх болно гэдэг гайхалтай хэрэг. Хүн болж төрсний гавьяа энэ биз ээ.
Undrakh177 reviews121 followersFollowFollowMarch 28, 2012Эхний талыг нь явуулчихаад хэт удаан орхисоноос болоод хамаг сонирхол алга болоод шууд төгсгөлийг нь уншчихсан . Жаахан байхаас л нэг уншихсан гэж бодоод явж байсан ном гэхэд тийм ч их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэнгүй ээ . Хүмүүсээс сонссоор байгаад бараг юу гарахыг нь мэдчихсэн байсан болохоор тэр байх л даа . Дараа зав бид 3 нэг газар төвлөрөх боломж гарвал тухтай уншнаа .
Erdenebulgan2 reviews2 followersFollowFollowMay 6, 2016Оройгүй сүм буддизмыг ойлгоход их тус нэмэр болсон гоё зохиол юм аа. Шууд л дэлгэцийн бүтээл болгож хувиргамаар санагдсан. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг ард олны амьдралын хар ухаан харь газрын болох болохгүй шашин шүтлэгээс илүү хүнд хэрэгтэй юм шүү гэсэн санаа гол нь болов уу. Түдэв гуай маш сайн судалгаа хийж романаа бичсэн нь илэрхий байсан.
Erdenebat Altangerel9 reviewsFollowFollowJune 9, 2018Тодорхой зүйлд хэмжээ хязгаар, ёс суртахуун хэрэгтэй байдаг тухай Л. Түдэв гуайн "Оройгүй сүм" зохиолоос харж болно. Нэг зүйлд хэт туйлширч түүнийгээ л зөв хэмээн үзсэнээр нөгөө зүйлийг орхигдуулж тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Мөн шашин ч бай төр ч бай хүмүүний оролцоо ороод ирэхэд буруугаа зөв хэмээн үздэг нүглийн нүдийг гурилаар хуурах зүйлс олон байдаг нь одоо ч бидний нийгэмд оршин буй.
Saikhnaa Ch147 reviews24 followersFollowFollowMay 24, 2012Dongoj saya Unshij duuslaa, unexeer gaixaltai tugs Tuguldur zoxiol baina. Odii xurtel Unshaagui irsendee gaixmaar esvel aztai ch gemeer um u? Bagadaa unshsan Bol sain zoxioliig oilgoxgui tegsged ongorchix ch bsan bj magadgui ...Uilmaar ch um shigfavorites fiction