Jump to ratings and reviews
Rate this book

Зүрхний Хилэн

Rate this book
62 people are currently reading
974 people want to read

About the author

Ж. Пүрэв

4 books54 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
226 (75%)
4 stars
45 (15%)
3 stars
12 (4%)
2 stars
5 (1%)
1 star
12 (4%)
Displaying 1 - 22 of 22 reviews
Profile Image for М.Пүрэвсүрэн.
19 reviews5 followers
July 14, 2016
Төгс гэдэгтэй маш их ойртсон ном. Түүхэн бодот баримт дээр тулгуурласан энэ агуу бүтээлээс бид суралцах ёстой..Олон хүмүүс энэ номыг уншиж гэгээн оюундаа тунгаагаасай. Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө харийн дарангуйлагчидийн тоглоом болж хоорондоо эвдрэлдэн тэмцэлдэж, бүх ард түмний хүсэл болсон "цог"-ийг унтрааж байна шүү дээ.Цогнууд дээр хэдэн мөчир хаяхад улалзан аснаа даа.. Тэдгээр мөчрүүдийг нь эх орноо гэсэн гуйвшгүй хүсэл тэмүүлэлтэй удирдагчид гэж бодий.. Мөчир байхгүй бол цог удахгүй унтарнаа даа. Энэ зохиол дээр бол тэр их цогон дээр ганцхан ширхэг мөчир хаягдаж нэг дүрэлзээд унтарсан ч тэр мөчрийн үлдээсэн цог хэзээ нэгэн цагт тэсрэхээр үлдэж байгааг харуулжээ. Тэр мөчир дүрэлзэн асах үед дээрээс нь ус цацаж олон ч цогийг унтрааваа. Хэрэв олон мочир эв санаагаа нэгтгэж чадсан бол тэр гал хэзээ ч унтрахгүй байхсан..Эвтэй байвал хүчтэй, ноёд хагаралдан тэмцэлдсэнээс харийн боол болж байгааг тод томруун харуулсан зохиол болжээ.
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
November 4, 2020
Яах аргагүй 20р зууны шилдэг роман мөн дөө. Аялгуут сайхан Монгол хэлээр 17р зууны үеийн Монголчуудын аж амьдрал, Манжийн дарангуйлал, тэдний атгаг санааг харуулжээ. Жишээлбэл Монгол ноёдыг хооронд нь эв эвдрэлцүүлэх, байнга талцуулж эвлэлдэн нэгдэх боломжийг үгүй хийх, нэг нэгнийх нь гараар багалзуурыг нь шахуулах, Хятадын худалдаачид пүүсүүд Монголд нутагшуулж өндөр хүүтэй барааг зээлээр өгүүлж ард иргэдийг хоослох, сүм хийд олноор бариулж дайчин монгол эрчүүдийг лам болгох, жил бүр эзний их сүрэг гэгчид олон тооны мал нийлүүлэх татвар гээд л ёстой муухай ёрын юм их болж дээ...
200 жил миний хөөрхий Монгол хэрхэн Манжийн дарлалд явсан түүхийг эндээс тольдож болно.
Profile Image for Bolor Gs.
9 reviews
January 16, 2016
Анх удаа л ном уншиж байхдаа тэгэж их уйлж билээ. Бүүр бодон бодон, зүрх сэтгэлдээ дүр зургыг нь харан харан мэгшиж уйлсансан. Уншиж дуусчихаад дахиад эргүүлж уншсаан сонин шүү.
Profile Image for Dalai.
6 reviews1 follower
November 16, 2013
Эхлүүлж чадахгүй 6 сар болсон.
Нэг эхлүүлээл 7 хоногийн дотор уншиж дуусгасан. Тийм сонирхолтой түүхийн ном.
Манан буданг нь олж уншихсан
Profile Image for Miko.
18 reviews
November 10, 2015
Зүрхний хилэнг бадраасан ном.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
October 30, 2019
Хотгойдын чин ван Чингүнжавын амьдрал, эрэлхэг тэмцлээр тэртээх 250 жилийн өмнөх Монголын ард олон хэрхэн Манж дайчин улс болон тэнгэрийн тэтгэсэн хэмээх Энх-Амгалан болон түүний ач хүүгийн үед ядран доройтож, зовлонгийн туйлд хүрч, монгол халх ноёд болон зүүн гарын угсаа нэгт өөлд түмдийн ван, ханлигууд амиа хоохойлсон, мөчид ухаан, хоорондын эв нэгдэлгүй байдлаас болж хэрхэн эх нутгаа, ард олноо үрэн таран хийж, хорон муу санаат, хомхой сэтгэлтний гарт өртөж, эцэс сүүлд нь өөрсдөө ч нар үзэхийн сөхөөгүй болж байгааг энэхүү түүхэн романаас харж болно. Эцсийн мөч хүртлээ элгэн садан, эх нутгийнхаа сайн сайхны төлөө амь биеэ үл хайхран гал цогтой тэмцсэн, гагц өөрийн энэ биеийг бус үр хүүхэд, гэр бүлээ хүртэл манжийн хорон санаатнуудын гарт алдсан Дархан ван Рэнчиндорж, Хотгойдын ван Чингүнжав болон бусад нэр дурьдагдсан Монголоо гэсэн чин сэтгэлт ноёдынхоо гавьяат үйлсийг үеийн үед үл мартан, дурсаж явалтай. Монгол хүн бүр заавал унших ёстой гашуун үнэн, түүхийн ээдрээ, бахархал бүгд энд бий. Сэтгэл зүрх өвдөж, элэг эмтэрмээр, нулимс дусаасан мөч цөөнгүй байлаа.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
September 13, 2017
"You can tell the Greatness of man by what makes him angry." ~Abraham Lincoln.

Хөөрхий Хотгойдын их баатар.Үйл явдал яаж өндөрлөхийг мэдсээр байж л сүүлийн хэдэн хуудсыг уншихдаа нүдээ угааж орхив..."Эр хүний хилэнг юу буцалгана. Түүний хэмжээ тэр." гэж үзвэл Чингүнжав ч Хөвсгөл нутгийнхаа гүн хөх нуур хязгааргүй уудам, хүрэшгүй гүн, ус мэт тунгалаг дотортой хүн юмсанжээ. Зохиолын үеийн улс орны байдал, өнөөгийн Монгол улсын байдал 2 дотоод чанар нэгтэй мэт. Энэ зохиолыг жилд ер нь нэг удаа уншиж байхсан. Бодол санаа зүг төөрөхөд луужин болмоор шинжтэй. Энэ зохиолын дүрүүдээс хичээн дууриах, халаглаж зэвүүцэх зүйл аль аль арвин.
2 reviews
May 5, 2020
Монгол хүн бүр, толгой дараалан заавал унших ёстой ном бол Зүрхний Хилэн, Манан Будан хоёр юм. Гайхалтай бүтээлүүд. Монгол хэмээх улс хэрхэн хүчний эрхшээлд орсон тухай, эрх мэдэл, шунал тачаалаас болж эх орноо худалдаж буй ноёд, дээдсийн тухай. эрх чөлөө ард түмэн, эх нутгийнхаа төлөө амь үл хайрлан, хараа үл цавчин тэмцэж буй тухай нүдэнд харагдтал сэтгэлд буутал бичжээ. Эрх чөлөө, тусгаар тогнолынхоо үнэ цэнийн эдгээр хоёр номноос бүрэн мэдрэх болно.
Profile Image for Temuulen.
2 reviews11 followers
March 28, 2018
Монголын түүхийн чухал цаг үеийг уран зохиолыг ашиглан маш товчхон бөгөөд уншхад уйдхааргүйгээр бичсэн хосгуй нэгэн бүтээл бол Зүрхний хэлэн юм. Жамбын Пүрэв гуайн эл бүтээл Монгол залуус бүрийн заавал унших ёстой бүтээл мөн.
1 review
February 15, 2024
nice
This entire review has been hidden because of spoilers.
9 reviews
October 15, 2021
түүхэн үйл явдал нь чухал, найруулга сайтай боловч зохиол нь хэт нуршуу санагдлаа.
Profile Image for Just Coco.
11 reviews
February 1, 2020
Салж болшгүй эх орон
Яагаад бид нэгдэж чадсангүй вэ? Урваж тэрс��лж, эх орноо, баатар эрсээ өргөл барьц болгон барьсан хүмүүст гомдож, зүрх нь хилэгнэж байна. ( Зохиолын төгсгөлд харамссандаа, гомдсондоо нулимс дуслуулсан. )

Эх орныхоо төлөө гэсэн сэтгэл хүн бүрт байх ёстойг санагдуулсан зохиол байлаа. Зохиол гэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Монголын түүхийн гунигтай нэг бүлэг. Төгсгөл нь ямар байхыг мэдэж байсан боловч зохиолын төгсгөл ойртох тусам өөр байгаасай гэж хүсэх хүсэл маань ихсэж байлаа. Зохиолыг уншиж байхад, уншаад дууссаны дараа Хүн гэдэг амьтнаас юугаараа ялгардаг вэ гээд бодоод үзвэл зүрх сэтгэлдээ сайн сайхан муу муухай хоёуланг нь багтааж чаддагтаа, мөн муу муухай юманд автахаараа араатан, чөтгөрөөс дор байж болдгийг сайн санаад ав гэх шиг санагдлаа.
Өөрийнхөө өнөөдөрт аз жаргалтай, баян цатгалан байх гэсэн шуналд автсандаа эх орон, ард түмнээ өргөл болгон барьж байгааг харах нь нэг л танил дүр төрх. Өвөг дээдэс маань юуны төлөө өдийг хүртэл тэмцэж, юуг амьнаасаа илүү хайрлаж байсан өнөөгийн Монголын ирээдүй болсон залуус бид ахин нэг эргэн харж, санах шаардлагатай юм. Бид өөрчлөгдөж, тэмцэж байж өвөг дээдсийнхээ халуун амиараа хамгаалсан Монгол орныг авч үлдэх хэрэгтэй. Бид өдөр өдрөөр хөгжиж, маргааш руу тэмүүлж байна. Гэвч энэ явцдаа өнгөрснөө мартах ёсгүй.
Profile Image for Enkhjargal Byambaa.
1 review1 follower
March 4, 2017
It was good book i want suggest my classmates
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Niimka Niimka.
9 reviews1 follower
April 11, 2017
Олон жилийн өмнө уншиж байсан. Маш сонирхолтой Монгол хүн, Монголчууд ямар үнэ цэнээр өнөөгийн түүхийг бүтээснийг зүрх сэтгэлд шингэтэл ойлгуулсан даа. Дараа нь тэгж их уйлж байсан номтой өдий хүртэл таараагүй л явна. Дахиад нэг унших юмсан гэж боддог доо.
Displaying 1 - 22 of 22 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.