Urangoo197 reviewsFollowFollowJanuary 22, 2021Цаг хугацаа гэдэг чухал юмаа. Магад энэ номыг 80-90ээд онд уншиж байсан бол шал өөрөөр хүлээж авах байсан байх. Түүхийн холбогдолтой хэсгүүдэд ач холбогдол өгөхгүй орхиод, тагнуулчдаар бахархах, бишрэх сэтгэлтэй унших байсан болов уу? Богд Монглороос авсан алтаа улаан хувьсгалын эсрэг ашиглахаар гадагшаа гаргаж, Японтой хамтран хаант засгаа дахин сэргээхэд хэрэглэхээр Цэен гүнд итгэл хүлээлгэж өгнө. Японы төрийн бодлого, арми засгийн газрын зөрчилдөөн, цаг үеийн нөхцөл байдалд илүү чухал санагдах шийдвэрүүд, мөн Тозияа зэрэг хүмүүсийн хувийн бодол, үйлдлээс улбаатай Цэен гүн хүслээ биелүүлж амжилгүй хорлогдно. Гэхдээ ч насны тоо гүйцэх талруугаа байж дээ. Тозияа бол Цэен гүний эхнэрийн дүү болон ахыг өөрийн гараар хөнөөсөн, Цэен гүний үхэлд мөн шууд утгаараа буруутай хүн ч цэргийн зүтгэлтэн талаасаа айхтар хүн. Японд Монгол Манжийн талын асуудлыг хариуцдаг том хүн болтлоо зүтгэхдээ хүрээнд дэн буудал, уушийн газар ажилуулдаг тагнуулаас эхэлж. Япондоо зүтгэхээс гадна Монголын алтанд шунасан шунал нь өөрт нь дотно найзын, охины сэтгэлээр хандах хүмүүсийн амь насаар тоглохдоо ч эргэлзэхгүй болгох. Сувдаа хэдийнээс Монголын тагнуул болов? Хувь заяаны эрхээр Монголоос гадна амьдрах ч зүрх сэтгэл нь тусгаар тогтнолын төлөө сонголт хийсэн бололтой. Богд хаант Монгол уу? Улаан хувьсгалт Монгол уу? Аль ч хэлбэрээр тогтсон байсан тусгаар улс байгаа нь үнэ цэнэтэй. Үргэлжлүүлэн 2 дугаар дэвтэрлүү...
Ulziisaikhan Jargal53 reviewsFollowFollowJuly 23, 20122 боть гэж мэдээгүй нэгийг нь авчаад нээх сонин дуусчхаар нь гайхаад..тэгээд дахиж дэлгүүр орж 2 дахийг нь аваад :D40 мянгатын атманууд билү нэгэн удаа Монголд ч билүү энэ 2-ийн нэгэн дээр энэ номны нэр гараад байдаг юм..тэр үед л олоод уншчих юмсан гэж бодоод байдаг байсан чэнн ашгүй хэвлэгдцэн байсангоё ном..төсөөлөөл төсөөлөөл..төсөөлөлдөө аваатаал..:р
Tsend Gan7 reviewsFollowFollowMarch 21, 20122011,11,10нд төрсөн өдрөөрөө ээжээс бэлгэнд авсан. Дээр үеийн киноноос үзэж байсан төсөөлөл -өөс өөр ч юум шиг сэтгэгдэл төрсөн. Богд хааны муугаар бичсэн байна лээ...
Muujuu4 reviews2 followersFollowFollowJuly 18, 2013Тагнуулч хүн үнэхээр мундаг хүн байдаг юм байна. Энэ номыг уншаад Халхын голын дайны талаар илүү их мэдэж авлаа.
Ariunzayat Yunren2 reviewsFollowFollowSeptember 11, 2017-Очирвааний тиг бүтээчих хүн энд байна уу?Энэхүү асуултыг 8 жил хүлээсэн Циен гүн хонин жилийн зуны эхэн сарын хуучаар "өвчний учир" насан өөд боллоо. Циен гүн манж, хятадуудыг үзэн ядах боловч тэр бүр ил гаргаад байдаггүй, нягт нямбайгаараа гайхагдсан, гурван хэлтэй, санхүүгийн мэдлэгтэй бөгөөд түүний Монголын төр, шашны төлөө амиа ч өгөхөөс буцахгүй занг ашиглан Богд эзэн өөрийн чухал ажлаа хариуцуулан 1923 онд Манжуурын нийслэл Мүгдэн хот руу явуулснаар зохиол эхлэх юм. Түүний ганц охин Сайнжаргал, Юки нэрээр нутагшиж, Рожусай нууц нэрээр тагнуулын ажиллагаа явуулна. Хүний газар эцгээ алдсан тэрвээр балчир байхад нь эхийнх нь амийг хөнөөсөн Японы тагнуулын газрын нууц ажилтан Тозиятай эцэг үрийн холбоо тогтоон, Эзэн хааны кидо зарчмыг бүх Ази даяар нэвтрүүлэх ажиллагааг, Квантуны арми Халх голын дайнд бэлтгэж байгаа нууц төлөвлөгөөнүүдийг мэдэж, тагнуулч хүний ухаан, тэвчээр, мэдлэгийг харуулж байна. Зохиолын үйл явдал, бусад дүрүүд, тагнуулчдын (бараг л тагнуулч болгон нь гурван нэртэй байх юм) тухай олж мэдэх «ОНЦГОЙ ЭРХ»-ийг уншигч танд үлдээе.Лха.Дарьсүрэн “Ханан дээрхи сүүдэр”, “Эцгийн мөрөөр”, “Хүрээ түлхүүр”, “Танихгүй танилын золголт” гэх мэт олон адал явдалт тууж, зохиолуудыг бичсэн. Түүний бүтээлүүдийн сор, нэрийн хуудас нь яах аргагүй “Онцгой эрх” хэмээх адал явдалт роман. “Selengepress” хэвлэлийн газарт 2011 онд хэвлүүлсэн номны тэргүүн дэвтэр мөнгөн цагаан онгоц хөлөглөн ирэхэд нь уншсан боловч, дэд дэвтрийг хүлээх тэсвэр алдран, 1986 оны хэвлэлтийг хуучин номын содон үнэрт нь мансууран, үйл явдалд нь манаран уншиж дуусгавшив. Ном унших хорхойг минь дарж, хэдэн өдөр тагнуулч болгосон дүү Zaya Purevdorj, Ganzorig Chinlai Tumenjargal Bandi их баярлалаа. Номыг уншиж байхдаа уялдаа холбоог нь илүү ойлгох санаатай 1900 оны эхэн үеийн дэлхийн болон Зүүн Өмнөд Азийн газрын зургийг интернетээс хайж олсон болов зарим газрын зургийг хараад эгээ л харвачихсангүй. Тэр үеийн Япон, Манжуур, Хятад, Орос, Солонгос, тэдний том хотууд, стратегийн ач холбогдол бүхий газар нутгийн тухай маш тодорхой дурдаж, түүхэн явдлын уялдаа холбоо, том гүрнүүдийн улс төрийн бодлогын талаар зохиогчийн бичсэнийг санан санан Монголын заяа ихээ хэмээн тэмдэглэлээ өндөрлөе.2017.09.11.Юнрэн овогтой АриунзаяатАНУ. Калифорн муж. Оакланд хот.
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowDecember 11, 2018Аав бага байхдаа уншиж байсан юм гээд авч өгч билээ. Гоё ном. Бид өөрсдөө түүхээ мэдэхгүй бол бусад улс тэрийг чинь ашиглана шүү. Хятад нөхөр газрын зураг зурахдаа манай нэг толгодыг Хятадын газар нутагт оруулаад зурсан байж. Тэрийг нь хараад энэ чинь Монголын нутаг байгаа юм аа, энэ номонд бид ингэж адуу малаа бэлчээж байсан гээд бичсэн байгаа гээд түүхээ харуулахаар, "Өө тийм үү" гээд засаж байх жишээний. Бид тоохгүй бол далимдуулаад ахиад л байх шинжтэй. Гол нь Хятад улс, Хятад хүндээ биш. Ямар ч улс байж болно. Харин бид өөрсдөө хамгаалж байхгүй бол гэсэн санаа юм уу даа. Тэгээд хамгаална гээд хил дээр очоод суухдаа биш, түүхээ сайн судалж, мэдэж, баримтжуулж, илүү ихээр ухаж байх хэрэгтэй гэж бодогдсоон. Санал болгоно.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJanuary 21, 2020Уужуу сэтгэл, хурц ухаан, тэсвэр тэвчээр гээд хүнд бас ийм их боломж чадвар байдгаа гэж бодогдохоор сайхан зохиол байлаа. Ялангуяа Сайнжаргалын дүрээс өөрийгөө биш эх орон, тусгаар тогтнолоо бодож түүний чухлыг ойлгож, түүнд зориулж буй агуу сэтгэлийг хараад бахдаж үлгэр авмаар гүн сэтгэдэл төрүүлсэн маш сонирхолтой зохиол байлаа.
Ser-Od Ochir1 reviewFollowFollowReadDecember 5, 2022OkThis entire review has been hidden because of spoilers.
Battogtokh1 reviewFollowFollowSeptember 18, 2012Зохиогч нь өөрөө тагнуулын байгуулгад ажилж байсан болохоор түүхийн баримтууд нь ортой байх гэж боддог... Үйл явдал нь сонирхолтой шүү