Jump to ratings and reviews
Rate this book

Нүүдэл суудал

Rate this book
Действие романа широко известного монгольского писателя Л.Тудэва происходит во второй половине пятидесятых годов, когда завершалось переустройство единоличных аратских хозяйств.
Главный герой романа - председатель сельхозобъединения, коммунист, весь свой талант организатора отдающий строительству новой жизни, борьбе с частнособственническими пережитками в сознании аратов.
Роман удостоен Государственной премии МНР за 1971 год.
5 people are currently reading
130 people want to read

About the author

Лодонгийн Түдэв

11 books107 followers
Лодонгийн Түдэв - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч.

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн боловч Пунсалмаагийн Очирбатад ялагдсан.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
24 (75%)
4 stars
5 (15%)
3 stars
2 (6%)
2 stars
1 (3%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Chimge Bayarsaikhan.
10 reviews
August 9, 2024
Лодонгийн Түдэв гуайн бичсэн Нүүдэл суудал ном нь 1950-1960-аад оны монголчуудын нэгдэлд орохоос өмнөх аж ахуйн байдал, нэгдэлд орсны дараах нийгэм, эдийн засаг, хүмүүсийн аж ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар яруу тодоор дүрсэлж бичсэн бүтээл юм.

Номонд гарах дүрүүд нь ч бас цаанаа л нэг сэтгэлд дотно, үйл явдлуудын өрнөл ч бас амьдралд маш ойрхон, нээрээ л ингэх байсан байх даа гэж санагдахаар бичигдсэнийг онцолмоор. Нэгдэл гэж зүйл байгуулагдаж эхлэх үед хүмүүсийн сэтгэл зүй тийм ч тогтвортой байгаагүй бөгөөд зовж зовж өсгөж өндийлгөсөн хэдэн малаа нийтийн эзэмшилд өгнө гэхээр хэн бүхний сэтгэлд харамын сэтгэл төрөх нь гарцаагүй байсан бизээ. Малчин хүний хамгийн чухал хөрөнгө бол мал нь байсан болохоор буруутгах ч аргагүй биз. Түүнчлэн нэгдлийн ачаар хүмүүс хэрхэн соёлын шуурганд өртөж буйг, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн уриагаар хэрхэн хот айл, цаашлаад аймаг төвөө хөгжүүлж буйг гайхалтайгаар дүрсэлж харуулсан байдаг.

Номыг уншиж байх үед Түдэв гуайг их шогч хүн байсан болов уу гэж бодож суулаа. Дүрүүдийн хооронд гарах маргааныг хөгжилтэйгээр бас шаггүй ёжтойгоор харуулсан байсан. Түдэв гуайн байгаль дүрслэл үнэхээр гайхамшигтай санагдсан. Жишээ нь намрыг ингэж дүрсэлсэн байсан нь надад маш их таалагдсан: Төгсгөл нь үгүй уудам хорвоо чи шар торгон хөнжлөө нөмрөнхөн уйтгарлаж, хөвч их шугуй навчин нулимсаар уйлж, хөдөө их тал тариан цацгаар даллана. Уулсын оргилтой будан хүдэн янаглаж усны мандалд мөсөн зайр тэврэлдээд, ургамал ногоо халиуран хөшгирч усны шувууд зангаа хувилгана.

Энэ номыг уншиж дуусахад танил болсон дүрүүдээс ингээд хагацлаа даа гэж бодоход цаанаа л нэг гунигтай санагдаж байсан бөлгөө. Уншиж үзээгүй хүмүүс байвал уншаад нэг үзээрэй гэж зөвлье дөө.
Profile Image for Narantsogt Baatarkhuu.
Author 2 books8 followers
March 10, 2026
Үгүй мөн, нэг ном авах кредит Mbook дээр үлдсэн байхаар нь энэ хоймсон романы сонсох хувилбарыг татаж аваад машиндаа долоо хоног сонслоо. Бас л сэтгэлээс гарамгүй 18 цаг байлаа. Говь-Алтайн Халиун суманд 1950-1960-аад оны үед амьдарсан мэт л болов. Ямар сайхан бичдэг юм бэ? Тэр үгийг баялаг, дүрүүдийн яриа, зан авир, үйл явдлын өрнөл гэж ярих юмгүй. Үнэхээр ардын уран зохиолч хүний бүтээл гэж яггүй байна шүү.

За тэгээд нэгдэлжих хөдөлгөөнд ороход хүмүүс хэрхэн анх дургүйлхэж, шалдар булдар асуудлаар айл саахалтууд эв түнжин хагарч, аажмаар хөгжил дэвшил энэ эзгүй зэлүүд газарт хэрхэн хүрч, Чойронзын барилцсан далан таван барилга, Батлянхуагийн босгосон алим арнетикны цэцэрлэг, Чавчигийн гаргаж авсан аргаль янгирын эрлийз хурга, ишгийг бодохоор л бахархах сэтгэл төрөх юм.

Үнэхээр миний зөнөг толгой ч энэ мундаг бүтээлийг олон цаг сонссоны дараа өгүүлэгч Баатарсүхиын хоолойгоор үргэлжлүүлэн яриад байгаа мэт санагдах нь эрдэмт зохиолч Л.Түдэв гуайн уран бүтээлээр хөглөгдөж буйн шинж биз.

Энэ номноос өдий төдий шинэ үг, хөдөөний аж ахуйн зан уламжлал, амьтан ургамлын нэр тогтоож авлаа.

Хамгийн наад зах нь оддын ордыг монголоор их гоё хэлдэг юм байна. "Хувилгааны орд, Цэрэг тэргүүлэгч Лаг мэлхий, Тэнгэрийн түлхүүр, Энхжиний шувуу од" гэнэ шүү. Цаашлаад цэн шувуу гэж эм шувууг хэлдэг (одоо цэн тогоруу гэвэл би илүү ойлгоно), шузга гэж хоёр шон холбосон морьны уяаг хэлдэг аж.

За тэгээд найз нөхдөдөө энэ номыг бол би нүүр бардам унш гэж санал болгох байна. Ай даа сайхан зохиол юмаа. Миний бол бүх үеийн хамгийн дуртай номуудын нэгт шууд орноо.
This entire review has been hidden because of spoilers.
5 reviews
November 10, 2022
Л.Түдэв бол маш сайн зохиолч мөн маш сайн монгол хэлний багш. Түүний номыг уншсан хүн монгол хэлний үгийн баялаг, хэл найруулгын сайхныг олж харах болно.
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.