Jump to ratings and reviews
Rate this book

Үзэхийн хязгаар

Rate this book
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном өөрт тохиолсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Зохиолч хүний хувьд уран зохиолыг ойлгоно оо гэдэг амьдралыг ухаарахын нэг байдаг.
"Үзэхийн хязгаар" ном бол нэгэн хувь уран бүтээлчийн үзэж ухаарч буй бүхний эхний хязгаар. Үзэх танихуйн тэртээ үзүүр дэх тэнгэр газрын баригдашгүй савслага, тэнгис далайн тэмтрэгдэшгүй хаяа. Энэ л зааг хязгаараас түүний үзэж хүртэхүйн дараагийн хаяа, дараагийн савслага үргэлжилнэ. Амьдрал бол төгсгөлгүй учрах тохиолдлууд, төгсгөлгүй үзэхүй, төгсгөлгүй хязгаар юм. Энэ л төгсгөлгүйг төгс ухаарч танихын төлөөх чармайлт ч өөрөө төгсгөлгүй билээ. ( Редакторын Үгээс)

310 pages, Paperback

First published January 1, 2012

171 people are currently reading
2309 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
762 (59%)
4 stars
319 (25%)
3 stars
123 (9%)
2 stars
34 (2%)
1 star
38 (2%)
Displaying 1 - 30 of 104 reviews
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
February 18, 2012
"Миний тарьсан цэцгүүдийн нэгийг та одоо гартаа барьж сууна . Та одоо үүнийг үнэрлэнэ . Аль нэгэн хуруугаараа ,эсвэл зүрхээрээ зөөлөн зөөлөн имтэрч , илж, бас имэрч үзнэ . Өөрийнхөө болоод надад өгсөн бусдын хайраар , бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсан учир энэ цэцэг удаан амьдарна гэдгийг би мэдэж байна. Л.Ө " Зарим хүн нь тааралдсан хүн болгондоо гайхуулаад , номын санд уншиж уйлаад , хачин охин гэж хэлэгдэж ч магадгүй :P
Хэн нэгний дотоод ертөнц рүү харах боломж бидэнд хэр их байдаг вэ . Би хүмүүс бол нууцлаг , хэзээ ч бүрэн ойлгох боломжгүй гэдэгт итгэдэг юм , гэхдээ "Үзэхийн хязгаар"-ийг уншаад энэ нь тийм ч болохгүй гэх зүйл бишээ гэдгий ойлголоо , ердөө л ойлгохыг хүсдэггүй юм байна шүү дээ .
Ертөнцийг яруу найрагчийн нүдээр харах боломжийг олгосон сайхан ном болсон байна лээ . Хүлээлтээ өндөр байлгаж болноо гэдгийг мэдээд байсан юмаа !
Хэрвээ надад тохиолдсон зүйлсийн тухай ингээд эсээ бичнэ гэвэл ганцхан чадвар дутах ч биш харин мэдрэмж ,гярхай зан дутах юм байна гэж бодсон . Өчнөөн олон зүйлс эргэн тойронд болсоор , янз бүрийн байдлаар хэт их мэдээлэлд даруулсан бид анзаарах ёстой зүйлсдээ хэт хайхрамжгүй ханддаг болсон биш юм байгаа ? Бас энэ их чимээнд өөрсдийн маань дуу хоолой дарагдан алга болоо юм биш биз дээ . Яруу найрагч байна гэдэг нэг талаас бусдаар хамгийн дээд зэргээр хайрлагдах боловч, бидний өмнөөс навчсын төлөө, өнгөрөн одож буй цаг хугацаа , залуу насны тухай "анзаардаг" тэд сэтгэл хэзээ ч тайван амгалан байдаггүй юм шиг санагдлаа.
Profile Image for Батзориг.
26 reviews12 followers
February 6, 2013
...

Орой нь галт тэргээр харих ёстой байлаа. Дархан.
Харин замдаа сонсох хөгжимгүй байсан тул шинэ ном хайж Улаанбаатар их дэлгүүр орсноо санаж байна.
Яруу найрагч Өлзийтөгсийн шинэ ном 16.000 үнэтэй байлаа.
Оюутан хүнд бас л үнэтэй, ядаж байхад сүүлчийн халаасны мөнгө байсан боловч,
Хамгийн эхний "Үлдэнэ" гэсэн эсээг уншаад ямар ч эргэлзээгүй байсан бүх мөнгөөрөө авч орхисон юм.
Хажууд сууж явсан залуучууд хөзөр тоглох нь тоглож, зарим нэг нь унтаж, харин би ганцаар Өлзийтөгсийн амьдрал дотор...

Галт тэрэгний 6н цагийн аялалд номыг бүтэн, бас нулимстай нүдээр уншиж дуусгасан.
Эсээ болгон дэндүү их үнэнээр, дэндүү их сэтгэлээр бичигдсэнээс сэтгэл хөдөлсөн хэрэг.

...

Аялал дуусч, галт тэрэг зогсоход шөнийн 3н цаг болж байлаа.
Дарханы галт тэрэгний зогсоол дээр хүн цүнх, бохир хувцастай буугаад,

-Гэртээ ирлээ, бас Өлзийтөгсийн хотод ирлээ гэж дотроо бодож билээ...
Profile Image for Ag.
220 reviews21 followers
July 24, 2012
Яг бүх өгүүллэгийг нь уншсангүй. Миний хувьд шууд барьж аваад шимтээд дуусгадаг төрлийн ном биш санагдлаа. Ганцаардахаараа өөрөөр хэлбэл найз нөхөдтэйгээ уулзъя гэвч уулзах боломжгүй үедээ эсвэл ямар нэгэн зүйл хийж байгаад залхаад ч юм уу мухардаад гацчихсан үедээ гаргаж уншмаар ном. Ном гэхээсээ илүүтэй миний дотны найз гээд хэлчихэд болохоор.

Ном адил анд нөхөр гэж өмнө нь сонсож байсан харин энэ номыг уншаад анд нөхөр адил ном гээд хэлмээр санагдсан.
Profile Image for Moogie.
3 reviews2 followers
July 23, 2012
Тэр чигээрээ өөрийгөө уншаад байгаа ч юм шиг тийм танил, дотно мэдрэмж. Мэдээж хэрэг Өлзийтөгс зохиолчтой яг адилхан үйл явдалтай нүүр тулаад байсан гэж хэлэхгүй ч гэлээ тэр хүнд мэдрэгдэж байгаа тэр дотоод мэдрэмжүүд бүгд л надад байдаг, надаас илэрдэг тийм зан араншингууд мэт... олон жил найзалж байгаа дотно найзтайгаа дахин уулзсан мэт...
Profile Image for Bayarjargal Ul-Oldoh.
5 reviews2 followers
April 26, 2015
Олны дунд магад цагаан нөмрөг углан ухаан бодлоо цэгцэлсэн царай гарган бясалгал хийж буй дүр үзүүлэн тарчилж байснаас ганцаараа чив чимээгүйд ном уншиж суух нь нэг төрлийн бясалгал юм шиг надад санагддаг. Энэ бясалгалыг маань Л. Өлзийтөгс найрагчийн зохиолууд улам амттай болгодог. Үзэхийн хязгаарыг урд нь уншиж байсан боловч зүгээр л гүйлгэж байсан мэт. Яахавдээ тэнэгийн ухаан хожуу гэдэг нь л тэр зэрэгтээ биз. Тус зохиол намтарчилсан эссэ гэдгээрээ онцлогтойг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх байх. Тиймд илүү дутуу сэтгэгдэл бичих нь илүүц биз. Уншиж үзээд өөр өөрийнхөөрөө л тунгаана байх. Харин энэ удаад доорх шүлэг бүр хэнхдэг цээжийг минь ураад асгартал уйлуулж дөнгөлөө. Урд нь тус номыг уншихад ээж минь дэргэд байсан болоод тоогоогүй биз. Тэгэхээр хүн гэдэг өөрийн нөхцөл байдалдаа тааруулан юмсыг илүүтэйгээр харж мэдэрдэг мэт.

Ижийгээ үгүйлэн уйлж бичсэн шүлэг

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уудам, ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн, гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн, хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт гарчихсан юм

Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж, дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм

Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртсээр хэвтсэн юм
Харгана бударгана хатгаж ганцхан сартай нялх амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм

Намайг зүүрмэглэн ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс зөрж өвс хугалдаг байсан гэмийг минь сануулаад
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм

Ижий минь намайг гомдоогоод байхаар намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайг уйлаад байхаар шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Ижий минь намайг эрхлээд байхаар өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм. Д.Баттогтох

Profile Image for Togoldor Erdenebileg.
133 reviews23 followers
July 24, 2020
Энэ номны маш олон хэсгээс өөрийгөө олж харсан. Жилийн өмнө уншиж эхлэх үед гунигтай үе таарсан болоод ч тэр үү бүр их гуниглуулаад байгаа мэдрэмж төрж байлаа. Цааш нь унших боломжгүй гарахгүй байсаар сая дахин барьж авч уншихад сэтгэл санаа амар амгалан байсан учир яг л номонд ямар мэдрэмж байгаа тэр чигээр нь хүлээж авч уншлаа. Өлзийтөгс зохиолчийн бичсэн номууд дундаас хамгийн анх уншсан ном маань боловч хожимдож уншсандаа харамсахгүй байна. Бүх зүйлд зөв цаг хугацаа байдаг шиг энэ номыг би энэ л үед уншиж илүү ойлгож, өөртөө хэрэгтэйгээ шингээж авч, жаргаж унших ёстой байж. Түүний бичгийн хэв маяг маш их таалагдсан; "нандин" гэдэг үг яг тохирох байх. Бичиж байгаа зүйлээ ухаж төнхөөд, дээр доор нь, наана цаана нь оруулж, танигдахгүй болгоод өөр талаас нь харуулаад ч байгаа юм шиг, бидний мэддэг, хүний амьдралд тохиолдож л байдаг зүйлсийг бүр ойроос "томруулж" харах, мэдрэх боломжийг өөрийн мэдрэмж, ухаан, ур чадвараараа дамжуулж олгосонд нь баярлаж байна аа.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
January 18, 2018
Дадсан хэвшлээрээ Өлзийтөгс зохиолчийн шинэ ном байна шүү дээ гээд л шүүрээд авчихсан. Ер нь би мөнгөтэй, мөнгөгүй аль ч үед миний хаанаас ч юм мөнгө сэтгээд авчихдаг зүйл ном. Шууд бүгдийг балгачихгүй шимж шимж уусан дарс, мэдэрсэн мэдрэмж, тус номтой өнгөрүүлсэн цаг хугацаа бол миний хувьд сайхан дурсамжыг бүтээсэн билээ. Эссэ, дурдатгал маягийн бичлэгтэй учир шүүмжлэх зүйлс нэгээхэн байхгүй боловч, хэд хэдэн шүүмжийг бол харсан, сонссон. Тэгэх тусам хайртай зохиолчоо өмөөрмөөр байлаа, заримтай нь жаахан муудсан шүү. Зүгээр л мэдрээд уншчихаач дээ, цэцэрхэх хэрэггүй гээд л амыг нь тас хаамаар санагдсан ч, хүн хүний мэдрэмж өөр ш��ү дээ гэсээр дотоод мэдрэмжээ буулгалгүй уджээ. Гэхдээ юу гээч, хүмүүсийн бичсэн товчлолоос, тоймоос миний анзааралгүй орхисон мөр, санаагаа дахин дахин унших нь надад таалагдсаар, уншсаар л явна даа...
Profile Image for Urangoo.
197 reviews
August 14, 2012
Зарим эссэг нь дараа заавал уншнаа.

Миний ертөнцөөс мэлээн өөр түүний ертөнц. Гэхдээ тэрхүү ертөнц хэрхэн бүрэлдсэн талаар, түүнийх л гэж шүлгээс нь уншигчдын төсөөлдөг ертөнц түүнийх биш байдаг талаар бичиж...

Гэхдээ л бүхэнд танил эцэг эх, анхны хайр, хэзээ нэг цагт зам мөр нь огтлолцож асан сайн сайхан хүмүүс, үгийн хүч, ахуй түүний жижиг сажиг хэлтэрхий болох толь, навч гээд хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлж байдаг зүйлсийн талаар түүний номоос уншиж болно.
Profile Image for Siramoni.
6 reviews4 followers
September 6, 2012
Үгүй болоочид гэдэг тэнгэр.Харин бид газар.Байгаа байхгүй хоёр нэгдэж нийлээд ертөнц,энэ амьдрал.Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй.Газар`тэдний зүг`хандаастай.
Мөнхийн шүтэлцээ.
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
November 19, 2014
Umnu ni unshij bhdaa anzaaraagui zuiluud bs neleen bn shuu!!!

bi yund durtai, yund durgui be-g unshij bhdaa uneheer happy blaa. hhe.

Ертøнц тøгс тøгøлдøр. Vvний баталгаа нь амьдрал! Амьдрал тøгс тøгøлдøр. Vvний жинхэнэ баталгаа нь vхэл! Хуу16

Vхэж бгаа нь биш vлдэж байгаа нь л vхлийг мэдэрдэг. Тийм ээ, vгvй болж байгаа нь биш, хагацан vлдэж байгаа нь л vхдэг. Хуу15
Орцнууд нь харанхуй ч хотынхны маань сэтгэл харанхуй байгаагvй vе юм. Хуу40
Яруу найраг бол гивлvvртэй математик. Хуу58
Хvн ямар vед сайн явдаг вэ гэвэл øøрийхøø хvчээр амьдарч чадаж буй тэр vедээ л юм. Хуу85
Эдгvй байна гэдэг зовлон биш. Эдэд шvтсэн хvмvvс болчихвол л насаараа зовно! Хуу87
Хvмvvст итгэж чадвал бид тэдэнтэй зøрøхийн тøдийд л буян хишгээс нь хvртэж чадна. Хуу109
Хvч чадлыг хэрэв мэдэрч байгаа хvн хvч чадалтай нэгэн бол тvvнийг хайрлах болно. Харин хvч чадлыг мэдэрч байгаа хvн сул дорой нэгэн бол хоосорч зэрэмдэглэгдэх болно. Хуу124
Аль болох бага юм хэрэглэж яваад орчлонг дуусгах гэсэн санаа минь тэр! Д.Урианхай хуу134
Анзаарч л чадах юм бол эргэн тойронд маань хvчирхэг vзэл санаа, онцгой дvр тøрхтэй хvн дvvрэн. Хуу135
Жинхэнэ хагацал гэнэтийнх байдаг. Би тийм л их гэнэтийн дунд vхлийг тод vнэрлэсэн юм. Хуу140
Авьяас гэдэг vнэхээр тусдаа оноогдсон хувь хишиг, амьдралын буртагтай яагаад ч холилддоггvй дээгvvр эд юм санж ээ. Хуу188
Huurhii, egel humuun bur suut humuustei adiltgah gants ch bolov shinjiig uuruusuu haij, yamarhan negiig olohooroo uchirgui byarladag yum gesen. Huu262
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
October 9, 2021
"Үзэхийн хязгаар"Нэр нь хүртэл хүнд ухаарал, уярал хайрласан утга төгс. Миний анх уншсан Өлзийтөгс найрагчийн ном байлаа. Намайг өөрчилсөн, намайг итгүүлсэн ном. Амьдрал, хүмүүс бас хайрын талаар бодол, ойлголтыг минь 99хувь өөрчилсөн. Хүн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн бүхнээ ингэж сайхнаар, яруу хийгээд эгэл үнэнээр нь бичиж болдог аж. Эгээ л түүний бичсэн лүгээ "... бусдаас өөр нь найрагчийн амьдрал бичигддэг" юмсанж. Одоо хүртэл дахин дахин "үзэхийн хязгаар"-аа шүүрч аваад л, огт уншаагүй өөр шинэ өгүүллэг, мөр, үг олох юм шиг л эргүүлж тойруулан уншдаг. Хамгийн хайртай ном минь. Одоо 4 сартай нялх дүүдээ ч уншиж өгдөг болсон. Заавал, заавал энэ номыг уншаарай гэж хүн бүрт зөвлөмөөр байна. Номд мөргөмүү.
Profile Image for Tuugii Tuugs.
19 reviews2 followers
October 12, 2014
Unshij baihdaa ih setgel hudulsun. Meddeg hernee ter bolgon il gargadaggui, magadgui uuruu uuruusuu nuuj bsn medtemjuudiig sedreesen, zarimdaa bur uuriinhuu ch tuhai unshaad bh shig hesguud garsan saihan buteel bailaa.
Profile Image for А. Жаргалсайхан.
9 reviews
July 19, 2020
Тэмдэглэл:
Би зарим шүлэгт дуртай ч ихэнхид нь дургүй. Зүгээр л ойлгоход хэцүү үгнүүдийг нийлүүлээд биччихсэн юм шиг санагддаг. (А.Ж. 😜)

Энэ номыг уншаад эхлүүлж байхад нэг найз маань бас уншиж байгааг нь мэдээд уншиж дуусаад сэтгэгдэлээ хцваалцахаар тохиролцов оо. Гэтэл мань хүн түрүүлээд дуусчихсан (би өөрөө тайван уншинаа л гээд бодчихсон тууж бсан). За тэгээд мартахаас нь өмнө ямар сэтгэгдэл төрснийг нь сонирхоод нэг яриваа. Нэлээн орой ярисан болоод ч тэр үү, нэлээн нойрмог бсан болохоор амандаа орсноо л бага сага бодолтойгоо нийлүүлээд бурж гарлаа. Гэхдээ яахав номтойгоо холбогдолтой ч бж мэдэхээр зүйлсийг ярилцсан. Тэр нойрмог ярианаас найзыгаа ямар гоё гэгээн бодолтой явдаг хүн бэ гэдгийг нь мэдсэн. Нөхөрлөл мандтугай!

Номны тухайд бол хүн болгоны амьдралд сайн сайхан хүмүүс их олон тааралддаг. Тэр болгоныг анзаарахгүй өнгөрөөдөг шиг л санагдсан. Харин номны зохиолч маань бол тэр болгоныг анзаараад тэмдэглээд үлдээж байсны хүчинд, энэ эсээ ном мэндэлсэн мэт.

Өлзийтөгс танд:
Номноос таний ертөнцийг бага ч болов ойлгох шиг боллоо. Бас үгийг зөв хэрэглэвэл өөрийнхөө муу талыг уншигчиддаа гэнэн хонгор хүүхэд байсан гэх мэтээр л ойлгуулаад дөнгөчихөж байгаа юм шиг санагдав.
Өлзийтөгс, та ч үгийн сайхныг олж хэрэглэж чаддаг жинхэнэ яруу найрагч юм.
Энэ хүнд яагаад муу тал байхгүй бна? эсвэл тэрийгээ нуугаад байна уу? гээд л бодоод байдаг би ч тэрслүү лүд юм даа.
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
August 15, 2017
5 жил өнгөрчээ. Одоо уншвал ямар санагдах бол. Эргэн нэг хармаар л юм байна.
Profile Image for Uunuu Zul.
7 reviews
December 15, 2022
Зүгээр хэн нэгэнтэй суугаад үзэл болдлоо хуваалцаж сайхан ярилцаж байгаа юм шиг. Бүлэг бүрийг уншаад номоо хаагаад энэ тухай би юу гэж бодож байна гэдгээ эргэцүүлэн бодож, тэмдэглэл бичмээр. Үнэхээр их бодолд автуулсан дурлан дурлан битгий дуусаасай гэж уншсан ном байлаа.
Ганцаардах үедээ эсвэл бодлогоширмоор байгаа, бүр бичмээр байгаа үедээ гаргаж ирж дахин унших байх аа.
Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
June 25, 2019
Намтарчилсан эсээний энэ бүтээлийг Л.Өлзийтөгсийн талаар мэдээлэл авч, таамаг дэвшүүлж болох хамгийн боломжит эх сурвалж гэж тодорхойлно. Тэрээр өөрийн анхны хайр, ном-шоколаданд дурлаж ирсэн болоод Аюурзанатай учирч, амьдарсан он жилүүдийн түүхээ бичсэн. Энэ талаар сэтгэгдэл тод үлдсэн ч түүний эсээнүүдээс: амьдралын мөч бүрийн үнэ цэнийг мэдрүүлсэн үхлийн тухай дараах ишлэлүүдийг тэмдэглэе.

- Үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг. Үгүй болж болж буй нь биш хагацан үлдэж буй нь үхлийг мэдэрдэг.
- Үзсэн, үзсэн, үзсэн бүхний хязгаар, эцсийн эцэст үхэж үздэг.
- Ертөнцийн төгс төгөлдөр баталгаа нь үхэл.
- Үхэл айдас биш. Жамаараа болж буй юм бүхэнд аймар хийгээд муухай зүйл байх ёсгүй.
- Аймар муухай зүйл ертөнц дээр биш бидний дотоод ертөнцөд бий болж үгүй болдог.
- Үхэл биднээс хайртай хүмүүсийг минь бүр авдаггүй, бид мартвал жинхэнэ хагацна.

Үхлийг "ҮЗЭХИЙН ХЯЗГААР" гэж томъёолсон нь үзэх зүйл хязгааргүй ч төгсгөл нь, хязгаар нь үхэл гэдгийг тодорхойлсон. Үхлийн тухай түүний томъёоллоос амьдарч байгаа мөч бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх бөгөөд хязгааргүй ихийг үзэх хүсэл төрнө.

...
Profile Image for Azaa Kh.
22 reviews34 followers
December 29, 2015
Яруу найрагчийн үзэл санаа, туулсан амьдралыг багтаасан жижиг жижиг эсээнүүдээс бүтсэн ном. Бүх эсээг нь уншихад сонирхолтой байсан гэж хэлэ��гүй ч ихэнх нь хувь хүний туулсан амьдралыг өөрийнх нь нүдээр харж, тэр үедээ юу бодож юу мэдэж авсныг нь хамт ойлгох нөхцлийг бүрдүүлтэл бичиж чадсан сонирхолтой ном байлаа. Гэхдээ яг нэг зүйлийг голчлон яриагүй, энд тэндээс олж мэдсэн санаануудын цуглуулга гэж хэлж болохоор тул яг уншиж дууссаны дараа юу уншсанаа яг таг санахад хэцүү, зүгээр л тэр хүний үзэл санаа, амьдралын талаар бага зэргийн мэдээлэлтэй болчихсон юм шиг л санагдлаа. Гэсэн хэдий ч энэ чинь тэр хүний өөрийнх нь бичсэн амьдралын түүх, үзэл санааны цуглуулга гэж бодохоор хүний өдрийн тэмдэглэлийг тэр хүнээс нь зөвшөөрөл аваад уншчихаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлмээр гоё ном болсон байна.
Profile Image for Suvd-erdene Tsgp.
1 review
November 15, 2018
Энэ номыг уншсанаас хойш Coldplay хамтлагийн Yellow дуунд дурлах болсон доо. 2 жилдээ нэг удаа уншдаг. Унших бүрт л юмсыг харах өнцөг маань өөрчлөгдөж байгааг, өөрчлөгдсөн гэдгээ мэдэрдэг.
Profile Image for Enkhlen.
15 reviews
March 5, 2022
Anh unshij ehlehed uyraj bsn, yalanguya "Үзэхийн Хязгаар" gegch essay n dendvv mnii amidraltai oirhon tul ih tanil, dotno medremj avsan. Ehendee tanil medremjvvdiig min ahin neg medregdttel, nomiin huudas dvvren vgsees uuriinhuu tusgaliig uy2 hesegchlen haragdtal essaynuud bsn.

Harin svvldee bvr mni medrej bgagu, mnii yurtuntsuus tes uur negen yurtuntsuur aylaj bga hernee l mnii uuriinh met vne tsenetei sanagdtal bichsen bsn. Zvgeer l neg uyrah, dursah medremj tudii bus evguurheh, uurlah, guniglah, uruvduh, baharhah geh met olon uur gaihalt medremjuudiig turvvlр chadsaan ene nom. Zarim essaynuudiig durguitsan unshij, "Ugui, ene shal t1 yum" gej bodoj duusgaad nomoo haaj heseg hugatsaand bodon suugaad, bolovsruulsanii etsesd, "Neeree l neg taliin baidag l mun chanar yum, uguisgej bga bi uuruu asuudal n yum" geh met uuriinhuu tuhai, busdiin tuhai hed heden dvgneltend hvrseen. Jishee n 'Toli" geed essay n bn "Bayn ba Yaduu" bn.

Hamgiin setgeld honogshson heden essayg n todotgohod:
-Үлдэнэ
-Үзэхийн Хязгаар
-Уучлаарай
-Миний Шүтлэггүй өвөө
-Толь
-Говийн Өвөө
-Өнгөрсөн Бүхэн Эргэж Ирдэг
-Чихэр
-Гэгээн
-Ээж
-Үг

Etsesd nadad ene essaynii tsugluulgaas hamgiin setgeld honogshsnuud n dandaa Ulziitugs uuriiinhuu tuhai bus amidralaar n orj garj, vldej munhurj bsn gaihaltai hvmvvsiig dursan bichij, nadad olon tohiogoogui tiim l dotno, haluun dulaan, dursamjit medremjiig vgeer ilerhiilen, zvrhend tsuuriattal ilerhiilsen n bla. Yalanguya "Өнгөрсөн Бүхэн Эргэж Ирдэг". Hovor anzaardag ch hvmvvs vneheer hair tatam, gaihaltai. Gaihaltai hvmvvsiig hairlan, tedentei negen zereg orshij, ireeduid ergen harj dursan suuh bolomjtoi bn gedeg mash ih az gej bi tootsdog. Ungursun ch bai, tednii jijighen nandin heseg n enehuu nomon dotor munhurj vldej, bi metiin tanihgu hvnd hvrtel dursagdan, vgvilegdene. Ter n uuruu gaihaltai. <3
Profile Image for Altanzul Batjargal.
7 reviews17 followers
April 30, 2022
Favourite quotes:
- Энэ амьдралд бид заримтай нь өдөрт арван удаа, заримтай нь арван жилд зөвхөн ганц л удаа, заримтай нь нэг тэнгэрийн дор зэрэгцэн амьдрах атал нэг ч удаа нүүр тулалгүй явсаар орчлонгоос буцах ажээ.
- Дурсамж гэдэг бол Зүрх юм. Дурсамж гэдэг бол Сэтгэл юм. Дурсамж гэдэг бол Тархи. Нүд бас Цус. Дурсамж бол цаг хугацаа. Тэр бол Зовлон. Гэрэл цацраах Ялалт. Эргээд харахад дүв дүүрэн цэлэлзэн байдаг өчигдөр. Бас ирээдүй... Надтай л хамт арилж үгүй болох дурсамжийн зузаан ч биш, нимгэн ч биш хуудсуудаа эргүүлж сууна.
- Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? Авсан дотор байхад нь.
- Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал! Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл!
- Нарыг харахгүй байхаас илүүтэй дэргэдэх хүнийхээ нулимсыг олж үзэхгүй байх нь аймаар.
- Үгээр бүтсэн сумны шарх мөддөө эдгэдэггүй нь аймаар.
- Миний аавын үнэр! Аавынхаа үнэрийг би үнэндээ үгээр дүрслэн бичиж чадахгүй нь ээ. Үг дутаад байна. Ерөөс тийм хэтэрсэн сайхан юмны тухай дүрслэн бичиж болох ч үгүй юм шиг байна. Үгэнд ч бас хязгаар бий шүү дээ. Аавын үнэр! Миний аавын үнэр! Одоо ч би зангиртлаа санаж, хэн хүнээс сэмхэн хайж явдаг үнэр. Одоо хүртэл зүүдэнд тод мэдрэгддэг тийм халуун үнэр. Хэрэв би одоо аавтай минь адилхан үнэртэй эр хүнтэй учирвал хань ижил, үр хүүхэд, үүр оромжоо ч орхиод явчихаж мэднэ нэдгээ мэддэг, тийм л үнэр! Миний аавын үнэр бол аавын царай төрх, дуу хоолой, инээмсэглэл, харц, үс, хуруу гар гээд буй байсан бүхнийх нь цогц илэрхийлэл юм.
- Би одоо ч, хүссэн цагтаа, нүдээ аниад уртаас урт амьсгалахад аавын минь үнэр тэнгэрийн гүнээс зүрхний гүнд сэвэлзтэл ирэх нь мэдрэгддэг юм.
Profile Image for Nomin Nmn.
9 reviews2 followers
February 13, 2022
P.9
Энэ амьдралд бид заримтай нь өдөрт арван удаа, заримтай нь арван жилд зөвхөн ганц удаа, заримтай нь харин нэг тэнгэрийн дор зэрэгцэн амьдрах атал нэг ч удаа нүүр тулалгүй явсаар орчлонгоос буцах ажээ. Ерөөлөөр ганцхан удаа учирсан зураач ахтай би аль насандаа таарч явсан, хэн нь хэндээ өртэй байсныг үл мэднэ.

P.15
“Үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг. Үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг”

P.16
Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ хүрч байж л юм бүхэн эхэлснийхээ утга учрыг гаргана.
Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал.
Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл.

P.86
Эд гэдэг өөрийг нь бий болгосон хүндэж л шидээ үзүүлдэг. Та нар өөрсдийнхөө хэрэгтэй зүйлсийг өөрсдөө л бий болгож амьдрах ёстой. Мөнгө төгрөгт битгий итгэ, нэгнийгээ л хайрлаж яв! Эдийг эдэлсний буян гэж хүнд нэмэгддэггүй, харин эдгээрийг хэн нэгэнд өгөхөд баярласан сэтгэлийн нь буян та нарт ирнэ.
Эдгүй байна гэдэг зовлон биш. Эдэд шүтсэн хүн болчихвол л гэр зовлон.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Dariya Myagmartsengel.
1 review
March 6, 2025
Үзэхийн хязгаар гэх нэрнээсээ энгийн гэхдээ чамин бөгөөд хэрэв хүнээр төлөөлүүлвээс "дур булаам"санагдаж байв. Spoiler-дож бичихгүй байх нь зүйтэй болов уу, уншъя гэж бодсон хэн бүхнийг өөрөө шимтэж, амталж уншаасай гэж хүсч байна. Хамгийн хайртай эсээ маань "өнгөрсөн бүхэн эргэж ирдэг" гэх Л.Ө анхны хайр Болд-Эрдэнийнхээ тухай, өөрсдийн түүхийг, "хайр" бас "хагацал"-ыг хуваалцсан эсээ байсан. Уншиж дуусаад уртаа санаа алдаж, уншиж байхдаа хөнжил доогуураа шургаж инээж, тийчилж, күээ мөн хэдэн янз болж уншсансан. Зөвхөн энэ ганц эсээг нь л унших гэж тэгж хэдэн янз болсон хэрэг шүү дээ кк. Номыг бүтнээр нь уншаад ойлгох хүн их олон зүйлийг, юмсыг ойлгож авахаар санагдсан. Магад хэзээ ч биеэр мэдэрч үл чадах тийм гайхам, айж бэргэм мэдрэмжүүдийг ч авч болох болов уу.
Profile Image for Buyandelger  Suuri.
4 reviews
May 19, 2020
Өлзийтөгс яруу найрагчийн Үзэхийн хязгаар эсээ хэмээх баримтат уран сайхны номыг анх удаа уншлаа. Түүний амьдрал, бодол, амьдралд нь тохиолдсон зарим зүйлс миний бодол санаа, тохиолтой яв цав таарах нь их л сонирхолтой байлаа. Гэвч зохиогч хүний харах өнцөг, илэрхийлэн гаргах, уран яруу үгээр дүрслэх байдал үнэхээр өөр байдаг ажээ. Редактор Аюурзаны дурдсанаар Уран бүтээлч хүний амьдрал бусдынхаас илүү ч юм уу, өөр биш ялгаа нь тэр амьдрал яруугаар бичигддэгт ялгаа нь буй гэсэн үгтэй номын эцэст үнэхээр санаа нийллээ.

Түүний далайг харах мөрөөдөл нь миний мөрөөдөлтэй яг ижилхэн, анх бороотой өдөр Атлантын далайг хараад мэдэрч байсан мэдрэмжүүд нь намайг алмайран гайхахад хүргэв. Харин би өнгөрсөн 12 сард цэлмэг сайхан өдөр Энэтхэгийн далайг харахдаа гайхамшгийн өмнө өвдөг сөгдөж буй мэт сэтгэгдэл төрсөн нь хүүхэд наснаасаа төсөөлж байсан төсөөлөл, зүүдэндээ харсан учралаас өөр байсан билээ. Түүнээс гадна олон жил мөрөөдсөн мөрөөдөл дээрээ хязгааргүй далайд шоргоолж мэт л санагдах цэнхэр халимыг хүртэл нэмж харсан шүү.
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
November 28, 2020
Үхэж байгаа нь бус үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг. Энэ үгийг олонтоо сонсож ирсэн ч, энэхүү намтарчилсан уран зохиолын эсээг унших явцад бүр их бодогдож билээ. Түвд хэлний нэрийн тольд үхлийг үзэхийн хязгаар гэх аж. Зарим огт танихгүй харж байгаа ч үгүй хүмүүсийн түүхтэй цуг нулимс мэлтэлзэн нулимс дуслуулж байхдаа өөрлүүгээ өнгийсөнсөн. Би ер бусдад энд дурдагдаж байгаа "дулаан" хүмүүс шиг сэтгэгдэл төрүүлдэг болов уу гэж...Аав, эмээ, өвөө, анхны хайрынхаа тухай бичсэн хэсгүүд хамгийн нандин, арга ч үгүй биз ээ. Ай, үзэхийн хязгаар!
Овоо удаан ширээн дээр минь цуг байж сэтгэлийг минь дэвтээлээ гэж.
3 reviews
April 13, 2021
Л.Өлзийтөгс номнуудаас хамгийн эхний уншсан ном минь. Гайхалтай, энэ эмэгтэй хаанаас ирсэн хүн бэ? гэмээр онцгой мэдрэмж нандин илэрхийлэмж, цэгцтэй бичилт нь намайг зүгээр л түүнд дурлуулж орхисон. Энэ номыг өөрийнх нь хөрөг роман гэж хэлж болох байх. Хэд хэдэн гарчигууд санаанаас гарахгүй одоог хүртэл бодогдсоор л байдаг. Болд-Эрдэнийхээ тухай дэндүү бичсэн байна лээ. Аюурзана гуай таалагддаг ч нууцхан харамсаж л суулаа. Яг л өөрсдийнх ертөнц шиг үгээр хэлэмгүй хайр. Хүү нь байдаг гэж сүүлд сонсоод зөндөө баярласан сан.
Profile Image for Ensuuue.
8 reviews
March 18, 2021
namtarchilsan eseeni nom. hunii amidral ih engiin egel met haragdavch medremj buhen tsagin aysaar uurchlugduj davtagdashgui bolon uldej baidag. busdiin tuulsan zam egel met hernee busdinh uchras l bidnii sonirhlig tatdag. mash ih uhaaral bid olj avsnig ter bur medeed bdggui. harin ergen neg harj busdad talarhaj uhaarsan zuilee tanij medeh yvdl ni amidralin beleg bololtoi. medremj bur uur hze ch duusashguigeer urgeljilne
Profile Image for Б. Баярцэцэг.
7 reviews
December 20, 2017
Өөр ертөнцөд аялаж байгаа мэт нээрэн тийм шүү дээ ингэж ер бодож байгаагүй юм байна яасан гое юм бэ ямар гунигтай юм бэ надад ч бас тэгж бодогддог гэж бодол төрүүлсэн ном санагдав. Залуу хүн заавал нэг унших хэрэгтэй. Зарим сэдэв онц сонирхолтой зарим нь гойдгүй. Гэвч ерөнхийлэн дүгнэвээс онц
Зохиолч заримдаа хэтэрхий хичээж үг хэллэг оруулж буй санагдсан хэсэг байв. Өөрийгөө хэт их өөр гэж боддог нь бас их тод харагдаж байна энэхүү номноос.
Profile Image for June Chara.
3 reviews
October 25, 2018
За Уран зохиол тэр дусам шүтлэгийн ном уншиж үзээгүй надад үнэхээр сайхан мөн жижиг юм шиг мөртлөө бидний амьдралд ажиглаж байгаагүй зүйлс маш их байлаа ,үнэхээр зохиол уран бүтээл Өлзийтөгсийг өөрийнхөөрөө төсөөлж байгаад шимтэн шимтэн уншлаа ....... Маргаангүй таны. Унших номын нэг юм байна ( хаха нээрээ номыг дуусаад нэг 4мөрт сараачиж үзсэн хэхэ )
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 20, 2018
Эхнэрээсээ үерхдэг байхдаа бэлгэнд авч байлаа. Анх энэ номоор нь л Л.Өлзийтөгс зохиолчийг мэддэг болсон. Маш сайн бичсэн байсан. Энгийн гоё сэдвүүдээр эвлэгхэн бичсэн зохиолуудыг унших дуртай. Ээжийнхээ тухай бичсэн, мөн анхны хайрынхаа тухай бичсэн нь маш таалагдсан. Сонинд ажилладаг байсан, "Би 30-тайдаа үхнэ" гэх мэтчилэн.
Displaying 1 - 30 of 104 reviews

Join the discussion

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.