Jump to ratings and reviews
Rate this book

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг 1-р дэвтэр

Rate this book

262 pages, Unknown Binding

First published January 1, 2006

21 people are currently reading
415 people want to read

About the author

Нам Ин Сүг

5 books10 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
70 (31%)
4 stars
52 (23%)
3 stars
55 (24%)
2 stars
24 (10%)
1 star
22 (9%)
Displaying 1 - 20 of 20 reviews
Profile Image for Bayarmaa.
29 reviews10 followers
July 27, 2014
муу ном үнэндээ иймэрхүү номыг таашааддаггүй ч хэлэх үү,
уншсан гэхэд арай багадана, гарчиглавал таарах ном, яахав зарим талаар бодит фактуудаас үндэслэж хүмүүст ухаарал өгөх гэсэн энгийн санаан дээр тулгуурласан ном. Гэхдээ монгол зохиолч тэр тусмаа иймэрхүү ном гаргахад алдаршсан зохиолчийн номыг л унгшина уу гэхээс гадаадын зохиолчийн номыг гүйж аваад орчуулчихсан. Санаа авж болох ч амьдрал дээрээ хэрэгжүүлнэ, нөгөө орчны, соёлын ялгаа, харилцааны ялгаа гэдэг зүйл чин ийм номон дээр илэрдэг л байхгүй юу. Тэглээ гээд орчуулагч нь монгол факт гаргаж болохгүй бас шууд хуулбарлаад хэвлүүлчихэж болохгүй шал балай,
Харилцаан дээр тулгарч байгаа асуудал нь ч гэсэн манай орныхноос за болий миний амьдралаас арай данган. гэхдээ бүхэлдээ тийм муу ном гэж хэлээгүй. Санаа авах бодууштай зүйлс байсан. Гэхдээ бүүр нэг хэрэг зориг гаргаад унших ч дээ, цагийн гарз . Гарчиглааад аан гээл өнгөрвөл зүйтэй ном шүү та минь
Profile Image for М.Пүрэвсүрэн.
19 reviews5 followers
Read
June 16, 2017
Хувь заяа бол хүний нэг насны амьдралын туршид тохиолддог тоо томшгүй олон сонголтуудын үндсэн дээр бий болдог зүйл бөгөөд ямар сонголт хийх нь тухайн хүний хандлагаас хамаардаг...
Profile Image for Gvnjinlkhm.
9 reviews1 follower
Read
September 28, 2019
Хэдэн жилийн өмнө барьж аваад хэд гүйлгэж хараад л орхичихож билээ. Харин өнөөдөр нээгээд хааж чадалгүй нойроо хугаслан байж дуусгалаа...
Найруулга үгийн сонголт гээд гойд зүйлгүй ч ‘’нээрээ л тийм байх'' гэж бодон бодон уншив. Ойрын хамаатан, ээж, эгч эсвэл хэн нэгэн эмэгтэй хүнээс ойр зуур тохиолоор санаатай санамсаргүй амьдралын тухай яриаг нь чагнаж суух мэт.
Зохиолчийн талаар хайгаад тодорхой юм олж чадсангүй, сэтгэл дундуур.
Ямар ч байсан 2аар дэвтрийг олж уншихаар шийдэв.
Profile Image for Chai.
6 reviews
October 27, 2022
Та нар ном уншчихаад тэрнээсээ хэр их юм авч үлддэг вэ?
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг. Энэ номыг би 3 жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Гол санааг нь тэр үедээ ойлгосон ч гэсэн (ойлгоогүй ч байж магадгүй) одоо бол санаанд үлдсэн ганц л зүйл байдаг юм. Нэг эмэгтэйн жишээ л дээ. Сургуулиа төгсөөд шууд гэр бүл зохиогоод, хүүхэдтэй болоод нөхөртөө бүх зүйлээ даатгачихсан чинь нэг мэдэхэд л хадмын гар харж амьдардаг болчихсон байсан. Өмнө нь огт төсөөлж байгаагүй амьдрал. Өмнө бол яахавдээ бид нарын ихэнх нь төсөөлдөгтэй адилхан хүссэн зүйлээ хийж, өөрөө амьдралынхаа эрх мэдлийг авах(эсвэл ихэнх хүмүүс ингэж боддоггүй ч байж болох юм). Гэтэл тэр эмэгтэйн эрх мэдэл нөхөрт нь, хадамд нь оччихож. Тэгээд нэг л өдөр шийдсэн байгаа юм. Эргээд гэрэл зурагчны кареераа босгоно гэж. Гэхдээ тэр үедээ ямар ч боломжгүй юм шиг санагдаад байлаа. Гэхдээ л тэр тааламжгүй байдлаас гарах арай дээр өөр зам байхгүй байлаа. Тэгээд зүгээр л 1 жилийн турш үеийнхнээсээ илүү хичээж ажилласан байгаа юм. Харин нэг л өдөр байж болох хамгийн сайхан боломж олджээ. Солонгосын хамгийн сайн сургууль тэтгэлэг зарласан байлаа. Үеийнхэн нь тэрэнд тэнцэхээр хэмжээнд байсангүй. Харин манай хүн жилийн турш галзуу хүн шиг хичээсэн нь одоо хэргээ гаргажээ.
Би эндээс юуг ойлгосон гээч. Бурхан байна уу тавилан байна уу хамаагүй. Ямар нэг зүйл чамруу боломж явуулах үед түүнийг хүлээж авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чамайг юу ч чаддаггүй ‘суга’ амьтан хэвээрээ байгаад байвал хэн чамд боломж өгөх юм бэ? Боломж ирэх хүртэл өөрийгөө чадваржуул.
Анх бичсэн гарчигнаасаа шал өөр болоод явчихсаныг мэдэж байна аа ккк. Гэхдээ би энэ номноос барьж авсан хамгийн үнэтэй санаагаа л хуваалцахыг хүслээ. Ер нь ном уншихдаа тэмдэглэл хийж байхгүй бол над шиг ганцхан зүйлийг нь санаад л үлдэх нь байна шүү.
Уншсанд баярлалаа.
Sincerely, Chai 🙆🏻‍♀️
Profile Image for Temuulen O..
6 reviews4 followers
June 17, 2019
Анх 2011 онд уншиж байсан санагдаж байна, хэдэн жилийн дараа дахиж нэг уншиж үзэв. Асуудал нь, Нам Ин Сүг гэх зохиолчийн болон орчуулагчийн талаарх мэдээлэл олж чадсангүй хэвээр... Хувийн амьдрал, ажил хөдөлмөр, найз нөхөд, нийгмийн байр сууриа хэрхэн төлөвлөх талаар ерөнхийд нь дурдаж тухай бүрт жишээг оруулсан байсан. Уншигч бүрийн ширээний ном болон үлдэхгүй ч, үлдэх үг энэ номд бий.
Profile Image for Suvderdene Bilegsaikhan.
7 reviews
May 10, 2020
21, 22 насандаа уншиж байсан, тухайн үед их зүйл ойлгуулж билээ.
5 reviews
April 17, 2021
Хамгийн эхний хуудаснаасаа эхлээл таалагдаагүй. Муу үсний нүхтэй зүйрлэб бичсэн нь маш муухай сэтгэгдэл төрүүлсэн
Profile Image for Ebo Luna.
32 reviews
December 23, 2021
Өсвөр насандаа уншиж байсан номнуудын нэг. Нэг уншчихад хэрэгтэй санагдсан.
Profile Image for Tserendulam.
18 reviews
December 8, 2023
Сайн ном огт бишээ. Ерөнхийд нь гүйлгээд л уншсан. Яахав ганц 2 хэрэгтэй санаа нь мөнгөө сайн хэмнэ. Гэхдээ хэрэгтэй зүйлдээ гар бүү тат. Бас хэт цэцэрхэх хэрэггүй энэ яваандаа тэнэгрэх эхлэл болдог гэсэн нь л юм бна.
Өмнө нь уншихад ингэж бодогдож байсан ч саяхан нэгэн youtuber-ийн сэтгэгдлийг сонсоод дахиад уншаад үзсэн чинь үнэхээр өгөөжтэй ном байсан шүү.
Profile Image for Nomio.
9 reviews1 follower
March 19, 2013
Миний өмнө уншиж байсан номнуудаас арай өөр төрлийн ном байсан. Гэхдээ их таалагдсан.
1 review
Read
July 15, 2013
шууд л 2р дэвтэрийг нь уншчисан одоо 1уншмаар бна
1 review
February 13, 2015
uneher goy nom shuu. minii unshsan nomnuudaas hamgiin ih taalagdsan nom bayarlalaa
Profile Image for Bella.
4 reviews
May 7, 2021
Дахин2 уншдаг ном минь унших болгонд өөр2 уншигддаг 😊
Profile Image for Aikon.
5 reviews2 followers
March 20, 2014
Уншихад илүүдэхгүй, ширээний ном болгохоор гоё ном байна.
Displaying 1 - 20 of 20 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.