Jump to ratings and reviews
Rate this book

Шүгдэн

Rate this book
...учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол

334 pages, Paperback

First published January 1, 2012

51 people are currently reading
681 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books792 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
237 (48%)
4 stars
156 (31%)
3 stars
83 (16%)
2 stars
10 (2%)
1 star
7 (1%)
Displaying 1 - 30 of 43 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
January 26, 2013
Сая уншиж дуусгалаа. Уншиж дуусаад сүүлийн өгүүлбэрийг нь уншаад нулимс аргагүй цэлэлзээд ирсэн. Жоохон юм бодож суугаад ер нь номынхоо сэтгэгдлийг бичие гэж бодлоо. Барин тавин уншиж дуусгалаа. Яагаад гэхээр ухаарал хайрласан юу билээ гэж ухаж ойлгохоор үг гарангуут л юу билээ, над бас тохиолдож байсан юм байна, энэ байж шүү дээ...энэ л үгэнд багтааж байдаг гээд л бодол болсоор дахин дараагийн хэсэг рүү нь орох гэж яаралгүйхэн уншиж дуусгалаа. Хүний амьдралын мөн чанар, зорилго угтаа юу юм болоо гэж бодоход дахиад хүргэлээ...хүн дуртай, сонирхсон зүйлээ хийж явахад л болох юм шиг...хүн бүрийн хошуураад байдаг мэдэхгүй бол, сурахгүй бол, өмсөхгүй бол, идэхгүй бол, хэлэхгүй бол хийхгүй бол хоцорчих гээд байдаг хий хоосон зүйлнүүд хэлбэр хөөсөн зүйлнүүд угтаа хоосон юм шиг...ер нь хоосон чанарын талаар ихийг бодлоо...хавчигдсан нийгэм, эрх дураараа байх чөлөөгүй хашигдсан төвдүүдийг ихээхэн өрөвдөн уншлаа...ямар азаар гээд л тордог тэр үгнүүд биднээс ч бас алсран хий дэмий баялаг гээд зүйлийн талаар хөөцөлдөх болсон нь, ямар нэг зүйлээс тэгтлээ хамааралтай болчихсоныг ч эргэн сөхөн харж, эргэцүүлэх боломжийг олгох энэ номыг уншаарай гэж хүсье...хүн олж харая гэсэн болгоноо л өөрийнхөө нүдээр харах юм даа...бусдаар бол хэн нэгний магтсан сайшаасан "бестселлэр болсон" зүйлсүүдэд дурлах хэрэг байхгүй мэт...
Таалагдсан ишлэлүүдийг тэр дор нь бичээд авчихсан. Үүнд:
***Ямар ч ертөнцөд амьдраад түүнийгээ амьдрал гэж бодоод яваа хүн бэ дээ, би...
**Аливааг эхлэх хосгүй дээдийн гарагийг хүлээгээд суух юм бол үхэх өдөр чинь түүнээс өрсөнө шүү дээ
*Зарим хүн сэтгэлээ ухаанаар түвшитгэж чадахгүйд хүрэхээрээ эрих эргүүлэн маань тоолж, тарни мэгзэм уншия гэдэг. Хуруугаа ч юм уу, уруулаа хөдөлгөхийн төдийд сэтгэл засагдана гэж хаанаас байх билээ...
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
January 14, 2013
Залуу нас өтөлж дуусна, эрүүл мэнд өвчилж дуусна, жаргалыг зовлон залгаж, амийг үхэл авч одно. Зурсхийсэн санааг тэр дор нь л хэрэгжүүлэхгүй бол энэ насанд ч, дараагийн төрөлд ч дахиад ийм завшаан таараа ч уу үгүй ч үү? Хэзээ ч үхэж болзошгүй учир яг одоо эхлэх... Юу гэж ойлгожийн, юу санаанд чинь оржийн Яаж тайлж уншиж байна ??? Бүрлээч энийг яаж ойлгоод яаж тайлж уншсан бол ?

Үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг гээд бгаа.

Хүн бүр л энэ ишлэлэрхүү юмыг өөр өөрсдийнхөө ойлгож, өөр өөр зүйл бодох биз. Хмммм сонин л ном байна. Сонин сонирхолтой

Атаархал, хэт нэг юманд автах, тахин шүтэх...

Хүн ер нь нэг юманд хэт бүр автах өвчин гэжуугаа шд. Сэтгэцийн өвчин.

Ногоон нүдэн лам уншиж дуусангуутаа залгаад Шүгдэн уншчихсан чинь сүүлдээ бүр жижиг хэмжээний бичкэээн бурханы шашин судлаач шиг л болж бх шиг байна даа :P

Profile Image for Ari.
44 reviews66 followers
March 15, 2019
... Бурханы зохиосон цорын ганц хууль болох үйлийн үрээс өөр юу ч энэ хорвоод мөнх бус. Түүний хүчин нөлөө л бидний хувь тавиланг зурдаг ...
Profile Image for Anarmaa.
24 reviews7 followers
July 12, 2013
Ойрд ийм шимтэн шимтэн уншихаар Монгол ном таарсангүй их удлаа. Маргааш гэж хойш нь тавьж чадалгүй тэр оройдоо дуусгасан шүү. Аюурзаны бүтээлүүдээс анхан уншсан нь энэ бөгөөд хүмүүсийн бичсэнээр бол бусад зохиол нь илүү гоё гэсэн болохоор бусдыг нь авч уншихаар сэтгэл шулуудав. Бичлэг зохиомжийн хувьд аргагүй л зохиолч хүн бичжээ. Юун "Ногоон нүдэн лам"...

Бичлэгээс гадна хүнд юм өгөх, бодуулах талдаа ч энэ номоос хүн болгон өөр өөрийнхөөрөө авч үлдэх л юмтай хоцрох болов уу даа. Надад бол Самандын бодлуудтай ухааралтай хэсгүүд маш их таалагдсан. Эхлээд андаа хий хардсанаа "Сонсгоод"-г уншсаны дараа ухаарсан ухаарал. ...Хүсэл хайр гэж нээрээ аминчхан эд... Зарим нэг талаар бодож явдаг үзэл бодлыг минь бататгаж өгөх ч шиг. Ном эрдмийг хөөсөн хүн сэтгэл хоёрдохгүй явах... Хүн өөрийнхөө биемахбодийн болон сэтгэлийнхээ эзэн болж сууна гэдэг тун хэцүү. Бууж өгөөд, гараа өргөөд сэтгэлийнхээ аясаар явах шиг амархан зүйл үгүй. Энэ хоёрын тэмцэл дунд л хар цагаан тунарч нэг нь арай илүү нөгөө нь багахан үлдэж хоцрох байлгүй дээ.

Энэ номноос хамгийн их сэтгэлд үлдсэн бодол бол тарсан бутарсан Монголчууд минь дээ хөөрхий гэсэн бодол байлаа. Цаг төрийн үймээнд, хэл усны мухардалд дандаа л алдаж онож хоорондоо шөргөөцөлдөж дуусах гэж үү гэж бас бодогдсон. Хүүхэддээ монгол нэр л өгөхийг хүссэн, өөрийнхөө ч монгол нэрийг авч үлдэхийг хүссэн тиймдээ ч овгийнхоо оронд гурван цэг пасспортон дээрээ тавиулсан өвөр монгол таньдаг ах маань өөрийн эрхгүй бодогдсон шүү. Сүүлийн үед гарсан бослого үймээнүүдийг, тэдний ард хичнээн хүн Монголоо Монголоор нь авч үлдэх гэж тэмцэхдээ аж ахуй амьдралаа гаргуунд нь гаргаа бол, хичнээн хүүхэд хагас, эсвэл бүтэн өнчирч, эсвэл аж амьдрал нь гэж хүн харахад нүд халтирмаар байдалд орсон бол гэж бас нээрээ бодогдсон шүү. Тэр хүмүүсийг бид харахдаа нээрээ ч арчаагүйдээ л ингэж явна гэж бодохоос биш магадгүй энэ хүний аав нь, ээж нь Монголынхоо төлөө гэж яваад үр хүүхэд нь ингэж хэлмэгдэж гуйлга гуйж явж байна гэж л лав бодохгүй л байх даа.

"Шилийн голыхон хятад хэл мэдэхгүй, Хөххотын түмэдүүд үндсэрхэг боловч Монголоор ярьж чадахгүйгээс болоод Дэ вангийн цэргүүд дотроо зөрчилдөж бутарсан тал ч бий" "...хэл соёлоо алдсан үндэстэн л мөхдөг юм байна..."
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
April 21, 2017
Нэрлэшгүй, барьшгүй, чин хоосон учраас л барьж томьёолохын тулд бид аливаад нэр оноодог.


Толин доторх Хөх нуур одоо цэлэлзэн харагдах аж.
Profile Image for Ulzii Altansukh.
33 reviews8 followers
October 4, 2017
Их сайхан ном болжээ. Г. Аюурзана гуай 2 том санааг номоороо дамжуулан гаргасан болов уу гэж саналаа. Нэгт, Өвөрмонголын тусгаар тогтнол, хэл, соёл үгүй болж, Хятадууд хэрхэн уусгах бодлого барьж байгаа тухай, энэ аюул ч бидэнд ойрхон буйг сануулсан; Хоёрт, ямар ч шашин сайн сайхныг номлодог. Харин зарим хүмүүс шашныг сургааль номлолыг гуйвуулж, өөрийн ашиг сонирхлын төлөө буруу зүйлд ашигладаг тухай; Номын хувьд судалгаа сайтай, үг хэллэг чихэнд наалдацтай, олон төрлийн дүрээрээ төчнөөн санаа бодлыг илэрхийлсэн нь их таалагдлаа.

Номын ерөнхий агуулга нь цагдаагийн ажилтан Сэржамц, мөрч нохой Хуанди, Пуматайгаа Гумбун хийдэд гарсан хүн амины хэргийг мөрдөхөөр ирдэг. Түүний хайртай, үнэнч Хуанди нохой уг хэргийг мөрдөж байхад учир битүүлгээр үхнэ. Сэтгэлээр унасан Сэржамц хэсэг ажлаасаа хөндийрнө .... Сүүлд нь талийгаачийн лам найз Самандтай хамтран хэргийг бараг илрүүлнэ. Бүрлээч Дарамбал нь Доржшүгдэн хэмээх сахиусыг буруу шүтэж, алуурчин нь хохирогчоосоо өмнө үхвэл алуурчинд тооцогдохгүй гэсэн мухар сүсгээр өөрийнхөө амийг егүүтгэж, сайн найз Саманддаа удаан үйлчилгээтэй хор өгсөн байжээ....

Уг номыг уншихаас өмнө XIV Далай лам "Шүгдэн" хэмээх сахиус нь энэ насанд эд баялагийг өгч байгаа мэт боловч дараа төрөлд нь боолчлох бөгөөд сахиус биш тангарагийн буг хэмээн шүтэхийг хориглож байгаа тухай сонсож байсан. Энэ номыг уншаад хариултыг нь авах боловуу гэсэн боловч ямар ч хариулт байсангүй, уншигч авгайд асуултыг нээлттэйгээр үлдээжээ. Нээрээ л хэрэв энэ асуултыг зохиолч өөрийн дураар хариулчихсан бол бүдүүлэг хэрэг болох байсан биз. Харин үүнийг зөвхөн дурдаад орхижээ...
Profile Image for S.
25 reviews3 followers
February 10, 2020
Монголын уран зохиол нэг их уншмаар санагддаггүй яг үнэндээ, тийм болохоор дөнгөж сая л Шүгдэн бестселлерийг уншлаа.
Шүгдэн нэртэй учир шашин номын суртал бүхий ном гээд ойлгочихвий. Амьдрал хэр урт эсвэл богино, хэр баян эсвэл хоосон, хэр үнэн эсвэл хуурмаг вэ гэдгийг бодох ч за��гүй явахад дахин нэг салхи оруулахаар ном байлаа. Дээрээс нь миний сонирхоогүй, мэдээгүй түүх, соёл утга учир бүхий зүйлсийн тухай их байлаа. Өөр хэлнээ орчуулагдаасай гэсэн хүсэл ч төрлөө. Сонирхолт��й хэлбэрээр бичигдсэн буддын философия?
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
January 28, 2018
Саманд ламын захидлыг уншаад яг д надад зориулж бичээд би уншиж сэтгэл өвдөх,нүдэнд нулимс дүүрэн алгахан нүднээс бөмбөрөн урслаа. Уншиж суухад буддын шашины хоосон чанарын эргэцүүлэл дэндүү их бодогдож би нэг л өчүүхэн мэт санагдлаа.

бухимдана гэдэг бол ертөнц өөрийнх нь аясаар өөрчлөгдөхийг шаардах мунхаглалын ёгт нэр,жинхэнэ мөн чанарыг ойлгохын нэр огт бус.

хорвоог харуусал үгүй нүдээр харах нь гэгээрэл буюу. Тийм нүд хэн бүхнээ заяадаг ч, бид тэрхүү нүдээ аньчихдаг. Урьдын үрээр хараа орж, өнөагийн үйлээр сохорсон тэр л нүд минь миний хувьд бага нас байж.
Маш их бодрол, сэтгэлийн утас хөндсөн мөрүүд гээд уншихад л сайхан мэдрэмж төрүүлсэн ном.

уншаад нэг үзээрэй гэж хэлмээр байна.
Profile Image for Болдбаатар Батбаатар.
5 reviews1 follower
June 25, 2020
яг л бидэнтэй адилхан хэрнээ эрх чөлөөгөөр хязгаарлагдсан үндэстнийхээ явж ирсэн үүх түүхийн замналыг атгаг дээрэнгүй хятадуудаар гуйвуулан шинэ үеийнхээ үр хойчистоо заалгуулж, хятаджиж байгаа хөөрхий монголчууд( өвөрмонгол гэх нь зөв ч юмуу) минь. Тэдгээр хүмүүсийн ямар нийгэмд амьдар ч буйг бид мэдэхгүй мэдрээгүй хэрнээ "хужаа нар" гэж гадуурхах. Одоо бид хятад дахь Өвөрмонголчууд гэж ярьж мэдэж байгаа ч хоёр магадгүй 3 үеийн дараагаас тэгэж хэлэгдэх хүн үгүй болно гэж бодохоор туйлын харамсалтай бас үүний эсрэг юу ч хийж чадахгүй хөөрхий өрөвдөлтэй ядруухан орны иргэн гэдгээ санаж нэг аргагүйдэх.
1950-аад оны үед хятадаас дүрвэж халх нутагтаа ирсэн монголчуудаа хятадад тэрсэлсэн урвагч нар хэмээн барьж буцааж хятадуудад нь өгсөн гэх. мэдээж хөгийн оросуудын дарангуулалын үе дэх коммунист бнмау.
Цөөхөн хэдхэн монголчуудад минь ямар их доромжлол, зовлон, хүчирхийлэл , яргалалаар ирсэн Эрх Чөлөө Тусгаар Тогтнол минь юм бэ. 9-р ангид байхдаа "Тусгаар тогтнол" гэх маш урт шүлгийг цээжилж, уран уншлагат орж 3-р байр эзэлж байсан санагдана. Тэр үед утга санаа үнэ цэнийг ойлгоогүй л байждээ.

энэхүү сэтгэгдлээ дөнгөж номоо уншиж дуусаад бичиж сууна. Үйл явдлын хоорон дахь холбоо хамаарал, өрнөл нь үнэхээр баялаг чамин санагдлаа. Зохиолч энэхүү номоо бичихийн өмнө маш их хүмүүстэй уулзаж, ном ,судар(бурханы шашинтай холбоотойгоор) уншиж судалсан болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно. Магадгүй зохиол дээр дурдагддаг Дэ вангийн тухай баримт цуглуулахаар ар Монголоос ирсэн Дэлгэр нь мань зохиолч өөрөө ч юм билүү.
Зохиолын зонхилох хэсгийг бүрдүүлэх бурхны шашны гүн ухааны түхай би нэг их дурдахгүй ээ.
Profile Image for Oyun-Erdene.
14 reviews13 followers
February 17, 2014
...Судар бол хоосон чанарын бэлгэдэл. Барьж үзэх мөн чанар байхгүй учраас л төсөөлж бодохын тулд судар хэмээх нэрийг зохиож оноосон гэдэг...


...Аливааг эхлэх хосгүй дээдийн гарагийг хүлээгээд суух юм бол үхэх өдөр чинь түүнээс өрсөнө шүү дээ...

...Амь нас усны хөөс, өвсний шүүдэр шиг хэврэг. Залуу нас өтөлж дуусна, эрүүл мэнд өвчилж дуусна, жаргалыг зовлон залгаж,амийг үхэл авч одно. Зурсхийсэн санааг тэрхэн дор нь л хэрэгжүүлэхгүй бол энэ насанд ч, дараагийн төрөлд ч ахиад ийм завшаан таараа ч уу, үгүй ч үү? Хэзээ ч үхэж болзошгүйн учир яг одоо эхлэх...
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
January 24, 2022
Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодлоо бичихээр шийдлээ.

Өвөр Монгол руу явж үзмээр байна. Түвд рүү ч гэсэн.

Зохиолч маань ямар санаатайгаар энэхүү зохиолыг бичих болсон, сэдэл нь юу байсан тухай сайн мэдэхгүй ч, Өвөр Монголын тухай тоочиж бичсэн зохиолоос илүүтэйгээр намайг татаж очиж үзэх юмсан гэсэн хүсэлд автууллаа. Ер нь л анх удаагаа Өвөр Монголын тухай бичсэн зохиол уншсан нь энэ байх. Газар нутгийн нэр гарч ирэх болгонд газрын зураг гаргаж ирж байгаад хайж олоод Өвөр Монголын газарзүйн талаар багахан юм мэдээд авлаа.

Буддын шашин шүтдэг гэрт өссөн болохоор өөрийн мэдэлгүй л ном уншуулж, суудал өнцөгдсөн үедээ заслаа хийлгэж, Цагаан сараараа мөрөө гаргаж ирсэн. Гэхдээ ахлах ангид ороод, оюутан болоод шашны нөлөөгөөр уруудсан зүйлс их байгааг хараад шашинд итгэх итгэл буурсан билээ. Одоо ч гэсэн өөрийгөө Буддын шашин шүтдэг гэж баттай хэлж чадахгүй. Харин "Гэгээнтэн", "Шүгдэн"-г уншаад шашныг гүн ухаан талаас нь харах болсон. Амьдралдаа хэрэгжүүлбэл зохистой олон сургаал байх агаад сургаалын цаад санаа ч гэсэн үнэн бөгөөд бодитой. Маань, мэгзэм гэх мэт оноосон нэрнээс нь болоод, зүгээр л шашин гэж бодсон болохоор л мөн чанарыг нь үл ойшоогоод байсан мэт. Одоо зүгээр гүн ухааны тайлбар талаас нь харвал шал өөр өнцөг харагдах вий.

Гэгээнтэн, гэгээрэлд хүрсэн хүн бол төгсөрсөн гүн ухаантан юм байна гэдгийг зохиол дээр гарах дүрүүд, тэдний харилцан ярианаас олон дахин батлан харж болох юм.

Эцэст нь хэлэхэд зохиолын гол үйл явдал болох аллага, Доржшүгдэн, үнэрч нохой, лам, цагдаа, Озава бүгдээрээ гоё байсан шүү.
Profile Image for Doore Dooree.
44 reviews1 follower
July 20, 2017
буддын гүн ухаан, үйлийн үр, хоосон чанар, Бодь мөрийн зэрэг бүгд агуулагдаж байна даа.
"Аяа хүсэл шуналыг номхотгохуйн, буяныг арвитгахуйн, үйл алхам бүрээ цэнэхүйн, мунхагт хилэгнэхүйн, гэгээрлийн дээдийг олохуйн замыг гийгүүлэн соёрхох ажаамуу".
Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
May 27, 2020
Шүгдэн романы арын хавтаст ... учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол гэсэн байдаг. Хэдийгээр шашны дотоод зөрчил, лам нарын бизнес, энэ бүхний дунд жинхэнэ сахилдаа үнэнч явж чадаж буй хуврагуудын тухай, буддын гүн ухааны цаад утга учрын тухай өгүүлсэн ч амьдралын хором мөч бүрийн үнэ цэнийн талаар эрэгцүүлэх боломж олгосон роман байсан.

Давстай усыг уух тусам цангадаг шиг шунал сэтгэлийг сороод эцсийг нь үзэж л салдаг урхагтай эд гэж бичсэн байдаг. Нэгэнт шунаад авч барахгүй, харин өөрөө барагдаж дуусах тул шуналыг хязгаарлах хэрэгтэйг ойлгосон.

Аливааг эхлэх хосгүй мөч хүлээгээд суувал үхэх өдөр өрсөнө. Зурсхийх санааг тухай бүрт нь хэрэгжүүлэхгүй бол энэ насанд ч дараагийн төрөлд ч ахиад завшаан таарахгүй байж магадгүй. Тиймээс хэзээ ч үхэж болзошгүй ийм л амьдралд хэзээ ч ирэхгүй байж магадгүй төгс төгөлдөр цагийг хүлээх бус тухайн цаг мөчдөө амьдрах хамгаас чухал.

Амьдралынхаа бүх мөчийг эргэж уншиж байхгүй л бол сэтгэлээс арилчих хэдхэн тодорхой зүйлийг олж санах мөчүүд болгочихвол чамд үйлийн үрээс эмээх шалтгаан тохиохгүй гэнэ. Ийнхүү хэдхэн тодорхой зүйлийг санаж, сэрж явахад хорлолд өртөхгүй байх гол хамгаалалт болно. Тэрээр хорлогдохгүй байхыг гэгээрэх гэж тодорхойлсон.

Нар хүртэл хиртдэг хорвоод нэмээд уртасгаж болохооргүй тийм урт зүйл, нэмээд өндөрсгөж болохооргүй тийм өндөр зүйл, жаахан хасах аргагүй тийм богино зүйл гэж үгүй гэнэ.
Profile Image for Bella  Bat-erdene.
6 reviews
February 14, 2021
Өөрт таалагдсан хэсгийг сийрүүлэв.


...
Зальхай явдалтан мандаж, сайхан сэтгэлтэнд амьдрах арга дутна
...
Ном үйлдэхийг гэм мэт шоолцгооно
...
Шивэгчнийг хатан болгож, номчоос худалдаачин хүндтэй болно
...
Идэж үл цадах, унтаж үл сэрэх ямбатнуудаар хорвоо дүүрнэ
Ийм үед орхи
Бурхан шавьдаа заахдаа, тэр мэт хүмүүсийг бүү итгэ, бүү зөвлөлд, бүү золголд, ажил бүү даатга, ураг садан бүү бол, бүү амрагла, зүрхний үгээ бүү хэл, эрдмээ бүү сурга, нөхрөө бүү болго, бүү дагуул, аргаар зайлуул, асууваас эс мэдэв гээ, идээг нь бүү амс, эд малыг бүү ав тийм ардыг магтах, доромжлох хоёрыг бүү үйлд, үгээр бүү тэмцэлд, орхи гэсэн юм. Орхи!
Profile Image for Ulziisaikhan Jargal.
53 reviews
July 23, 2012
бас л нүдэндээ харагдтал төсөөлөн бодоод уншцан :D..Далай ламын нэг ганг зурагаар Дарамбалыг төсөөлөөл..яг л тийм хүн байсан гээд итгээл кк
сүүлд тэр ууланд нохой аваачиж өгдөг хэсэг нтр үнэн күүлээ..яг тэр хүмүүс бүр төсөөлөгдөөд байдын :p
Profile Image for Enkhbat Natsagdorj.
22 reviews70 followers
May 16, 2012
Атаархал аа гэж... Сайн яваадаа муу яваа нэг атаархана.
1 review
September 10, 2013
Уншууртай ном. Гэхдээ уншиж дууссаны дараа зохиолч ямар нэг зүйлийг бичилгүй дутуу орхисон юм шиг санагдсан.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
October 10, 2021
Маш хүнд зохиол. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлж, дүгнэж, тодорхойлж болохуйц дотроо маш олон зөрчилдөөнийг харуулсан бүтээл. Тайлж уншиж чадсан хүндээ бол буддын шашны талаар үндсэн ойлголт ч өгч чадахаар, дотроо ардын олон үлгэр домог, үүх түүхийн үнэн гоё баримтуудтай танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой зохиол. Зохиолч хятад дахь Монголчуудын өнгөрсөн хийгээд өнөөдрийн байдлыг уран зохиолын хэлээр өгүүлсэн бөгөөд харин ирээдүй нь хэрхэх талаар төсөөлийг Сэржамцын сүүлийн сцэнээр номоо төгсгөсөнөөр уншигчдад үлдээжээ. Үндэстэн оршин тогтнохын үндэс нь хэл, соёл болохыг хүнийг гадаад төрх эсвэл төрсөн газраар нь "хэн" болохыг нь шийдэх ямар ч боломжгүйг, гагц ярьж сэтгэж буй хэл, аливаад хандаж буй соёл нь чамайг хэн болохыг тодорхойлдог болохыг зохиолч бусад бүтээлүүдийнхээ нэнэг адил уг номд ч гол санаагаа болгож гэж бодлоо.

Харин буддын шашны талаар санаанууд, хоосон, үйлийн үрийн талаар гарч буй хэсгүүд үнэн гайхамшигтай ч заримдаа нэг л жихүүдэс төрүүлмээр санагдсаныг нуух юун. Хүний энэ богинохон амьдралдаа ямар их зүйлд шунаж, дурлаж, дараа нь тэдэндээ хоргоддог талаар... Тэр нь хүнийг ямар аймшигт байдалд хүргэж болохыг талийгч ламын дүрээр харуулахыг зорьжээ гэж хувьдаа дүгнэлээ. Мөн хүн гээч нь үргэлж л өөртөө байхгүйг хүсч мөрөөдөн, тэрнийх нь эзэн болсон хүнийг олж таньвал атаархаж бүр жөтөөрхөж, адын муу санаанд оюун санаагаа эзэмдүүлдэг нь хамгийн уйтгартай. Энэ зовлон минийхээр хүн биеийг олж төрсөн эрүүл саруул оюунтай хүн бүрт бий. Надад ч бас... Тийм л учраас ялж, төгс нөгчинө гэдэг нь дахин хүн болж үл төрөх явдал ажээ. Дэлхийн тэргүүн баян ч өөрт байхгүй ямар нэгэн зүйл хүнд атаархана, номгүй хүн мэдлэгтэй нэгэнд, сүсэггүй лам сүсэгтэйдээ,нөхөргүй хүүхэн нөхөртэйдөө... Гэвч үнэндээ бидний атаархаж, хүсч мөрөөсч, зарим нэгний гартаа оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй байх тэр олон биетэй хийгээд бие үгүй "юмс" буддын сургаалиар бол "хоосон" шинжтэй. Хорвоо өөрөө хоосох, энд гагц "үйлийн үр"-ийн л хууль үйлчилнэ...
Profile Image for Kherlen.
9 reviews
October 4, 2021
Сүүлийн үеийн романууд дотроос маш эмх цэгцтэй бичигдсэн романуудын нэг. Үгийн сонголт болоод утга зүйн хувьд үнэхээр гайхалтай. Жинхэнэ номдоо орж уншина гэдэг болсон. Энэхүү роман нь зүгээр нэг толгойд орсон хоосон санаагаа цаасан дээр буулгаагүй харин бодитой судалгаа шинжилгээ хийсэн нь уншиж байх явцад гарч байгаа түүхэн үйл явдлын мэдээлэл болоод нутгийн ардын домог, хэл аялгуунаас мэдрэгдсэн гайхалтай роман.
Ар болон Өвөр Монголын салан тусгаарлалт, улааны болон шарын шашны хоорондын зөрчил, өнөөгийн Хятад гүрэн дэх шашны бодлого болон өвөр монголчуудын соёлын уусалтын энэ бүгдийг хооронд нь холбосон адал явдалт роман.
Profile Image for Khaliun Yadmaa.
10 reviews3 followers
August 3, 2017
Дахиад өөр номыг нь уншмаар санагдав
Profile Image for Enkhtulga.
32 reviews1 follower
March 28, 2020
Анх романы нэрийг хараад томчуудыг алгаддаг лам санаанд ороод сонирхол их татсан🤣 Нээгээд унштал нохой маань эгэл биш санагдаад явчихаж билээ
Profile Image for Б. Бадамням.
4 reviews
January 6, 2021
амтат идээ, өнгөт хувцас, магтаал гурвын шунал бол балчир жаалуудын л хууртдаг зүйл...
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Oyumaa Dalai.
8 reviews
January 11, 2020
хүлээлтээс маш доогуур бүтээл. хуучны зохиолуудын хаана ч хүрэхгүй. өөрийгөө их хүчилж уншсан ч дуусгаагүй.
Profile Image for Aley.
11 reviews
January 29, 2024
Бурхан шашны зан үйлийн тухай тийм ч их зүйл өгүүлэхгүй. Олон талын үйл явдлыг харуулсан нь маш их таалагдсан. Мөн бурхан шашны талаар хэтэрхий туйлшраагүй. Жишээ нь шүгдэнг заавал шүтэх ёстой, устгах ёстой ч юм уу иймэрхүү хандлагыг номондоо нэг талыг барин тусгаагүй.
Profile Image for Ag.
220 reviews21 followers
July 22, 2012
Маш их зүйлийн талаар цухас цухас дурьдчихсан юм шиг. Магадгүй энэ зохиолоос дэлгэрүүлээд 3-4 том зохиол төрчихмөөр юм шиг.

Зохиолд гарах зарим дүр бусадтайгаа уялдаагүйгээс болснуу, би уялдааг олж хараагүй юу мартагдах шахсан. Номын сүүл хэсэгт Аюурзана л Хүчинтөгсийг дурсаагүй бол би ер тийм хүн байгаагүй мэт ор тас мартчихсан байсан :P

Ихэнх номыг эхлэхдээ, уншаад дунд нь явж байхдаа яг л ингэж дуусах нь дээ гэж битүүхэн таамаглаж чаддаг бол энэ номын хувьд тэр мэдрэмж, таамаглал маань оргүй замхарчихсан :P.
Profile Image for Begi Tulga.
37 reviews3 followers
January 3, 2021
I'm trying very hard to review this book. This almost felt like a textbook cause the book is based on facts, even the people. So I was in between, "oh this is so fictional" and "Sh*t, this is a real story". The ending was just an oil to the fire, only in real life we don't find out what happened. Only in real life, things are impossibly interconnected that they end up looking so random.
Everything aside, at the end of the book I was less scared of death.
March 20, 2017
"Аяа, хүсэл шуналыг номхотгохуйн, буяныг арвитгахуйн, үйл алхам бүрээ цэгнэхүйн, мунхагт хилэгнэхүйн, гэгээрлийн дээдийг олохуйн замыг гийгүүлэн соёрхох ажаамуу" тал 292. Нэг их олон ном уншаагүй ч уншсан номнуудын минь хувьд №1 юм даа... Номноос юуг нь өөртөө авч, юуг нь үлдээх нь хувь хүний л онцлог. Надад бол онцгой сайн ном.
Profile Image for Оюун-Эрдэнэ.
12 reviews10 followers
March 27, 2013
Шүгдэн сахиус их эргэлзээтэй. далай лам нь шүтэхийг хориглодог. олон ч айлтгалдаа энэ тухай дурьдсан бна лээ. зохиолч өөрийн дуртай нохойны тухай өгүүлэмжээр зохиолыг баяжуулжээ. зохиолын зангилаа уншигчдын сэтгэхүйд үлдэнэ.
Displaying 1 - 30 of 43 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.