Jump to ratings and reviews
Rate this book

Монголын Нууц Товчоо

Rate this book

Hardcover

58 people are currently reading
645 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
465 (81%)
4 stars
66 (11%)
3 stars
28 (4%)
2 stars
4 (<1%)
1 star
9 (1%)
Displaying 1 - 30 of 39 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
October 18, 2018
Үхэн үхтлээ унших
Эх түүх мину ...
2 reviews
February 20, 2023
Жилдээ нэг удаа уншчихаж байх хэрэгтэй санагддаг болсон
Profile Image for Г. Цэнд-Аюуш.
2 reviews5 followers
March 16, 2018
Миний хамгийн анхны уншсан ном. Бас анхны хэд хэдэн удаа уншиж байсан ном. Тухайн үед Монгол хэлний олимпиадад орохоор бэлдэж байхдаа шахуу хугацаанд яаруу уншсан болоод ч тэр юм болов уу, нэг их сайн ойлгож байгаагүй. Дараа нь арваннэгдүгээр ангидаа ороод нэг дэлгэж байсан. Харин дараа нь Их Сургуульд ороод гүн, дэлгэрэнгүй судалгааны хэмжээнд уншсан гэх үү дээ. Их Сургуульд ороод Ц.Дамдинсүрэн гуайн хувилбарыг биш, Ш.Чоймаа багшийн эртний үг хэллэгийн тайлбарын хамт хэвлүүлсэн хувилбарыг уншсан, бас Рамстедт гуайн галигийг нэг бүрчлэн уншиж, тухайн үеийн монгол хэлний онцлог шинжийг давхар судалж байсан. Тэглээ гээд хангалттай гүнд нь ортол уншсан мэт ер санагддаггүй. Удахгүй дахин унших, болж өгвөл цээжлэх бодолтой байгаа. Монгол хүн бүрийн уншиж, судлах, гүнд нь ортол сонирхон шимтэх ёстой зохиолуудын хамгийн НЭГДҮГЭЭРТ бичигдэх ёстой нандин бүтээл гэж хэлэх нь зүйтэй.
Profile Image for Tamir Gandolgor.
13 reviews1 follower
March 24, 2021
Уншихдаа зохиолын ном шиг гүйлгэж уншилгүй өгүүлбэр бүр дээр нягт бодож, үйлдэл бүрийг нь анзаарч харвал үнэхээр тансаг ном. Их хатны нуган үр бусад хатны үрсээс илүү эрх дарх эдэлж, хааны дараа хаан болдог ёстой. Тэгвэл Өүлэн-Үжин үнэхээр Есүхэйгийн их хатан мөн байв уу? Яагаад эх, эцэггүй хоцорсон Бэгтэр, Бэлгүдэй гэрт илүү эрх ямба эдэлж, ааш аяг гарган Тэмүжин, Хасар хоёрын агнаж ирсэн загас, шувуу зэргийг булаан авах болов. Тэмүжин, Хасар нийлж загасны төлөө Бэгтэрийг харвав уу, хаан суудлынхаа төлөө харвав уу. Бэгтэр үхэхдээ яагаад Бэлгүдэйн амийг өршөөхийг гуйв зэргээр задалж уншаарай.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
March 9, 2016
Уншаагүй (бүрэн эхээр нь биш юм аа гэхэд л ядаж унших гэж оролдоогүй) монгол хүн байхгүй байлгүй дээ.
Profile Image for Б. Баярцэцэг.
7 reviews
December 21, 2017
3 удаа бүтэн уншиж байж бүрэн дүүрэн ойлгоно доо орчин үед гарсан нь ямар болсон юм мэдэхгүй
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
November 30, 2020
Карентинд дахин уншлаа. Гэхдээ Дамдинсүрэн гуайнхыг биш Ш.Чоймаа багшийн тайлбартайгаар уншлаа. Тэгээд анх хөрвүүлэн найруулсан Ц.Дамдинсүрэн гуайг үнэхээр мундаг хэл бичгийн эрдэмтэн бжээ гэж дүгнэлээ лол. Одоо зуун билиг рүү орж бна
Profile Image for Soko.
277 reviews51 followers
May 29, 2013
Бидний өвөг дээдсийн түүх...нандигнан хайрлах, маш сайн мэдэх ёстой зүйл...
Profile Image for Anand.
47 reviews10 followers
June 3, 2013
Анхныхаа удаа бүрэн уншиж дуусгав
Profile Image for やみ に.
10 reviews1 follower
April 26, 2023
Ажилгүй байж таараад Чингис хаан киног эргэн үзээд үргэлжлүүлээд юм уншмаар үе байсан тул Монголын нууц товчоог үргэлжлүүүлэн уншлаа. Би өөрөө харж байж, харсан ажсан зүйлэээ цааш ургуулан бодож юмны баримжааг авдаг тул энэ нь хамгийн сайн арга байж харьцангуй хурдан уншлаа. Унших бүрд Чингис хаан гарах бүрд Хятадын киноны жүжигчид харагдана.
1. Тухайн цаг үеийн хамгийн ойлгомжтой юм нь байгалын хүч гэдэг нь одоо цагаас хамаагүй мөн суурин газраас ч илүү хүндрэлтэй гэдэг нь харагдаж байна. Үүнийгээ дагаад хүний амь нас гэдэг нь амархан өнгөрдөг, үргэлжлүүлээд амь насны үнэ цэнэ гэдэг нь тийм ч их биш ажээ.
2. Байгалийн нөлөөллөөс бүх зүйл шалтгаалдаг учраас талбарын дүрэм бол амьд үлдэх талбар болж байгаа юм. Ингээд илүү олон жил амьд үлдсэн нь илүү их үнэ цэнэтэй болж ирж байгаа юм байна.
3. Олон баатар эр төрөх, хүч бяр, амьдралын ухаан, алсыг харах дотогшоо болон гадагшаа бодох бодрол нь ихсэх тусам ухаан сууж, арга чадварыг өөртөө цогцлоох нь цаашдаа овог, омгийн зохион байгуулалтын тэргүүн, ядаж л удирдах албан тушаал руу түлхэдэг.
4. Баатар эр олон мөн, сууршмал бус нүүдлийн журмаар амьдрах учр зон олноороо тэр бүр нүүгээд байж болохгүй, хүндрэлтэй, мөн бэлчээр булаацалдах гэдэг асуудал байх учир, хамтран хот байгуулж, нэг газар суух боломжгүй.Ингээд тал нутын үндсэндээ зүлэгний араас, түүнийг дагаад мал, малыг дагах малчин өрх гэх мэт зүйлс нь жижиг жижиг овогуудын системд оруулж байгаа юм.
5. Жижиг жижиг овог аймгууд үүсч байгаа учраас, өрсөлдөөн гарна. Өрсөлдөөний шагнал бол эмс болон адуу мал л байв. Боол зэргийг нь булааваас шөнө дөлөөр эргүүлэн хороогдох эрсдэлтэй тул тэр болгон тэгэхгүй, өөрөөр хэлбэл өөрийн овгоо жижиг бөгөөд flexibility буюу уян байдлаар мөн дайснаа 0 байлгах нь гол бодлого байж. Үүнээс Монголчууд одоог хүртэл багаар ажиллах чадваргүй гэдэг нь батлагдаж байна.
6. Монгол улсын хувьд удирдагч хэрэгтэй гэдэг нь түүхэн цаг үедээ байнга байсаар ирсэн юм байна. Гэвч энд нэг зүйл нэмэгдсэн нь хамгийн сайн жишиг гэхээр орхигдуулах булан үгүй дугуй гэрт ороод бүгдээрээ зөвлөлдөж шийдвэр гаргадаг нь Монгол улсад хамгийн тохирох засаглалын хэлбэр мэт харагдаж байна. Ерөнхийдөө Пирамид засаглал ч гэсэн олноороо хэлэлцүүлдэг.
7. Хааныг орлуулах нь. Хааныг орлуулж орчин үед зөв жишиг бий болгохын тулд Хааныг орлох хэмжээний системийг бий болгох.
1. Хэмжээшгүй эрхт бус гэвч өндөр саналын эрхтэй буюу шийдвэрийг эцэслэж, шийдсэн шийдвэр нь хэрэгжиж чаддаг. Ажиглаад байхад орчин үеийн Монгол улс нь хэт хих хэлэлцээр өрнүүлээд хэрэгжүүлэх, алдаад ч гэсэн хийгээд авъя гэдэг зүйл байхгүй байна. Тууштай шинж чанар байхгүйд асуудал байна.
2: Хааныг орлох институц нь оролцож буй гишүүд нь эргэцтэй байх, эргэц нь орчин үеийн шинжлэх ухааны чадамжийг агуулсан хүмүүсээс эргэж байх
3: Ашиг сонирхол нь нэгдмэл байх гэсэн зүйлс нь Чингис хааны Их Монгол улсад гүйцэтгэж байсан үүргийг орлож чадах мэт харагдаж байна.
8. Нэгдмэл баялгийн ойлголтыг орон даяар нэг болгох, тухайн үед засаг хууль нь энгийн иргэдийн айдас болж, засаг хууль нь Чингис хааны үг болж, айдсаар нийгмийг базаж буй мэт үе байлаа. Харин орчин үед хамгийн их зөрчигдөж байгаа зүйл нь Монгол улсын хууль өөрөө юм.
Хууль өөрөө муу болохоор хуулийг зөрчдөг бус хуулийг ёсчлөн биелүүлэх нэгдмэл зорилго, нэгмэл ойлголт, нэгдмэл эрх ашиг байхгүй болохоор зөрчдөг байна.
Profile Image for Загарпэрэнлэй Түмэнбаяр.
16 reviews1 follower
March 8, 2019
Ц. Дамдинсүрэн гуайн ард олонд зориулан орчин цагийн монгол хэлнээ МНТ- г хөрвүүлэн буулгаснаар төрийн шагналыг нэгэнтээ авсан байдаг. Эрдэм шинжилгээнд ашиглах боломжгүй ч хүн болгон уншвал зохих орчин цагийн монгол хэлээрхи уран яруу хэллэг, дүрслэлтэй хөрвүүлгэ юм. Монголд хамгийн их тархсан учир хүн болгон мэдэх учиртай. Гэвч хүн бүр бүрэн уншсан гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа залуучууд бид заавал унших ёстой ном гэж боддог. Монголчууд бидний гайхамшигт түүхийг уран яруу илтгэсэн, бидний түүхэнд холбогдох хамгийн эртний цаасан дээрхи бичгийн дурсгал болно. Заавал унших хэрэгтэй.
Profile Image for Dolgorsuren.
12 reviews2 followers
November 5, 2023
Монголчууд бид
Эвлэлдэн нэгдэж чадахгүй
Эв зүйгээр шийдэлцэж барахгүй
Хөлөө жийлцэж
Хөнжилдөө тийрэлцэж буй
Өнөөгийн төрхөө
Өвөг эцгийнхээ түүхээс уншаад
Өөр чигийг барих ёстойгоо
Өнө мөнхөд ухамсарлаасай даа...
Profile Image for Yanjinlkham Amou.
20 reviews2 followers
December 13, 2017
Бүрэн ойлготлоо хэдэн ч удаа давтан уншиж болно.
Profile Image for Khongor Narankhuu.
1 review
November 9, 2018
gehdee ta nar mongoliin nuuts towchoonii jinhene huvilbar ni hna bdg bol? Ene Tuuhes gajuud jinhene tuuh gj bdg boluu gj bodoj uZj bgaagui yu?
Profile Image for Tungalag.
21 reviews
April 28, 2020
10 жилд сурч байхдаа уран зохиолынхоо багшийн тушаалаар 6 удаа бүрэн эхээр нь хуулж байж билээ. Бодохоор л их хүч хөдөлмөр байгаа шүү нээрээ 😅
4 reviews
April 15, 2021
Карентины үеэр энэ номыг заавал унших хэрэгтэй. Дамдинсүрэнгийн орчуулгын яруу сайхан, Нууц товчооны уран тансаг бичиглэл, эх түүхийн минь алдаа оноо энэ номонд шингэжээ.
11 reviews
April 19, 2021
Уншаагүй хүн бараг байхгүй байлгүйдээ. Хүүхдүүдийг эс тооцвол...
1 review
November 30, 2022
Монголын нууц товчоо
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for А. Дэлгэрнасан.
1 review
Read
April 17, 2022
Яаж унших вэ ном нээгдэхгүй юм
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for bolor.
41 reviews7 followers
November 18, 2017
Highly recommended for everyone!!

This book is called a mirror of Mongolia's History. It tells the all actions and hardship of Mongolian Kings and entire Empire. If you are interested how Genghis Khan or Mongol Empire/Yuan have conquered half of the World, this is the full story.

I hope all Mongolians will read and share though the world.
Displaying 1 - 30 of 39 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.