Jump to ratings and reviews
Rate this book

Сорхугтани

Rate this book
13-р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор цуглаж байв. Энэ үед Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү Жаха Ханбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж бага хүүтэй нь гэрлэсэн юм. Гэвч удалгүй аав нь их хааны цэргүүдэд хороогдож, эр нөхөр нь төрсөн ахынхаа төлөө золиос болон тэнгэрт хальж, өнчин хөвгүүдтэйгээ,хагацал зовлон, өнчрөл бэлэвсрэлийг сөрж, өөрт заяасан ухаан авьяасын хүчээр эх хүний үүргээ нэр төртөй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юу хийж болохыг өөрийн биеэр харуулсан түүхт хатан байв.

432 pages, Paperback

First published January 1, 2012

75 people are currently reading
783 people want to read

About the author

Б. Сарантуяа

5 books97 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
413 (50%)
4 stars
212 (25%)
3 stars
125 (15%)
2 stars
46 (5%)
1 star
29 (3%)
Displaying 1 - 30 of 74 reviews
Profile Image for Oyundalai.
44 reviews
March 11, 2017
Гадаад дүр төрх, хэв шинжийг зурагласан зүйл их ховор (тоочимж байхгүй). Гол хүн болох Сорхугтани хатныг хүртэл нүдэнд үзэгдтэл дүрсэлж чадаагүй.
Хэдий түүхэн роман ч тоо (он сар) ерөөсөө байхгүй, үйл явдлаа баталсан эх сурвалжгүй. Маш энгийн хүүрнэсэн хэв маягтай, яриа зонхилсон.

Уншиж байхдаа Пүрэв гуай бичсэн байсан бол гэж их бодлоо. Гэхдээ яарч бичсэн тэгээд ч ийм том хүний бүхэл бүтэн амьдралыг 400н хуудсанд багтаана гэдэг хүнд байсан байх.
Profile Image for Denar.
141 reviews17 followers
May 7, 2018
Их Монгол улсын түүх гэхээр Чингис, Хубилай гээд л өгүүлэх нь энгийн үзэгдэл болсон. Энэхүү зохиол нь тэр 2 алдарт хааны хооронд 3 өөр хаадын төрийг, дайн түрэмгийллээр нь бус, төр удирдаж байсан хүмүүсийн нүдээр, ялангуяа Сорхугтани хатны харах өнцгөөс бичжээ.
Надаа Өгөөдөй хааны гэргий Дөргөнө хатны дүр ихээр таалагдлаа. Үнэхээр төр барьж байсан, сайн ч тал, муу тал ч бий гэдэг утгаараа амьд дүрийг бүтээж чаджээ. Гол дүр маань харин хэт 10 хуруу тэгш, эргэн тойрон нь алдаа гаргадаг, учраас зохиолын эхэн болон төгсгөл хооронд дүрд нь ямар ч өөрчлөлт гарсангүй. Мань хүн зохиолд гарч ирэхээр хүүрнэл сунжраад байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ түүхийг өөр өнцгөөр харуулж чадсан, нарийн ширийнийг тайлбарласан ертөнцтөй, өгүүлэл сайтай гоё зохиол байна аа.
Profile Image for Ogi.
111 reviews3 followers
May 29, 2021
Сорхугтани хатан бол Их Монгол улсын түүхэнд чухал үүрэгтэй байсан ухаант хатан юм байна. Монголчуудын заавал мэдэж байх хэрэгтэй чухал хүн байна гэж бодлоо. Түүхэн үйл явдлууд бол сонирхолтой байлаа. Утга зохиол үүднээсээ бол сэтгэлд нэг их хүрсэнгүй. Гэхдээ Самар Хатан номноос бол хамаагүй дээр юм. Ядаж л юм л болвол өө хөх тэнгэр минь гэж уулга алдан унахгүй юм даа.
1 review
April 1, 2013
Эш үзүүлэгч хатан Сорхугтаний тэр их ухаан, сайн ээж, сайхан эхнэр гээд эмэгтэй хүнд байх чанарын бүгдийг цогцлоосон хатан байсан нь хуудас эргүүлэх бүрт сэтгэл гэгэлзэж инээж, уйлж, түгшиж, бахархаж, биширч байлаа.
3 reviews
June 6, 2013
Түүхэн зохиолууд илүү олон болоосой.
Profile Image for Oyundari Baasanbat .
2 reviews
January 6, 2021
Ерөнхийдөө дахин түүхээ сэргээх нэгэн боломж болсон энэ номноос сурах зүйл их байлаа. Дөргөнө хатны төрийн эрхийг барисан цаг мөчөөс хүн танина гэдэг ч мөн сурах хэрэгтэй эрдэм юм гэдгийг мэдэж авлаа. Мөн олон толгойт могойны домог олон зүйлийг сургасан сайхан домог байлаа. Бат мөнх даян хаан, Лигдэн хаан хүртэл цөм Тулуйн угсааныхан гэдгийг огт мэдэггүй явсан ба 4-р далай лам өндөр гэгээн Зана базар хүртэл Тулуйн үр сад гэдгийг энэ номноос мэдэж авлаа. Мөн Их Монгол Улсын төрийн эрхийг 3 хатан дамжин явуулсан тухай энэ номонд өгүүлэх бөгөөд бүгд өөр өөр шашинтай, Огул Хаймиш хатан католик, Сорхугтани хатан Христ, Дөргөнө хатны шашныг үүнд бичээгүй ч сүм хийдэд суудаг байсныг нь үзвэл бурхны шашин байсан гэж бодогдоно. Энэ мэт олон шашныг хүлээн зөвшөөрдөг монголчуудыг гайхан биширч байлаа. Мөн Сорхугтани хатны олон сургааль дунд хүн 2 аргаар ухаарч болдог эхнийх нь туулж байж, 2 дахь нь номноос сурч болдог харин ирээдүй өөрөө бичдэг гэсэн сургааль маш их таалагдлаа.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Uranchimeg Zamindii.
6 reviews38 followers
December 2, 2021
Таалагдсан хэсгүүдээс дурьдвал:
-"Энэ биед буй мунхгийг эрдэм оюунаар гэрэлтүүлбэл, өөрийн биед буй гэрлээр өргөн олноо гийгүүлж чадна."
-"Хүсэл гэдэг жолоогүй. Харин бодол гэдэг гүн гүнзгий тул түүндээ захирагдаж сурах хэрэгтэй."
-"Бэлэг сэлтээр хүний сэтгэлийг нэг удаа татаж болно. Харин хүчээр хүний сэтгэлийг нэг хэсэгтээ тогтоон барьж болно. Хүний сэтгэлийг гүйцэд татах зүйл бол ухаан юм."
-"Урьд өмнө мэдэрч байгаагүй тийм их хайр, энхрийлэл, ирээдүйн төлөөх зовинол зэрэгцэн орж ирж байх тэр агшинд, эмэгтэй хүнд эхийн сэтгэл бүрэлдэн тогтдог биз ээ."

Түүхийн жижиг хэмжээний он дараалал, хүмүүсийн холбоо хамаарлыг зарим хэсэгт гуйвуулан бичсэн байсныг эс тооцвол тун давгүй.
Profile Image for Ariunaa Munkhbat.
44 reviews10 followers
April 25, 2015
Энэхүү номыг уншихаасаа өмнө зөвхөн нэг хатныг л магтан дуулж бичсэн ном л юм байх гэсэн бодолтой эхлүүлсэн юм. Хэдийгээр номонд Сорхугтани хатны ухаантай, дайчин, алсыг харсан гэх мэт сайн сайхан чанаруудыг зөндөө олж мэдэх боловч, түүнээс гадна бас Сорхугтани төвтэй бичигдсэн Монголын түүхийн сайхан ном шиг санагдлаа. Ойрд сэргээлгүй мартагдаад байсан Чингис хааны үеийн түүхээс эхлүүлээд, түүний дараагийн хэдэн хааны үеийн Монголын түүх энэ номонд бичигдсэн байдал нь их таалагдлаа.
Profile Image for Namuun.
13 reviews1 follower
March 12, 2018
13-р зуун. Биднээс аль хэдийн өнгөрөн одсон цаг хугацаанд өрнөсөн үйл явдал. Гэсэн хэдий ч зохиолч энгийн хэрнээ маш нарийн тухайн цаг үеийг буулгаж чадсан гэж үзэж байна.

Эргэх хуудас бүрт уншигчаа татсан үйл явдал өрнүүлэн, эмэгтэй хүний нарийн нандин мэдрэмжийг шигтгээ мэт суулгасан нь таалагдсан
Profile Image for Suvderdene Bilegsaikhan.
7 reviews
May 10, 2020
Судалгаа сайн хийгдсэн боловч зохиолч маань өөрийн бодлыг хэт тулгасан маягтай бичсэн санагдсан. Угийн ухаан төгөлдөр учраас, үзэсгэлэн гоо учраас, Чингэс хааны хамгийн ухаантай бэр учраас гэх мэт.
Төгс хүн л байж дээ гэж бодогдсондоо...
Хорвоо дээр төгс хүн хаана ч үгүй билээ.😁
Profile Image for Zola.
2 reviews10 followers
January 6, 2013
Монгол хатны суу ухаанд биширмү
Profile Image for Цээнээ Алтангэрэл.
2 reviews5 followers
June 3, 2014
Энэ амьдрал бvхэлдээ эр хvний хучин дор бvрэлддэг ч эм хvний ухаан дор багтдаг юм. Эмэгтэй хvний нинжин сэтгэл, уужуу ухаан, гоо сайханыг цогцлуулсан энэ хатны байгуулсан гавьяаг бахдан уншлаа
Profile Image for Zolzaya Enkhbold.
28 reviews
November 20, 2020
Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох билээ.. гэдэг билүү арай өөрөөр ч байдаг билүү ийм үгний утгыг л их сайн ойлгож авсан байдаг юм.
2 reviews
November 24, 2020
Троян е пленителен град в района на Ловеч, който е добре разположен в Северен централен регион на България.

Този град е едно от най-красивите места в България. Троян се намира в сърцето на планината и това е една от многото причини, поради които е толкова привлекателен за туристите, поради великолепната си природа и освежаващ въздух.

От времето на палеолита

Троян е само на 155 километра от столицата София и е лесно достъпен с кола. Населението на града през 2011 г. е 21 194 души. Регионът има богата история. Има действителни доказателства, че е бил населен от далечната палеолитна епоха. През бронзовата ера траките отиват там близо до река Осъм.

Там са намерени много оръжия, бронзови съдове и бижута, които доказват съществуването на траките.

В началото на османското господство в Троян започват да се развиват занаяти. Така беше открито керамичното Троянско училище, което работи и до днес, което е наистина впечатляващо време. Троян е град със силно развита икономика.

Столове, направени тук

Той е популярен, защото е най-големият център за производство на столове от масивно дърво в България. Градът е любимо място за българи и туристи. Хората го обичат главно заради планинския и селския туризъм. Има много дейности и атракции не само в града, но и в близката околност.

Троянският манастир

Хората го наричат ​​Троянски манастир, но пълното име на тази красавица е Манастирът Успение Богородично. Това е един от най-големите манастири в България, той е на трето място. Построен е през 16-ти век, което го прави и един от най-старите манастири в страната.

Троянският манастир в България
Троянският манастир
Троянският манастир е разположен на брега на река Черни Осъм, близо до една от най-популярните атракции в Троян, наречена Орешак. Една от основните църкви на манастира е реконструирана в края на османското владичество по време на Българското възраждане.

Захари Зограф, известен художник от онова време, рисува манастира и му придава невероятен вид. В манастира се намира една от най-старите икони в българското православие, наречена Триръката Богородица, която е свещен граал за манастира. Троянският манастир е задължителна атракция в Троян.

Входът за манастира в Троян, България. GoNOMAD снимка за пътуване.
Входът за манастира при Троян.
Разположено в Централна Стара планина, това е удивително красиво място. Това е идеалното място за приключенски настроени хора, които обичат туризма и великолепната природа. Там има много места за разглеждане.

Редки цветя и дива природа

Туристите го харесват, защото предлага много редки цветя, интересни светилища на дивата природа или просто просто да се отпуснете далеч от натоварения градски живот.

Светилището за диви животни, наречено Козя Стена (‘’ Козя Стена ’’), е създадено през 1987 г. То е направено основно за защита на вековните букови гори. Има и много диви кози, което е точно името на това очарователно светилище. Районът е чудесен за алпинизъм.

Има още едно завладяващо светилище на дивата природа - Стенето (‘’ Стенето ’’). Създадена е през 1979 г. за защита на горите от бук, габър, бряст и клен.

В тази специфична област хората често могат да видят много елени, мечки, зайци, соколи и други животни. Тук също може да се намери интересната и изключителна пещера „Райчова дупка“ („Райчова дупка“). Паркът е в групата на ЮНЕСКО.

В тези региони има много хижи, където хората могат да отидат за нощувка и да се отпуснат.

Беклемето (Беклемето)

Местността Беклемето се намира на 20 километра от Троян и е най-високото място на Троянския проход - 1590 метра надморска височина. Той е идеален за всякакъв вид туризъм не само през лятото, но и през зимата. Тук можете да намерите най-добрите писти за ски бягане в България. Има фрагменти от древен път, наречен Виа Траяна, който съдържа много история.

Состра, древно място в Троян, България, известно с руините от римската епоха.
Состра, древно място в Троян, България, известно с руините от римската епоха.
Состра (Состра)

Древният римски град Состра се намира на 12 километра от Троян . Създадена е през II век след Христа. Съществува от около 300 години. Това всъщност е шестата пътна спирка до древния римски път Виа Траяна. Легендата казва, че тук са отсядали много императори и благородници, за тях това е било като крайпътна хотелска къща.


Там всъщност можете да видите укрепен лагер, сгради от селото и част от древния път. Трябва да се види и сградата на църквата Свети Георги. Това великолепно и архаично място е отворено за посетители от понеделник до петък и цената е около 1 евро, което е 2,00 лева. Не забравяйте да вземете фотоапарата си, защото мястото е идеално за правене на невероятни снимки.
Profile Image for Batchimeg.B Chmgst .
22 reviews2 followers
May 12, 2017
Барьж авч дуусгалгүй хожим уншсандаа харамсаж буй хэдий ч түүхийн номонд тэгтлээ дурладаггүй надад дахиад түүхэн ном барьж авах сэдэл өгсөн сайхан бүтээл болжээ. Эхний хэсэг дээр сонирхол буурч, найруулгыг голонгуй уншсан ч дараа дараагийн бүлгүүд дээр номноосоо салж чадсангүй. Хаан төрийн хатан ухаан, үгний цаана үг буй хэмээн ишилсэн үгнүүдээс гадна 'Эхлэл байдаг шиг төгсгөл байдаг, төгсгөлийн дараа дахин шинэ эхлэл ирдэг' гэсэн үг ой тоонд тод буулаа.
Profile Image for Болор Туяа.
27 reviews13 followers
December 25, 2019
Аймар өндөр хүлээлттэй уншаад сэтгэлд тэгэж их хүрээгүй ээ. Гоё ном гэж зөндөө сонссон гэхдээ яагаад ч юм нэг л дутуу. Нэг зүйлийг маш олон давтсан, хүмүүсийн дүр төрх сэтгэл хөдлөл бага дүрслэгдсэн юм шигл санагдсан. Илүү олон ботиор илүү сэтгэлд хүрэхээр дэлгэрэнгүй сайхан бичиж болох л байсан байх.
2 reviews
January 16, 2021
Анх уншаад үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан бичсэн зохиол шиг санагдсан. Тэр тусмаа түүхэн роман учир түүхийн талаасаа тухайн үеийн тухай мэдлэг бас олж авч байгаа юм байна аа гэж бодсон. Дараа нь түүхэн роман гэсэн сэдэлтэй ч тэр чигээрээ зохиомол түүх байсан болохыг олж мэдээд их урам хугарсан. Түүхэн талаасаа биш уран зохиол талаасаа уншихыг хүсвэл үнэхээр сайн өгүүлэлтэй бичигдсэн ном юм.
6 reviews
August 17, 2020

Өмнө нь уншиж байсан ч энэ удаа дахин нэг уншихад мартсан юм олон бас илүү үнэнээр мэдэхийг хүссэн зүйлүүдтэй их таарлаа.
Бас аав маань Мөнх хаан, Бат ханы нэрийг авсныг мэдээд ямар гоё утгатай юм бэ гэж бодсон. Надад түүх сонирхох сонирхол байдгийг бас олж мэдлээ 😝
Profile Image for Darling Ou.
6 reviews
June 22, 2021
Эмэгтэй хүн ямар байхыг Сорхугтани хатны ухаан арга барил, тухайн үеийн нөхцөл байдлыг тусгасан ном. Түүхэн мөртлөө ямар ч он тоолол баримт байхгүй, хэт нуршуу ойлгомжгүй мэт санагдсан. Үгийн алдаагүй боловч агуулга нь жоохон ойлгомжгүй нуршуу санагдлаа.
7 reviews
September 9, 2022
Нуршсан зарим зүйлийг сайн судлаагүйгээс логикын алдаа гарсан харагдлаа. Манзушир хийдээс ирсэн лам нар эш үзүүлэгч тодруулна гэдэг дээр бас гайхлаа. Буддын шашинд энэ нэр томъёо дурдагддаггүй Христийн сүмд илүү сонсогддог. Буддын лам христийн цол хэргэмтэй хүнийг тодруулж байгааг юу гэж ойлгох уу?
8 reviews
December 2, 2016
Уран сайхан үг ихтэй л зохиол. Дэндүү их уран халилтай. Хубилайг бараг л хятад хүн болгоод өсгөчихсөн нь буруу болжээ гэж бодлоо. Марко поло S1 үзээд Хубилай хааныг хятад хүн гэж бодсон доо.
Profile Image for Enkhzaya.
4 reviews3 followers
March 9, 2017
Амьдралдаа бүтэн уншиж дуусгасан анхны ном. Цаашид ном унших сонирхол төрүүлсэн, маш сайн бүтээл.
2 reviews
February 25, 2019
аян дайнд явж буй Тулуйд,
чи минь ялхаа мэд
би хүлээхээ мэднэ.
-Сорхугтани


гайхамшигтай.
Profile Image for Oyungie.
7 reviews1 follower
December 18, 2019
Түүхэн роман гэхээр он сар, баримт ховроос гадна гол дүр буюу Сорхугтани хатны дүр нь "Зөрчилгүйн онол"-д тулгуурлан бичигдсэн гэмээр огтоос өө сэвгүй дүр байлаа.
3 reviews1 follower
Read
May 26, 2020
сорхугтани хатны холч ухаан хүний сэтгэлийг гарын алган дээрэ тависан хүншиг хардаг хүүхдүүдээ багаас нь өөр өөр чадьард сургаж эрдэм мэдлэгийг эзэмшүүлсэн
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 30 of 74 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.