Jump to ratings and reviews
Rate this book

Эмэгтэй ном

Rate this book
Аавтай минь бүжиглээч. өгүүллэг

Охин нь аавыгаа " сайхан баярлаарай" гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. "Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг" гэж гайхсан хэдийч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндүү байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрүү хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр би арван зургаан нас хүрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өөр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бүгдийг өөрөө хийж, өнөө цагийн хүүхдүүд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хүлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж....

154 pages, Paperback

First published January 1, 2012

2 people are currently reading
26 people want to read

About the author

Т.Бум-Эрдэнэ

7 books14 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
4 (40%)
4 stars
4 (40%)
3 stars
2 (20%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Snsrm.
9 reviews3 followers
March 27, 2015
зөвхөн эмэгтэй хүний тухай биш хүмүүс хоорондын харилцааны тухай, бид ярилцдаг ч хэрхэн буруу ойлголцож бие биенийгээ өөрөө ч мэдэлгүй шархлуулдаг, хэзээ бид амьдралд талархаж, хэзээ цөхөрдөг, цөхөрсөн ч хэрхэн буцаад босч ирдэг тухай гээд өдөр тутамд тулгардаг ч тэр бүр бодож бясалгаад байж чаддаггүй бүхнийг энэ номоос уншиж болно.

Сонирхолтой хэсэг нь бидний өсөж том болж байгаа нь ээж аавын маань сэтгэлийг хэрхэн сэмрүүлдэг талаар байлаа. Урьд нь тэднийгээ гомдоох зүйл их хийсэн гэдгээ мэдэх ч ердөө л жам ёсоороо насанд хүрч урьдийн адил гэнэн цайлган хүүхэд байхаа болих нь хүртэл ээж аав нарын сэтгэлийг эмзэглүүлж болдог байх нь. Нээрэн л өвдөж, өлсөөгүй л бол тэднийхээ тухай өдөрт ямар цөөхөн бодож, хаяа нэг утасаар ярихдаа яаж төвөгшөөдөг талаараа бодход хэн нэгний эцэг эх байна гэдэг яасан их энэрэл байдаг юм бэ. Ямар ч үед намайг л гэдэг ээжийнхээ тухай өдөрт хэр их боддог билээ? гээд бодохлээр л...

үүнээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд болж өнгөрдөг харилцаануудын талаар байж болох сонирхолтой дүрүүдээр илэрсэн. Номонд гардаг эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл, хаяа атаархал, өөрийгөө хайх эрэл, төөрөгдөл, буруу хүндээ итгэсний дараах харамсал, өөртөө итгэх итгэл, эрхлэн тунирхал, хүлээлт, өвдөлт бас тааламж гээд ерөнхийдөө танил мэдрэмжүүд дүүрэн. Сонирхолтой нь энэ бүгдийг эрэгтэй хүн бичсэн гэдэгт л байгаа юм.
Магадгүй би дараагийн удаа "Эрэгтэй ном" унших хэрэгтэй байх л даа. Хэрвээ хэн нэгэн бичвэл шүү дээ!!!

хүний номон дээр тэмдэглэгээ хийхгүймсэн гэж их хичээв тэхдээ highlight-ууд тэмдэглэчихлээ бас зүгээр байж чадахгүй.

"Амар амгалан гэж нэргүй байхыг хэлдэг юм. Чамд хэн ч хэрэггүй бас хэнд ч би хэрэггүй байхыг амар амгалан гэдэг" 24-р нүүр

"Харц ч гэждээ эрэгчин нүднүүд. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчиганаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм." 105-р нүүр.

Profile Image for Ag.
220 reviews21 followers
August 23, 2012
Эмэгтэй хүнийг ингэж мэдэрч чадаж байна гэхээр...
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.