What do you think?

Сэмэрч үл барагдана
Хундага нулимс. өгүүллэг
Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. "Заяа бас л ирж хоносонгүй дээ" гэж бодсоор ажил руу гаа гарлаа. Сараа Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Түүний нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сараагийн азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдрана. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ. Хадмууд нь хэдийгээр илүү дутуу ааш гаргаад байхгүй ч гэсэн олуулаа шуугиад ирэхээр наандаж хоёр хөгшинд төвөгтэй, цаандаж гуч гарчихсан улс гэр орондоо өөрийн тааваар байх боломж жаахан муу. Адгалаад санаа амар хэдэн хором хэвтчихэж үл болно. Ажлаасаа орж ирчихээд нэг сайхан үнсчих, үнсүүлчих энэ тэр бол бүр хавчлагатай. Хөгшчүүд нь байх тул юм юм нь хурдан түргэн талдаа. Гэвч яая гэхэв өөрсдийн хийсэн үйлийн үр тул сэтгэл дундуур ч гэсэн байж л байгаа юм.

198 pages, Paperback
First published January 1, 2012
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
January 21, 2019
A collection of Short stories, which is easy to read and listen. It only took a Sunday.
November 3, 2017
Уншсан мөр болгондоо ухаарал хайрласан сайхан өгүүллэгүүд бхйлаа. Амьдралд хэсэгхэн ч гэсэн завгүй биш чөлөө олгоод бүгдийг удаанаар ажих хэрэгтэй санагдлаа.
March 6, 2020
Ангарай өгүүллэг...
Displaying 1 - 3 of 3 reviews