Өмнөх цувралд гарсан Улиастайн усан дагина Урангоогийн амьдрал үргэлжилсээр... Орчин үед бий болсон олон олон Мондоон байна даа Монголд. Үр хүүхдийнхээ төлөө үнэнг нь хэлдэг сайхан эцэг эх Батдорж, Ханд. Жалмаа, Билгүүн, Түвшин, Луузан, Хуланжороо, Самдан, Ганбаа гээд зохиолыг тодотгож өгсөн эерэг сөрөг дүрүүд байна аа бас. Үнэний мөрөөс нэг ч хором хазаахгүй явах юм сан. Хүн хүн шиг зөв амьдрах, хүнтэй зөв харьцах, биеэ тоохгүй, хүнийг хүн гэж хайрлах ухаарал хайралсан сургамж дүүрэн зохиол байна.