Gemstone5 reviews10 followersFollowFollowDecember 1, 2017Уг номын гол дүрийн баатар бол Жу Сянь Зюнь хэмээх зэвсгийн эрдмийг гарамгай эзэмшсэн гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй бөгөөд хүн алахдаа нүдээ ч цавчдаггүй түүнийг мөрөн голынхон шулам хэмээн нэрлэдэг.И Да Зин бол зурхайт номын эрдмийг нэвтэрхий эзэмшсэн тэрээр атгаг хорон муу санаагүй, элдэв шунал тачаалд автдаггүй гоо төгөлдөр номын залуу бөгөөд ядарсан өвгөн төлөгчийн дүрд хувилан мөрөн голоор хэрэн хэсэж, төлөг зурхай тавьж хоногийн хоолоо залгуулдаг нэгэн билээ.Нэг өдөр төлөгчийн хажуугаар ядарч зүдэрсэн, уранхай ноорхой хувцастай залуу хөвгүүн гарч явахыг харсан төлөгч тэрхүү хөвгүүнд их гай зовлон нүүрлэн буйг нь мэдэн хөвгүүнийг дуудаж өмнө зүг явахыг зөвлөснөөр мөнөөх үзэсгэлэнт шуламтай анх учирч үйл явдал эхэлнэ.Алуурчин шулам болон сайхан сэтгэлт номын залуу хоёрын үнэнч ариун хайр сэтгэлийн тухай мөн тэнгэрт тэрслүү бүлэг болон мөрөн гол даяар шударга журмын хэмээн алдаршсан төмөр, гал, ус, шороо, мод хэмээх таван мах бодийн бүлэглэлийн ширүүн тэмцлийн тухай сонирхолтой адал явдал өрнөнө.Үзэсгэлэнт шулмын зэвсгийн эрдмийн багш болох хүрэн хулсны гэлэгмаагийн шавьдаа захиж хэлдэг “Би хоёрхон үг захья, чи үүнийг сэтгэлдээ үргэлж санаж явах аваас сайн нөхөр мэт тусыг өгнө. Энэ болбоос ертөнцийн хүний үнэн үгийг худал, худал үгийг үнэн хэмээн бодож яваарай” гэж хэлсэн байдаг нь номын гол утга санааг хамгийн цөөн үгээр илэрхийлсэн гэлтэй. Уг номыг уншиж эхлээд дуусах хүртэлх бүхий л үйл явдал бүрт нь уншигч би энэхүү үгийг өөрийн эрхгүй санан сэрдхийж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.Шударга журмын хэмээх 5-н мах бодийн бүлэг, шулмын хэмээх тэнгэрт тэрслүү бүлэг мөн мөрөн голынхны башир хорон муу санаат үйлдлүүдээр ертөнцийн хүн төрөлтөн бидний сайн мууг дүрслэн харуулсан буй за.Энэхүү ном нь сайн гэгдэг бүхнээс саарыг, муу гэгдэх бүхнээс сайн сайхныг олж харж, аливаа зүйлийг сайн муу талаас нь эргэцүүлэн бодох ухаан хайрласан сайхан бүтээл байлаа.
Nyamka Ganni281 reviews138 followersFollowFollowJanuary 13, 2013Анх Мөрөн голын хүүхэн шулам гэдэг гарчигтайгаар уншиж байсан санагдаад байдаг юм. Ихэд таалагдаж байсансан. Сян зюний 18 илдний арга энэ тэр гээд л хэхэfavorite-couple fiction i-own ...more
Ag220 reviews22 followersFollowFollowAugust 23, 2012Бага байхдаа уншиж байсан, тэр үедээ л гоё ном санагддаг байсан шүү.
Muugii8 reviews2 followersFollowFollowJanuary 4, 2014Дэггүй, хэнэггүй мөрөн голын шулам хүүхний томоогүй зан, хайр сэтгэлийн тухай харуулсан сонирхолтой, хөгжилтэй зохиол.