Jump to ratings and reviews
Rate this book

Тавилан

Rate this book
Уг зохиолд одоо цагт бараг гээгдсэн гэж болох монгол эр хүний тал шигээ уужим сэтгэлийг өвгөн Данзангийн дүрээс олж харах бөгөөд, түүний үр хүүхдүүдийн амьдралаар орчин үеийн нийгмийн эрээн бараан бүхнийг маш сонирхолтойгоор харуулж чаджээ. Зарим нэг гэмт хэргийн халуун мөр, үндэс баримтан дээр тулгуурлан бичсэн зохиол юм.

520 pages, Paperback

First published January 1, 2012

28 people are currently reading
452 people want to read

About the author

Л. Сарантуяа

9 books30 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
85 (42%)
4 stars
30 (14%)
3 stars
45 (22%)
2 stars
20 (9%)
1 star
21 (10%)
Displaying 1 - 24 of 24 reviews
Profile Image for Moxy.
28 reviews
May 24, 2013
Сайхан ном байнаа, сайхан. Зохиолд гарч байгаа дүрүүдээр зохиолчийн тэр ойлгуулах гээд хэлэх гээд байгаа санаа бараг л хуудаснаасаа тасарч гарч ирээд орилоод байх шиг. Монгол хүн, тэр уужим ухаалаг сэтгэлийг Данзан өвгөнд нэвт шингээн харуулж. Ачыг нь хулгайлж, хүүг нь алсан хэрэгт хүртэл сэрдэгдэж байхад айл саахалтдаа муу санаж болдоггүй юм гэж хэлэх тэр агуу сэтгэл. Данзан өвөө бол тэр чигээрээ хүнлэг хүн. Хүүхдүүд нь бүгд цайлган сэтгэлтэй ч алдаж эндсэн ч ухаарч ойлгоно. Сайн муу хүмүүсийн заагыг тэнд хурц харуулсан. Бүх зүйл эрээн бараантай сүлэлдэн оршдог гэдгийг сайн уялдуулж дүрсэлсэн. Ном талдаа орчоод байхад хүртэл шинэ дүр гарч ирээд тэр нь ямар нэгэн сэжмээр гол дүрийн баатруудтай холбогдож утга төгс болгох. Хүний сэтгэл яг л энд гардаг шиг хурдан хувирна, амархан дасна. Сэтгэл гэдэг зүйлийг захирахад хэцүү. Үр дагавар нь ямар байж болохыг үзүүлсэн нь их ач холбогдолтой. Номын эхэн хэсэгт Сономцэрэнтэй холбогдсон асуудал. Лам ирээд хараалыг зайлуулдаг хэсэг яг бөөгийн домог шиг санагдаж байлаа. Зохиолч нь сайн бичих юмаа. Үйл явдлууд ар араасаа киноны кадрууд мэт хурдан урсч их догдоллоо, экшн төрлийн кино үзэж байгаа юм шиг л. Өөр номнуудыг нь олж унших хүсэлтэй үлдлээ.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
September 18, 2012
Яг л одоогийн нийгэмд байгаа хүмүүс...

Үзэл бодол, итгэл үнэмшлээ дагана чанд мөрдөнө гэж боддог, мөрдөж ч байсан өвгөн өөрийнхөө үр хүүхдийн хийсэн үйлдэлтэй хэчнээн ч эвлэрэхгүй гээд яахав дээ. Гол нь монгол эцэг, монгол эх хүн хүүхдийг ад шоо үздэггүй...

Ёооё, энд бичихэд дэндүү их үйл явдлууд, амьдрал... бүгд л бодит мэт...

Хөөрхий дөө хоёр хөгшин... Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэж...

Санжид - Хэдэн хүүхдээ сайн явуулах л гэж... Гэхдээ Дэндэвээс ялгаатай нь дүү нараасаа дарга, сайдыг нь дагуулвал ирээдүйтэй гэж бодох... эцгийн л сэтгэл байх даа... ер нь эр хүн нарийн ширийн зүйл мэдэхгүй, өөрийн гэсэн хар ухаанаар дутах гачих зүйлгүй л байлгаж байвал, бас сайн хүн дагуулаад явуулчихвал л хүүхэд шуухад нь сайн явна гэж бодох... нарийн ширийн учир, утга зовлон шаналалын талаар юу ч мэдэхгүй...

Дэндэв

Гарьд - Оюундарь - Оюунаа

Цэнгэл - Намуунаа

Сономцэрэн - Нандинцэцэг - Шийриймаа

Жаргал - Жейсон - Майкл - Сюзан

Янжин - Озаки

Базар - Шийриймаа - Гэзэгт

Энхээ - Шийриймаа


Ямартаа ч ном сайхан дууслаа.
Profile Image for Tuvshinjargal Dagvadorj.
1 review3 followers
October 10, 2012
Үнэхээр сайхан зохиол болжээ. Одоо цагийн нийгмийн далд болон ил болж байгаа үйл явдлыг мөн өв уламжлалын тал дээр үнэхээр хүний сэтгэлд хүрэхээр бичжээ. Энэ зохиол намайг их догдлуулж, хөөрүүлж, уйлуулж чадлаа. Их ч юумыг бодогдууллаа. Зохиогчдоо баярлалаа.
Profile Image for Oyungie.
7 reviews1 follower
December 18, 2019
Солонгос киноны зохиол шиг санагдсан. Уран дүр дүрслэл, тансаг үг хэллэг огт байхгүй. Ер нь энэ зохиолоор юу хэлэхийг хүссэн юм бол доо.
Profile Image for Muujuu.
4 reviews2 followers
June 26, 2013
Энэ номыг уншиж эхэлсэн цагаас эхлэн дуусан дуустал сэтгэл дотроо уйллаа.
Profile Image for Selenge.
38 reviews3 followers
October 20, 2017
Зовсны эцэст жаргана гэдэг л боллоо. Ёоох, яасан ч их зовов, ямар ч аймаар хүмүүс байдын, яасан ч сайн зовлонг даван туулав.
Энэ номыг уншаад зохиогчийг үнэхээр сайн судалгаа хийжээ гэж бодлоо. Анагаах ухаан, шашин, үзэл бодол, үзэл суртал гээд л, олон судалгааг сайн хийсэн байна.
Нэг л зүйлийг их тусган авлаа " Үртэй л бол нүгэл бүү хий " гэж. Эцэг эхийн ариун цагаан буянд л зовлон зэтгэрээс ангижрах шив.
Profile Image for Dulam Mongontsatsral.
1 review
November 9, 2021
Ямар их ухаарал, эмзэглэл, эргэцүүлэлийг энэхүү номыг унших явцдаа сэтгэл, бодолдоо шүүн тунгааваа. Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юм сан. Эцэг эхийн тарьсан үйлийн үр, үр хүүхдэд нь үсэрдэг гэж буурлуудын сургадагын учир утгыг энэхүү номоос ойлгосон.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Солонго.
13 reviews
June 20, 2017
Үйл явдал нь нилээн өрнөлтэй ч зарим нь хэтэрхий хэтрүүлэгтэй санагдсан. Гэхдээ үйл явдалд нь хөтлөгдөөд хурдан уншлага хийж дуусгалаа
Profile Image for Chintushig Tumenbayar.
464 reviews34 followers
December 1, 2017
Ном уншиж ертөнцөөс тасрах биш зовлонд умбав. Гунигтай.
Profile Image for Amidia Amy.
3 reviews
October 31, 2018
Хамаг муу муухай бүхэнг шингээсэн ном байсан... Үнэхээр заяа тавилан гэж байдаг байлаа ч гэсэн нэг гэр бүлийг тойрсон хэтэрхий их зовлон ! Тухайн үедээ уншиж байхад солонгос кино шиг л
Profile Image for Lyanhua Khash-erdene.
24 reviews1 follower
February 6, 2020
Солонгос савангийн дуурь шиг л бөөн адал явдал өрнөдөг. Маш сонирхолтойгоор уншигчийг уйдаахгүй хөтлөсөөр дуусна. 1990-ээд оны үед Орост оюутан наймаачин байсан ах эгч нар ийм хэцүү эрсдэлтэй байдлыг туулжээ гэсэн нэг ойлголт төрснийг эс тооцвол уншиж дуусаад бодох юм байхгүй. Юу уншчиваа? гэж бодогдсоон кк.
3 reviews1 follower
Read
May 26, 2020
Хүний амьдралж тохиолдож болох бүхий л бүхий л сэтгэл хөдлөл сайн сайхан муу муухай баян ядуу атаа жөтөө хорон муу санаа эрх мэдэл гээд бүхий л юмын харуулж чадсан ном
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Grace Boloroo.
58 reviews4 followers
September 3, 2014
Heterhii ih shashnii zan uiliig tailbarlasan ni neg ih taalagdsangui... Ter heseg n eronhiidoo ih yrshigtai sanagdlaa.. Bas zarim 1 dur ni bj bolomgui hetruulegtei hiigdtsen ch ymshig.. Bolku butku gedgiig n medseer bj ahin dahin alddag tiim humuus yg bhuu gdgt jhan ergelzej l bna.. Gehde utga aguulamjiin huvid shan setgel hondson zohiol boljee
Profile Image for Tseegii Tserenchimed.
1 review2 followers
October 19, 2015
hunii sonirholiig tatah argaa olsn sanagdsn. gol sanaa n ah dvv nariin ew. mngol hunii saihan zan chanariig sergeehiig hussen n saihan sanagdlaa. Gehdee het ih hervvl margaan gargasan n tuwugte, unshih hereg bnuu gj ergelzehed hurgj bsn. ylanguya oyundariin hervvl ter bodol ntriin heseg ene nomiig sonirhogchiinh bolgoj bsn.
Profile Image for Muugii.
8 reviews2 followers
July 23, 2014
Монгол хүмүүсийн үзэл бодол, зан заншил болон үнэт зүйлсийн талаар өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн байдлаар дүрслэн харуулсан сайхан роман байна. Унших ёстой романы нэг гэмээр байна....
Profile Image for Esme.
44 reviews4 followers
January 23, 2015
ЯДМАГ.. ХУУРАМЧ... УНШИГЧИДДАА ИЙМ Л ЮМ БИЧВЭЛ ТААЛАГДАНА ГЭЖ ХЭТ ИХ ХИЧЭЭСЭН... цагын гарз..
Profile Image for Miko.
18 reviews
November 10, 2015
Сургамжтай, нийгмийн олон хүнд сэдвүүдийг хөндсөн ном.
1 review
Read
January 25, 2017
It was very good book for me and describes well connection between people and their hometown, environment and how do we live correct and it influence to our children's lives later if we lived wrongly and behave.
Displaying 1 - 24 of 24 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.