Jump to ratings and reviews
Rate this book

Хорвоотой танилцсан түүх

Rate this book

Paperback

40 people are currently reading
883 people want to read

About the author

Лодонгийн Түдэв

11 books106 followers
Лодонгийн Түдэв - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч.

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн боловч Пунсалмаагийн Очирбатад ялагдсан.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
257 (73%)
4 stars
58 (16%)
3 stars
22 (6%)
2 stars
6 (1%)
1 star
9 (2%)
Displaying 1 - 24 of 24 reviews
Profile Image for Пүрэвбазар.
20 reviews
March 13, 2013
Ээж ээ, надад тоглоом өгөөч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж:

Гол дээр оч! Тэнд чиний тоглоом бэлэн бий гэв. Би гол руу явлаа ...


Төгсөшгүй олон яагаадыг ээж ааваасаа асууж шалгаадаг над шиг олон нусан буунуудад яг тохирсон ном. Ойлгоход төвөггүй энэ сонирхолтой ном нь олон ч хүүхдүүдийг уран зохиолын уудам замд зөөлхөн атгаж оруулсан ачтан билээ. Дүүтэй, хүүхэдтэй болхоороо хамгийн түрүүнд уншуулах номуудын нэг.
3 reviews1 follower
December 25, 2021
Энэ ном надад маш их таалагдсан. Үнэхээр хөгжилтэй бас хөөрхөн ном. Энэ зохиол дахин давтагшгүй
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
September 19, 2023
Намайг бас хорвоотой танилцуулсан түүхүүд:
Одоо хүртэл зарим түүх, өгүүллэг нь санаанаас гардаггүй багадаа уншсан хамгийн хөөрхөн ном. Яаж өөрөө насанд хүрчихээд яааг хүүхдийн гэнэн томоогүй, цэвэр ариун сэтгэл хөдлөл, найз нөхөрлөл, ариун нандин дурсамжуудыг ингэж гоёор дүрсэлж чадсан юм болоо. Яг л жоохон хүүхэд өөртөө тохиолдсон зүйлсээ тоочоод бичсэн мэт, тэгээд тэр үйл явдлууд нь яасан хөөрхөн гээ.
Бага байхад энэ номыг шинээр хэвлэлтэнд оруулж хүүхэд бидэнд уншуулсан тэр хүмүүст бас үнэхээр баярламаар.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 11, 2018
Хамгийн анх номонд дуртай болгосон зохиолуудын нэг. Үнэхээр сонирхолтой. Ахиад уншихад бэлэн байдаг хэдэн номны нэг. Арван жилийн сурах бичиг дээр түүх түүхээр нь оруулсан байдагсан. Робинзон Крузо, Хорвоотой танилцсан түүх хоёрыг хичээлээсээ түрүүлээд бүгдийг нь уншихаад хичээл дээрээ ахиад уншдаг сан. Лениний тухай бичсэн нь сэтгэлд үлдсэн гэж яана? Цаг үе ямархуу байгааг бас л гоё харуулж байдаг шүү.

Хүүхдүүддээ заавал уншуулна аа. Санал болгоно.
Profile Image for Blossomée.
18 reviews
November 23, 2021
Ёстой хөөрхөн ном байна! Хөгжилтэй явдлаар дүүрэн юм ( зөндөө инээлээ кк)) ) Минийхээр бол энэ номоор дамжуулж тухайн үед монголд(хот, хөдөө тодорхой хэсэгт) хүмүүсийн амьдрал ямар байсан, сургууль ямар байсан, жаахан хүүхдүүд дээр үед юугаар тоглодог байсан гээд гээд сонирхолтой зүйлүүд мэдлээ. Зохиогчийн бусад номыг ч бас сонирхож уншихыг хүсч байна!
Profile Image for Б. Баярцэцэг.
7 reviews
December 20, 2017
Хүүхдүүддэ уншиж өгж байгаа их сонирхон сонсож байна билээ ялангуяа дайнтай танилцсан минь, хадны мангаатай танилцсан минь уншихаар нүдэндээ төсөөлж бодоод байгаа нь харагддаг
Хүүхдийн сэтгэхүйд тааруулан их баялаг үг хэллэг орсон тул байсгээл тэр нь юу гэсэн үг вэ гэж асуудаг даа
Profile Image for Aigyerim.
3 reviews
June 1, 2020
Бараг хамгийн анх уншиж байсан номын нэг дээ
1 review
Read
January 25, 2021
goe
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for mnxzaya.
6 reviews2 followers
February 16, 2021
Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн уншихад зугаатай, маш сайн бичигдсэн ном.
Profile Image for Bayarmaa.
25 reviews26 followers
March 17, 2017
Хүүхэд бүрийн унших ёстой ном
Profile Image for Soko.
277 reviews51 followers
June 5, 2013
Би энэ номоор ч мөн хорвоотой танилцсан... Хүүхэдтэй болбол уншиж өгөх болно оо гэж бодож байна даа...
10 reviews14 followers
March 31, 2015
Одоо ахиад нэг унших юмсан.
1 review
April 21, 2016
хүүхэд бүрийн унших ёстой номын нэг
Displaying 1 - 24 of 24 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.