Jump to ratings and reviews
Rate this book

Дотно алс

Rate this book
Энэ номыг уншигч Танд


Яаж бичсэн шүлэг жинхэнэ яруу найраг болдог, ямар алдаа гаргачихаараа шүлэг биш болдог, хэн нь жинхэнэ яруу найрагч, хэн нь зүгээр л сонирхогч байдаг, яагаад зарим нь насан туршаа шүлэг бичсэн атал уран зохиол бүтээж чадаагүйг, яагаад заримдаа яруу найрагчид хэн нэгнийг бүгдээрээ үг дуугүй хүлээн зөвшөөрдгийг огт мэддэггүй байхаасаа л бид шүлэг бичиж эхэлдэг. Бичиж буй зүйл маань урлаг болж чадаж байгаа юу? Би ер нь яруу найрагч болох заяа төөрөгтэй хүн үү, өөр замаар явах ёстой хүн үү? “Яруу найрагч” нэр зүүлээ ч ялгарах төрөлх онцгой чанартай сан бил үү?

Ээ, ямар их асуулт, ямар олон “яагаад”-ын дундаас яруу найрагч хүн төрдөг юм бэ!

Юутай ч хэн нэгний хайрласан урам, эсвэл өөртөө итгэх итгэл, бас бус элдэв шалтгаар зүг чиг хийн урагшилсаар, эгээ л сохор хүн мэт тэмтчин мөлхсөөр, чадан ядан бичсээр, цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд бид дээрх олон асуултын хариулт бүрийг мэддэг болчихсон байдаг. Мэргэжсэн дадлагажсаны аугаа их хаялга туршлага уу, он удаан жилийн явцад хуримтлагдсан мэдлэг боловсрол уу, цаг хугацаатай хамт зайлшгүй ирдэг ухаарал гэгээрэл үү? Аль нь юм бол?

Тийм ээ, нэг л мэдэхэд бид, тодруулбал, тодорхой түвшинд хүрэхийн цагтаа “хэн маань үнэхээр авьяастай, хэн маань уран зохиолоор оролдох ч хэрэггүй байсныг” мэддэг болчихсоноо гэнэт анзаардаг. Нэгэн бодлын баярлан бахдууштай ч, нэгэн бодлын төвөг учруулдаг энэхүү “чадвар” төрөлх зөн совин дээр суурилсан байлаа ч, хэн нэгэнд, хамгийн гол нь залуу шүлэгчдэд ихээхэн хэрэг тус болдог “буянт мэдлэг” билээ. Яруу найраг судлаач болох ёстой хүн насан туршаа яруу найрагч болохоор хөдөлмөрлөнө гэдэг хэтэрсэн харгис төөрөгдөл биш үү. Түүнчлэн, яруу найрагч л болмоор авьяастай атал бүхий амьдралаа зөвхөн “төөрөлдөхөд” зориулж буй нэгнийг анзаарсан ч үг дуугүй орхиод явчихвал бүр харгис. Тиймээс урлан бүтээгч маань жинхэнэ бүтээгч “мөн үү, биш үү” гэдэг асуудал яруу найрагт их чухаг. Таны одоо унших энэ номын эзний тухайд “Мөн” гэж зоригтой хэлж байна.

Ганбатын Лхагвадулам охины шүлгүүд үнэхээр ухаалаг. Түүний бичлэг дэх илүү дутуу алдаагүй, яг таг байдлаас үүнийг олж харж болно. Тэр их мэдрэмтгий, гүнзгий сэрэлтэй, бас эвлэгхэн. Зүйрлэл, төсөөлөл нь баялаг. Мөн сайтар анхааран уншваас, төрөлхийн нягт нямбай сэтгэдэг, хариуцлагатай, найдвартай араншинг илтгэх чамбай, чигжүү бичлэгээс нь та зүү ороон шаглахдаа ширхэг болгонд нь сэтгэлээ шингээн оёдог цэмцгэр хатгамалчны дүрийг үзэх болно оо. Харин өөрт нь огт зохиогүй хэлбэрдэлт, зөнгөөр нь тал тал тийш урсгасан хэрэгтэй хэрэггүй үгсийг түүний номоос үзэхгүй. Миний хувьд түүний шүлгүүдийг уншиж байхдаа “хуурмаг зангүй, эршүүд гэмээр шулуун атал эмзэг, шархламтгай зүрхтэй, хэрсүү үгтэй ч гэнэн, цэвэр сэтгэлтэй бүсгүй”-н дүр төрхийг олж хардаг. Харин уншигч та үүнээс ч цаашхыг, бүр илүүг олж харах болтугай.

Лхагвадулам номоос номдоо өсөж байгаа яруу найрагч. Энэ ихээхэн чухаг үзүүлэлт юм шүү. Нэг л түвшиндээ хорин жил, бүр гучин жил болж буй шүлэгч олон болсон энэ цагт залуу хүний ийм өсөлтийг бид анзаардаг, олж хардаг, тэмдэглэдэг баймаар. Өсөлт гэдэг бол ухааны бяр юм. Тэр бол миний л дүгнэлтээр, манай яруу найрагч эмэгтэйчүүдээс хамгийн ухаалаг, нэн ухаалаг шүлэгтэй нь юм. Ухаан өөртөө бүхнийг агуулдгийг та юу эс андах вэ...

Л.Өлзийтөгс
["Дотно алс" түүврийн өмнөтгөлөөс]

64 pages, Paperback

First published December 27, 2012

6 people are currently reading
59 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
20 (55%)
4 stars
15 (41%)
3 stars
1 (2%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Lkhamsuren Dashkhorol.
36 reviews7 followers
July 2, 2019
Хамгийн олон удаа уншсан, хамгийн олон тоогоор худалдаж авсан, хамгийн олон хүнд бэлэглэсэн шүлгийн ном. Италийн Падуа хотоос Венеци орох замд бороотой өглөө галт тэргэнд уншихад хамгийн сайхан санагдаж билээ. Би хувьдаа найрагчийг шархалж ханадаггүй сэтгэлтэй ч хайрлах дуртай нэгэн гэж хэлнэ ээ.

Дотно алсад зориулав.

Яаж тань шиг
Дурлаж, оршиж, мартаж, бас асаж
Энэлж, итгэж, үхэж бас амилж
Цаг хугацааг сэтгэлдээ цуулж
Өвдөлтөөр ноцоож өөрөө бас эдгэж
Хүлээлт гэх одыг тоолж
Хүсэл бүхэндээ нэр өгч
Зүрхээ таллаж тагтаа бүхэнд өгч
Захиагаа дамжуулж хариуг нь хийсгэх вэ ?
Яаж тань шиг
Дотно бүхнийг алсад санаж
Нууц бүхнээ үлгэр болгож
Өөрөө хүүрнэж бас нуугдаж
Бороо шиг асгарч, цас шиг будрах вэ ?
Яаж...

Д.Л
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
April 18, 2015
"Дэлгэц шиг цонхон дотор
Дуугүй кино шиг хотын амьдралд
Татаагүй хөшигний хоёр талд
Хавар дүнсийнэ.

Хэнийг оршуулснаа мэдэхгүй яваа гашуудагсад шиг
Саарал, бүрсгэр хүмүүс амьсгалаа түгжээд
Надад л сонсогдчих вий гэсэн шиг
Санаа алдалгүй хөвөрнө..."

энэ шүлгийг уншиж байхдаа цонхоор харахад яг ийм мэдрэмж төрсөн, том цонхтой кафе байсныг ч хэлэх үү. Зовох нь үнэн, зовлонг гэтэлгэх нь үнэн гэдэг шиг гуниглах нь үнэн...гэхдээ яасан их гуниг вэ, сэтгэлдээ хадгалж багтахгүй шүлэг болгож хувиргасан болов уу гэмээр гүн их гуниг, шаналал дүүрэн юм аа, тэгсэн атлаа уран яруу!
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
January 7, 2024
"Өөрийнхөө ухсан нүхэнд яаж
хоёронтоо унаж чадав аа?
Үзүүрт үгсийн мэсэнд яаж
хоёр дахиа сүлбүүлж тэвчив ээ?
Хоосон хундага шиг хэвлий рүү минь
хүслээ юүлээд залгигсад
хоёр хүний үг яаж
хоржоонтойгоор хоршиж дуулдав аа?
Эдгэшгүй шархийг минь илж сууснаа
"ингэсэн гэл үү" гээд хөндөж тоглосон чи
хурын үүл, хуурмагийн салхигүй нүд рүү минь хар.
Энэ тэнгэр л намайг ниргэг! Бусад нь бүгд дууссан:
Хар, зөн, дэмий итгэл, "Болнодоо" гэх үг ...
Хайрлахаа бүр больсон, аль хэдийнэ. Гэхдээ
хайрласан өдрүүдээ хайрладаг минь хэвээрээ.
Хожим "харамсах юм алга" гэж харамсан байж бичнэ."
31 reviews
September 24, 2019
Шүлэг гэдэг амьдрал атал
Амьдрал даанч шүлэг биш
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.