Ankhaa85 reviews4 followersFollowFollowJuly 17, 2017Энэхүү романыг уншсанаар Говийн 5-р Ноён хутагт Данзанравжаагийн талаар нэлээн ойлголттой болж түүний гайхамшигт ертөнцөөр аялаж, цаашлаад Дорноговь аймгийн Сайншанд хотод 1991 онд үүд хаалгаа нээсэн Данзанравжаагийн музейгээр биечлэн очмоор санагдлаа. Долоон үе удмаараа хутагтын дархан тахилч нь болж их хүний нандин шүтээн болсон өвийг өнөө цаг үе хүртэл хадгалж, цагийн тохироо нь бүрдсэн үед ил болгож түүхэн дурсгалыг нь сэргээсэн нь хутагтад өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсний илэрхийлэл бус уу. Цөвүүн цагийн үед их зүйлсийг нь алдаж устгалд оруулсан боловчиг 64 авдар эд хэрэглэлийг хамгаалж авч үлдэж чадсан нь түүхийн болон соёлын их үнэт өв болсон байна. Мөн тэмдэгтэй төрсөн дараа дараагийн удам залгах тахилчаа энэ их соёлын өвийг он цаг давуулан хадгалж чадах чадвартай хүн болгохын тулд бага наснаас нь хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, нас биед хүрэхийн цагт дархан тахилчийн үүргийг хүлээлгэж өгдөг юм байна гэдгийг мэдэж авлаа. 19-р зууны их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Говийн 5-р догшин ноён хутагт Данзанравжаа болон түүний тахилч Түдэвийн талаар сүлэлдүүлэн бичсэн энэ роман нь үг хэллэг хэцүү ч миний сэтгэлд гүн бодол, гүн сэтгэгдэл үлдээж чадлаа. Ойрын хугацаанд Өвөр баясгалант Хамарын хийд болон Данзанравжаагийн музей үзэх төлөвлөгөө гаргалаа.
Оддбаяр44 reviews12 followersFollowFollowMarch 27, 2017“Ертөнц гэдэг чинь би өөрөө юмсанжээ”. Үгийн сангийн хэрэглээ, утга санааны илэрхийлэмж бол зүгээр гайхамшигтай.Энэ романыг бичих гэж ямар их эрэл хайгуул, судалгаа хийгээ бодол гэсэн бодол өөрийн эрхгүй ургаж Мэнд-Ооёо гуайн бүтээлүүдийг сонирхох цочрол гэнэт ихээр төрлөө.2017 ондоо багтаагаад Хамарын хийдийг биечлэн очиж үзэх багахан амлалтыг өөртөө өглөө.
Gerelmaa Baatarchuluun11 reviews44 followersFollowFollowMay 15, 2016Гэгээнтэн романыг уншиж дуусгалаа. Би ууг нь говьд өссөн хүн. Гэхдээ номны шүүмжид гардагчлан Равжааг сайн мэддэг хэрнээ мэддэггүй олон хүний нэг яах аргагүй мөн болж таарлаа.Романд Равжаагийн амьдрал, тахилч Түдэвийн амьдрал ээлжлэн гардаг. Гэгээрсэн Равжаа күүл юм байналээ. Гэгээрсэн хүний эрдэм чадал, оюун ухаан, сэтгэл, бодол, хайр ямар хэмжээст яаж өрнөдгийг хэрэндээ л ойлгох гэж үзэж тарсан. Нэг талаар Манжийн эрхшээл дэх хүнд бэрх үед Равжаа говь нутгийн олныг соён гэгээрүүлэх их үйлсэд бүхий ч амьдралаа зориулж байгаа талаар гардаг. Ард олонд архидан согтуурахыг тэвчих, уур хилэнцийг дарах, эцэг эхээ хайрлах, эмэгтэйчүүдэд эрх тэгш хандах гээд ёс суртахуун, биеэ авч явах ёсыг жүжиг ший тавих, сүм хийд барих, дуу шүлэг зохиох зэрэг уран сайхны аргаар үзүүлж, соён гэгээрүүлж явж л дээ.Би бодсон. Гэгээрсэн хүн гэж нөгөө Хавкингийн хайгаад байдаг супер томъёог олсон, бас хэрэглэж чаддаг хүнийг хэлдэг юм байна аа гэж. Яагаад вэ гэхээр Равжаа арга билэг, том жижиг, эр эм, архи рашаан гээд эсрэг тэсрэгүүдийг хооронд нь холбоод л нэгнээс нь нөгөөг нь гаргаж аваад, эсвэл нэгээр нь нөгөөг нь тайлбарлаад эд бүгдийн мөн чанар нэг юм гээд байдаг. Бас цаг хугацаа орон зайнд өөрийн хий биеийг удирдаад аялж байгаа талаар гарна. Бараг Эйнштэйний харьцангуйн онолыг мэдээд байгаам бишүү. Бас хар нүх шиг хачин ойлгомжгүй хэрнээ мэлзэж болохгүй юм зөндөө ярьсан. Нөгөө талд бидэнд Равжаагийн үүх түүх, зарим эд өлгийн зүйлийг чихээр сонсож нүдээр харах боломжийг бий болгосон үнэлж баршгүй гавъяатай тахилчдын амьдрал гардаг. Тэдгээр тахилчид гэгээнтний ном судар, бурхан тахилыг хадгалж үлдэх гэж амь насаа эрсдүүлж, бүх л амьдралаа зориулсан байсан. Равжаагийн музейг бүрэн тайлбартай дахиж нэг үзмээр санагдсаан. Аан нээрээ уншихад нэлээн төвөгтэй монгол хэлээр бичсэн байсан. Гэхдээ тэр нь сүртэйм байна лээ.
A.Temuulen5 reviews1 followerFollowFollowJune 6, 2019Буддизмийн болоод оюун санааны ертөнцийн нарийн утга санааг утга зохиолын онц сонирхолтой үйл явдалтай хослуулан өгүүлсэн уг зохиолыг уншихад галбийн говийн улаан, хар, цагаан, шар, ногооноор алаглаглах уул толгодын дүр зураг сэтгэлд нэгэнтээ тодрон буугаад эш зохиолд өгүүлэх үйл хүүрнэлийг ургуулан дүрсэлсээр уншиж суух нь монгол уран зохиолоос л амтагдах ховорхон таашаал тул шуналтайяа шимтэн уншиж дуусгалаа.Ертөнц авгай гэгч би өөрөө юмсанжээ. Хүмүүн хэмээгч нь үргэлжид зовлонгоос зугтаж аз жаргалд тэмүүлэхийг хичээх атлаа зовлон гай зүдгүүр үргэлжид дагалдан явах нь энэ хорвоогийн жам мэт. Баян нь баянаасаа болж зовох бөгөөд ядуу нь ядуугаасаа болж зовно. Үргүй нь үргүйгээсээ болж зовох бөгөөд үртэй нь үрээсээ болж зовно. Хүний хүсэл шунал ёроолгүй бөгөөд гагцхүү зовлонг үүсгэгч нь бидний сэтгэл өөрөө билээ. Сэтгэлээ тогтоон амар амгаланд орших нь өөрөө аливаа зовлонгоос салахын эхлэл бөгөөд сэтгэлийн гүн дэх мөнхийн амар амгаланг олох нь өөрөө самадид хүрэх тухай юм уу даа.
MG GB73 reviews6 followersFollowFollowSeptember 30, 2021Өгүүлэхүйн хаан Равдангийн уншсанаар аудио ном хэлбэрээр сонслоо. Үгийн баялаг, бурхны шашны ухагдахуунууд, Говийн гэгээнтэн Данзанравжаагийн шүлэг шастир бүтээлүүд, 19р зууны говийн ард түмнийг соён гэгээрүүлэх үйл, гэгээнтний гайхаж дуу алдмаар намтар гээд л олон сонирхолтой зүйлсээр дүүрэн ном байлаа. Мэнд-Ооёо зохиолчийн бусад уран бүтээлтэй танилцмаар санагдсанаа нуух юун. Хожмын нэг өдөр Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Равжаа судлалын музейгээр орж, номонд өгүүлсэн гайхалтай бүтээлүүдтэй танилцах зорилго тавилаа. 1400 авдар түүхийн дурсгалт зүйлсээс 64хөн нь 37 оны хар шуургыг тахилч Түдэвийн ачаар өнөө үед уламжлагдан ирж дээ.
Солонго13 reviewsFollowFollowOctober 24, 2016Энэхүү ном нь Монгол хэлний баялаг санг ашиглан нэг ч дэл сул үггүйгээр бичигдсэн маш сайн ном шиг санагдсан ч уншигч миний зүгээс нэг л үл мэдэгдэх зүйл дутуу юм шиг санагдаад байсан. Ном руугаа хэсэгхэн зуур ухаан алдан дурлах хэсэг байгаагүй ч юмуу
Erdenebulgan2 reviews2 followersFollowFollowMay 6, 2016Гэгээнтэн зохиол ерөнхийдөө их содон бүтээл шиг санагдсан. Догшин хутагтын дэлгэцийн бүтээлийг өмнө нь үзэж байсан болоод ч тэр үү Сосорбарам гуай ой тоонд бууна даа гэж бодогдож байсан ч цоо шинэ Хутагтын дүр төрхийг бүтээж орхисон юм. Тухайн үеийн Монголын нийгэмд шарын шашин бол Манжийн төрийн бодлогын гар хөл болж ид цэцэглэж байсантай харьцуулахад говийн тэр буйдхан газар улааны урсгалыг дэлгэрүүлж ард олныг шүлэг дуу, сургааль номлолоороо соён гэгээрүүлж гийж асан цаг үетэйгээ нийцээгүй агуу гэгээн байж дээ гэсэн сэтгэгдлийг гүнзгий үлдээж чадлаа. Үлэмжийн чанар төгс Дадишура шиг оюун санааны хань-хамтрагчаа хайж олмоор хүслийг бадрааж өгөв.
Chintushig Tumenbayar464 reviews34 followersFollowFollowSeptember 13, 2016Зоxиолчоос нь гардан авсан эл номыг нь түрүүлж уншиж дуусгалаа. Монгол хэлний ховор хэллэгүүдийг багтаасан амаргүй гэвчиг сайн бичигдсэн ном юм.Говийн догшин хутагт Данзанравжаа гуайн амид сэрүүн аxуйдаа олны итгэлийг хүлээж номын мөр хөөсөн эгэл даруу амьдарлыг нь олон түмэнд хүргэx хүсэл тээж бичсэн болвуу гэмээр шүлэг найраглал, ардын дуу болон нийтэд үлдсэн мартагдаx шаxаж буй соёлын өвийг багтаасан нь сайшаалтай.Үлэмжийн чанар төгс хэмээx Дадишура бүсгүйн гэгээнтэнд өгсөн хайр түүнтэй номын агаарт олон жил бясалгаж сууxаас халиxгүй ч олныг бодуулж өөрийн эрxгүй тэрнийг минь сана��дуулав.books-in-mng novel paperback
Suvda12 reviews4 followersFollowFollowAugust 27, 2017Энэхүү зохиолоор говийн 5 дугаар Ноён хутагт Данзанравжаагийн талаар багагүй ойлголттой боллоо. Түүнчлэн говь нутгийн байгалийн өнгө зүй, тогтоцийн талаар ч чамгүй их ойлголттой боллоо. Харин угаас шашны талаарх ойлголт муутайгаасаа болоод чөтгөр шуламсыг дарах гэх мэт аливаа зан үйл, Хандмаа гэж ямар хүнийг хэлдэг, дигваранз гээч яг ямар учиртай амьтан болох гэх мэт зэргийг сайн ойлгосонгүй. Ерөнхийдөө зохиол таалагдсан, Данзанравжаагийн аж төрөх цаг үеийг түүний бүтээл туурвилийг хадгалж, сэргээх хүртэл хадгалсан Түдэв гуайн цаг үетэй зэрэгцүүлэн өгүүлсөн нь уншихад сонирхолтой байлаа.
Bolor-Od4 reviews3 followersFollowFollowJanuary 21, 2016Ноён хутагт Данзанравжаа бээр Далай говийн захлан орших Өвөр Хамарын аараг толгодын дунд галав юүлсний дараах гариг мэт асга хад, агуй хонгил бүхий сонин тогтоцтой газар өөрийн орон шүтээнийг цогцлоон, нууц тарнийн увдисыг оршоон оньслох болсон тэр цагаас байгаль дахь нууцлагдмал оюун сэрж, хүмүүний бүлгүүн эрдэмтэй нэгдэн, бас тэнгэрийн шид хүчин айлсаж ой санамж, оюун билиг, эрчим хуйлралын их баян бүрд цогцолсон ажгуу.
Ag220 reviews22 followersFollowFollowFebruary 15, 2022Яруу монгол хэл биднээс холдоод л байна даа. Анх номыг хэвлэмэл байдлаар нь уншиж эхэлсэн боловч бүрр л нэг явж өгөхгүй байсан юм. Харин өнгөрсөн зун М+-с аудио байдлаар авч сонсохоор эхэлсэн. Гэвч энэ нь ажлын хажуугаар сонсоод суух биш анхаарлаа хандуулж, хичээж сонсох ёстой ном байсан тул түр хойш тавиад байснаа сая эхлүүллээ. Равжаа хутагтын талаар түүний хосгүй эрдэм, хачин жигтэй чадвар, билэг танхай зан аашийн талаар өмнө бишгүй сонсож байсны хувьд уг номыг сонссондоо өөртөө их талархлаа :). Мөн анхнаасаа тамгатай төрдөг Тахилч нарын тухай анх удаа сонсож, мэдлээ. Тахилч нарыг сургасан байдал, тэдний үнэнч туйлбартай зан, албаа хэрхэн гүйцэтгэж байгаа зэрэг нь гайхамшигтай.Заавал дахин нэг унших ёстой ном гэж бодож байна. 10 жилийн уран зохиолын хичээлд оруулаад ч болохнээ хүүхэд багачуудад уншуулах юмсан. Бид ингэж уншиж чадахгүй, үг хэллэгт нь түүртэж байхад хүүхдүүд бүр л уншихгүй дээ.Сүүлийн үед эртний хаад, ноёд, мэргэдийн тухай ном, кино, жүжгийг энэ бол уран зохиол, заавал үнэн байх албагүй гэсэн үг, сэтгэгдэлтэй их таараад байгаа. Өөрөө ч за энэ бол зохиол шүү дээ гэж хүлээн зөвшөөрдөг болчихсон байсан. Харин Гэгээнтэн зохиолын хувьд яагаад ч уран зохиол биш бодит түүх юм шиг бодогдоод болдоггүй. Номын эхэнд энэ талаар юу ч дурьдаагүй байна. Зүгээр л Роман гээд орхиж.Эцэст нь хэлэхэд уран зохиолын номыг ёстой Равдан гуай шиг л уран, яруу уншаагүй бол аудио хэлбэрээр сонсох бэрх юм байна аа, хэвлэмэл ном хамгийн сайхан нь гэж хэлмээр болж байна.
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowDecember 19, 2018Энэ номыг уншихаасаа өмнө Хамрын хийд рүү 3, 4 удаа явчихсан байсан болоод ч тэр үү, Шандын музейг үзэхдээ тайлбарлуулчихсан болохоор ч тэр үү дүрсэлж байгаа газар, байгаль бүгд нүдэнд үзэгдэж байгаа мэт байсан. Мөн үе дамжсан тахилчдын тухай сонсож байсан болохоор их л сонирхолтой үргэлжлээд дууссан даа. Буддын шашны хэллэгийг маш чадварлагаар ашиглаж бичсэн, их ч судалгаа хийсэн нь харагдсан. Оройгүй сүмийг уншиж байхад бас ийм сэтгэгдэл төрж билээ. Үйл явдлын тухайд гэвэл Хутагтын амьдралын тухай. Уншаад хүний амьдралын тухай бодоход хүрсэн.
Amarmend10 reviewsFollowFollowJune 7, 2019зохиол гэдгийг нь мэдэж байгаа ч бүгд үнэн байгаасай гэж хүссэн
Цоож Э.15 reviews1 followerFollowFollowJanuary 22, 2019Гайхалтай хүмүүний амьдралын замналыг уншиж танилцсандаа ихэд баяртай байнаа.Өмнө нь Хамрын Хийдэд очиж байсан боловч, энэхүү номыг уншиж дуусаад тэр сайхан нутагт очиж ноён хутагтын бясалгаж суусан агуйнуудад өөрийн дотоод руу аялаж баясалгахыг их хүслээ. Эрдэм чадал нь бүрдсэн тэрхүү агуу хүмүүний бүтээн үлдээсэн гайхлтай тэр л орчныг шинэ нүдээр дахин хармаар байна. This entire review has been hidden because of spoilers.