Jump to ratings and reviews
Rate this book

Үүрийн Туяа

Rate this book
ГАРЧИГ

Нэгдүгээр дэвтэр
МАНЖИЙН ТАЛХИНД
1. Хөвүүн өргөж авав
2. Галаа тахижээ
3. Оронд баригдсан хошуу
4. Билчээр нутаг тэмцэв
5. Муу санаатай нохой чимээгүй зуудаг
6. Ноёны хишиг
7. Золигт гаргав
8. Эрдэмтэнтэй учрах гэдэг нэг насны баяр дурсгая
9. Нохой шарваач, ноёр урваач
10. Айл хүн амь нэгтэй
11. Мах магнаг болж, манай баян чөтгөр болжээ
12. Бурхан амбан
13. Богдын өршөөл нигүүлсэл
14. Мамын дэлэн бандитай болов
15. Хутагтын очир нь амбан ноёны жинстэй мөргөлдөв
16. Өвгөн ноён Лха бэйсийн цао-цаогийн арга хэрэглэв
17. Мөхөж байгаа төрийн нийслэлд
18. Дээрхийн лүндэн
19. Үхрийн чихэнд ус ч хийсэн тос ч хийсэн адилхан сэгсэрдэг
20. Төрийн өвчин иргэний зовлон
21. Янгир ямааны хоёр толгой нэг тогоонд багтдаггүй
22. Шөнө харанхуй болох тусмаа одон гэгээн
23. Хойт эх
24. Айлд зарагдлаа
25. Цагаан бурхан
26. Гэртээ харилаа
27. Цагаагчин гахай жилийн горь

Хоёрдугаар дэвтэр
ГАЛ УСНЫ ГАШУУН ЗОВЛОН
1. Луугийн хүчин мохов
2. Хааны хишиг
3. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг
4. Ширчин цэрэгт мордов
5. Цэргийн хүрээнээ
6. Улиастайн жанжин бууж өгөв
7. Сайн нөхөд учран золгов
8. Улиастайг дайлаар мордов
9. Аянаас буцаж ирэв
10. Сүргийн манлай мөнгөн буйлт буур
11. Хужир булангийн хуаранд
12. Эвт шаазгай луу буулгадаг
13. Ухна ишгийн зовлон мэдэхгүй
14. Туг сүлдээ тахив
15. Цуст бэлэг
16. Бядан явсан нь
17. Ширчин гэрлэв
18. Хөдөө
19. Сюй жанжны эцсийн засаг
20. Түрэмгийлэн эзлэгчдийн хөл дор гишгэгдсэн улс
21. Цагаагчин тахиа жилийн гор

Гуравдагуур дэвтэр
БАЙЛДАЖ ОЛСОН ЭХ ОРОН
1. Умрын чимээ
2. И өвгөнд
3. Хойчийн зам нээгдэв
4. Санамсаргүй уулзалт
5. Ардын чөлөөлөгч цэрэг нийслэл Хүрээнд оров
6. Хоёр төрийн уулзалт
7. Ногоон ордон дахь нэгэн үдэш
8. Хээр тал нойроос сэржээ
9. Салхи таригсад догшин шуурга хураан амсмуу
10. Хошууны сургууль байгуулжээ
11. Хөдөө октябрийн баяр анх ёслов
12. Балар цагийн балмад үзэгдэл
13. Санамсаргүй баяр
14. Хошуу сургуулийн баяр
15. Элэг бүтэн айл
16. Феодалын хөрөнгө хураажээ
17. Дахан дор эр, даахин дор хүлэг
18. Өөдгүй зочин
19. гэсэр хааны Жансгйн буу
20. Нөгчигсөд өдрийн сүүдэр
21. Өвгөдийн хүсэл санаа
22. Бэрх даваа давах бэлэн зоригтой
23. Төрдөө нэртэнгүүд, түмэндээ хайртангууд

626 pages, Hardcover

First published November 22, 1993

24 people are currently reading
324 people want to read

About the author

Бямбын Ринчен

16 books80 followers
Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
43 (53%)
4 stars
18 (22%)
3 stars
7 (8%)
2 stars
5 (6%)
1 star
7 (8%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Buje Bayar.
17 reviews
October 5, 2017
Яг 100 жилийн өмнөх Монголын амьдралыг дүрслэн үзүүлжээ. Манжийн дарангуйлалд, хятад наймаачдын эрхэнд өр ширэндээ баригдаад, дээрээс нь баян ноёдод дарлагдсан ардын амьдралыг нүдэнд харагдтал бичжээ. Тэр цагийн дүр зургийг үзэхэд өнөөдөр бид ямар азтай, хамгийн гол нь тусгаар тогтнолтойгоо юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдмоор.
Гэхдээ нөгөөтэйгүүр хэтэрхий нэг талыг барьж, социализмын үзэл сурталд автсан зохиол болжээ. Арга ч үгүй биздээ, тэр үед ингэж л социализм, Чойбалсанг магтаж, лам нар, ноёдыг муулахгүй л бол зохиол хэвлэгдэхгүй байсан байх гэж бодогдовч, нэгэнт түүхэн зохиол гэж байгаа тул одоо үед хэвлэхдээ тэр талаар өмнөх үгэнд ч болов дурдмаар юм шиг санагдав.
Profile Image for Oyundalai.
44 reviews
July 25, 2019
Зохиолчийн бичгийн хэв маяг ойлгоход хүнд, нэг талыг хэт их барьсан санагдлаа. Түүхэн зохиол мэт боловч түүхэн онцгой цаг үеийг алгассан нь нөгөө л нэг талаа дөвийлгөснөөс үүдэлтэй болов уу. Ноёд болгон муу ард олон сайн, Зөвлөлт холбоот улс ахан дүүс гээд л. Их хэлмэгдүүлэлт, лам нарын бослого, дэлхийн хоёрдугаар дайнд ард олон бас хэрхэн "тусламж" нэрийн дор нэрвэгдсэнийг дурдалгүй орхиж. Одоог хүртэл энэ үзэл баримтлал нь уран зохиолд нэвт шингэсэн нь харамсалтай.
Profile Image for Battuya Tsendsuren.
17 reviews
December 12, 2018
Их зохиолчийн бичилт бусад зохиолчдынхоос ялгаатай бөгөөд анхандаа жаахан хэцүү байсан ч яваанда дасал болж түүртэхгүй болов. Сүүлийн үеийн дотоод гадаадын бэстселлерүүд уншиж байгаад их зохиолчийн түүхэн романыг уншихад дотно дулаан мэдрэмж төрөхийн хажуугаар одоогийн байгаа аж амьдралдаа өдөр бүр талархаж жаргаж уншиваа.
Бидний тусгаар тогносон эх оронтой байна гэдэг ямар их аз завшаан аз жаргал вэ, мөн ямар их үнэ цэнээр бидэнд ирээ вэ.
Одоо үеийн инернэт сошиал хэт хөгжсөн энэ орчноос эргээд монгол хуучин ахуйд очиж мөн шударга үнэн зан чанар, ажилсаг хөдөлмөрч байдал, хүнд хэцүү тэмцэл тулаан, ямар ч чөлөө завгүй малаа өсгөн амьдрах хөдөөгийн эгэл ахуй амьдрал, ухаант мэргэн хүмүүсийн хэлсэн үг үйлдэл гээд л энэ бүгдээс нь орой бүр шимтэн уншиж ухаан, мэдлэг тэлж эх түүхээ мэдэх сайхан байлаа...
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
May 30, 2020
‘Газарт хэлье – газар хатуу, тэнгэрт хэлье – тэнгэр хол [/] (Ардын цэцэн үг)’ (33)

‘- Эрхэм эрдэмтэн, мал олонтой юу гэж сонирхжээ. [/] - Мал юу ч байдаггүй, юугаар баян бэ? гэвэл, ганц ном бичгээр л баян даа гэхэд нь, [/] - За эрхэм баян эрдэм, дунд баян өнөр, адаг баян адуу мал гэж манай хуучны үгэнд байдаг нь үнэн юм байна шүү дээ гэхэд нь,[/] - Их цэцэн сайхан үг байна гэж өвгөн эрдэмтэн инээмсэглэн баярла[в]’ (45)

‘Танай ноёд чинь, хүнийг өнгөөр нь угтаж тушаал зэргээр нь үддэгийг одоо үзэж мэдлээ. Энэ ёозоор бол, танайхны түшмэл шинжлэх ухааны ёстой эрдэмтэн хүнийг ер мөддөө, хүн гэж үзэх шинжгүйдэг ээ гэж хэлээд өвгөн эрдэмтэн доголсхийж аяныхаа майханд оржээ.’ (54)

‘Түнш нар наймаагаараа, [/] лам нар уншлагаараа мөлждөг [/] (Ардын цэцэн үг)’ (121)

‘Үхрийн чихэнд ус ч хийсэн, тос ч хийсэн адилхан сэгсэрнэ гэдэг.’ (130)

‘Mane, thece, phares** [/] Тоолоод, хэмжээд, хуваав гэсэн үг. Даниелын номын тавдугаар бүлэгт өгүүлсэн нь, Вавилон улсын эцсийн хаан Балтазар, Персийн Кир хааны цэрэгт нийслэл Вавилоноо бүслүүлээд хэрэм бат цэрэг баатар гэж, найр хурим, жаргал цэнгэлд ташуурч байсан нь ордны туурганд энэ тоолоод, хэмжээд, хуваав гэсэн үсэг гал бадран үзэгдсэн нь, тоолоод гэсэн үг, чиний насны тоо гүйцэв, хэмжээд чиний явдлыг хэмжиж гүйцэв. Хуваав гэж чиний улсыг хуваав гэсэн ёр үзэгдсэн гэдэг Библийн домгийн үг. Үүнийг мөхөх цаг ирэв гэсэн утгатай хэрэглэдэг болжээ.’ (199)

‘Vare legions redde!* [/] “Варе”, цэргийг минь буцааж өг гэсэн үг. Эртний Ром улсын Август хааны жанжин Варе, Германы армийн жанжинд ихэд дарагдаж цэргийн хамт амь үрэгдсэн билээ. Август тэр мэдээг цочин сонсож, Варе Варе цэргийг минь буцааж өг гэж гашуудан дуу алджээ. Тэр үгийг түүнээс хойш одоо хүртэл бичиг зохиолд санамсаргүй дарагдсан зүйлд хэрэглэх үг болжээ.’ (241)

‘Тулгар төр гэж шинэ тутам байгуулсан төр гэсэн үг.’ (253)

‘Ёс бусаар олсон юм, гарахдаа ч ёс бусаар гардаг’ (270)

‘Сүх гэж Монгол Ардын хувьсгалын зохион удирдагчийн нэр. Баатар гэдэг нь 1921 оны Ардын хувьсгалаас өмнө хятадын харгис цэргийн эрхтэнтэй байлдаж олсон гавъяаны цол билээ.’ (294)

‘Саран боорцгийг хятадаар юэй бин гэдэг. Түүнийг санжруулан еэвэн гэдэг.’ (301)

‘Соён гэж Турк угсааны нэгэн аймгийн нэр. Монголчууд тэдний нэрээр Соён уул гэдэг нэгэн уулыг нутгийн монголчууд тэгж нэрлэдгийг сонсоогүй хотын орчуулагч нар Сияаны уул, нуруу гэдгийн ташааг тэмдэглэлтэй.’ (326)
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
February 25, 2023
Он дамнуулан уншиж дуусгав. Энэ хувьсгалын үе чинь яасан хэцүү байгаа вэ. Харгис балмад зүйлс нилээн гарах юм. Хүн гэж бас балмад юм аа.
Тухайн үеийн хүн ардын бодож, санаж байсан зүйлс, нийгэм цаг үеийн байдлыг илүү ойлголоо. Энэ зохиолыг уншаад манайхны Оросуудад яагаад тийм сайн хандах болсныг ойлгох шиг санагдлаа.
Profile Image for Red.
356 reviews3 followers
January 24, 2026
Мудрость и находчивость притч и осознающие несправедливость крестьяне и их борьба.
Гораздо лучше, чем я ожидала: читать невозможно только когда прогрессивные русские въезжают в кадр (не считая живущего там русского купца, он живой, настоящий, от него никто не каменеет и не разражается хвалебными агитками) и побеждает красная революция, то есть ~30%.
---
“Уже сидя в седле, он заметил, как тщательно девушки и женщины чистят для скота зимник, самодовольно подумал: «А все-таки хороший я хозяин!» — и поехал искать маленьких чабанов.”
Это главный богач хошуна объезжает владения.
---
“У нас есть поговорка: пищуха за государство повесилась. И вот когда подумаешь обо всем, невольно чувствуешь себя бессильным, как эта пищуха. Обидно. ”
---
“— Не ленись, — продолжал поучать старик Ширчина, — не забывай, что ты готовишь обед для своих товарищей. Получить один раз наряд на кухню — пустяки. Попробовал бы ты изо дня в день резать тощих коз, возить лед, топить печь, как я. Да ничего не поделаешь. Служба есть служба.”
Я думала, что наряд на кухню — самое сытное дело и удача. Лучше только повару.
---
“Напившись горячего чая и немного подкрепившись, пошли откапывать занесенных снегом овец.”
---
И после революции дед закладывает основу для рпп: “Думали ли вы, сколько труда людского стоит за каждым куском хлеба? Если бы подумали, то не бросали бы хлеб в лохань. Нет более тяжкого греха, как людским трудом швыряться”.
Читать это невозможно и без личных триггеров.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.