Oyun-Erdene14 reviews13 followersFollowFollowAugust 10, 2016Таалагдсан зарим хэсгүүд:...Ирээдүйд юу болохыг мэдлээ гээд, ямар ч ашиггүй билээ. Зайлшгүйн өмнө юу ч хийж чадахгүйгээ мэдэрч тарчилна гэдэг тун хөөрхийлөлтэй хувь юм......Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун хүн ирээдүйн тухай бодож шаналдаггүй......Гүн ухаанд хэт автах нь хортой тул ашигтай байж болох хэмжээнээс нь бүү гүнзрийрүүл. Хэмжээг нь барьж суралцах юм бол гүн ухаан гэдэг тааламжтай бөгөөд тун ашигтай зүйл. Хэрэв гүн ухаанд хэт их автвал тэр биднээс зүй ёсны эрх чөлөөг маань булаан авч, уйтгарт арга мэхээрээ байгалиас бидэнд заяасан сайхан бөгөөд шулуун замаас төөрүүлдэг......Сэтгэлд байгаа тээр дарамт бүхнээ эхлээд авч хаяхгүй бол замын уртад тэр чинь улам хүндэрнэ. Ачааг зөв байрлуулж сайн даруулсан бол хөлөг онгоц ч газар хороохдоо ашигтай байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүсээс холдох нь хангалттай биш, амьдрах орчноо солиод ч асуудал шийдэгдэхгүй. Харин бидний дотор баттай үндэслэчихсэн ихэнх хүнд байдаг зан чанаруудаасаа холдож өөрийгөө шинээр олж авах хэрэгтэй......Эцсийн эцэст, өтөл наснаас надад ирж буй цор ганц тайвшрал бол, амьдралаар дүүрэн байсан сөнөөх үй олон хүсэл тэмүүллийг минь тэр миний дотор үүрд нойрсуулж буйд л оршино......Хэрэв суралцах хэрэгтэй бол бидний насанд тохирсон зүйлийг л судалцгаая. Тэгсэн цагт л бид "Ийм хөгшин болчихоод энэ хичээлүүдээр яах гэсэн юм бэ?" гэсэн асуултад "Амьдралаас амархан бөгөөд сайхан буцах чадвартай болохын тулд л"...
Soko277 reviews51 followersFollowFollowMay 31, 2013ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ...ДАХИН ДАХИН УНШААД Л БАЙМААР... "3жил тасралтгүй уншиж намайг өөрчилсөн" гэдэг үг номны ард байдаг, тэр ёстой үнээн... би 3 жил бус насаараа унших ШИРЭЭНИЙ НОМ болгохоор шийдсэн...
Yanjinlkham Amou20 reviews2 followersFollowFollowJune 21, 2018Нухацтай хянуур унших гэж хичээсэн. Худлаа үгийг нь уншаад явчихсан мэт санагдахааараа дахин эхлүүлэх гэх мэтээр. Гэсэн ч, энэ бүтээлийн талаар миний өмнөх хүмүүс аль хэдийн сэтгэгдлээ хэлсэн байхад, мань мэт юу нэмж гийгүүлэх вэ? Өөлмөөр байвал ганц л зүйл! Хэдий сайн бүтээл байлаа ч, энэ нь нэг л хүний субьектив өнцөг байдаг.
Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowApril 16, 2023Бодох тунгаах зүйл ихтэй ном байна. Авч байгаа жишээ тайлбарлаж байгаа арга барил нь их гоё. Дадал зуршил, Ганцаардал, Үхлийн талаар бичсэн эссенүүд маш их таалагдлаа.
Maralgoo Ganbat22 reviews7 followersFollowFollowMarch 25, 2018Сонирхолтой байлаа. Яг тэр л нэг үе хүнд тохиоллдог доо. Гэнэт хайрцагнаасаа гардаг үе. Тодорхой тайлбарлая..Нялх хүүхэд бүх зүйлийг шинээр харж, харсан зүйлдээ асуулт тавьдаг шүү дээ. Тэд өөрийн мэдэлгүй өөртөө амьдралыг харах өнцөг гадаад орчин, ээж ааваасаа суулгадаг. Бид үүнийг хүмүүжил ч гэдэг.Харин том болоод дахиад л нялх хүүхэд шиг болдог үе байдаг даа. Тэр л аль хэдийн суучихсан харах өнцөгтөө эргэлзэж, бүх зүйлийг шинээр харж, харсан зүйлдээ асуулт тавьдаг. Тэр үед бидний хувьд хамгийн сайн "ээж аав"-ын үүргийг гүйцэтгэх зүйл бол ном гэж бодож байна. Номноос жинхэнэ өөрийнхөө харах өнцгийг суулгах нь байна. Эхэнд хэлсэн шиг, яг тэр л нэг үе хүнд тохиолддог доо, тэр үед Мишэль дө Монтений эсээг уншихыг санал болгож байна. Тус болохгүй юм аа гэхэд, хэзээ ч илүүдэхгүй гэж би бат хэлж чадах байна.Номноос эш татсан зарим хэсгүүд:- Амьдрал гэдэг ч сайн ч биш, муу ч биш, эдгээрийн алинд хувиргах нь танаас л шалтгаалдаг нүгэл буюны холимог билээ.- Амьдралын хэмжээ гэдэг үргэлжилсэн цаг хугацаанд биш, та түүнийг хэрхэн ашигласанд л байдаг.- Дорд сэтгэл хүсэлд автвал, зорьсондоо хүрэх арга зам нь хөрөнгө мөнгө, бэлэг сэлт, өндөр албан тушаалын амлалт гэх зэрэг гүн ухаантнуудын үгүйсгэсээр ирсэн тэр л өөш хахуулиуд болдог.- Хэрэв илүү дээгүүр сэтгэл мөнөөх хүсэлд автваас, санасандаа хүрэх арга зам нь ч хавьгүй ариун байх бөгөөд цэцэн мэргэнд дурлах, шүтэн бишрэх, хууль ёсыг дагах, шаардлага гарвал эх орныхоо тусын тулд амь насаа зориулах, шударга ухаалаг яриа хөөрөө өрнүүлэх зэрэг нь чухамдаа үүний үр мөн. Ийм хүсэлд автсан хүн бие махбодын гоо үзэсгэлэн богинохон настайг ухаарч, эрхэм хүнтэйгээ бат бэх, удаан жаргал эдлэх боломжийг гагцхүү оюун санаагаар л бий болгодгийг ойлгоод өөрт буй нандин чанаруудаа ариун суртал, дотоод ертөнцийн гоо сайхнаар тэтгэн өргөжүүлэхийг хичээнэ.- Хорвоо дээрх хамгийн аугаа юм бол өөрийгөө мэдэж захирах шүү дээ.- Хүчирхийлэл, заяа төөргийг үл ойшоох, шорон гяндан, гав дөнгийг хүртэл юман чинээнд үл санах боломжийг бидэнд олгогч, юунд ч үл хавчигдах жинхэнэ эрх чөлөө бол чухамдаа сэтгэлийн гүнд л байдаг.- Аж ахуй, шинжлэх ухаан, ан гөрөө ер юу ч эрхэллээ гэсэн, та үүндээ хүсэл дуусах тэр зааг хязгаараас хэтрэлгүй л автах ёстой, таашаал там болтлоо хэтийдэхээс болгоомжлууштай.- Хувь тавилан чамд ямар ч сайн сайхныг соёрхлоо гэсэн, түүнийг нь мэдэрч хүртэх чадварыг бас эзэмших хэрэгтэй. Ямар нэгэн юмыг эзэмшсэнээрээ бус, харин мэдэрч таашааснаараа бид жаргалтай болдог.favorites i-own philosophy
Б. Бямбасүрэн6 reviews2 followersFollowFollowDecember 8, 2015Хамгийн сайн ном. Дүү,найзууддаа энэ номыг уншихыг үргэлж зөвлөдөг бас бэлэглэдэг. Унших бүрт өөр мэдрэмж авдаг болохоор одоог хүртэл уншсаар л байна.
Chimeddolgor Ch100 reviews50 followersFollowFollowAugust 15, 2017Ер нь тэгээд хагас жил бүр л эргэж хардаг "мөлжүүртэй" ном юм даа.
Anaru Eba84 reviews4 followersFollowFollowFebruary 9, 2019Энэ номыг бид зүгээр нэг уншаад өнгөрүүлэх биш ширээний номоо болговол зохистой болов уу, эхний удаа ухшихад бүрэн сайн ойлгоогүй бөгөөд энэ ном нь хурдан гүйлгэж уншихад тохиромжгүй юм. Унших бүрт өөр өөр мэдрэмж санааг өгдөг гайхалтай бүтээл.
Enerel27 reviewsFollowFollowNovember 14, 2013Yag unendee expectations oos dooguur bsn. Gehdee ter ued iim zuiliidiig olj ajiglana gdg bol uur hereg bh.
санжаа энхтайван2 reviewsFollowFollowSeptember 3, 2015Амьдрал бол уул бид удаан авирч түргэн урууддаг
Azaa Azaa1 reviewFollowFollowSeptember 24, 2016unshij duusgahThis entire review has been hidden because of spoilers.
Amgalan1 reviewFollowFollowOctober 5, 2016Ertnees l unshihiiig hussen dee This entire review has been hidden because of spoilers.
С. Ундрах1 reviewFollowFollowReadNovember 8, 2016if i can read a this book. i feel happy and i passs the exam . so i need this book a lot . please may i read ??
У. Эмүжин1 reviewFollowFollowNovember 29, 2016this book is very amazing and monteni is the best in essay. i love that book
Nomko1 reviewFollowFollowFebruary 6, 2017i wish i read a bookThis entire review has been hidden because of spoilers.
Nomin5 reviewsFollowFollowApril 15, 2023Ганцаардлын тухай, үнэрийн тухай, нөхөрлөлийн тухай гэх эссэнүүд миний хувьд онцгой байлаа. Монтень гэж хүн их оюунлаг, боловсролтой, даруу, үнэнийг эрэлхийлэгч хүн байжээ гэж л бодогдлоо. Гэвч энэ ном тийм ч чухал гайхамшигтай санагдсангүйэ. Би хэн юм бэ? Яах гэж төрсөн юм бэ? Миний амьдарлын зорилго юу юм бэ? Аз жаргал гэж юу вэ? Бурхан гэж байдаг уу? Дэлхий сансар огторгуйн тухай мэдлэг, шашин гэж юу вэ? Шашинд хэрхэн хандах ёстой вэ? Зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам бий юу? Амьдралд яаж хандах ёстой вэ? гэх мэт хүний амьдарлын үнэхээрийн чухал бөгөөд гол асуултуудад энэ мэт ном танд хариулахгүй. Эх сурвалж мэдлэг, ном зохиол нь маш ойлгомжтой, уншаад дотор байсан салангид, эрээвэр хураавар бүх мэдлэг нэгэн цул, ойлгомжтой, учир холбогдолтой болж цэвэр агаар амьсгалсан мэт, цангаж яваад ус уусан мэт хүнд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, ухаарал өгдөг. Жинхэнэ мэдлэгийг олоход хүн аз жаргалтай болдог. Энэхүү сонгомол эссэ хэмээх номонд арай илүү өндөр хүлээлт тавьсан байсан боловч уншиж эхлүүлсэн юм даа гээд хүчээр дуусгалаа. Ярих хүслийн нэг л илрэл болсон жирийн нэг хүний оюун бодлын түвшин дэх хүүрнэл болсон ийм ном нь сайхан зугаа болж болох авч өөр илүү өгөх юм байхгүй цагийн гарз болох байхаа. Харин номын зохиолч өөрийгөө маш даруу байдлаар үнэхээр энэ ном бол мунхаг миний дэмий балай бодлууд төдий шүү гэж хэлсэн нь өөрөө эсрэгээр түүнийг агуу болгожээ.
marjan makshut14 reviews3 followersFollowFollowJuly 16, 2019Эсээ гэж юу болох талаар мэдэхийг хүсвэл Монтений бүтээлийг унш гэж сонсож байсан. Энэ номыг уншаад яагаад тэгж хэлдгийг мэдэрлээ. Сэдэв болгон дээр олон жишээ, ишлэл татаж буй нь уг сэдвийг олон өнцгөөс харагдуулах зорилготой гэж дүгнэсэн. Гэхдээ уг жишээнүүд дээр дурдаж буй үйл явдлуудын талаар ойлголттой байсан бол зохиогчийн санааг ямар нэгэн хазайлтгүйгээр бүрэн ойлгох байсан байх. /Өөрийнхөө дундад зуны дэлхийн түүхийг мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэйг мэдэж авлаа/Миний өмнө уншиж байсан номуудаас юугаараа ялгаатай байсан вэ гэхээр уг номыг уншигч нь эргэцүүлэгч байвал зохино. Өөрөөр хэлбэл энд бичигдсэн зүйлийг өөртөө тусгахын тулд, санааг нь ойлгохын тулд, эргэцүүлэн бодох хэрэгтэй.Байнга санаж явбал зохимжтой гэсэн маш олон ишлэлийг уг номоос авсан учраас дахин унших болно.
Enkhtulga32 reviews1 followerFollowFollowFebruary 17, 2022Хэнд ч, хэзээ ч тохиож болох зугтаж чадамгүй үнэн бол үхэл юм байна. Тиймээс үүнд байнгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй болж таарлаа. Яаж бэлдэх вэ гэж үү? Би бас өөрөөсөө асууж үзлээ. Бусдыг гомдоолгүй, үл ойлголцол үлдээлгүй, үхлийг маань гэрчлэн, мэдэрч хоцрох хүмүүст, нийгэмдээ илүү анхаарал хандуулж, өнөөдөр мэдэрч болох аз жаргал, амар амгаланг хойш тавилгүй өдөрт нь эдэлж өнгөрөөх нь л үхлийн бэлтгэл бололтой. Хорогдох, харамсах зүйлгүй, зовиур шаналалгүй амар амгалан нүд аних нь магадгүй аз жаргалтай төгсгөл юмуу даа 💭