Jump to ratings and reviews
Rate this book

Этгээд хүслийн цуглуулга

Rate this book

232 pages, Hardcover

First published January 1, 2023

2 people are currently reading
11 people want to read

About the author

Алтан Харуул овогт Батсуурийн Баясгалан. 1986 оны Долдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. “Арван гуравдугаар сарын бороо” /2009/, "Эдгэрэл" /2018/ яруу найргийн түүвэр, “Хөх мэдрэхүй” – Шүлгийн цоморлиг /2010/ хамтын бүтээл, “Аз жаргалтай төгсгөлүүд” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2013/, “Аварга том далавчтай өвгөн” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2014/, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман (2015) орчуулгын бүтээл тус тус хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
18 (58%)
4 stars
9 (29%)
3 stars
3 (9%)
2 stars
1 (3%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
June 11, 2023
Хүний амьдрал гэдэг олон өнгийн дурсамжаас бүтсэн нэгэн цул шоо мэт. Дурсамжууд нааш цааш сэлгэгдэн сэтгэлд нэг ил болж, нэг далд нуугдаж байдгаас бус хэзээ ч арилж үгүй болдоггүй аж. Харин тэр шооны нүднүүд өөр өөрийн замаар эв зохирлыг олон сэлгэгдэж байхаас бус нэг нь нөгөөгөө орлох, үгүйсгэх, нөхөх нь хэзээ ч үгүй. (х39)

Амьдарна гэдэг урдах замын мөр тохой бүрд таарах
эцэс төгсгөлгүй олон хаалгыг нэг нэгээр нь нээж, хаахын нэр. Амьдарна гэдэг эцэс төгсгөлгүй тэр олон хаалганы алиныг нь хэзээ татаж, алиныг нь хэзээ эс татахаа тооцож мэдэхийн нэр. (х45)

Зүгээр л аль зургаа жаазлуулахаа сонгож чаддаггүй юм гэхэд аль агшнаа жаазлуулахгүй байхаа сонгодог баймаар байна. (х25)

Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
September 9, 2023
Бүх өгүүллэгүүд нь эмэгтэй хүний дотоод мэдрэхүй, сэтгэл мэдрэмжийг маш торгоноор илэрхийлсэн болохоор зугтахын аргагүй нэг тийм хүнд оргиод байлаа. Сэтгэл хөдлөл, бодрол бүр нь хэтэрхий ойр мэдрэгдсэн өгүүлэмж, бичлэг нь гүн гүнзгий өгүүллэгүүд байлаа.
Хүний сэтгэл доторх буцлам аагиуд, эргэлзээг илэрхийлэх нь үнэндээ үргэлжилсэн үйл явдлыг зураглахаас тэс өмнөө байдаг байхдаа, бүүр ингэж уншигч бидний зүрхэнд буутал бичих гэдэг амаргүй биз.
Сэтгэл өвдөж шархираад зарим үед бүүр завсарлага авахаас аргагүй байлаа.
Profile Image for Namuungoo Enkhbat.
35 reviews
September 4, 2024
Өнөө цагт амьдарч буй энгийн л хүмүүсийн эгэл бус мэдрэмжүүдийг их оновчтой бичсэн санагдлаа. Сүүлийн "Тохиолт одны гэгээ"-г бол тавьж чадалгүй барьсаар дуусгалаа. Одоо Баясаа эгчийн бүрэн хэмжээний романыг унших юмсан гэсэн хүсэл төрсөөр.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
June 18, 2023
Эзэд нь үгүй ч голомт нь бүлээн нэгэн айлын халуун галыг манаж суухдаа ингэж бодоод тэр уртаар шүүрс алдлаа…,,,
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
June 28, 2023
Аргагүй л "ЭТГЭЭД" байж чадлаа. Огшиж уншлаа.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
August 10, 2023
Автагдаж уншиж дуусгалаа. Хамгийн сүүлийн өгүүллэг Тохиолт одны гэгээ байв уу даа тэр хамгийн их таалагдлаа. Яг кино үзэж байгаа юм шиг л автуулж чадлаа. Төгсгөл ч тэр. Үргэлжлэл байгаа боловуу :P
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
April 22, 2024
Өгүүллэгүүд, туужийн төгсгөлүүдийг нь олон янзаар төсөөлж бодсоор л байна. Үнэхээр уншууртай ном байсаан.
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.