Jump to ratings and reviews
Rate this book

Хүн өөрийгөө 1% л өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн

Rate this book
Ямар нэгэн байгалийн үзэгдэл бий болоход заавал учир шалтгаан байдаг. Энэ хууль байгалийн үзэгдэл төдийгүй хүмүүний амьдралд ч адилхан үйлчилдэг.
Адилхан л уураг тархитай хүн атлаа зарим хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун явж, харин нөгөө хэсэг нь зовлон зүдгүүртэй амьдардаг. Яагаад ийм ялгаатай байна вэ? Би үүнийг хүсч буй болоод түүнийгээ олох аргын хооронд оршдог учир шалтгаан үр дагаврын хуулийг зүй зохисоор нь ухаарч ойлгодог хүн ба ойлгодоггүй хүний хоорондын ялгаа гэж бодном.
Үр дүнг өөрчлөхийг хүсвэл заавал учир шалтгааныг өөрчлөх хэрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэлх амьдрал найдаж байснаас тэс өөр байвал 180 градус өөрчлөлт хэрэгтэй гэсэн үг биш. Харин ч эсрэгээр үзэл бодлын нэг градусын өөрчлөлт ба үйл хөдлөлийн нэг хувийн өөрчлөлт хийхэд л хангалттай. Жолоо барьдаг юмуу хийн буудлага хийж үзсэн хүн өнцгийн хэмжээг нэг градусаар л өөрчлөхөд тусгал тэс өөр болдгийг сайн мэднэ.
Уншигч та энэ номоор дамжуулан өөрсдийн тань амьдралд асар томоор нөлөөлөх жижигхэн зуршилд анхаарч, тэдгээрээ эерэг чиглэл рүү өөрчилж чадвал амьдрал боломжоор дүүрэн болохыг олж харна.

247 pages, Hardcover

First published January 1, 2012

9 people are currently reading
58 people want to read

About the author

И Мин Кю

1 book1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (43%)
4 stars
7 (18%)
3 stars
13 (35%)
2 stars
0 (0%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
May 20, 2018
Амжилтанд хүрсэн олон хүнийг дурдаж, тэдний амжилтанд хүрсэн арга замыг иш татаж бичсэн сэтгэл зүйн ном байна. Биднийг ажил амьдралдаа гаргадаг зан авир, хандлага, сэтгэл зүйгээ өөрчилж, урам зориг, итгэл найдвартайгаар ажил, амьдралаа зохицуулж, үүний зэрэгцээ бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж, түрүүлж боломжийг олж харж байхыг дадал болгох зорилготой дасгал ажилтай юм байна бас.

Хорвоо дээр ялихгүй зүйл гэж байхгүй. Ялихгүй хандлага л гэж байдаг. Ажлаа сонгох боломжгүй ч, ажилдаа хандах хандлагыг бид сонгож чадна, бид л өөрчилж чадна гэж сургажээ.
Аа нээрээ хүн өөртөө нээх том зорилго тавьчихаад тэрэндээ хүрч чадахгүй гутраад өөрийгөө "би чадахгүй", "угаасаа би авъяасгүй", "азгүй" гэж оношилж болохгүй гэж байна шүү. Ер нь тэгээд биелэх боломжтой өчүүхэн жижиг ч байсан хамаагүй зорилт тавьчихаад сэтгэл зүйн дарамтгүй, өөрийгөө бодлоос чөлөөлж, уян хатан байх чадвартай, алдаа гаргасан үедээ уучлаарай гээд түрүүлээд уучлалт гуйчихдаг, баярласан талархсанаа илэрхийлчихдэг, зөв хандлагатай, аливаад сэтгэлээсээ хандчихдаг л болчихвол амьдрал боломжоор дүүрэн байдаг шүү гэнээ.
Profile Image for Batchimeg.B Chmgst .
22 reviews2 followers
January 3, 2017
Хувь хүний хөгжлийн бүх номнуудын ижил төстэй нэг тал бий. IQ-аас илүү EQ амжилттай байхад үр бүтээлтэй байхад илүү чухал. Уг номны авууштай санаа нь хүн бүр хоногийн 24 цаг амрахгүй ажиллахыг үр бүтээлтэй гэж үздэг бол үр бүтээл гэдэг нь хугацаагаар бус анхаарлаа бүр мөсөн хандуулж ажиллахыг хэлдэг. Тиймээс би ч бас хувьдаа өөрийнхөө нэг өдрийн хийж буй зүйлс түүнд зарцуулах цагийг тэмдэглэн авч сул цагийг үр дүнтэй зарцуулна гэсэн урам зориг сэдлийг авч номынхоо хуудсыг хаасан билээ!
Profile Image for Enkhmunkh Eric.
13 reviews1 follower
October 14, 2023
Амьдралынхаа одоо байгаа нөхцөл байдалд буюу өөртөө сэтгэл хангалуун биш байгаа бол энэ ном тодорхой өөрчлөлт авч ирэхэд тусална.

Зорилго тавихын ач тус, ер нь яагаад хүн зорилготой амьдрах ёстой вэ гэдэгт бүрэн дүүрэн биш ч тодорхой хэмжээнд хариулж чадна.


Мөн, тавьсан зорилго буюу өөрийгөө өөрчлөх аялалд чинь хүч нэмэх зарим арга техникүүдийг заахаас гадна цаг хугацааны тухай ойлголтыг чинь маш цэгцтэй болгож өгч чадна.

Гол нь та уншаад ойлгох, ойлгосон бол амьдралдаа шууд хэрэгжүүлэх нь чухал гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна. Энэ номд шууд өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх арга техник их бий.
Profile Image for Enkhbayar.
2 reviews3 followers
January 15, 2021
Энэ номноос маш их зүйл сурч амьдрал дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Маш их таалагдсан.
Profile Image for Kath.
67 reviews1 follower
July 21, 2023
Я действительно ожидал большего, но это было не так уж плохо.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.