Ari44 reviews66 followersFollowFollowOctober 13, 2018Ринчен гуайн бүтээсэн цаг хугацааны машинаар эрт балар чулуун зэвсгийн үед очоод Шонхолой, Залуудай өвөгүүдтэйгээ цуг Байгаль далай хүртэл аялаад, бөөн адал явдал туулаад өчигдөрхөн л Улаанбаатартаа ирлээ шүү дээ :) Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв. Түүхэн, адал явдалт, уран зөгнөлт хэв загваруудыг цоглоосон сайхан зохиол ажээ ...
Aminzul Shijir78 reviews39 followersFollowFollowJanuary 19, 2022Ямар гоё мэргэн цэцэн, чихэнд сонсголонтой үг хэллэг вэ? Үнэхээр урнаар дүрслэн бичсэн зохиол болжээ.
Anu Batkhurel93 reviews11 followersFollowFollowJune 10, 2020Эрт балрын ахуй, өвөг дээдсийн ёсон ийм сохирхол татам гайхалтай байна гэж санасангүй. Их бичгийн эрдэмтэн Ренчин гуйн зохиол учраас нэг ч үг өгүүлбэрт нь өчүүхэн төдий боловч эргэлзэлгүй амтархан уншлаа. Ренчин гуйн хэлний талаарх судалгаа бүүр яван явсаар эрт балар, чулуун зэвсгийн үе рүү хөтлөөд тэндээсээ улбаалан энэ зохиолыг бичсэн юм байна. Одоо ч бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үгс, утга үндэсийг нь төдийлөн ухаардаггүй ёс заншлууд бүүр эртний гарвалтай, хүн байгалийн харилцан хамаарлаас улбаатай болохыг мэдэж авлаа. Дахиад нэжгээд уншсан ч харамсахааргүй, хүүхэдтэй болвол хамгийн түрүүнд уншуулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. 2020-reads
Narantsogt BaatarkhuuAuthor 2 books8 followersFollowFollowSeptember 8, 2019Жирэв жаравСандан мэндэнЧичив татав АйсталГээд гоё баялаг хэллэгүүдийнхээ эртний хувилбаруудыг сурч авлаа.Гэхдээ уг гарваль нь худам бичгээр, кирилл рүү сийрүүлэхдээ редактор нь жаахан хуумгай хандсан юм шигээ. Нэжгээд хэсэг нөхцөл, өгүүлбэрзүйн цамаан байдал ажиглагдав. (Ооёоёо.)
Халиун А.3 reviewsFollowFollowMarch 6, 2019Заан Залуудай номын тэмдэглэлЧулуун зэвсгийн үеийн өвөг дээдсийн амьдрал, хэв маяг, ёс заншил , дайн тулаан , сүсэг бишрэлийг уран яруу өгүүлснийг мөн шүлэглэснийг унших юунаас ч илүү сонирхолтой байлаа. Хирс , арслан заантай зохицон бас тулалдан амьдрах тэр үеийн хүмүүсийн тухай уншиж эхлэх үед бичлэгийн хэлбэр нь ойлгомжгүй давтан унших хэрэг гарч байсан ч удалгүй өөрөө уншигдан амтанд нь орж эхэллээ.Эд зүйлс бүрт нь сүнс бий гэж сүнс бүр эзнээ дагадаг гэх үзэл.Нэг цаг үед амьдарч байгаа хэдий ч олон янзын омог аймгуудын талаар, нэг хэсэг нь цахиур цахин гал гаргаж байхад нөгөө хэд нь хүнийг барьж түүхийгээр нь идэх , түүнийхээ ялгаагаар хэл яриа тархины хөгжил бусдаасаа илүү бүдүүлэг байх. Харин гал түлж хоолоо болгож идэх овгууд биеийн ихэнх эрчим хүч түүхий биш болсон махыг боловсруулж байгаа учраас бага эрчмийг зарцуулан үлдсэн эрчмээрээ уураг тархи нь хөгждөг тухай. Гал гаргах аргыг олсноос хойш хүний хөгжил түргэссэнийг тухайн 2 аймгийн ялгаанаас харж болмоор.Зэрлэг махчид нь бороохой ашиглан ан хийхэд , шарж болгож иддэг омгууд нум сумыг хүртэл ашиглан арслан зааныг ч агнах чадвартай байх. 1964 онд бичигдсэн энэ номоос Чулуун зэвсгийн үеийн түүхийг сурч, хүний хувьслын тухай мэдлэгийг авч байгаадаа номын зохиолчийн эрдэм мэдлэгийг бахдахгүй байхын аргагүй. Хорьдугаар зууны хаалттай, нээлттэй нийгмийн үед ийм их гайхамшигтай бүтээлүүдийг зохион бичсэн юм чинь бүхнийг олж мэдэх боломжтой одоо үед байсан бол юу юуг бүтээх болох байсан бол?Ном дээрх үйл явдал Монгол оронд болж байгаа нь, Чулуун зэвсгийн үеийн олдвор манай нутгаас ихээр олддог тул үнэнээс зөрөхгүй гэж би бодлоо.
Ganbat Enhkbaatar51 reviews5 followersFollowFollowApril 26, 2017Анх Залуудай хүү отог омгийг нь сүйд хийсэн хирсэнд мөргүүлж ухаан алдаж буйгаар зохиол эхэлдэг. Улмаар талын шар гэдэг хүний мах иддэг омгоос Шонхлой аавыгаа эсэн мэнд олж авна. Аав нь нум сумтай болсон байдаг бөгөөд омог отогтоо нум сум хийхийг зааж өгнө. Улмаар цуг дагаж ирсэн хол нутгийн нэгэн хүнийг буцаан нутагт авиачна гэж Залуудайг дагуулан явдаг. Ингэж явахдаа арсланд хөөгдөж буй 2 Хумка овогтоныг аварч тэдэнтэй хамт цааш явдаг. Явах замд нь нэгэн галаа вааранд хйиж авч явдаг овог аймаг таарч тэдэнтэй салан дээрээ байлдан ялж улмаар найзыгаа эсэн мэнд нутагт нь очуулна. Улмаар нутагтаа ирсэн найз нь охиноо хүүд нь бэлэг болгон өгдөг. Ингээд тэр 4 буцаад нутагтаа ирж байхдаа хэсэг бүлэг эмэгтэйчүүдтэй тааралдан тэдэнтэй хамт нийлдэг. Наашилж байх замд нь агуйд нь баавгай орсон хүмүүс, арслан заан авлаж буй хүмүүс, тахь авлаж улмаар өөр омогтой дайтах болж ялан найрамдаж буй хүмүүс, өтгөс буурлаа уул түшүүлж буй хүмүүс, цасан шуурганаар тэднийг бараадан ирсэн 4 том хүн 1 хүүхэд дайралдана. Эцэст нь тэд нутагт эсэн мэнд аюулгүй хүрч чаддаг
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowJuly 13, 2014Үнэхээр их таалагдлаа. Ринчен гуайн уран цэцнийг биширлээ. Номын төгсгөл хэсэгт түүний тайлбарсанчлан их хэмжээний судалгаа хийж байж бичсэн нь уншигч бидэнд эрт дээр үеийн хүмүүсийн аж амьдрал, хэл соёл, зан заншил, сүсэг бишрэл зэргийн талаар сонирхолтой мэдээллүүдийг уг номонд багтаахад их хувь нэмэр оруулсан байх. Энэ сэдвүүдийн талаар илүү их судалж, дэлгэрүүлэн мэдэж авах хүсэл маш их төрлөө. Бас Ринчен гуайн бичгийн хэв маягт нь их таалагдсан. За ингээд болоо доо гээд л хуудас эргүүлэхэд дахиад тааварлаагүй адал явдлууд байнга угтаж байлаа.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowFebruary 2, 20202 удаа эхлүүлж, 3 дахь дээрээ уншиж дуусгалаа. Анх удаа Чулуун зэвсгийн үеийн тухай түүхэн зохиол уншиж байгаа болохоор өмнөх уншсан зүйлсээс их өөр бас сонин байлаа. Заан Залуудай гэх залуугийн хэрхэн Аавын бийд хүнтэй танилцаж, газар үзэж эрийн цээнд хүрч байгааг харлаа. Үйл явдлаас төсөөлөн харвал Сэлэнгэ мөрөнг даган Байгаль нуур хүрээд буцаж ирж байгаа болов уу гэж бодогдлоо.
Shinekhuu Tumurjav3 reviewsFollowFollowFebruary 3, 2019Ном бүхэн өөрийн гэсэн ид шидтэй, хүнд заавал олон зүйлийг бодогдуулдаг. Энэ бүтээл эхний хуудаснаас дуустал бариулсан сонирхол татсан ном. Цаг хугацааны аялалд яваад ирсэн дээ.
Gerelmaa Baatarchuluun11 reviews44 followersFollowFollowOctober 29, 2016Эмээ маань түүхийн багш хүн л дээ. Намайг аль 10 жилд байхад Заан залуудайг уншаарай гэж захиж байсан юм. Би гэдэг хүн 20 гарчихаад нэг уншлаа. 10 жилд балай философилог ахадсан ном уншиж дэмий эморч байхаар иймэрхүү сайхан уран зөгнөлт ч юм шиг, танин мэдэхүйн ч юм шиг, яруу сайхан бичлэгтэй, сонирхолтой ном уншиж байх минь яаав даа гэж амаа барив. Сайхан ном байна аа. Эмээдээ баярлалаа.
Saikhnaa Ch149 reviews24 followersFollowFollowOctober 19, 2013I'll Definitely read it again. Uil yavdald n xotlogdood yaraad unshaad duusgachixlaa. Galiin toloo temtsel gej goyo nom bdag bsan, terentei oiroltsoo ..
Erdenebileg Bor9 reviews12 followersFollowFollowSeptember 25, 2014Судалгаа, харьцуулалт зэр��ийг хийж байж бичсэн болохоор маш сайн бүтээл болсон гэж бодож байна.