Jump to ratings and reviews
Rate this book

Хотын үлгэрүүд

Rate this book
"Өлсөхүй", "Хоёрхон алдаа", "Хулгайч", "Эмэгтэй, Эрэгтэй", "Зөн", "Тэр хэн бэ?","Нүд” зэрэг сонирхолтой тууж, өгүүллэгүүд багтсан.

334 pages, Paperback

First published August 1, 2013

33 people are currently reading
658 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
207 (45%)
4 stars
139 (30%)
3 stars
82 (17%)
2 stars
22 (4%)
1 star
8 (1%)
Displaying 1 - 30 of 34 reviews
Profile Image for Батзориг.
26 reviews12 followers
February 18, 2014
~*~
Шинэ номыг номын дэлгүүрт нь тэсэлгүй уншчихлаа.

-Чи арай л удаан суугаад байна, "наад номоо" бараг дуусгалаа хэмээн Мажэстикийн үйлчлэгч бүсгүй над руу илт дургүйцсэн, гараад өгөөсэй энэ өгөр юм гэсэн өнгөөр харж, гарахыг минь хүлээн, үе үе нааш цааш холхихдоо намайг нүднийхээ үзүүрээр шалгах аж.

Би ч гүрийгээд суугаад л байлаа.

Зөөлөн буйдантай, Өлзийтөгсийн шинэ номтой дэлгүүрт энүүхэн зэргийг бол тэвчээд суудаг л газар. Тэглээ ч миний гарт жирийн нэг "наад ном" биш монголын хамгийн мэдрэмжтэй, авьяаслаг зохиолч эмэгтэйн цоо шинэхэн богино өгүүллэгийн ном атгаастай байсан билээ.

(Угтаа purchase хийх ёстой юм, гэхдээ л жаахан фанатик байя л даа?)

Зарим нь дажгүй сайхан кино үзсэн мэт сэтгэгдэл төрүүлж, зарим нь харин Шүүдэрцэцэгийн Story telling.тэй төстэй санагдлаа. (but i really hate to say that, really)

Залуучуудын хайр дурлал бичлээ гээд тэр муу зохиолч болчихгүй, харин ч зохиолч болгон амьдралын тухай өөрийнхөөрөө өгүүлэхийг зорьдог, тэр нь харин зарим зүйл дээр давхцах тал (жишээ нь high school crush)байдгийн энгийн л нэгэн жишээ болов уу.

Үе үе дэлгүүрийн үйлчлэгч дэргэд ирэн "ном удаан уннихгүй байх"-ыг сануулсаар одно. Дүлий хүн болж жүжиглэн юу ч сонсоогүй дүр эсгэн суусаар...

Хамгийн их сэтгэлд хүрсэн өгүүллэг гэвэл "Өлсөхүй" байлаа. Бичвэрээс мэдэрч болох маш олон сэтгэл хөдлөл шингээстэй байх бөгөөд жирийн нэг crush/love биш бидний хамгийн сайн мэдэх (at least last 15 years we've been doing that) амьдралын төлөө тэмцэж буй хүмүүсийн тухай зураглажээ. Хэрвээ та Gift of the Magi (O.Henry) хэмээх алдарт өгүүллэгийг санаж буй бол түүний Монгол хувилбар гэж хэлэхээр, тийм бүтээл болжээ.

Төгсгөлд нь нэг л тийм сайхан, юм ойлгосон хүн санаа алдах шиг болоод явчихлаа. Номоо буцаагаад байранд нь маг болгоомжтой тавьлаа.
Удаан, юунд ч яараагүй тийм алхалт.

Өнөөх үйлчлэгчтэй үүдэнд зөрөхдөө нүд рүү нь харан байдаг чадлаараа талархан инээмсэглэлээ.

Хүсэл эрмэлзлэл намайг бүчин авч, яг одоо атуусанд суугаад өчнөөн удаан түгжирсэн ч, эргэцүүлээд удаан бодох сайхан зүйл уншлаа даа хэмээн уужран бодсон билээ.

Нэг сайн өгүүллэг уншвал тухайн өдөртөө сэтгэл өег байдаг гэж Г.А хэлсэн байдаг байх аа?
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
September 6, 2013
Сайхан юм аа ингэж мэдэрч, бичиж чаддаг байна гэдэг. Дулаахан мэдрэмж төрүүлсэн, нэг их том зүйл олчихсон юм шиг сэтгэгдэл үлдээсэн өгүүллэгүүд. Заримыг нь ч энэ нь яасан бол, ямар учиртай юм бол гэж бодохгүй л Өлсөхүй дээр нь гардаг залуу хоолоо яаж иддэг тэрэн шиг л шунаад, хурдан уншаад дуусгачихлаа.

Хот гэдэг хүмүүсийн сэтгэл дэх хогийн бөөгнөрөл гэсэн байсан, тэгээд тэр хогон дундуур туучиж яваа хүмүүст за нэг жоохон ч гэсэн цэвэрхэн замаар алхаг дээ гэж бодоод гаргасан юм бол уу энэ ном оо :) Юуг мэдэрч, олж харж байгаагаа хүмүүст ингэж дамжуулж чадаж байна гэдэг чинь жинхнээсээ ямар нэг зүйл бүтээж байна гэсэн үг байхгүй юу.

Хамгийн их таалагдсан нь “Хоёрхон алдаа ” гээд. Ийм гэнэтийн тэгээд догдлол дүүрэн үйл явдлууд болж болдог гэдгийг мартчихсан байна шд, мартчихдаг юм ч их дээ их. “Гэрээслэл” нь ч бас сэтгэлд их хүрсэн. Гэрэл дамжуулдаг үгс гэж нэрлэлээ ерөөсөө энэ хэдийг.
Profile Image for Azaa Kh.
22 reviews34 followers
October 16, 2016
Юун түрүүнд хэлэх юм бол үнэхэээр үнэхээээр сайн бичдэг зохиолч юм. Яаж ингэж ийм олон төрлийн мэдрэмжийг ганцхан номонд багтаагаад уншсан хэн ч болов зохиолынх нь гол дүр нь өөрөө болчихсон юм шиг тэр гуниг, баяр хөөр, хагацал, цөхрөл, зовлон, жаргалыг өөрөө мэдрээд байгаа юм шиг бичиж чаддаг байна аа. Бас дээр нь чухам үнэнийг цөөн үгээр гэдэг шиг адилтгалууд, тодотголуудыг үнэхээр нэг загатнасан газар маажиж байгаа юм шиг сайн оруулж өгсөн байгаа юм. Зохиолуудын үйл явдал ч яриа байхгүй сонирхолтой, яг юу болох гээд байна даа гэж эхлүүлээд сүүлдээ зангилааг нь тайлаад төгсгөх юмуу эсвэл зүгээр бүрэн гүйцэт төгсгөхгүй асуулт гаргаж ирээд орхичихно. Заримдаа ч төгсгөхгүй үлдээчих нь ч илүү гоё сэтгэл гижигдмээр :P цаашаа өөрөө бодоод олоорой гэж байгаа юм шиг. Хамгийн их таалагдсан нь "Өлсөхүй", "Хоёрхон алдаа" гээд зохиолууд байна. Энэ хоёрыг уншиж байхдаа өөрийн эрхгүй зарим хэсэг дээр нь инээд алдаж, баярлаж догдлон, бүр уйлахдаа хүртэл тулсан. Дан ганц ч ингэж уйлуулж баярлуулж догдлуулахаас гадна бас ухаарал өгөх юмнууд ч зөндөө байсан. Ялангуяа "Өлсөхүй" гээд зохиол дээр хүн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө амьдрахад амьдрал нь хичнээн утга учиртай болж болдгийг харуулдаг. "Хоёр алдаа" гээд тэр зохиол нь бас дурдахгүй байж боломгүй их хөөрхөн бас туйлын гунигтай. Залуу насанд хийж чадаагүй юмнууд л сүүлд хөгшрөөд ирэхэд хамгийн их харамсал төрүүлдэг байх. Тэрийг л гаргаж ирэх гэж бичсэн юм болов уу даа. "Юу ч хийхээс буцдаггүй ч юу ч хийж чаддаггүй 17 нас" гэж бичсэн шигээ хөөрхий үнэхээр л яаж ч болдоггүй насны л алдаа байсан байхдаа.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
February 4, 2016
Өөр... Зүгээр л өөр... Түүний "үзэхийн хязгаар", "нүдний шилэнд үлдсэн зургууд" өгүүллэгийн номууд хийгээд яруу найргийн бүтээлүүдийг нь уншсаны дараа "Хотын үлгэрүүд"-ийг уншихад бас л тайлбарлахуйяа бэрх, онцгой мэдрэмж төрсөн. Зохиолч үргэлж өөрөө өөрөөсөө, өрөөл бусдаас, амьдарч буй орчноосоо шинийг эрэлхийлж, өвөрмөцөөр мэдэрч, түүнээ гайхалтайгаар илэрхийлдэг нь зохиол бүрээс нь шинэ үнэр, амт олж, дахин дахин өөр амт амтлахаар тэмүүлэх уншигчдын хүслээс илэрхий. Өлзийтөгсийн нүдээр "хот"-од аялах ч бас таатай... Хот, нийгэм хэмээх хүмүүсийн бөөгнөрөлийн гэрэл, сүүдрийг энд өгүүлжээ.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
April 3, 2014
Үнэхээр үнэхээр үнэхээр гоё... гэхдээ хүлээлтээс даваагүй ч гэлээ сайхан санагдлаа...би үзэхийн хязгаараас дээгүүр бодож байсан бололтой... Зургийн аватар зэргээсээ л сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй уншаад дуусчихвал юуг хүлээх болно доо гэж бодоод маш удаанаар уншсан...эмэгтэй хүн, эрэгтэй хүн...ялгаа...хайр, дурлал, шохоорхол...нөхөртөө үнэнч үлдэх сэтгэл...
Жирэмслэлт, эрэгтэй эмэгтэй хүн өгүүллэг нь илүү сэтгэгдэл үлдээлээ...
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
March 8, 2022
Барин тавин ахин унших байдлаар багагүй удаан надтай цуг байсан ном минь. Эмэгтэй эрэгтэй, гар, өлсөхүй, гэрээслэл, зөн, тэр хэн бэ? зэрэг өгүүллэгүүд нь ихээхэн таалагдсан бөгөөд ямартай ч дунд нь юм бодох боломж олгоод л байв. Миний хувьд хамгийн гоё нь гэвэл "хоёр алдаа" гэх юм болов уу... Ирээдүйд яаралгүй, өнгөрсөнд болсоныг ахин мэдрэх гэж, одоод болж буйг сайтар мэдрэх тэр нэгэн утга санаа сайхан байв. Харамсмаар ч юм шиг, угийн тийм байх ёстой ч юм шиг...
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
August 15, 2017
Одоо бодоход тэр үед мэдэрснээс минь илүүг л өгүүлж байсан шиг.
Зүгээр л тэврүүлээд унтмаар байдаг. Өөр юу ч биш. Зүгээр л арьсаа арьсанд нь наагаад халуун дулаан, сэтгэлд ойр мэдрэмжээр амьдралынхаа нэгэн өдрийг үдэх ...
Profile Image for Lkhagvanaran Tumurtogoo.
4 reviews1 follower
June 11, 2018
"Гэрээслэл" өгүүллэгт өвгөн ач охиноо "шар охин" гэж өхөөрддөг шиг аав минь намайг "миний шар охин", "шар охиноо үнсье" гэдэг юм. Түрүүхэн аавын утас холбогдохгүй, ярьж чадаагүйд үү, энэ өгүүллэгийг уншаад учиргүй уйлж орхисон.

Ер нь өгүүллэг бүрээр зохиолч шар охин минь хүмүүсийн сэтгэл дэх хогийн бөөгнөрөл болсон энэ хотод юу чухал, юу чухал бишийг л ялгаж салгахыг хичээгээрэй гэж захиж хэлэхийг хүссэн мэт санагдлаа.
Profile Image for Oyun-Erdene Sainbayar.
7 reviews
December 7, 2014
Yunii umnu "Hotiin Ulgeruud" nadad mash ih taalgdlaa. Tgeed Ulziitugs.L iin uur nomnuudiig avch unshih mash ih husel turch baina.

Unshij baisan umnuh gants hoyorhon nomoo bi hichneen duusgaj bsan ch gesen ene nom shig ugvvlleg buriig ni nyagt oilgoj bashuu duruudtei ni uuriiguu ingej ih nariin adiltgaj bsanguie. Tiimdee ch ene nom nadad mash ih taalagdlaa.(Yu yariad bgaag ni oilgoj unshij baisan bolohoor.)

Anh Ulziitugs.L zohiolchiig unshij bgaagui ch gesen "Uzehiin Hyazgaar" gdg nomoor ni nomiin delguuriin taviur deerees bas hunii saishaan heleh amnaas ni medeh bolsoon.Tegeed za yahav yg neg moment garaad ene zohiolchiig sn meddeg boloh tsag ireh biz gd "Uzehiiin Hyazgaar"-iig avalgui ungurch bsan ymaa. Tegsen harin ene zun tursun udruur naizuud maani Ulziitugs.L iin "Hotiin Ulgeruud"-iig ugch bna. Bi ch za ingeed hoyulaa biye biyenteigee uulzah shiv geed dotroo nom unshdaggui ch gesen chamaig zaaval suuj bgd duusgana daa gej bodloo. Mash ih bayarlasan bas setgel hudlul mun baga zereg huleelt duuren unshij ehelsen.

Ehneesee l neg l uur bichgiin hev mayag sanagdsan. Uuriiguu magtaj bgaa bish ch gsn, yag minii tolgoi dotor huwurch bgaa bodliig ug ruu hurwuulwel yag Hulgaich deer ni gardag shg bh ch ym shg. Draa ni Ulsuhui ni yg odoo bi ch ym shg(gadaadad surch bga bolhoor hamgiin boddog ym hool l bolson)Turch bgaa ene goy tailbarlaj chadahgui bh, gehdee zah zuhaas ni tolgoind bgaagaa helbel Zuudnii talaar ene nomon ih durdsan ni minii huvid zohiolchiin zohioldoo oruuldag ginj zangilaag huuj yavaa met(unshigch namaig iluu idevhitei blgasan,)garchig haraad turdug anhnii setgegdelees uur ulii gegeeleg tuuh uguuldeg ni taalagdsan, uguulleg dotroo haaya haaya zuwas durdah amidral bolon ymsiin talarh uguulber ni yg l Ulziitugs.L bid hoyor hamt suugaad yariltsaad, amidraliin tuhai sanaa niilj bgaa ym shg dotno bs ewlermeer,humuus tatgalzaad yarih sedev bolgodoggui hachin uil yavdal, zuud, esvel zugeer sodon ontsgoi zuiliin talaar humuus(esvel zuwhun bi)eyergeeer oilgochihmoor bolgood, sedvee bolgodog ni, bas "Ter hen be?" dr neg hund ter olon yanziin uur uur tuuh zohioj ugch bgaa ni nadad ene zohiolchiin ymar ih nuuts bgaag haruulah shig bolson. Ulziitugs.L iin zohiol mash ih taalagdsan.(davtaad helchlee hehe) Nadtai hamgiin nyagt holbogson uguulleguud bailaa, untahaasaa umnu unshdag bolhoor ch ter ymuu ih setgel hudluud uilj bsan zunduu muchvvd bsan :)

Etsest ni, deer yuiin zohiol bish sayahanii zohiol gdgeeree Mongold iim zohiolch bgaa gdgiig medeed ih bayartai bgaa.

Oku
Profile Image for Bayarjargal Ul-Oldoh.
5 reviews2 followers
April 18, 2015
Л.Өлзийтөгс зохиолчийн өгүүллэгүүдийн уншаад дууссаны дараа бүх зүйл хоосон утгагүй мэт санагддаг. Энэ нь нэг талаараа гунигтай ч нөгөө талаараа өнгө мөнгөний хорвоод өөр рүүгээ өнгийх боломжийг олгож байгаад нь талархмаар. Эцсийн эцэст бид ганцаараа хэзээ ч оршиж чадахгүй хэн нэгний хайраар итгэлээр бас ирээдүйгээр амьдардаг мэт. Өлсөхүй, гэрээслэл, жирэмслэлт, тэр хэн бэ хамгийн их таалагдлаа. Бас нохойн үүр өгүүллэгийн "
Харснаа авах л гэдэг, авснаараа гайхуулах л гэдэг "шинэ төрөлтөн". Эрэлхүү дээрэлхүү зантай, увайгүй шалдан сэтгэлтэй, хурдан морь, том машин, сул хүүхэн гурваар гангарсан "шинэ монгол" гэсэн ишлэл бүр өнөөгийн дүр төрхийг цөөн үгэнд цөмийг багтаасан санагдлаа.
Profile Image for Amzak.
29 reviews21 followers
April 5, 2015
Uiluulj, ailgj, ineelgj, dogdluulj setgliin gund uldsen jijig ed es buhii dursamjuudig min hunduj hungun gunigt uldeej, huchtei tsuhruliig min ch sergeej chaddag ug ta agui bilee...Tengert odson uwuug min dursuulan dogolon nulimstai uldeesen GEREESLEL uguulleg, amidraliin olonto zuiliig boduulsan olon uguulleguud. Amidralda hiisen ba hiih gj bga 2 aldaag min sanuulsan uguulleg gd mash ih amtarhan unshla (:
Profile Image for Ulziisaikhan Jargal.
53 reviews
November 18, 2013
Ном уншаад дууссаны дараа нээх сонин #хоосон санагдаад сонин болдогдо..эсуул дуускаад ирхээр харамсал тереед байдагда
Тэгсэн #ХотынVлгэрvvд уншсаны дараа тэгсэнгуй..зугээр хурдан дуусгачаад еер юм уншмаар санагдсан
Profile Image for Khaliun Yadmaa.
10 reviews3 followers
May 5, 2016
Бүсгүй хүний нүцгэн биеийг цөөнгүй үзсэн ч бүсгүй хүний зүрх сэтгэлийг нүцгэнээр нь үзээгүй залуу нас.
Profile Image for Altanzul Batjargal.
7 reviews17 followers
March 24, 2022
Fav quotes:
- Зарим хүнтэй нэг уулзаад л дотно болдог байхад, зарим хүнтэй нэгэн байгууллагад арван жил хамт ажиллах атлаа л дуугарах ч үгүй зөрдөг. Хувь тавилангаар ч гэх үү, сайн ерөөлөөр ч гэх үү, зарим хүн бусдын зүрхийг хоромхон зуур цэлсхийтэл нээмэгц сэтгэлийнх нь далай руу цүлхийтэл үсрээд ороод ирдэг дээ.
- Тэсэж тэвчинэ гэдэг хүний хамгийн сайн чанар далд муу чанар ч мөн аж.
- Хүмүүс нэг нэгэнгүйгээр амьдарч чаддаггүй ч нийтээрээ амьдарч бас чаддаггүй.
- Дурсамж бол хүний амьдралын хамгийн ариун хэсэг юм. Тэр ариун зүйлийг ариунаар нь авч үлдэхийн туллд хүн хааяа ч болов сэтгэлээ цэвэрлэн ариутгаж байх ёстой. Өнгөрсөндөө тэнцэхийн тулд, ариун тулд, ариун явсан тэр л насныхаа өмнө буруутгахгүйн тулд сэтгэлээ байнга тийн шүүж байгууштай.
- Хөдөөний өвгөчүүлийн "Ай мэдэхгүй" н их. Хотын өвгөчүүлийн мэдэмхий нь их. Түүний л ажигласнаар, хөдөөний өвгөчүүл өтөлж доройтохоороо хүний үгэнд оромтгой, хүүхэд шиг гар харамтгай болдог. Харин хот газрын өвгөчүүл өтөлж доройтох тусмаа зөрүүд, ялархуу, үр хойчтойгоо барьцамтгай болдог нь хачирхалтай.
- Энэ анир чимээгүй хүртэл аугаа их ойлголцол байдаг нь гайхалтай.
- Өөрөөрөө л хорвоог төсөөлдөг байсан хүн гэнэт өөр нэгэн хүнгүйгээр амьд явж чадахгүйгээ мэдэрнэ гэдэг жаргал гэхээсээ зовиур хөндүүр төрүүлдэг аж.
Profile Image for Enkhjin Bum-Erdene.
19 reviews15 followers
November 24, 2020
Зохиол бүр нь догдлуулсан, сониуч зан хөдөлгөсөн, гуниглуулсан, нэгийг ухааруулсан, зориг оруулсан, гайхширсан мэдрэмжийг бэлэглэдэг хайртай зохиолч минь.

Зарим үлгэрүүд нь яг дотроо нуучихаад хүнд дэлгэдэггүй мэдрэмжүүдийг минь хөглөөд байгаа юм шиг, бодож өөрийгөө зовоох дургүй өнгөрсний явдлуудыг минь сануулаад байгаа мэт, биелээсэй гэж хүсдэг хүсэл мөрөөдлийг минь сэрээгээд ч байгаа мэт.

Уншиж байгаад эхэр татаж нэг уйлсан, нүдээ аниад өнгөрснөө төсөөлөн харамссан, зохиолын дүрүүд дараа нь яасан бол хэмээн түмэн асуулттай үлдээсэн гээд үл ойлгогдом олон мэдрэмжүүд зэрэг төрүүлсэн, дурсамжууд сэдрээсэн гайхалтай ном байв.

10 reviews14 followers
January 9, 2021
Энэ номоос "Хоёрхон алдаа" хамгийн ихээр сэтгэлд үлдлээ
Profile Image for Odonchimeg Odnoo.
17 reviews
September 16, 2021
Хайрт зохиолч минь юунд ингэж зүрхний минь гүнд шингэнэ вэ
Profile Image for нимбэг.
34 reviews
April 13, 2022
хайртай шүү өлсөж шалдаа бууж шанаагаа тулаад юм бодох ч чөлөөгүй махран зүтгэсэн хайрласан залуу
Profile Image for Ulziidulam Dasaasuren.
2 reviews3 followers
November 24, 2013
Мэдээж бүх өгүүллэг сургамж өгсөн, санаа авахуйц байсан хэдий ч миний хувьд Л.Өлзийтөгсийн өгүүллэг бүрийг мэдрэх, дүр бүрд хувирч өөрийгөө мэдрэх нь тааламжтай байдаг. Тиймдээ ч энэ ном үнэхээр хотын үлгэрүүдийг өгүүлж чадсан гэж дүгнэлээ.
Ялангуяа "Сонин юм","Нохойн үүр" сэтгэгдэл төрүүллээ. Нийгэм, "шинэ төрөлтөн"-гүүдийн тухай энгийн үнэнийг бичсэн мэт. Мөн миний хүсэн хүлээж байсан мэт санагдсан нь "Жирэмслэл" хэмээх өгүүллэг байлаа. Хэдийгээр эрүүл ухаан, сэтгэл зүрх хүсэхгүй ч хүн заримдаа гажиг гэж хэлж болохоор зүйлийг төсөөлж, зарим нь бүр хүсдэг шүү дээ. Бас "Хоёрхон алдаа" -г унших амттай байлаа. Одоо хэцүү юм шиг санагдаж байгаа ч 30 жилийн дараа яг л энэ мухардалд буцаад ирэхийн төлөө байгаа бүхнээ өгөхөд бэлэн хайрлам, уярам залуу нас надад, бидэнд байна.

Гэхдээ зарим өгүүллэг арай аргуу, олонхи хүмүүсийн хүсэн хүлээдэг төсөөлөлд ойртсон,нийтлэг мэт санагдсан ч энэ нь миний л бодол шүү.
Зиа тэгээд номыг өөрийнхөө өнцөгөөс ойлгож уншсан нь нэг иймэрхүү.
Profile Image for Tumeeb13 Bold.
22 reviews27 followers
January 16, 2014
Өлзийтөгсийн хангийн сайн бүтээл гэж хэлэхгүй. Зохиолчийн хувьд мань хүн арай өөр түвшинд очсон ч юм шиг. Урьдын сэтгэл хөдлөл, гэгэлхэн, хөнгөн, хайраар дүүрэн эмэгтэйлэг мэдрэмж яагаад ч юм байсангүй. Арай нэг гүн ухааны, нэг тийм бодол эргэцүүлэл ч юм шиг, асуусан, учир шалтгаан хайсан ч юм шиг өгүүллэгүүд байлаа. Бас их бодитой. Урьдын бүтээлүүд бодитой мөртлөө бас нэг тийм хийсвэр ертөнцөд хөтөлдөг байсан бол энэ удаад арай л өөр байлаа. Өөрийнхөө хэв маягийг эвдчихсэн ч юм шиг санагдаад байх юм. Эсвэл миний хүлээлт арай өөр байсан юм боловуу, мэдэхгүй. Өмнөх өгүүллэгүүдийг уншиж үзэж харьцуулъя даа.
Profile Image for Anarmaa.
24 reviews7 followers
October 2, 2015
Өлзийтөгсийг биширдэг ч Нүдний шилэнд үлдсэн зургыг уншаад л энэ номыг уншаагүй бол энэ зохиолчийг биширч, шүтсээр л дуусахгүй юу. Ёстой аймаар гоё кино үнэн утгагүй дуусдаг шиг, бялууны хамгийн сүүлийн зүсэм нь хэтэрхий нялуун санагддаг шиг утгагүй юм болов. Өлзийтөгс амьдралд мохож байгаа юм шиг, хурц мэдрэмжээ алдаж байгаа юм шиг, хуучныхаа хэлбэрийг нь ёс юм шиг давтаад байгаа юм шиг санагдсан.
Profile Image for Gerelmaa Baatarchuluun.
11 reviews44 followers
February 7, 2018
Анх удаагаа Өлзийтөгсийн номыг уншиж үзлээ. Үнэхээр таалагдлаа.

Эрэгтэй, эмэгтэй: Эврика, яг наадахыг чинь би нэг хүнд ойлгуулах гээд барахгүй байсан гээд үсрээд босч иртэл бичсэн өгүүлэл байсан.

Гэрээслэл: Хамгийн үнэтэй өв хөрөнгөө л хайрлаж явах хэрэгтэйг ойлголоо. Миний гэх зүйл үнэндээ сэтгэл минь, дурсамж минь л юм байна шүү дээ.

Тэр хэн бэ: Миний төсөөлөл дэх мянган хүний аль нь ч байсан хамаагүй түүний мөн чанарт би хэзээ ч нөлөөлж чадахгүйм байна.
...
Profile Image for Grace Boloroo.
58 reviews4 followers
August 4, 2016
Ulger tus bur deer ihiig bodoj ergetsuullee.. Uneheer l oguulleg bish ulger gej helehgeer bla. Ulgeriig yg l urgeljluulen tosoolood ooriin bodoldoo urguuldag shig uil yvdliig n devergen tosoolj boduulsan gaihaltai "ULGER"-n nom bailaa
Profile Image for Ganbagana Ganbold.
1 review
Read
April 2, 2016
сайхан гэдэг үг бүх тодорхойлолтын тэг дундах
Profile Image for Anujin Erdenebat.
1 review
February 21, 2015
"Нохойн үүр"-ийг уншаад унтсан биш шөнөжингөө Түвд нохой зүүдэллээ шд. "Хоёрхон алдаа" үнэхээр их таалагдсан...
Displaying 1 - 30 of 34 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.