Doore Dooree45 reviews1 followerFollowFollowMarch 13, 2020Сэтгэгдэл үлдээсэн, уншаад уран сайхан мэдрэмж авсан хэсгүүдээс:"Хүний жинхэнэ амьдрал гэгч буюу хүмүүс өөрсдөө жаргал гэж тооцдог идэж уух, өмсөх зүүх, наргин цэнгэх тэр бүхэн заяанаасаа өөрт нь огтхон ч хүртээлгүй. Тэр бүхэнд атаархан татагдах юм даан ч үгүй"."Хүний амьдрал жаргалын утга учрыг огт өөрөөр ухаарсан, хүн хүнээсээ зай завсаргүй хамаатай ертөнц дээр, ганц аминыхаа ажил амьдрал, зүгээр нэг ядмаггүй амь зуух төдийд үхэн зүтгэх юу ч биш хамгийн гол нь хүн хүнээ ойлгож, хань түшиг болж чадвал ЧАДАЖ байж, хүнд юухнаар боловч тус болсныхоо төлөө шан харамж горьдолгүй явах ёстой ертөнц дээр хүн болсноо ухааран ухааны балчирдлаас гэнэт гарах шиг болсон"."Амьдралд урьдаас бэлдсэн зам байхгүйгээр барахгүй ерөөсөө эрүүл саруул явахын төлөө амьдралаа хүн шиг зохиохын төлөө, хүн ардад хэрэгтэй юм бүтээхийн төлөө буюу ерөөсөө үр ашигтай амьдралын төлөө бас цаг тулгарвал дадсан ёс заншил ч юм уу хүн өөрөө амьдралаа төвөг учруулахын төлөө бий болгосон бүхнээс баглааг зад татахын төлөө тэмцэх ёстойг ухаарсан. Амьдралд суудалд гүйдлээ олно гэдэг амаргүйн зэрэгцээ ганцхан бэрхшээлийн өмнө сөхөрч унаагүй цагт санасандаа хүрч болно гэдгийг амьдрал өөрөө аргагүй ойлгууллаа".".. ухаан тэлэхийн жаргал..""..он удаан жил салж мөрөөдсөн ивгээлт газар орчиндоо ирж, өвгөд дээдсийн минь амьдрахуйн болоод зовлон даах ухаан, газар шороондоо шүтэн биширч ухааны болоод биеийн хүчийг олох увидас, холхи ирээдүйг харах хараа аль бүхнийг далдлан хадгалсныг нь намрын хөх номин уст Ононгийнхоо урсгал, алтран солонгорох цэцэрлэг шугуйн шивнээн, шувуудын жиргээнээс сонсож нээж болмоор санагдсан"."..Гэтэл чи цаанаас нааш буцаж гарахгүй юм шиг анхны санасан урт замаа мухарласан юм шиг юу гэж толгой унжуулж сууна вэ? Багад чинь Ханхарын даваан дээрээс зуны хязгааргүй хөх тэнгэрийн дор цайвалзан харагдаж алсын замд дууддаг байсан цаст уул мөнх хэвээрээ. Амьдралын замыг чинь хоёр хувааж урт богино аль алинд нь гатлан хүрэхэд хөлгийн чинь дөрөөнд цалгин рашаанлах цэлгэр цагаан Онон чинь яв, яв, юунд ч тогтож торолгүй яваад бай! гэж шивнэж байна шүү!".."сэтгэлийн "Би" үргэлж өөртөө шигдээд байвал өөрийгөө давтсаар улиг болдог харин түүнийг жаахан холтгож зайлуулбал шинэ сэргэгээр харж болдог ч биз. Өөрийгөө тэгж харах ухаан, өөрийгөө бусдын оронд тавьж тэгснээрээ өөртэйгээ маргах боломж олох нь чухал. Өөрөө өөртэйгээ үргэлж зохицож эвлэрснээс урагш ахих хөдөлгөөнгүй болдог.Гол нь хүн өөрөө өөртэйгээ тэмцэж чаддаг, хэзээ ч санаа амардаггүй байх ёстой юм. Тоомжиргүй, санаа амарлингуй хоёроос л оюун бодлын мөхөл эхэлдэг. Хүүхэд шиг сониуч зантай, зарим үед нас намбаа мартаж балчир зан гаргадаг хүмүүс байдаг. Тэд чинь үнэн хэрэгтээ сэтгэл өгөршиж гандахаас аврагдсан хүмүүс юм.."Тодорхой насанд хүрсэн үедээ уншихаар санагдлаа (арай залуудаа унших гээд өөрийгөө хүчлэх шиг болов хэхэ). Гэхдээ л С.Эрдэнэ гуай шүү дээ бурхан минь <3
Ishdolgor194 reviews6 followersFollowFollowAugust 17, 2014Ер нь ч евдеж зовсон цагт ёстой номоос илvv бурхан vгvй юм билээ. хуу53Амьдралд суудал гvйдлээ олнo гэдэг амаргvйн зэрэгцээ ганцхан бэрхшээлийн емне сехерч унаагvй цагт санасандаа хvрч болно гэдгийг амьдрал еерее аргагvй ойлгууллаа. Хvний амьдралд буруутгал зевтгел аль нь ч учир утгагvй vе тохиолддог. хуу52 Тийм хачин еентегч гоморхуу зан доорхноо гарч ирдэг юм билээ.Тэгж сэтгэл санаа челеелегдеегvй бол бусдад хий бухимдан гомдож, хvний дээр гарахыг ганц зорилго болгосон бол, хор шарандаа алдар нэр, цол зэрэг олохын телеений насан туршийн тэмцэлд биеэ хvлж егсен бол би хамгийн адгийн боол, еерее еерийнхее боол болох байсан. Хvний жинхэнэ эрх челее гэж юу байдгийг ямар нэг хэмжээгээр ухаарсан бол би тэр хар аминыхаа ашиг сонирхлын боол болоогvйдээ л юм.Цохилтын эсрэг серелт байхгvй бол ажил амьдралаа хvний санаа, цагийн аястай зохицуулахаас еер аргагvй болдог. хуу155
Muugii8 reviews2 followersFollowFollowJanuary 16, 2014Их сайхан ном байна. Хүн болгонд өөрийн туулж өнгөрүүлсэн янз бүрийн дурсамж, дурдатгал бий. Энэхүү ном нь Соронзон гэгч дөчин хэдэн насандаа хүнд өвчин тусч, төрсөн нутгаа зорьж буй талаар гардаг. Төрсөн нутаг усандаа очин, уул, ус, байгальдаа сүсэглэн өөрийн өвчин зовлонгоо мартан зүрх сэтгэл дэх дурдатгалууд нь уянгалан байлаа...
Buje Bayar17 reviewsFollowFollowOctober 8, 2017Гайхалтай! Сэтгэлийг уярааж, амьдралын мөн чанарын талаар нэгийг бодогдуулсан, сонирхолтой бөгөөд уянгын сайхан зохиол болжээ. 1930-аад оноос үйл явдал өрнөн, өөрчлөгдөн буй улс орны байдал Галттайнх хэмээх нутгийн ард олны амьдралд хэрхэн нөлөөлж буйг олон сонирхолтой дүрүүд дээр зураглан үзүүлэхийн ялдамд, эрдэм ном сурч, басхүү байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын утга учир, хүйгээр холбогдсон эх дэлхийтэйгээ зохилдон амьдрах сэтгэлийн хүсэл тэмүүллийг гол дүр Соронзонгийн ажил амьдалын эрэгцүүлэл дээр үндэслэн яруу сайхнаар илэрхийлжээ. Энгийн бөгөөд яруу сайхан, үнэхээр гоо зүйн таашаал гэгчийг энэ зохиолоос мэдрэх шиг боллоо.
Oyun-Erdene14 reviews13 followersFollowFollowNovember 13, 2014Таалагдсан зарим хэсгүүдээс:...Хүний хувь тавилан гэгч юу билээ? Шүтлэг шиг болсон энэ ойлголтоос хэзээ, юун дээр боловч шүүрээд л авах юм. Хариу олоход хэцүү асуудал, эргэлзэл төөрөгдөл, азгүй явдалтай тулгарангуутаа бүхнийг тэр хувь заяа гэдэг рүү түлхэнэ. Хувь заяа гэдэг хийсвэр, цэвэр сэтгэлийг ойлголт яван явсаар бүхнийг аман дээр тайлбарлах юм уу бүхнийг тохож болох нэр зүүсэн биет хүчин шиг болчихож. Тэгээд л хувь заяа гэхээр гарцаагүй юм болж ойлгогдоно. Амьдралд тохиолдсон учрал тохиол, хэрэг явдал тэр хувь заяа гэгчид огтхон ч падгүй байхад жинхэнэ хувь заяагаар ноогдсон түүнгүйгээр амьдралаа сэтгэшгүй учрал хэрэг явдал бас байдаг. Түүнийг хувь тавилан гэх биз... ...Хүний амьдрал гэдэг бүхэл бүтэн шашдир, зовлон жаргалын дунд өнгөрөх далай их хугацаа гэлээ ч тэгж насан турш салахгүй уй гашуу, баяр баясгалан, андгай тангараг зүрхэнд мөнх уяж орхих ганцхан эгшинээс тэр бүхэл бүтэн амьдрал хамаардаг... ...Ер нь ч өвдөж зовсон цагт номноос илүү бурхан үгүй юм байна лээ...