Jump to ratings and reviews
Rate this book

Үхлийн тууриуд

Rate this book
Энэ номд багтсан бүх өгүүллэгт үхэл гардаг юм. Гэхдээ янз Бүрийн учиртай үхэл. Үхэл бүхэн адил сэтгэгдэл, гуниг гутрал өвөрмөц мэдрэмж, тэр ч байтугай баяр хөөр төрүүлнэ. Эдгээр адал тууриудыг уншаад таныг гүн ухаатан болно гэж бодохгүй ч мэлрэн гайхаж амьдралын тухай эргэлзэн бодно гэдэгт эргэлзэхгүй байна. Маргаад хэрэггүй, энэ түүврийг дуустал унш л даа. Аймшгийн зохиолын түүвэр бус ч айдас хүйдэс авчирна гэдэгт тээнэгэлзэхгүй.

138 pages, Paperback

First published January 1, 2011

2 people are currently reading
54 people want to read

About the author

Д.Дашмөнх

6 books15 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
18 (52%)
4 stars
13 (38%)
3 stars
3 (8%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
January 31, 2014
Яагаад ази соёл, ази урсгал, ази уран зохиол гээд дэлхий тэр чигээрээ дорнын гэх бүх зүйлд хадуурах болсны нууц зүгээр л энгийн. Дотоод сэтгэл, дотоод бодол, амьдралын энгийн гэмээр зүйлүүдийг эргээд харуулж тэрхэн үеийн дээхнэ гэж ярьдаг нандин уяас, учрал, холбоосыг яаж ийм гоё илэрхийллээр илэрхийлнэ вэ гээд зүрх рүү зүгээр л оюун бодол руу урсан одуулдаг тэр гайхалтай хэмээх мэдрэмж, үгийн сонголт, кейс...
Дандаа үхэл гардаг ч зарим өгүүллэгүүд нь ёстой "солиоруулах" шахаж байна даа, яаж яагаад? гэсэн эргэлзээгээр нэг өгүүллэг дуусгаж нөгөөг эхлүүлсээр... дуусгасандаа харамсаж иймхэн мэдрэмжийг үлдээгээд гээд л дахин эхлүүлээд л кккк
Заавал уншаарай гэж зөвлөе. Би хэн нэгний зөвлөгөөгүйгээр зүгээр л ямар номыг ч мэдэлгүй аз сориод гарчигт нь татагдаад авчихсан. /их л уйтгарласан номын дэлгүүр орсноо санаж байна. Үхэл, амиа хорлолт энэ үгнүүд нь уйтгарласан надад дахин гуниг уйтгар нэмэх юм шиг санагдаагүй харин ч амьдралыг илүү гоё харагдуулах байх гэж бодогдсоноос ч тэр үү алин болохыг мэдэхгүй юм. Магадгүй зовлонгоо жишмээр санагдаад минийх арай хөнгөн байвал тайтгарахын тулд ч байж магадгүй юм... гэнэт хаанаасаа урсчихваа эдгээр үгс миний хаанаас...кккк/
Орчуулга маш сайн байсныг эхлээд дурдах ёстой байсан болов уу. Д.Дашмөнхөө таны дахин орчуулгын номнуудыг уншихыг хүснэ.
Эдогава Рампогийн "Хүн сандал" өгүүллэгийг өмнө нь Баясгалан эгчийн блогноос уншиж байсан болоод ч тэр үү хамгийн түрүүн тэр зохиолчийн өгүүллэгүүдийг дуусгачихсан. Үнэхээр өөр хэв маяг, шийдэлтэй яаж хаанаасаа ингэж сэтгэх нь энэ вэ? ийм байж болох гэж үү гээд л хамаг оюун ухааны бяд шаардахаар юмыг өөр сэтгэж өөрөөр харж болохуйн дээд оргилуудын нэг гэж үнэлэлт өгөхүйц тийм мундаг "хараа" бичлэг гэж хэлмээр байна.
Мөн Акутагава Рюноскэгийн Хар эх дагина бас таалагдсаныг хэлэх хэрэгтэй. Нээрээ л бурхны зурсан тавиланг залбирал мөргөлөөр өөрчилнө гэж үү...
Бичээд байвал энэ их сэтгэлийн хөөрөл ганцхан номноос эхтэй гэхээр гайхалтайяа...үг ийм шидтэй...
Уншаарай бас өөрийнхөөрөө мэдрээрэй...
Profile Image for Nyamka Ganni.
281 reviews138 followers
May 5, 2018
Үхлийн талаар боддоггүй хүн гэж байхгүй байх. Магадгүй хамгийн гүн дэх бодол нь үхлийн тухай байдаг байх. Ганцаардал, сэтгэл гутрал гээд хүчтэй мэдрэмжүүд холбоотой байдаг бололтой. Энэ мэдрэмжүүдтэйгээ холбогдсоны дараа л амьдрал гээчийн жинхэнэ амтыг мэдрэх учиртай юм уу даа...

Уншчихсан байхад илүүдэхгүй. Супер ном байна.
4 reviews
April 18, 2014
Энэ ёстой мундаг ном. Уншихад их сонирхолтой. Ингэхэд Дашмөнх ах Эдогава Рампогийн зохиолын түүврийг орчуулсан ч мөнгөгүйгээс болоод хэвлүүлж чадахгүй байгаа гэж FM ярьж байсан ш тээ
Profile Image for Ganbat Ganbaatar.
8 reviews4 followers
March 26, 2015
Хүнээс зээлж авч уншиж байсан. Өөртөө нэгтэй болоод авчихад зүгээр ном доо
Profile Image for Esme.
44 reviews4 followers
October 31, 2016
Японы уран зохиолын амтат цуглуулгууд уншчих шиг л боллоо. Аажуухан хэсэг хэсгээр нь унших тусам амтанд нь орж сэтгэл минь цадав.
Profile Image for Davaa Erkhem.
1 review2 followers
January 6, 2015
nom unshih durtai
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.