Jump to ratings and reviews
Rate this book

Саран зэв

Rate this book
Зохиолч Т. Мандир "Саран зэв" тууждаа Монголын их түүхийн нэгээхэн хэсэг болсон Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан байна. Эндээс та түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно.

146 pages, Unknown Binding

First published January 1, 2013

2 people are currently reading
21 people want to read

About the author

МандирТ.

1 book5 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
22 (68%)
4 stars
6 (18%)
3 stars
3 (9%)
2 stars
1 (3%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
January 2, 2021
Хамгийн гоё зохиолуудын нэг. Анх уншиж эхлэхдээ л бичлэгийн тэр нэг урсгал ус шиг гоё байсанд нь автсан. Илүүгүй дутуугүй их гоё. Дуусчаад ямар айхтар тайлалтай эд вэ? гэж бодож билээ. Тэгээд дараа нь бичлэг, үг, зэвүүн хэсгийг зэвүүн гаргаж байгаа нь таалагдаад ахиж уншсан гэжуга.

Монгол баатруудад дуртай бол заавал уншаарай. Хэвтүүл ээ гэж. Санал болгоно.
2 reviews1 follower
January 6, 2016
Үүн шиг хамрын самсаа шархируулсан зохиол одоогоор уншаагүй л байна даа... Гайхалтай зохиол.
7 reviews1 follower
December 1, 2020
Номын нэр л анх намайг соронздон татсан юм. Учир нь би зарим хүмүүсийн айн ширвээтдэг зэр зэвсэгт бас ном шигээ шунан дурладаг сонин зантай хүн л дээ. Жишээ нь Монгол нум сум, Япон илд хоёроос би нэг тийм эрхэмсэг, гоо сайхныг мэдэрдэг. Гэхдээ би энэ нийтлэлээрээ хоёрдогч хоббиныхоо тухай бус, ном худалдаж авах байтугай автобусны ч мөнгөгүй, ядуухан оюутан насандаа “Интерном” –д хоёр гурван удаа орж хэсэглэн уншсаар дуусгаж байсан бэсрэг жаахан ч, бэлчээр уужуу нэгэн туужийн тухай хүүрнэх юм. Миний л мэдэхээр Mandir Tangad
гуайн маань хамгийн шимтэй бүтээлүүдийн нэг болох энэхүү туужид Тоорил ван, Тэмүжин, Жамуха гурвын нэгдсэн хүчинд бут цохигдон дутаасан Гурван Мэргидийн үлдэгдлийг Сүбээдэй баатар төмөр тэрэгт цэрэгтэй нэхэн очиж, Хөх төрийн туган доор нэгтгэн дагуулсан аян дайны тухай өгүүлдэг. Гэвч Монголын Нууц Товчоонд аль хэдийнээ дурдагдсан түүхийн үйл явдал төдийлөн чухал бус бөгөөд миний бие үүнийг үл өгүүлэн туужийг уншихад надад төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна. XIII зууны суутай, цуутай дээдсүүдийн дундаас дэлхий дахинд их хаадын энд зэрэгцэн танигдсан эрхэм жанжин бол, өсөх насаа Чингис хааны зарлиг доор өнгөрөөж, өтөл насаа хан хөвгүүдийг хас төрийн эрдэм, дайн тулаанд цагаашруулсаар хальсан Европ дахинд “Өрөөсөн нүдэт, үнэгэн зальт” хэмээн алдаршсан хөлөг баатар Урианханы Сүбээдэй юм.Дэлхийн дайдыг донсолгон чичрээж, Адиратын тэнгист агтныхаа туурайг булхаж явсан их жанжныг хувь хүн талаас нь энэ цаг үед гайхамшигтай тод томруун харуулсан цор ганц бүтээл бол САРАН ЗЭВ. Сүбэдэй баатараас гадна тус зохиолын ноён нуруу болсон дүр бол Зүчи ханы зарлигаар Сүбэдэйн туган доор нэгдсэн, буух буурьгүй буцах нутаггүй болж хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй Мэргид аймгийнхаа голомтыг самруулчихалгүй авч үлдэхийн хүсэлд, алд биеэ бүрэн зориулсан зоригт баатар Бардай сэцэний дүр юм. Алдар суу нь дэлхийд түгсэн арслан мэт хаадын, барс мэт жанжид хэрхэн агуу сэтгэж, хэрхэн агуу их үйл хэргийг бүтээж буйг унших цаг мөчид уншигч бээр төсөөллийн ертөнцөд хөвдөг. Энэ зохиолыг би жилдээ ганц л удаа уншдаг. Олон уншиж, улиг болговоос миний төсөөллийн ертөнц нэгэн үзэгдлээр хорогдоно. Энэ хайран... Зохиол маань тэр чигтээ баатар жанждын тухай биш бөгөөд агуу их сүр хүчний салшгүй нэгэн хэсэг болсон жирийн Монгол цэргийг Шамдгайн дүрээр гаргасан бөгөөд, өнөөдөр бидний цаг үед сох дутаж буй нэгэн зүйл болох ХАРИУЦЛАГА гэж юу вэ гэдгийг ил тодоор их сайхан гаргаж өгсөн байдаг. Ойрхи Дорнодын эрх мэдэлтэй, эд баялагтай давилуун Шахуудтай алалцан тулалдаж ч, андлан нөхөрлөж ч явсан харь жанжин Насир баатарын Монголчуудыг харж буй өнцөг хамгийн гоё. Энэ хөдөлгөөнтэй эр яагаад Сүбэдэй баатарыг бишрэн шүтэх болов? Дэндүү ноймой эсвэл догшин омголон алин болох нь үл ойлгогдох Монголчууд яагаад дэлхийг засаглах болсон бэ гэдгийн учрыг олж харж байгаа тэр мөчийг би дахин дахин уншдаг.
Бас бахархан дуулмаар, харуусан гунигламаар нэгэн бүсгүй дүр бий. Харин тэрийг та өөрөө уншаарай. Миний хувьд ингээд зогсоё. Naminchimed Baasan
гуай энэ зохиолын талаар хачин гоё тэмдэглэл бичсэн байдаг. Олж үзээрэй.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
April 1, 2020
Гайхалтай догдлон догдлон уншиж дуусгалаа. Ухаан, ур чадвар гэж ийм л байдаг байхдаа гэж хэлмээр санагдлаа.
Profile Image for Batochir.
17 reviews1 follower
February 21, 2021
Жанжин хүн бол алан хядагч биш аврагч байх ёстой. Гэж гүн утгатай үг юм.
Profile Image for Oyun-Erdene.
14 reviews13 followers
November 3, 2014
Таалагдсан хэсгээсээ

...Амьд явах сайхан гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдан хэлснээ: Гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт элээж байдгыг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигдэнэ. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл, тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ цэнэгүй болж зөвхөн цаг хугацаагаар хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм...

...Хорвоод нууц юм гэж хэзээ ч байдаггүй. Хүмүүс ухаж мэдээгүйгээс л нууц гэлцдэг юм...
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.