Jump to ratings and reviews
Rate this book

Цагаан хар улаан

Rate this book
"Цагаан Хар Улаан" нь уран бүтээлч хүний дотоод ертөнц, торгууд ястаны домог зүйн сэтгэлгээ, туульсын уламжлал, золгүй хайр дурлал зэрэг маш өргөн сэдвийг хамарсан роман болно.

224 pages, Paperback

First published January 1, 2014

13 people are currently reading
340 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books792 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
72 (31%)
4 stars
91 (39%)
3 stars
56 (24%)
2 stars
8 (3%)
1 star
3 (1%)
Displaying 1 - 29 of 29 reviews
Profile Image for Пүрэвбазар.
20 reviews
April 6, 2015
Энэ номыг уншаад дуусахад хаа хол аль нэг хотын метроны буудал дээр метрондоо суулгүй үлдэж хоцроод, метрог алгуурхан хөдлөж хурдаа аван дараагийн буудалруу явах хүртэл нь өөрийнхөө царайг шилэнд нь харж зогсох шиг мэдрэмж төрлөө. Энэ мэдрэмж хүн бүрт өдөр бүр төрдөг ч хэнтэй ч үүнийгээ хуваалцдаггүй. Бидэнд зөвхөн өөрсдийн гэсэн хувийн орон зай гэж байдаг. Тэнд бидний хэнд ч хэлээгүй бодлууд, үгс, хүсэл мөрөөдөл, мэдрэмжүүд хураагдан эмх замбараагүй хэрнээ юунд ч үл баглагдах үүл мэт дээр доороо орж хөвдөг.

Торгууд хүмүүс, алтайн уулс, бийр зотон, сонгодог урлаг, ятга.. зохиол дээр гарах эд бүгд бол энэ шидтэй орон зайд аваачих шидэт дохиурууд. Эдгээр дохиуруудад хамаг анхаарлаа тавиад зорчих боломжоо алдчихгүйг хичээж уншлаа. Үнэхээр ч Намаржаан өвгөний хайлах "Жангар"гүйгээр, алтайн сүрлэг уулсын бараагүйгээр эсвэл Рэнцэнрааг Цюрихын бурхантай хөшөөтэй уушны газар Вахау нутгийн дарсанд халамцан азгүй дурлалдаа шатан суугаагаар төсөөлөхгүйгээр энэ орон зайнд зорчих боломжгүй юм.

Бидний дотор орших энэ чимээгүй орон зайг цагаан, хар, улаан өнгөөр төлөөлүүлж болох мэт. Цагаан өнгөөр тэр Өл Манхан Цагаан уулыг бэлгэдүүлж цасан дуулгат дүнхэр их оргилыг дүрсэлсэн ч хожим нь үзэсгэлэндээ өлгөөд хархад Швейцарын Альп шиг санагдаж

"...бие биеэ санагдуулагч уулс, бие биеэ санагдуулахаар хүмүүс хичнээн ч олон байдаг юм бэ дээ!" гэж Рэнцэнраа дуу алдан хэлдэг. Миний хийдэг зүйлийг хийдэг, миний дуртай зүйлс дуртай, ерөөсөө л тийм нэг адилхан эсрэг хүйстнийхээ хүнтэйгээ учирвал үнэхээр ингэж дуу алдаж эргэлт буцалтгүй дурлах биз.

Улаан өнгө гэдэг гал, цусыг төлөөлдөг өнгө. Ихэвчлэн эрч хүч, эрх мэдэл, дайн тулаан, хүсэл тэмүүлэл, хайр дурлалыг бэлгэддэг. Рэнцэнраа улаан уулыг зурах хэрэггүй байж гэж тээнгэлзэхдээ хайр дурлалыг биш эд мөнгөнд шунасан хүний сэтгэлийг харуулахыг зорьжээ.

Сүүлийн өнгө буюу хар өнгө. Хар өнгө бол хамгийн нууцлаг өнгө. Рэнцэнраагийн хэлдэгээр зохиол дээр гарсан бүхэн энэ өнгөнд багтана. Энэ уул бол эргэлзэх зүйлгүйгээр бүх зүйлийн төгсгөл. Хүн бүр энэ орон зайгаа дотороо хадгалсаар хальж одох болно.

Уулсын тухай энэ роман юунд ингэж их сэтгэл хөдөлж хаа нэгтээ нээгээд л хаачихсан тэрхүү орон зайнд минь аваачна вэ.

Одод алсран одоход уулс дүнсийн үлдэнэ - Stars will vanish but mountain will stay.

Энэ үгийг би уг романыг уншихаасаа өмнө хаа нэгтээгээс сонссон. Зүүдэндээ ч байж магадгүй. Уулс биднээс өмнө байсан. Ирээдүйд ч байна. Тэд бидний нүднээс илүүтэйгээр бидний доторхи тэр нууцлаг орон зайнд оршсоор байх болно.
Profile Image for Оюун-Эрдэнэ.
12 reviews10 followers
February 4, 2014
Түүний зохиолын гол баатар үргэлж л өөртэйгээ тэрсэлдсэн, өөрийнхөө ертөнцөд ганцаардсан, цээжинд тээглээд бгаа бэрхшээлээ гадагшаа гаргаж чаддаггүй нэгэн байдаг. Рэнцэнраа ч бас яг тийм нэгэн байлаа. Тууль хайлах гэдэг чухам юу юм, бөө мөргөлтэй энэ нь хэрхэн холбогддог, гэр бүлийн утга учир, мөн уран бүтээлч хүний сэтгэлгээг эндээс харж болно. Хүн бүрийн дотор бдаг өөртөө эргэлздэг сэтгэлгээг хөндсөн. Түүний өмнөх зохиолууд эх орноосоо хилээр тусгаарлагдсан өвөрмонголчууд, буриадуудын тухай байсан бол энэ удаад мөн л олон бэрхшээл саадыг давж эх нутагтаа ирсэн торгууд ястны тухай байлаа. Уншиж суухад, Ай сайхан монгол нутгийн минь үзэсгэлэнт сайхан уулс минь... л гэж бодогдлоо доо. /Эцэст нь би өөрийгөө л хайж зохиол уншдагийн адилаар өөрийгөө олж харсан бүлгээ. /
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
May 26, 2021
Унтах зүүднээ ч учирч чадахгүй
амраг хонгорыг мөрөөдөхүйд,
Уушиг зүрх хэмхэрмүй
11 reviews124 followers
February 15, 2015
Монгол номонд 5 таван хошуу өгөхөд арай л дутуу санагдаад бх юм. Учир юу гэвээс ямар ч Монгол зохиол бүр тэгж гайхашрал алмайрал, бас нэг эхэлчихвэл бүхнээ хаян шуналтаж уншмаар ч юмуу, өгч бгаа мессеж юмуу сэдэв нь арай л тэгж бүрэн гүйцэд боловсроогүй санагдаад бх юм гээд үнэнээ хэлчихвэл хүмүүс онгирч байна ч юм уу, өөрсдийгөө үл тоолоо гэж бодохгүй бх гэж найдъя. Гэвч үнэхээр С. Жаргалсайханы ЧИНГИС ХААНЫ НУУЦ ТҮҮХ-ээс өөр монгол романд 5 таван хошуу өгч чадахгүй нь ээ, одоо яая гэхэв... Гэхдээ энэ ЦАГААН ХАР УЛААН гээд Аюурзанын роман бол харин таалагдсан шүү. Урьд нь БӨӨГИЙН ДОМОГ-ийг уншсан, надад бол яахав дээ л санагдаж байсан сан. Харин уран бүтээлч хүний амьдрал, уран бүтээлээ туурвих явцаар дамжуулан урлагийн онгод хийморь, Ховдын Булган суман дах Торгууд түмний эмгэнэлтэй түүх, тэдний уламжлалт Жангарын тууль, тууль хайлах ёсон хэрхэн мөхөн дуусч бгаа тухайг ихэд чадварлагаар гаргаж өгсөн байлаа. Зохиол зураач Рэнцэнраагийн өнцгөөс ийш тийм хальж олон хүний бодол сэтгэлээр ангуучлахгүй орчин үеийн барууны хэв загварын дагуу бичигдсэн нь бас уншихад амар блаа.Хөдөө Ховдын Булган сумманд эмээ өвөө дээрээ 6 нас хүртлээ байгаад өвөөгөө нас барахаар эмээтэйгээ хамт хотод орж ирсэн Рэнцэнраа хүү хэрхэн УБ-ын хүн болж төлөвшсөн, төрсөн эцэг хүү хоёр бие биетэйгээ үл ойлголцон хэрхэн бие биенээсээ улам холдож хөндийрсөн, хожим Москвад уран зургийн дээд сургууль төгч ирээд алдартай зураач болсныхаа дараа хэзээ хожим хойно эхнэрээсээ салах дээр тулаад бхдаа гэнэтхэн төрж өссөн сумандаа Улаан, цагаан, хар гурван уулаа зурахаар ирээд торгууд ардынхаа Жангарын тууль хайлдаг сайхан уламжлалыг олж мэдэж, гайхан биширч бгаа тухай /бас мэдээж дурлалтай /дурлалгүй зохиол бол давсгүй хоол гэжийгааштээ// ... гардаг билээ. Миний ойлгосноор энэ зохиолоор дамжуулан зохиолчийн хэлэх гэсэн гол санаа бол урлагийн агуу гайхамшигт бүтээл /шедевр/ -ийг уран бүтээлч хүн бүтээдэггүй, харин уран бүтээлчийн шаргуу хөдөлмөр, зогсолтгүй эрэл хайгууль, бүтээх чин сэтгэл, төвлөрөлийн үр дүнд өөрөө уран бүтээлчид ирдэг/хийгддэг/туурвигддаг. Зураач шедевр зургаа зурдаггүй, тэр агуу зураг зураачаар дамжин зурагддаг гэсэн санаа. Тэр мэдээж цоо шинэ биш ч , аливаа агуу бүтээл дэх онгод хийморийн гадны их хүчний үйлчлэлийн нөлөөллийг илэрхийлсэн маш гоё санаа. Нөгөө нэг гол санаа нь Жангар бол зүгээр л нэг хүн цээжлээд аялгуулан уншаад хайлчихдаг үлгэр биш. Торгууд түмний хэдэн мянган жилээс өв уламжлан авч ирээд одоо устан алга болж буй гайхамшигт оюуны, онгодын өв. Урлагийн онгод авъяас хийморьтой адил Жангарч хүн цаанаасаа төрдөг, тэр Жангарчаар жангарын тууль дамжин уншигддаг гэсэн санаа юм. Тэр гайхамшигтай бус гэж үү? Жангарын 20 гаруй бүлгийг өвлийн шөнөжингөө товшуур хөгжмийн аялгуунд хайлахад жангарч хүн жаргараа цээжилсэн байдаггүй, тууль зүгээр өөрөө урсаад л ороод ирдэг гэсэн үг. Би урьд нь Жангарын туулын тухай сургуульд мянга үзээд, дараа хүүдээ уншиж өгч бхдаа ч нэг их тоохгүй бсан мөртлөө энийг уншаад Жангарын туулын тухай Торгууд ястан жангар хоёрын уялдаа холбооны тухай уншаад үнэхээр бишрэхээс гадна Жангар бол үнэхээр Монгол түмний оюуны өвийн сангийн маш чухал хэсэг юм бна гэж ойлгохын зэрэгцээгээр одоо ингээд хамаг өвгөн Жангарч нь нас эцэслээд дуусч бгаад харамссаныг хэлээд яахав.
Аюурзанын бичлэгийн стиль жанр бол үнэхээр барууны роман бичлэгийн хэв загвар руу улам орж бгаа юм бна. Зохиолдоо Мураккамиг дандаа хоорондоо адилхан зохиол бичдэг гэж их шүүмжилсэн өнгөтэй хандсан мөртлөө өөрөө Муракамиг аймаар дууриах юм аа. Яг л түүний арга маягаар дууриаж бичсэн нь их мэдэгдэж бна лээ. Бас Мураками шиг дуу их иш татаж, бас хүн галзуурдаг байна. Франк Синатрагийн SOMETHING STUPID гээд хөөрхөн дуу бдаг, тэрнийг мөн их иш татаж охиолдоо оруулжээ. Бас мэдээж уран зураачийн тухай болохоороо зурагны талаар иш татах нь ч аргагүй биз. Бас Аюурзана энэ орчин үеийн зохиолчдоос сексын талаар бас их зоригтой, нилээн деталчлан бичдэг нь ч гэсэн Муракамиг дууриаж бгаам шиг л санагдсан шүү.
Үг найруулгын хувьд бол Аюурзана угаасаа л элдэв чамин эртний гоё сайхан үг, уран яруу өгүүлбэрт нэг их ач холбогдол өгдөггүй юм уу эсвэл чаддаггүй юм уу, нөгөө бичдэг янзаараа л бичиж. Харин энэ удаа нөгөөө БӨӨГИЙН ДОМОГ шиг модон гажиг хэлээр хаа хамаагүй бичсэнгүй, зүгээр энгийн сайхан байлаа. Харин тэр үнэхээр таслалд хайр зарлаж, таслалгүйгээр амьдарч чадахгүй хүн бололтой. Нөгөө л шаардлагагүй дүүрэн таслал...
Зохиолд гол баатар Рэнцэнраагаас гадна хэд хэдэн туслах дүр цухас гарна. Тэднээсээ илүү зураачийн өөрийнх нь дотоод ертөнц, туулсан амьдрал, бусдын болон өөрийнхөө амьдралд өгч байгаа дүгнэлт санаа, бас амьдрал элдвийг ажигласан нь их сонирхолтой үнэн юм их бгаа шүү. За тэгээд өөрсдөө уншина биз. (less)
Author 1 book8 followers
June 25, 2018
Рэнцэнраа бол олонд танигдсан, уран бүтээлийнхээ орлогоор Энэтхэгийн тэнгист арал хүртэл худалдаж авсан монгол зураач. Ховдын Булган суманд цагаан, хар, улаан гурван уул зурахаар ирээд Пенелопе хэмээх Монтенегро бүсгүйтэй учирснаар зохиол эхэлнэ.

Гунихрал, мөрөөсөл, хясал, тачаадлаар дүүрэн энэ зохиолд торгуудын жангарч нар, домог, орчин үеийн зураач нарын амьдрал зэргийг тод томруунаар үзүүлжээ. Плот буюу үйл явдлын хувьд эргэлзэх шүүмжлэх зүйл байсан ч бичлэгийн хувьд үгийн баялаг, хэлц, торгууд аялга хүртэл галиглан бичсэн нь өөрөө номны гол жүүс нь байлаа.

Угаасаа литерари зохиолуудаас триллер, тагнуултай номных шиг утга логикын зохицол хайхаас илүү дүрийн дотоод ертөнцийг мэдрэх л кайфтай шүү дээ.
Та тийм зүйл хайж байгаа бол заавал унших "тавиакай"-тай шүү.
Profile Image for Lkhama Suren.
35 reviews
January 10, 2019
"Эгээ л энэ амьдрал нэг л өдөр утга учиргүй дэмий зүйл санагдаад, бүхий урам зориг үгүй болчихдог шиг..." Үнэхээр л тэгдэг үе бий шүү.
Уг номын нөлөөгөөр туульсыг шимтэн сонирхож эхэллээ. Үл үзэгдэх, баригдах далдын зүйл бий гэх таамаг-итгэл минь улам өнгөлөгдөв. Өөр тайван дөө.
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
March 22, 2014
5-n od ugmuur baivch ugch chadahgui .....
Profile Image for Anujin Bataa.
31 reviews
May 7, 2024
Хүн ‘өөрийн дотоод хүн’-ээ зөвхөн өөрөө бүтээсэн гэвэл андуурсан хэрэг болох биз, харин эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн өв соёл, өвөг дээдсийн үүх түүх тэр бүх өөрөөс нь шалтгаалахгүй зүйлс тодорхой хэмжээнд уг хүнийг бүрдүүлнэ. Энэ бодлыг минь бататгах гэсэн мэт санамсаргүй байдлаар хуучин торгууд үндэстний ёс заншил хийгээд сонсож байсан болохоос утга учрыг нь мэддэггүй байсан “тууль хайлуулах ёсон”, “жангар” гэх мэтчилэн домог зүйн нарийн судалгаа бүхий энэхүү романыг унших боломж олдов.

Эрт дээр үеэс эхлүүлэн монголчууд эрдэм мэдлэг, үүх түүхээ хууч яриа, үлгэр домгоор дамжуулан үр хүүхдэдээ хүргэдгийн ачаар хэцүү цаг үе олон тохиож түүхээ устгах хэмжээнд хүрсэн байсан ч өдий зэрэгтээ хадгалж авч үлдсэн мэт. Гэхдээ бүх нийтээрээ суурин иргэншилтэй болж эхлэж буй энэ цаг үед үеэс үед дамжигдан ирсэн тэр хууч яриа, үлгэр домгууд үүнтэй зэрэгцэн алга болж буй гэдгийг романы гол дүрийн ээжийн ярианаас харж болмоор. Төрж, өссөн нутагтаа очиж дээд үеийнхээ хууч яриаг сонсон суралцах, таньж мэдэх тэр үлгэр домгууд энэ номны хамгийн том чимэг болжээ. Магадгүй зохиолч өөрөө тэр нутагт очиж хүмүүсээс ийн яриа авсан мэт маш нарийн тодорхой судалгаатай, баримт нотолгоо ихтэй нь илүү үнэмшилтэй болгоно.

Номд өгүүлснээр, зураач хүн гэдэг зүгээр л харагдаж буй зүйлсийг зурах биш хамгийн чухал нь өөрийн дотоод оюун бодол, сэтгэлийг толь болгон илэрхийлэх ажээ. Гол дүр өөрөө Москвад суралцаж байхдаа гудамжинд хөрөг зурдаг байснаа ‘хууран мэхлэлт’ гэж үздэг нь сонирхолтой. Сэтгэл зүрхээ шингээх шаардлагагүйгээр түүнийг ойлгож чадахгүй хүмүүсийг далимдуулж гарынхаа аясаар л мөнгө олох нь түүний хувьд байж боломгүй зүйл. Ингээд бодохоор зөвхөн зураг ч биш хүний амьдралын бүхий л үйлдэлд чин сэтгэл шингээгүй л бол хууран мэхлэлт гэж тооцож болмоор. Хүн өөрийгөө ч хуурдаг, бусдыг ч хуурдаг гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.

Эцэст нь, гол дүрийн залуу маань асуудал тулгарахад шийдэл хайх биш харин яагаад тулгарсан шалтгаанаас нь болж шаналсаар аялалд гарч, энэ бүх адал явдалтай учирдаг, аяллынхаа туршид ч асуудал тулгарах бүрт шаналсаар хоцорно. Харин номын төгсгөлд энэ бүхэнд хариулт өгөх мэт энэ хэсэг нь сэтгэлд тод үлдэв.

“Бүх юмны цаад тайллыг олно, учрыг нь нэгбүрчлэн танина гэж хэзээ ч байхгүй. Боломж ч үгүй...Амьдрал чиний хувьд амьдрал чигээрээ л, чамд танигдах албагүй зүйлсээр дүүрэн хэвээрээ л үлдэнэ. Яагаад гэвэл, энэ чинь амьдрал шүү дээ!”
This entire review has been hidden because of spoilers.
August 3, 2021
Нэг их дурлаж, шимтэж уншсангүй гэхдээ бас уншихгүй орхиж чадсангүй.

Зохиолын гол дүр Рэнцэнраа миний сайшаадаггүй төрлийн хүн байлаа. Өөрийнхөө дураар амьдарч, амьдралаас олон сайхан зүйлийг хүртсэн ч түүнийгээ эргэн тойрондоо түгээж чаддаггүй, чухал хүмүүсдээ анхаарал хандуулддаггүй, хариуцлагагүй, үнэнч бус, өнгөнд дуртай... нэг тиймэрхүү.

Магадгүй зураач хүн бүхнийг өөр өнцгөөр харж, өнгөний сайхан, эрээн мяраанд өөрийн эрхгүй татагддаг байж болох л юм...

Зарим дүрслэлүүд нь хэт их хэтрүүлэгтэй, үндэслэлгүй санагдлаа.

Аа гэхдээ авах юм бас байнааа

Жангар гэх их өв соёлын талаар илүү мэдэж авмаар санагдлаа.

Намаржаан өвөөгийн дүр яагаад ч юм бодит хүн шиг, сэтгэлд маш ойр санагдлаа. Учир нь нэг тийм амьдралаараа, бие махбодиороо өв соёл тээгч өвгөд хөгшид олон байдаг даа. Цаанаасаа л нэг хайрламаар, хүндэлмээр санагдсан зохиолын хамгийн амьд дүр нь байлаа.
1 review
October 1, 2022
Хүрэл илд, мөнгө нуусан газар, харуул овоо, жангарч болсон түүх домгууд үнэхээр л ам дамжин яригдаж ирсэн түүх мэт. Зохиолч энэ номоо бичихдээ энэ бүхнийг эрэл хайгуул хийн маш сонирхолтойгоор дүрсэлсэн нь гайхалтай. Хүн байгалийн шүтэлцээ, онгод тэнгэр, бөө мөргөл, савдаг гээд л цаанаасаа л нэг тийм сүнслэг санагддаг нь таатай санагддаг. Өмнө нь хэзээ ч өөрөөсөө асууж байгаагүй асуулт, бодож байгаагүй бодлууд гээд л. Уншиж дуусахад цаанаа л нэг гуниг, бодол төрүүллээ.
Profile Image for Nebula.
7 reviews1 follower
September 24, 2019
Аюурзана зохиолчийн номыг уншихаар л өнгөрсөн түүхийн талаар, Монголынхоо нандин үнэт өв соёл, өвгөд хөгшид гээд л илүү ихийг мэдэх хүсэл, тэрнийгээ судлах өвлөх, өвлүүлэх хүсэл тэмүүллээр дүүрэх юм даа <3
Баярлалаа, танд.
Profile Image for Oyunbat Ganbold.
12 reviews
April 15, 2023
“Жангар” туулийн гайхамшгийг туульчаар дамжуулан уран бүтээлчийн сэрж мэдрэхүйгээр илэрхийлсэн нь таалагдлаа.

“Амьдралд бүх зүйл ойлгомжтой байдаггүй.” хариулт ирэн бэдрэх бидний амьдралын эрэлийн төгсгөлд төгс үнэн үл оршино.

Profile Image for Solongo Munkhjargal.
10 reviews
December 3, 2018
Номыг ойлгоход онгод дутсан байж магадгүй. Миний уншиж байсан Авторын номнуудаас хамгийн бага сэтгэгдэл үлдээсэн ном.
Profile Image for Battsetseg Darjaa.
7 reviews
August 15, 2022
Эхэндээ яг л түүхэн ном уншиж байгаа мэт бодит, сонирхолтой байгаад төгсгөлрүүгээ зохиолчийн сэтгэлийн зөрчилтэй бодлуудыг мэдэрлээ.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
August 17, 2014
Хүний амьдрал болгон эргэн харахад хэний ч сонирхлыг татах түүх болох нь дамжиггүй, анзаарахгүй байдаг болохоор л сонирхол татахгүй ганган эрээн чамин зүйлд анхаарал татагдсаар насны эцэст хийх юм байхгүйдээ ч юм уу өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа хараад сэтгэл ханадаг байх аа...
Зохиолын гол дүр Рэнцэнраагийн амьдрал, үнэн гэж бодож сэтгэлдээ төсөөлөн байсан зүйл хэзээ ч худал болох, амьдрал угаасаа ийм гэж тохуурхах Аюурзанын бичлэг...сонирхол нэгэнтээ татагдсанаа буурсаар буурсаар юу уншиж буйгаа мэдэхээ байсан дүрслэлүүд...тэр гадаадын Пенелопе бүсгүйн дүр хэнд хэрэгтэй байсан юм бэ? шал хөгийн дүр...бүтэлгүй хайр ч гэлээ жангар, торгууд үндэстэн, Мэндээ... угаасаа амьдралд ганцхан тохиолдоод өөрийн амьдрал хийж буй зүйл үйл хөдлөл үгээрээ ч болов хэн нэгэнд ухаарал үлдээгээд одох хэн нэгэн...эдгээрээс тогтдог юм...хэрвээ цааш судлавал судлаарай өөрөө л хийнэ биз, судлана биз гээд орхих Торгууд үндэстэн, Жангарын нэгээхэн хэсэг дүрслэлээр баяжуулсан "хямдхан" бичлэгтэй ном байлаа...бичээгүй үлдсэн зүйлс, судлаад орхисон зүйл олон байгааг чинь мэдэж төсөөлж байгаа ч үргэлж таныг гээд шүтдэг уншигчдаа битгий хааяа гоморхолтой үлдээл дээ гэж зохиолчид хэлмээр санагдсан харуусал... Авч үлдсэн зүйл байгаа ч хаях зүйл санахыг ч хүсэхгүй өөртөйгөө зөрчилдөж удаан бодохыг хүсэхгүй байгаа бичлэгүүд олон байлаа...
"Амьдрал гэж үнэхээр сонин зүйл гэдэг нь аливааг эргэн дурсахын цагт л тодордог"...
"Эмэгтэй хүн гэж өөрөө татагдаад байгаадаа барагтай бол итгэхгүй дээ. Харин өөрт нь хүн дурлачихлаа гэвэл шууд л итгэдэг амьтан...
Хүн гээч хэзээ ч ойлгохооргүй эсэн бусын гайхалтай зүйлсийг бий болгочихоод, хооронд нь хэрэн сүлжиж цааш нь улам улам ээдрүүлэн орооцолдуулж явах юм даа... эдгээр зүйрлэл үгнүүд ухаад л байх нээ гүн гүнзгий юмаа...
Profile Image for Urangoo.
197 reviews
February 24, 2014
Хүний амьдралд урьдчилж тааварлаагүй гэнэтийн зүйл тохиолдож, тэр нь цаашдын амьдралыг нь эргэлт буцалтгүй өөрчлөх... Эсвэл тохиосон учрал нь өөрийн амьдралаас илүү үнэтэй мэт, эсвэл бүр утга учир нь юм шиг санагдаж, тэрхүү учралын л төлөө төдийг хүртэл амьдарсан шиг бодогдож, хуучин байдалдаа эргэж буцахааргүй сэтгэл санаа өөрчлөгдөх... Аль нь ч байлаа гэсэн Рэнцэнраан амьдрал эргэж хэвийн гольдролдоо орохооргүй болж. Дараа дараагаараа олон учрал тохиосноос хамгийн үнэтэй нь өөрийн удам судар, үүх түүхээ олж мэдэн, дээдлэх үнэлэх тэр сэтгэл зохиолын гол баатарт маань төрсөн нь байлаа.

Зохиолч Аюурзана Рэнцэнраагаар өөрийгөө буюу өөрийнхөө дотоод ертөнцийн хэсгээс илэрхийлсэн шиг санагдлаа. Ялангуяа Харуки Муракамийн тухай нэгэн ярилцлагадаа хэлж байсан нь энэ номонд тэр зохиолчийн тухай дурсагдахад шууд л санаанд орж ирсэн шүү.
Profile Image for Bayarjargal Ul-Oldoh.
5 reviews2 followers
April 18, 2015
Яагаад ч юм цагаан хар улаан романыг нэрнээс нь болоод ч тэрүү хэтэрхий гүн өнгө аяс далд утга агуулгатай зохиол байх гэж боддог байсан юм. Тэгээд эхлэж уншаад зүгээр л уулны өнгө юм байна шүү дээ гэж бодоод баясал ч төрөх шиг. Гэхдээ зохиолыг уншиж дуусгаад уг гурван өнгө зөвхөн уул ч биш болохыг мэдэрсэн. Амьдралын жаргал зовлонг нэгтгээд жаргал гээд л нэрлэчихье. Жаргалд ч гэсэн зовлон нь байж л байг.
Торгууд ястаны тухай улам мэдэж ховд нутгаар аялж жангар хайлж буй хүнийг харахсан бас zurich-ийн бүүдгэр гудмаар something stupid-ыг сонсоод бороонд алхвал ч бас романтик байх даа :)
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
May 28, 2014
Дайн дажин, их нүүдлийн хөлд эх орноосоо хилээр тусгаарлагдсан монголчууд, торгууд ястан. Их гүрний соёлд хавчигдсан, эх нутагтаа ч мартагдаж буй өв соёл, тууль. Мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн хүн төрхтөн. Хувь хүний дотоод зөрчил, урлаг ойлгодог хүний дүр эсгэгчдэд уран бүтээлээ үзүүлж буй зураачийн шаналал.

Таалагдлаа. Сайн зохиол болжээ. Гэхдээ 4/5 өгнөө.
Profile Image for Sumiya Tserendavaa.
19 reviews2 followers
July 19, 2015
Энэ нрмыг уншаад зохиогчийг биширсэн. Яагаад гэвэл би энэ нутагт төрж өссөн. Анх уншаад нутаг нүдэнд дүрслэгдээд явчихсан. Үнэндээ итгэсэн болохоор тэр зураачийг google хайж үзсэн хэ хэ. Зохиогч үнэхээр сэтгэлгээний эрх чөлөөтэй мундаг дүрсэлж бичсэн. Би үүнээс хойш ном уншихаар шийдсэн. :)
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Tuvshingerel.
8 reviews
September 1, 2014
Ренцэнраа, Намаржаан, Мэндээ, Ѳѳдрѳх, Пенелопе, Сохор жангарч, Жангар, Уул, Булган
Жангарын гайхамшгийг мэдрүүлсэн зохиол. Тѳгсгѳлийн хэсэг, хайр дурлалтай хэсэг таалагдсангүй.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ulzii.
99 reviews
October 23, 2014
Зураач нарын ертөнц гэж сонин л юм байдаг юм байна.
Profile Image for Ganbold Bolormaa.
2 reviews1 follower
Read
January 12, 2015
Omnohuudees yalgarah yumgui ih uitgartai sanagdsan neg torliin l yum oor oor helbereer ni bnga unshaad bh ni tiim ch saihan sanagdaagui
Displaying 1 - 29 of 29 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.