Zolbayar127 reviews8 followersFollowFollowMarch 9, 2022Эхний хагас нь гамшиг. Бусдаас онцгойрдог гэдгээрээ л баахан бахадсан шив. "Ихэнх хүмүүс ингэж аялдаг, харин би бол шал өөрөөр аялдаг, шал өөр нүдээр, бага зардлаар бүхнийг хардаг" гэдгээс өгсүүлээд "Ихэнх хүмүүс ингэж баярладаг, би бол..." гэх мэт. Харин "Run Mongols, Run" гэдэг хэсэгт нь их хэрэгтэй юм бичжээ.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowMarch 16, 2020Нүүр номын бичвэрүүдийг нь уншиж санал нийлдэг болохоор нээрээ ном нь ямар байдаг юм бол гэж бодоод сонирхон уншлаа. Өнөөгийн нийгэм дэхь зүйлсийг тод томруун өгүүлжээ. Бас дүү нартаа хандан бичсэн бичвэрүүд нь үнэхээр хэрэгтэй санагдлаа. Үнэндээ хүн хэлэхгүй л бол хүүхэд, өсвөр насныханд мэдэхгүй зүйл олон байдаг болохоор заавал бүгдийг өөрөө туулалгүй ах эгч нараасаа мэдээд авахад буруудах зүйл байхгүй болов уу.
Ankhaa85 reviews4 followersFollowFollowMay 28, 2020Эрч хүчтэй залуу хүний үзэл бодол нэвт шувт үнэртэж байна шүү (жоохон замбараагүй бичсэн ч өгч байгаа мэссэж нь чухал болохоор дажгүй ээ). Хятад улсад дотоодын оюутны дотуур байранд амьдарч байхдаа бичсэн тэмдэглэлээс хятад залуусын соёлын ялгаа, тэдгээрийн үзэл бодол, амьдрах хэв маягийн талаар ойлголт авч байхдаа урамтай уншиж байлаа. Хүний наймааны талаар айхтар бичжээ. Мөн хүүхдүүд баярлуулахаар захын гэр хорооллын айлуудаар бэлэг тарааж явахдаа сэтгэлд үлдсэн хэцүү аж амьдралыг дүрсэлсэн нь нүдэнд харагдаж, өр өвтгөм байлаа.
Ari44 reviews66 followersFollowFollowDecember 27, 2020... Хүний амьдралын бүх шигтгээ, чимэг нь үнэндээ гуниг, баяр гэсэн хоёр туйлын хооронд л бүжинхэн байх шиг ...
Amar170 reviews1 followerFollowFollowFebruary 20, 2018Өмнөх үг дээрээ өөрөө ч хэлж байна лээ, ном гэж нэрлэнэ үү байна уу өөрөө мэдээрэй гээд.Үнэн юм хэлсэн байна.Ном гэхэд ёстой хэцүү юм бичиж тавьсан байна. Фэйсбүүк постуудаа хэдэн лайк илүү авсангуудыг нь хамж аваад хэвлээд худалдаанд гаргачихсан нь харагдаж байна. Тэгэхдээ бас гээх юм байх ч гэсэн авах юм ч бас байна.Хятад-д сурсан тэмдэглэл нь их таалагдлалаа. Өөр хүний нүдээр ертөнцийг хараад үзэхээр бас нэг тийм сонин байдаг тиймүү.Нью Ёорк явж байна онгоцонд гээд бичсэн л юм бол Америк явсан туршлагаасаа жоохон ч болов оруулчихаж болоогүй л юм байх даа. Өө болку шдээ, ЭМХ ЦЭГЦТЭЙ байх ёстой хаха. Сонгуульд өрсөлдөх гээд л ПР хийж байгаа ах юмуу даа. Сүүлийн хэсэг жоохон рекламны хэсэг орж ирсэн байна.Монголдоо хайртай мундаг хүн. Ерөнхийд нь базаад дүгнэлт хийхэд энэ хүнтэй ярьсан ярилцлага мэт л санагдлаа.Reading is like having a conversation with the author. I think heard this saying from somewhere. Жоохон эмх замбраагүй ч гэсэн таалагдлаа.
Miigaa Mg4 reviewsFollowFollowMay 30, 2017Хүний наймаа, өнөөгийн нийгмийн жинхэнэ үнэн төрх байдлын талаарх бас нэгэн өөр өнцөг. Гэхдээ энэ өнцөг үнэнд арай дөхсөн болов уу гэж бодогдоно. Сэтгэлд нь яаж багтдаг байнаа? толгойд нь яаж тийм бодол орж ирдэг байнаа? Хийсэн зүйлдээ өчүүхэн төдий болов гэмшдэг болов уу? Хоолойгоор нь хоол давдаг болов уу? гэмээр үйлдлүүд, харгислал, бусармаг зүйлс бидэнтэй хаяа залган оршиж байна. Зэрэгцээ ертөнцийн ялгаа зааг дэндүү том болж.
Nominerdene Baterdene1 reviewFollowFollowMarch 23, 2018Дотоод оршихуй нь их өвөрмөц хүн шиг санагдлаа. Олон орноор аялаж сурч байхдаа бичсэн тэмдэглэлийн хэсгүүд нь залуу хүмүүсд авч болхоор санаануудыг тусгасан байсан. Зарим нэг хэсгүүд бол яг л толгойндоо орж ирсэн болгоноо facebook-т постолдог хүний хэдэн постууд шиг л байлаа.
Nomuna Surkhiisaikhan31 reviews13 followersFollowFollowJanuary 23, 2019Цагаа олж уншлаа, Жавхаа ахын энэ номыг. Хэдий аль 2012 онд бичсэн нийтлэлүүд ч миний хувьд 10 жилээ төгсөөд харь улсыг зорих гэж яваа насан дээрээ анх уншсан нь зөв байсан шиг санагдав. Өгүүлбэр бүрээс нь залуу хүний цог золбоо өөрийн эрхгүй мэдрэгдэнэ шүү. Нэг бодлын гунигт автана. Миний сэтгэл доторх гал цог маань хаачсан юм бол гэж бодох шиг. Нэг бодлын урам орно. Хийе, бүтээе, амьдрал өөдөө мацъя гэж бас бодно. "Хүний амьдралын бүх шигтгээ чимэг нь үнэндээ гуниг баяр гэсэн хоёр туйлын хооронд л бүжинхэн байх шиг."
Tsopo Bayaraa8 reviewsFollowFollowSeptember 30, 2018Миний хамгийн дуртай ном. Энгийнээр бидний мэдэх бас мэдэхгүй зүйлийг маш сайхнаар дүрсэлдэг. Бас үнэхээр хэрэгтэй зөвөлгөөгбагтаадаг. Номын сүүлд бичсэн миний мэдэхгүй монголын амьдрал. Хүний наймаа, гэр хорооллын хүүхэд, ядуу тарчиг амьдрал. Би хамгийн анх энэ номыг уншичихаад хэдэн өдөр сэтгэл минь хөндүүрлэж, тасралтгүй энэ тухай бодож билээ. Би олон дахин энэ номыг уншсан ч тэр хэсгийг дахиж уншиж зүрхлээгүй. Учир нь одоо надад ямар ч шийдэл гарц байхгүй учираас тэр. Энийг харж хөндөж чадсан энэ залуугийн үргэлж хүндэлж, ажил үйлс бүтээмжтэй байхыг л хүсэх ххэ... Гэхдээ миний сэтгэлийн гүнд...