What do you think?

Залуу нас
Unknown Binding
First published January 1, 1960
About the author
Р. Чойном
10 books62 followersЧойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
Түүний яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд өнөөгийн утга зохиолд эзлэх байр суурийн хувьд асуудал дагуулдаг. Ултай судалгаа ч маш их дутагддаг. Харин түүний захидлуудын үнэ цэнэ бол зүйрлэшгүй.

Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 5 of 5 reviews
December 7, 2017
Цаг нас хоёрыг цагдаж зогсоож болдоггүй,
Цаашаа өнгөрсөн мөчийг эргүүлж авчирж болдоггүй
юутай үнэн үг вэ, энэ найраглалын үг бүр бодролд яасан их оруулваа. Залуу насны алдаж онох тавиланд залуу хүн бүр бүдэрч унасан ч эргээд хүчтэй босох сэтгэлийн тэнхээтэй байгаасай энэ үеийнхэн минь. Ямар ч үед энэ хорвоод,энэ эх орондоо яах гэж ирсэн ээ бодож санаж явах хэрэгтэй гэж энэ ном дахин надад баталлаа.

December 25, 2021
Хатуу сэтгэлт ....
Хаа ч явж магадгүй
Хархан нүдтэй хүүхнүүд минь
Харсан дороо таниарай....
Хаа ч явж магадгүй
Хархан нүдтэй хүүхнүүд минь
Харсан дороо таниарай....
February 19, 2020
Дасна гэдэг илүү юм
Даян дэлхийд байгаагүй ч
Хүснэ гэдгээс хүчтэй юм
Хүний сэтгэлд байдаггүй гэнэ
Даян дэлхийд байгаагүй ч
Хүснэ гэдгээс хүчтэй юм
Хүний сэтгэлд байдаггүй гэнэ
May 27, 2021
Цаг, нас хоёрыг
Цагдаж зогсоож болдоггүй.
Цаашаа өнгөрсөн мөчийг
Эргүүлж авчирч болдоггүй.
Амьдралдаа хүн тэгж
Анзааршгүй бага юмнаас
Айхтар их алддаг байна гэж
Анхил Замбага сэтгэв…
Цагдаж зогсоож болдоггүй.
Цаашаа өнгөрсөн мөчийг
Эргүүлж авчирч болдоггүй.
Амьдралдаа хүн тэгж
Анзааршгүй бага юмнаас
Айхтар их алддаг байна гэж
Анхил Замбага сэтгэв…
March 21, 2014
Мөнөө олсон хайрын дэргэд
Мөнгөн бугуйвч юу юм бэ?
Мөнхийн ийм жаргалын дэргэд
Алтан бөгжөөр ч юугаа хийх вэ?
Мөнгөн бугуйвч юу юм бэ?
Мөнхийн ийм жаргалын дэргэд
Алтан бөгжөөр ч юугаа хийх вэ?
Displaying 1 - 5 of 5 reviews