Тайланд өөрөөр тусгаагүй бол энэхүү Юнител группийн Тогтвортой байдлын тайлан нь 2022 оны 1-р сарын 1-нийөдрөөс 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн хоорондох байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын гүйцэтгэлийн тоо баримтыг нарийвчлан тусгасан бөгөөд санхүүгийн тайланг орлохгүй болно.
Энэхүү тайлангийн агуулга нь БОНЗ-ын нөлөөллийн дотоод үнэлгээнд үндэслэсэн бөгөөд Олон улсын тайлагналын санаачилга (GRI) болон толгой компанийн боловсруулсан тогтвортой байдлын хэмжүүрүүдийн дагуу бэлтгэгдсэн. Толгой компани болон охин компаниуд нь БОНЗ-ын асуудлыг хэрхэн авч үзэж, шийдвэрлэдэг талаар тогтвортой байдлын дэлгэрэнгүй талйанг тусад нь бэлтгэн гаргадаг болно.