Jump to ratings and reviews
Rate this book

Хойт насандаа учирна

Rate this book

341 pages, Paperback

First published January 1, 2012

47 people are currently reading
603 people want to read

About the author

С.Эрдэнэ

11 books76 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
200 (60%)
4 stars
88 (26%)
3 stars
28 (8%)
2 stars
8 (2%)
1 star
6 (1%)
Displaying 1 - 30 of 41 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
September 8, 2017
Монголын түүхийн эгзэгтэй үетэй давхцах ээдрээтэй нэгэн түүхийг энгийн бөгөөд урнаар дүрсэлсэн үнэхээрийн эмгэнэлтэй роман ажээ. Уртаас урт бодол, төсөөлөл, эргэцүүллүүдэд умбав ...

Гяндангийн хуягийн нууцаар өгсөн "хуудас" цаасан дээр Сонровын Цэвэлмаадаа бичсэн сүүлчийн захидалыг номны "бүтэн 6 нүүр"-ийг дамнан үргэлжлүүлдэг нь зохиогчийн бяцхан алдаа юм шиг боловч миний хувьд энэ зохиолын "оргил хэсэг" нь байлаа ...
Profile Image for Oyun-Erdene.
14 reviews13 followers
September 30, 2014
Азгүй хувь тавилан, золгүй ард түмэн, гунигт төгсгөл гээд үнэхээр л эмгэнэлт зохиол юмаа...
Өөрийн шунахай ховдог сэтгэлээсээ болоод бүхэл бүтэн үндэстнийг бүхлээр устгаж чадах сэжүүрийг бий болгож, гэвч эцэст нь юу хийснээ ухаарах боловч аль хэдийн өөрөө эргээд тэрэндээ ороогдож байгаагаар зохиол өрнөдөг. Улсын гэсэн нэрэн дор өөрсдийн эрх мэдэл, алба тушаалын төлөө олон тооны лам хуврагууд энгийн ардууд, гэмгүй малчдыг эсэргүү гэж үзэн хоморголон устгаж байгаагаар зохиолд гардаг...
Гэхдээ хэлмэгдүүлэлтийн он жилүүд бол бодит үнэн түүх юм. Яалтчгүй бодит түүх өгүүлсэн бололхоор тэр үү зохиолыг уншиж байхдаа нээрээ энэ чинь үнэн болсон явдлаас сэдэвлэсэн гэж бодохоор тэр үед төрөөгүйдээ баярлах шиг...
Profile Image for Saruul.
25 reviews
April 15, 2016
Монгол уран зохиол уншаагүй удчихсан байсан болохоор зорьж байгаад хүүгээ салхилуулах зуураа уншсаар дуусгалаа. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл эмэгтэй хүн ер нь сайхан төрөх нь, хэтэрхий сайхан төрөх нь нүгэл л юм байлгүй дээ, нүгэл л юм байна гэж бодогдоод байлаа. Хүн нь хүндээ араатан болчихсон цагын үеийн тухай уншиж байхдаа тэр араатнуудыг буруутгаж бас л чадсангүй. Хэлмэгдэгсдийг буудаж байгаа цэргүүд ч хөөрхий өөр нэгний тушаалаар л бусдыг алж байна. Монгол хүмүүс, Дотоод яамныхан ч гэсэн өөрсдийн хүслээр биш, гадны шахалт шаардлагаар л ийм хүн бус үйлдэл хийж байсан нь эмгэнэлтэй юм даа.
Бусдаас илүү байх нь тийм л их нүгэл юм байх даа.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
June 3, 2019
Монголын болоод дэлхийн түүхэн дэхь хамгийн хар, цусан мөрт он жилүүд бол 1930-иад оны тэр л үе бөгөөд хойд хөршид Сталин, баруунд Гитлер хэмээх удирдагчид үндэстнийг хомроглон устгах буюу геноцидийг бусармагаар үйлдэж байхад манай улсад ч Чойбалсан маршалаар толгойлуулсан Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд зохиомол хэрэг үүсгэн хилсээр маш олон хүнийг хэлмэгдүүлж, зүй бусаар энэ хорвоогоос буцаасны дотор хамгийн их золионд өртсөн өрөвдөлт хувь тавилантай нь буриад зон олон байжээ. Эрдэнэ баавай ч өөрөө эцгийгээ энэ их хэлмэгдлийн шуурганд алдаж, айл хотлоороо өрхөө харлуулсан гунигт тавиланг өөрийн биеэр туулсны хувиар энэхүү зохиол маш амьдлаг, сэтгэлээс урган гарч зүрх шимшрүүлсэн тэр хүнд цөвүүн цагийг нүдний өмнө харагдтал дүрсэлсэн бүтээл болсон. Яндаг мэтийн хорон муу санаатан өөрийн эрх ашиг, хувийн өш хонзонгоор санаанд орсон зүйлийг дэгсдүүлэн зохиоход тэрийг нь уухайлан тосон авч гэм зэмгүй олон эрчүүд, айлын аав нарыг харгис яргалал, бусармагаар тамлан тарчлаахаа ид бах болгодог Эрэнцэн болон Хөх хэмээх хүн дүрст араатнууд ч тоомшгүй олон байжээ. Эдгээр цуст он жилүүдэд Сонров мэтийн эрдэм оюун билэг төгс, хүний хайлан болсон, эх орон, ард түмнийхээ төлөө хэмээсэн хичнээн олон сор сэхээтнүүд хилсээр хүн дүрст араатнуудын харгислалд өртсөн бол? Үзэсгэлэн гоо төрж, эрчүүдийн харааг булаах цэвэрхэн сайхан байсныхаа төлөө хичнээн олон Цэвэлмаанууд эр нөхрийгөө хилс хэрэгт унагаах шалтаг шалтгаан болсноо ч ухаарах сөхөөгүй амьдын хагацал үзэж, гансарсан бол? Хичнээн олон эцэг эхчүүд Цэвэг, Даш мэт гэм зэмгүй үрээ буруу гартны гарын шүүс болгож цээжний махаа бараа бол? Улс үндэстнийг хомроглон устгах, хүнийг огт гэм буруугүй байхад хүчээр гэм зэм хүлээлгэж, гэмт хэрэгтэн болгох нь уучилж болшгүй нүгэл хилэнц билээ.
Profile Image for Hash Shake.
5 reviews3 followers
April 15, 2013
Нэгэн БИтэн зөвхөн өөрийн хомхойгоос болж бүхэл бүтэн үндэстнийг хоморголон хядах замд хөтлөж байсан нь ... манай түүхийн салшгүй бас үнэн дүр төрх байсан шиг ...
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
January 7, 2016
(first published January 1st 2012) гэх юм !? энэнээс өмнө хэвлэгдэж байсан юм аа. Сурагч байхдаа уншиж байсан. Энэ аугаа хүний том бүтээл. 16 настай хүүхдэд хүнддэхээр хэсгүүд олон байсан ч зохиолчийн яруу өгүүлэл, түүхэн үнэн, амьдралын борог магад хар барааныг урнаар илэрхийлж, итгүүлэх чадвар нь энэ номонд дурлуулсан. Буриад биш мөртөө "Буриадууд"-ад хайртай байдаг маань энэ их зохиолчтой л холбоотой буюу.
Profile Image for Enjgaa.
83 reviews16 followers
June 3, 2017
Үнэхээр харамсалтай ... Гол зурж, харамсал төрөх юм. Монголд тохиосон хэлмэгдүүлэлт тэр дундаа Монголоо гэсэн сэтгэлээр нүүн ирсэн Буриадуудыг хэрхэн хэлмэгдүүлсэн, тэдний амссан зовлон, үхэл хагацал, гунигийг харуулжээ. Улс үндэстэн өөрсдөө хүчтэй, эв нэгдэлтэй байхгүй бол хүний тоглоом болох амархан аж. Гэвч Монгол нь монголдоо атаархах, бие биенээ доош татахыг хичээх, худал гүтгэх, ил далд муулан, үнэн худал хэрүүл хутган өөрт ямар ч ашиггүй атал талцан доромжлон бахаа хангах нь хэвээр ... Энэ бүхэн Монголын дараа дараагийн үеүүдэд бүрэн арилаасай гэж хүснэ... 🙏🏼🙏🏼🙏🏼
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
September 17, 2020
ЦУСАН МӨРТ ГУЧААД ОН!
Яавч бидний мартаж болохгүй хэлмэгдүүлэлтийн цусанд будагдсан он жилүүд. Ёстой л одоо нэг жаргаасай билээ хэмээн хүсэж байсан ч түүгээр болохгүй нь жам гэлтэй. Хүмүүс баривчлагдсан хэсгээс эхлээд лавшруулан унших бүрт зүрх зүсэгдэм. Буриад аялгын буюу байнавди, айчланхай зэрэг үгс шигтгэгдсэн хүүрнэл сайтай ялт ч үгүй орчин цагийн монгол хэлийг тодорхойлох зохиолуудын нэг.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Lkhamsuren Dashkhorol.
36 reviews7 followers
June 6, 2022
Анх 9-р ангидаа малын бэлчээрт хэд хонохдоо унших үед Буд, Базар 2 шиг найзтай болохсон л гэж бодож байж билээ.
Харин ахин нэг уншихад зовлон зүдгүүрийн дээд нь амьдын хагацал юм байна гэдгийг ойлголоо. Хайртай хүнээсээ, үр хүүхдээсээ, ирээдүйгээсээ, эх орноосоо хүртэл хагацана гэдэг юутай эмгэнэл вэ...
Нэрт найруулагч Г.Жигжидсүрэн гуайн "Хүн чулууны нулимс" кино бүтээл болон эл хоёр зохиол болвоос 1930-аад оны хүн зоны сэтгэлийн зовлон, шаналалын бодит үнэн юм билээ.
Profile Image for Ulzii.
99 reviews
June 17, 2017
Гайхалтай уран бичлэг, эмзэг энгүүн бодит түүх, хайр хүмүүний амьдрал, атаа жөтөө, хагацал гуниг
This entire review has been hidden because of spoilers.
7 reviews
January 22, 2018
Зохиогчийн илэрхийлэх гэсэн санаа:
Зохиогч яг өөрийн туулсан амьдралаас сэдэвлэсэн учир дүр дүрслэл, үйл явдал тун бодитой 30 аад оны Монголчуудын, тэр дундаа лам нарын болон буриадуудын дундах цуст яргалал, хэлмэгдүүлэлтийг тухайн үеийн төр засагийн байдал хүний мөс чанарыг тэр дундаа ХҮН гэдэг араатнаас долоон дор бүр яргачин болж чаддагийг жигшэн бичжээ. Зохиолын гол түлхүүр хэсэг нь Зохиолын гол дүр төрийн том тушаалтан Сонровын амиа егүүтгэхээс өмнө өөрийн хайрт Цэвэлмаад бичсэн захидал бол тун гайхалтай үнэхээр л сэтгэлийн гүнээс, тасалдах дөхсөн зүрхнийхээ сүүлчийн цусаараа бичихдээ хүртэл ��эр их атаа хорсол, гомдол цөхрөлөө хойч үед даатгаад оддог. Түүний алсын хараа, уужим сэтгэлийг зохиогч гайхалтай илэрхийлсэн байлаа. Ер нь Сонровын Монголынхоо төлөө бичсэн өдрийн тэмдэглэл, гэрээслэл зэрэг нь зохиолчын дотоод мөн чанарыг харуулсан болов уу. Мөн зохиолын төгсгөл бол тун гайхалтай байлаа. Төгсгөхдөө зохиолч зохиолынхоо ерөнхий санааг илэрхийлсэн шийдэл хийсэн ЧОНО гэх хөвчийн араатан тэр нь хөгшин өлөн гичий чоно, олон үр удмаа алуулж хядуулсан ХҮН гэдэг амьтнаас өшөөгөө авах боломж олдсон тэр араатан дайрахын алдад тэр ХҮН нь хядлагаас азаар амьд үлдэж цусанд будагдаж эхийгээ хөнөөлгөсөн хүний балчир үр уйлан гичий чоныг тэврэхэд араатан зөнт чоно хүртэл амьтны үрийг энэрч зохиол төгсдөг. Өнгөрснөө мэдэхгүй Ирээдүйгээ төсөөлөхгүй.
Profile Image for Erdenekhuu.
91 reviews5 followers
June 14, 2023
Хүн гэдэг өөрөө хамгийн харгис АРААТАН юм гэдгийг яруу тод илэрхийлжээ,..
Profile Image for Doore Dooree.
44 reviews1 follower
December 22, 2014
Бидний гэнэн, харанхуй бүдүүлгээс ийм хүнд байдалд үй олноороо туйлширч байгаа нь өрөвдмөөр юм даа
Ганцхан хүнээс гарсан хорон атгаг санаа хөврөөд л буриад зоныг хоморголон хядаж, хэлмэгдүүлж байна.
Одоо цагт бидний дунд ч гэсэн энэ харанхуй бүдүүлэг хэлмэгдүүлэлт үргэлжилсээр л байна шүү дээ. Зүгээр л хэн нэгний атаа хорслоос болоод хүний амьдрал орвонгоороо эргэх нь юу ч биш болчихсон.
Гэр бүлд маань тохиолдсон явдалтай адилхан гэх нь ч хаашаа юм, ямартаа ч хэлмэгдэж, гомдол тээж яваа учраас бүр их хүнд, ойр хүлээж авлаа
Дахин дахин бодоод ингэж шийтгүүлэх нүгэл хийгээгүйсэн гээд бодож шаналах нь бас их ойр байлаа :(
Заавал унших ном!
Profile Image for Солонго.
13 reviews
December 29, 2016
Анх эхлэхдээ л эмгэнэлт зохиол гэж бодож эхэлсэн болохоор Сонровыг яаж үхэх бол гэж өөрийнхөөрөө таамаглан барин уншиж дуусгалаа. Үнэхээр л их хэлмэгдүүлэлтийн үеийн бас нэгэн эмгэнэлт түүх. Заавал унших хэрэгтэй нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан ном болжээ
Profile Image for Munkh-Erdene.
3 reviews
November 8, 2020
Сонровын захидал үнэхээр номын агуулга, үзэл санаа шингэсэн жинхэнэ оргил хэсэг нь байлаа. Цэвэлмаа хүүхний дүр атаархам бөгөөд хөөрхийлтэй. Яндагийг захиаг нь хав парчих болов уу гэж уншиж байх зуураа их л эмээж байлаа.
Profile Image for Oyumaa Dalai.
8 reviews
January 11, 2020
заавал унших номуудын нэг гэж хэлмээр байна. хэлмэгдүүлэлтийн үе, Тухайн цаг үеийн ороо бусгаа хэцүү байдлыг атаархалд автсан зальжин муу хүн хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж байгаа, хүнээс гарч болох муу сэтгэл, бас эсрэгээрээ сайхан сэтгэл, тухайн үеийн залуусын соёл, дурлалт хосуудын харилцаа зэргийг нүдэнд харагдахаар агүүлсэн байдаг. эерэг эсрэг дүрүүдийг дөхүүлэн тайлбарлавал эерэг дүр нь Монте кристо гүн номын Дантестай төстэй гэнэн цайлган байдлаас хохирно, эсрэг дүр нь Гэм зэм романы гол дүртэй төстэй, атааохал үуналаасаа хүн хорлон эцэстээ хийсэн үйлдээ маш их гэмшин байгааг харуулдаг. энэ номноос авсан гол сургамж бол хун шиг цагаан байж болохгүй хорлогдно. хэрээ шиг хар байж болохгүй гэмшилд идэгднэ гэмээр...
Profile Image for нимбэг.
34 reviews
March 28, 2021
Тэртээ говь нутгийн гэнэн агаад үнэнч сэтгэлт хүү, хотын албан хаагч Сонровыг, хувь заяа нь хөтлөн Онон голын буриад зоны, үзэсгэлэнт Цэвэлмаад авчирсан нь, тэд анхны харцаар дурлалцсан нь, учрах ёстой хүмүүс заавал учирдаг гэдгийг бэлхнээ харуулах аж.

Цэвэлмаа, Сонровын захидлыг уншин суух тэр мөч даанч өрөвдөлтэй, харуусалтай...
"...Чимээгүйгээр нулимсаа асгаруулж байгаад удаан уншив. Уншиж дуусгаад ганц үг хэлэлгүй, аан гэж ч дуугаралгүй даашинзаа тайлж тэрлэгээ өмсөөд хамаг юмаа тэр чигээр нь задгай орхин гарч одов..." /263-р тал/

Тэртээ 30-аад он ч ёстой нүгэлт, цуст үе байж дээ...
Profile Image for Munkhzaya Altantsooj.
1 review
December 14, 2020
Эмгэнэлт зохиол гэдгийг мэдэж эхлүүлсэн болохоор сэтгэлээ барин байж уншлаа. Өдий хүртэл уншихгүй хаагуур явж байсан юм болдоо гэж бодож байлаа.
Хайр сэтгэл, атаа жөтөө, харуусал гэмшлээс илүүтэйгээр зохиогчийн бодит амьдралаас бичигдсэн учраас өнөө цагийн бүх залуус уншиж тухайн үеийн аймшигт эмгэнэлт хэлмэгдүүлэлтийн талаар бага ч болов түүхийн мэдлэгээ тэлж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж бодлоо.
Profile Image for Zauza.
4 reviews
January 25, 2023
Хувь тавилан байдаг бол хоёулаа хойт насандаа учиръя…
Цагаа тулбал гоо үзэсгэлэн хүн төрлөхтөнийг аврах биш мөхөөх аюултай юм шигээ. Чухамхүү Цэвэлмаа басганы гоо үзэсгэлэн, наалинхай зан буриад түмэнд гай учруулав уу? Нэгэн эмэгтэйн үзэсгэлэн гоо нь төр түмний үймээн дэгдээх хүчтэй мэт ч энэ бүхэн цаана нэг хувь төөргөөр холбогдож гагцхүү он цагийн огтлолцол нь нэгэн агшинд тохиосон мэт.
Хойт нас гэж байдаг сан бол урьд насны нүгэл гэм хураасны гэм нь энэ насанд илрэх бус уу?
6 reviews
July 28, 2018
Uneheer orowdoltei bs gunig toruulsen nom. Nad shig yumiig eruul uhaanaar harag gd het ih hicheegeed baidag hun, yaj iim baij boldog bainaa? gj buhimdah ayztai unshsaar nomiig duusgalaa. Mongoliin tuuhend iim yum bolj ongorson gehed odoo itgehed berh yumshig. Ene buteeliin achaar mash olon humuus tuhain tsag uyiin talaar tod tosoololtei bolson baih.
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
April 6, 2020
Хүн хүнээсээ л айж явах ёстойг тод томруун харуулжээ. Хүний сувдаг шунахай, хорон муухай сэтгэл хичнээн хор хохирол хагацал зовлон авчирч болдгийг Яндагийн тарьсан балгаас бэлхнээ харж болохоор. Ердөө л өөрийг нь гэж тоогоогүйд өширхсөн өчүүхэн сэтгэлээр бусдын амийг бүрэлгэхээс сийхгүй тийм адгууснаас долоон доор амьтан бол хүн өөрөө юм
Profile Image for Ariuntamir Lkhagvasuren.
1 review
October 10, 2020
"Тэнгэлиг горхины мөнгөн хар ус бэлэвсэн эхнэрийн нулимс мэт мэлтэгнэн урсана" хэмээн эхэлсэн цагаас хойш дуусах хүртэл бодол сэтгэлийг эзэмдэн, хэдэн өдрийн турш баахан бодол болон явав аа. С. Эрдэнэ гуай уран үг, яруу утгын мастер ажээ.
2 reviews
March 26, 2018
Э
This entire review has been hidden because of spoilers.
5 reviews
April 28, 2019
Эмээгийнхээ үргэлж хэлдэг "Үгийн өөд уруу мэдэхгүй" гэдэг үгийг бодитоор мэдрэв.
Монголын хэлний баян хийгээд ярууг ээ! Тэр их баян хийгээд яруу санг ашиглаж чадагчийн агууг ээ! Биширмэ��р юмаа.
Displaying 1 - 30 of 41 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.