Jump to ratings and reviews
Rate this book

Их нүүдэл

Rate this book

495 pages, Hardcover

First published January 1, 1989

4 people are currently reading
23 people want to read

About the author

Anatoly Builov

2 books1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
12 (60%)
4 stars
8 (40%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
7 reviews1 follower
December 1, 2020
ИХ НҮҮДЭЛ
Номын садан нөхөд минь сайн байцгаана уу.
Групп-дээ часхийсэн чансаатай бүтээлийн тэмдэглэл оруулахсан гэсэн бодол хэдийнээс байсан боловч ажил амьдралын бололцоо төдийлөн болж өгөхгүй, хамгийн гол нь "олигтой юм" гартаа барихгүй байсаар өнөөдөртэй золголоо. Гийгүүлсэн юмгүй болохоор гэрийн хаяагаар нүүр буруулан гэлдэрч өнгөрч байсан ч гэсэн өнөөдөр богцоо задлахад нүүр улайхгүй нэг номтой ирсэн нь Анатолий Буйловын "ИХ НҮҮДЭЛ" роман. Овоо оюуны бядтай гэж үнэлж, үгийг нь дуулж явдаг нэгэн анд маань надад гурван жилийн өмнө анх санал болгож байсныг нь хэдхэн хоногийн өмнө ФБ -ээс олж үзээд, номын дэлгүүр хоршоогоор орох бололцоогүй байгаа болохоор интернетээс шүүж шүүрдэж явсаар http://forum.asuult.net/viewtopic.php... холбоосыг олон хоёр гурав хоног уйгагүй дэлгэц ширтэн байж, уншиж дуусгалаа. Агуу их өв соёлын гайхамшиг, аниргүй сүрлэг тайгын нөмөр нөөлөг, амьдралын төлөөх үл зогсох тэмцэл, учрахын баяр, хагацлын гуниг, өргөн их цасан дайдын тасхийм жавар, өр зүрхний гүнээс ундран цалгих их хайрын илч тасралтгүй хөврөх тул номын амт арааны шүлс асгарам. Тайга дүүрэн бэлчих цаагаа хариулж, өсөх бага наснаас өтөл буурал болтлоо байгаль дэлхийнхээ нэгэн эд эс байсаар насаа элээж буй Аханя өвгөний даржин урцанд, Улита бүсгүйн чанасан өтгөн цайг оочлон ёууж, идэр залуустай цуг их тайгын гүнд ангийн мөр хөөн жаргалаа эдлэн явах Николка хүүгийн тавиланд өөрийн эрхгүй атаархал төрнө. Ийм гэр бүл, ийм орчинд нүүдэллэн аж төрсөн хэн гуай ч хүн шиг хүн бололгүй яахав гэсэн сэтгэл төрнө. Хүний амьдрал гэгч угаас ИХ НҮҮДЭЛ юм, энэ их нүүдлийн замд хүн саараа гээж, сайнаа цуглуулсаар орчлонд мөрөө үлдээж, олон түмний сэтгэлд байраа эзэлдэг юм гэдгийг тод томруун ойлгож сэтгэл ихэд хөдлөлөө. Хуучин номын тавиурууд дээр зөндөө харж байсан ч ганц удаа хуудсыг нь сөхөж байгаагүйдээ бяцхан харамссан ч, чанартай ном цагаа болохоор л уншигчийн гар дээр ирдэгдээ гэж бодон баярлаваа.
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
January 16, 2018
Зян Руны "Чонон сүлд" энэ номны хятад хувилбар нь гэхэд болно.
Profile Image for BayRaa.
9 reviews1 follower
November 24, 2024
Гайхалтай зохиол, яг л ийм алтан үеийн амьдралд ойр сайхан зохиол уншмаар санагдаад байсан юм. ХХ зууны Монгол Оросын зохиолууд мундаг өгөөжтэй шүү.
1 review
February 11, 2017
Оросын их нутгаар ээжийгээ даган хэрэн хэрсэн, хэр баргийн юм үзчихсэн гэж бодож явдаг жаал Камчаткийн тайга, зан нь эвдрээгүй хамтралчдын дунд орж амьдралыг жинхэнэ утгаар танин, энэ бүхний дөнгөж захад нь яваагаа ойлгоно.

Ерөөс бид амьдралыг туулж ханахгүй, бүхий л хугацаандаа улам улмаар танин мэдсээр байх их нүүдэл дунд яваа шүү дээ.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.