Jump to ratings and reviews
Rate this book

Хол биш

Rate this book
Асуудлыг маш энгийнээр дэвшүүлэх Чадраабалын Ганжавхлангийн “Хол биш” номын талаар ярьж өгье. Шууд утгаараа ч, хийсвэр утгаараа ч Эверест биднээс хол биш…

Номын эхний хэсэг Эверест бейс кэмп буюу EBC 5364 руу гарсан адал явдлын талаар өгүүлнэ. Яг тухайн мөчид мэдэрсэн эмоци, үйл явдлаа бичсэн болохоор ч тэр үү Эверестийн оргил руу өөрийн биеэр мацсан мэт сэтгэл догдлуулсан, түгшсэн, бахархсан мэдрэмж төрүүлнэ.

Өдрийн сонинд Д. Отгонтуяагийн бичсэнээс эхлэл хэсгийг хуулж тавив

137 pages, Paperback

Published May 14, 2024

2 people are currently reading
14 people want to read

About the author

Ч. Ганжавхлан

7 books27 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
25 (46%)
4 stars
22 (40%)
3 stars
5 (9%)
2 stars
2 (3%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for Dul.
164 reviews2 followers
September 28, 2024
За ёстой л илүү дутуу юм бодолгүй, шууд шийдээд Өмнөговьд ирчихээд, юу ч бодолгүй кофе эргүүлж яваад энэ номыг санамсаргүй олоод уншчихлаа.
Даланзадгад их тайван, чимээгүй, стрессгүй, ажлаа ч “жаргаж” хийгээд байгаа юм шиг санагдаж явав. Кофегоо уунгаа хальтхан гарчиглах гэж байгаад нэг мэдэхэд уншаад дуусчихсан бн, үнэхээр л бүгд хол биш юм шиг санагдчихлаа🤭
Profile Image for Ag.
222 reviews22 followers
August 12, 2024
За ёстой уншсандаа баярлалаа...

Хол биш, хол биш... бүх зүйл хол биш... Олон зүйл нуршихгүй ээ, уран зохиолын ном биш учир би нэг их сэтгэгдлээ бичээд уянгалаад, өөрийхөөрөө дүгнээд байх шаардлагагүй санагдаж байна. Уншсан хүн бүрд, унших үеийн сэтгэл зүйгээс хамаараад нэг хүнд ч дахин дахин унших үед ялгаатай бодол, мэдрэмж төрөх нь гарцаагүй.

Уншсандаа харамсахгүй, эхлүүлчихэд л өөрөө уншигдаад дуусчих ном гэе даа.
Profile Image for Oyun-Erdene.
3 reviews1 follower
Read
May 7, 2025
аливаа зүйлсийг эхлэх болхоороо би заавал шалтаг шалтгаан хайж, хойш тавих аргаа үргэлж олдог. болохгүй бүтэхгүй мэдэхгүй чадахгүй гэж суусаар нэг л мэдхэд олон боломжийг алдаж орхино тэгсэн хэрнээ алдсан боломжиндоо харамсана, бас болоогүй байгаа байдлаа голж шилэх үе ч зөндөө. Энэ байдлаа засах гэж хичээнэ зүтгэнэ хэцүү л байна. гэхдээ би чинь бас яадгаа алдсан хүн бас бишээ хийж явах үедээ өчнөөн зүйлсийг хийж л явлаа. харин нэг эморвол тэр чигээрээ л шааригдаад дүрдээ орчихдог, тэр үедээ ёстой нэг бүтэх зүйлгүй л болношдээ. Энэ номыг уншаад сууж байхдаа нэг л юмыг яс махандаа шингэтэл ойлгож авсан нь БИ л хүсвэл бүх зүйл боломжтой, ХОЛ БИШ байсан юм байна гэдгийг ойлголоо. САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВӨӨ гэж юутай үнэн үг вэ? яг л амьдрал минь явах замаараа явж болох ёстой юм болдгоороо болж байдааг мэдэх юутай сайхан зовлон нь хүртэл амттай, сурж мэдрэх зүйл ихтэй санагдана. Нээрэн л зовлон байхгүй бол жаргалыг танихгүй өнгөрнө шүү дээ. Тиймээ удам угсаа аав ээж уулзаж өнгөрсөн хүн бүхэн минь намайг бүтээж ямар нэгэн гайхалтай мэдрэмж бэлгийг өгдөг ажээ. Бид зөв хүн байж зөв үйлдэл хийж зөв үлгэр жишээ болж байж сая нэг монгол минь зөв замдаа орно. Ингэхийн тулд зөв үйлдэл хийж сэтгэлийн мухар дахь зөв хүндээ хүрэр зам үнэхээр ХОЛ БИШ юм байна шүүү. ҮНСЬЕ
This entire review has been hidden because of spoilers.
6 reviews
February 6, 2026
book#3 Хол биш
Энэ ном яг л багадаа үздэг байсан "сайхан түүхүүд" шиг сэтгэгдлийг өгч байсан. Номын дундуур тэр энэ хол биш гэж зохиолч хэсэг хэсгээр хэлж байхад юу хол гэж бодоод тэрийгээ хол биш гэж хэлсэн нь тодорхой санагдсан. Гэхдээ миний хувьд юу хол юм бол гэдэг нь тодорхой байсангүй. Тэгээд бодоод үзлээ хол гэж бодож алхаад тэр зүйл нь хол биш болон хувирч дараагийн хол руу яваад ч байх шиг, давааны цаана даваа гэдэг нь үү

Надад анх матынхаа хичээлд тэнцэх хол байсан, дараа нь төгсөх хол, гэхдээ дандаа шөнө болох л ойрхон байдаг байсан. Одоо надад юу хол юм бэ ажилд орох уу үгүй ээ, би надад хол санагдах зүйлээ олмоор байна, тэгвэл хол биш болчихно. Ингэж бодож байхад Эверэст ч хол биш байна. Сэтгэлдээ санаандаа юм багтаасаар байгаад сурчихсан ч байж магадгүй, мате намайг хүмүүжүүлж. Эхний жилийнхээ өөрийгөө тэвэрмээр санагдаад байдаг юм, хэцүү байгаа хичээлээ хаячих амь биш заяа биш. Эхлэл болоод Үүр цайх хол биш нь илүү таалагдлаа. Би муу байх эрхтэй гэдгийг дахин санууллаа, муухай аашилж, гаргадаггүй зангаа гаргаж сайн байхын нөгөө тал руу хэлбэлзэж хэр сайн хүн гэдгээ мэднэ. Гэхдээ би муу биш. Гэснээс муу хүнд сайн байх эрх байдаг ч, сайн хүнд муу байх эрх байхгүй учраас муу баймаар байдаг юм.
Profile Image for Binderya Binduush.
22 reviews2 followers
December 29, 2025
Зүгээр л хөнгөхөн хөрвөөд өнгөрөх ном ч гэлээ номонд дурдагдаж байгаа Эверест рүү гарсан аялал, дүү нь хүнд өвчин туссан үе, Монголын хүүхдүүдийн төлөөх сайн үйлсийн эзэд гээд номын зохиогч нь өөрөө том зүрхтэй хүн билээ.
Боорцог ба сарнай шигээ сайхан гулгаад л medium-ийн тэмдэглэл шиг уншигдсан.
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
October 8, 2024
Аз жаргал хол биш ээ, халаасанд чинь бий...^^
Хол гэдэг ухагдахуун үнэндээ бидний оюун бодолд л бий..
Profile Image for Soko.
278 reviews51 followers
February 13, 2025
Хөнгөн бодолд автуулсан бодролын ном
Profile Image for Frank.
55 reviews6 followers
May 10, 2025
Элдэв чамин хэтрүүлэл үгүй, эгэл даруухан тэмдэглэлүүд тийм хол биш, амьдралд дэндүү ойрхон санагдав. Зарим нэг хэсгийг хаа нэг эргүүлж уншин бодолдоо бясалгаж байх хэрэгтэй санагдав.
Profile Image for Togoldor Erdenebileg.
134 reviews23 followers
October 2, 2024
Бие жижиг ч бэлчээр том ном байлаа. Унших явцад танд хэрэгтэй зүйлс, мартагдсан байсан зүйлс нэг мэдэхэд толгойд чинь ороод ирнэ ээ. Уран гоё зүйрлэлүүд олон байсан; "бодлоо аргамжих" гэх мэт.

Энгийн амьдралыг хүүрнэж байгаа хэрнээ гүн рүү нь орсон учир надад хоёр дахь хэсэг нь илүү таалагдав.
Номын өрөлт харин онцгүй байлаа. Анх нээж хараад л текст нь яагаад "bold” байгаа юм бол гэж бодогдсон. Гэхдээ агуулга нь ерөнхийдөө гоё байсан болохоор яваандаа дасчихсан.
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.