Jump to ratings and reviews
Rate this book

Түүвэр зохиолууд

Rate this book
Шүлгүүд, эссэ өгүүллэг, туурь, ойллого, дотоод ойллого, бодрол, үр-бодол, уянгын өгүүлэмж, гуниглуун, халаглуун, дотуур яриа, товчитууд

300 pages, Paperback

First published January 1, 2013

5 people are currently reading
73 people want to read

About the author

Урианхай

1 book6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (58%)
4 stars
5 (20%)
3 stars
5 (20%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
April 3, 2014
Хааяахан ажлаа тараад харуй бүрий орох 19 өнгөрөх үес хүнсний 50 дугаар дэлгүүр явах замд хаа нэг уртаа хар саарал дээлтэй,саарал хар үс сахалтай, өвөрмөц хийцийн малгай духдуйлан тавьсан нуруугаа үүрэн намс намс алхан явахтай таардаг тэр нэгэн хүн бол Д.Урианхай гуай бөлгөө. Эртний юм шиг хэрнээ нэг үед амьдарч ажиллаж байгаадаа хааяа бахархах сэтгэл төрдөг ч очоод дөхөөд сайн байна уу, та гэж хэлж үл чадах хүн. Таньдаг хэрнээ таньдаггүй тэр хүн...
Эмхэтгэгч Д.Гүн-Үйлсийн хүртээлээр 2013 онд энэ ном өлгийдүүлсэн хэдий ч шүүрс алдмаар шимийг нь хүртээд биширмээр сайхан шүлэг, туульс эссэ нь багтаагүй мэт санагдсан /голонгуй байгаа хэдий ч бас энэ бичсэнийг нь ойлгох ухаан хүрэхгүй байна уу гээд өөрийгөө голохоо урдаа тавьсан нь дээр болов уу./
Урианхай гуайн шүлэг, эссэ хичнээн гүн гүнзгий философи агуулан байдгийг бишрэн бишрэн байдгийн хувьд номыг нь арай "муулж" үл чадна даа

Нэрт зохиолч, яруу найрагч, гүн сэтгэгч Д.Урианхайн түүвэр зохиолын эл эмхтгэлд Чамдаа, Модод, Бидэн хоёрын хорвоо, Өчиг, Нулимстай үнэн буюу найрагчийн гуйлга, Нүд, Хүсэл, Харанхуйг шалгаахуй, Ирээдүй, Ижий зовлонт газар, Нигүүрэл буюу зүрхэн тольт зэрэг 30 гаруй шүлэг, Дургүй юм, Ирэх нь үгүй ирээдүй, Дэлхийн зовлон, Ертөнц, Гээгдсэн гурван аугаа, Хоёр далай, хоёр даваа, Хувь заяа, Хий үнэн, Сайны чанар, Юутай сонин, Шинэ үнэр, Монгол зан, Гав, Намрын шар халуун зэрэг 90 шахам эсээ, өгүүллэг, туурь багтсан болно. Өөрийн оюунаараа тунгаан уншихыг зөвлөе.

Хорвоо яагаад чухам бүтсэн шалтгаан
Хоосон чанар яагаад дүүрдэггүйн шалтгаан шиг,
Үнэн яагаад өнөө дандаа ялагддагийн шалтгаан шиг, -
Үл мэдэгдсээр! ...

Хүн төрдөг нь үнэн хэрнээ
Молиго ч юм шиг, -
Үхдэг нь л ганц үнэнээрээ
Хүйлэн хөх сансарын хүрдэнд
Хоног бүр давтагдсаар! ...

Зам эхтэй нь үнэн хэрнээ
Молиго ч юм шиг,
Төгсдөг нь л ганц үнэнээрээ
Замиранга хөх сансарын хүрдэндээ
Өдөр бүр давтагдсаар ! ...
23 reviews4 followers
November 29, 2017
Одоо ч уншсаар байна, ер нь хэзээ ч тэгэж төгс сайхан ойлгохгүй байх...
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
March 9, 2016
Л.Өлзийтөгс найрагчийн "Үзэхийн хязгаар"-т өгүүлдэгчлөн "Аль болох бага юм эдэлж яваад энэ хорвоогоос буцахыг хүсдэг" ариухан сэтгэлт өвгөн зохиолч. Одоо ямар ч ном, ямар ч шүлгийг нь уншсан ерөөс дээрх ганц өгүүлбэр л бодогдоод байх болж... хачин аа
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
April 30, 2015
Ямар ч их удаан уншив даа...
Profile Image for Doore Dooree.
46 reviews1 follower
August 2, 2019
Би ч жаахан том толгойлох гээд байна уу гэсэн үе дээрээ зориуд үе үе барьж авч уншаад баймаар хэхэ
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.