Jump to ratings and reviews
Rate this book

Элс, цас I

Rate this book

Unknown Binding

First published July 15, 1985

13 people are currently reading
187 people want to read

About the author

Ш.Шажинбат

3 books9 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
55 (66%)
4 stars
12 (14%)
3 stars
7 (8%)
2 stars
4 (4%)
1 star
5 (6%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for Munkhbat Otgonbayar.
3 reviews1 follower
February 4, 2017
Элс, цас (Ш.Шажинбат)

80-аад онд туурвигдан гарч байсан энэхүү бүтээл нь 2016 онд дахин хэвлэгдсэн нь энэ бөгөөд 1982 онд 30000 хувь хэвлэгдэж байсан байна. "Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхт баримтаас сэдэвлэсэн уг роман нь яруу тансаг үг хэллэгтэйгээс гадна үйл явдлын өрнөл хоорондын холбоос, дүрүүдийн дүрслэл маш сайн бөгөөд унших явцад аялгуут сайхан Монгол хэлээрээ бахархах сэтгэл ихээр төрөхийн сацуу өөрийгөө болоод бусад одоогийн зарим залуусыг хэрхэн өрөвдөлтэй Монгол хэлтэй болохыг нь гайхан сууж байлаа. Хэдэн өдрийн турш бүр номондоо орчихсон юм шиг зарим дүрүүдийг нь өөрийн эрхгүй хайрлан өрөвдөж мөн бахархаж, нөгөө талаас заримыг нь үзэн ядаж болдогсон бол очоод нударчихмаар санагдаж байсныг нуух юун. Мөн унших явцад яг л өнөөгийн нийгмийн аж байдлыг тод томруунаар биччихсэн мэт сэтгэгдэл төрж маш их зүйлийг эргэцүүлэн бодож суув.

Ном уншиж дууссаны дараах сэтгэгдэл: Даанч болоогүй балчир байна даа чи. Сайн сурч боловсор, хуучны сайхан ном унш, толгойдоо бага ч гэсэн эрдэм хий гэж өөртөө хэлмээр санагдлаа.
Profile Image for Altantuya.
1 review
March 26, 2016
2 боть роман болой.
1900~1921 оны үеийн ард түмний амьдралыг харуулсан бөгөөд хөнгөн,уран бичлэгтэй, өрнөлтэй үйл явдалтай. Манжийн мөлжлөг, ноёдын урвалт, цагаан оросын түрэмгийллийн дор ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа өнөө цагийг дүрсэлсэн юм шиг л сэтгэгдэл төрүүлж байна.
Profile Image for Erdenekhuu.
95 reviews6 followers
December 30, 2023
Сэтгэлд бяцхан хувьсгал хийсэн ном байлөө,..^^
Profile Image for Enhjin Badamzul.
9 reviews2 followers
Read
February 23, 2018
Манжийн харгис дарангуйллыг эсэргүүцэн тэмцсэн зоригт баатруудаараа бахархнам
Манжийн төрийг шүтэж эд баялагт шунан, толгойгоо мэдүүлсэн ноёдыг зэвүүцнэм
Манжийн төрд дарлуулан тартагтаа тулан, зовж шаналсан ардаа өрөвднөм...
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
October 10, 2017
Ёстой л "ажил хийлгэдэггүй роман" юм даа. Элс цас роман нь уншихад дүрслэл сайтай, үг хэллэг нь ямар яруу сайхан юм бэ. Үнэхээр сайхан..... үг хэллэгийг нь дахин дахин уншиж таалагдсан үг хэллэгийг ой тоондоо оруулж авах гэж хичээлээ.
Эр хүн алсын бодолтой, уужуу ухаантай байж, морь, зэвсэг, хүчээр бус тэвчээр, зориг, ухаанаар өөрийгөө чимэглэж байж зөв замаар орж ялалтанд хүрч байгааг, хүн зовлонг сөрж, жаргалыг дагаж амьдрах ёстойг, эр хүн тасартлаа өлсөж чаддаг байх, хагартлаа цадаж чаддаг байх гээд хүнд их бодол ухаарал хайрласан зохиол юм байнаа...
Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз гэж эр хүн ааваасаа ямагт холч ухааныг нь суралцаж, эцэг хүн гэж ямар том нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэдгийг өрнөлийн хажуугаар тод томруунаар дүрслэн харуулсан зохиол байна.
Ард түмний тайван амьдрал, эрх чөлөөний төлөө тэмцсэн түүхэн үйл явдал болох "Улиастайн 2000 цэргийн бослого" гэх түүхэн баримтаас сэдэвлэсэн энэхүү роман нь мөн л хэргэм зэрэг, алдар нэр, эд хөрөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хар шар феодалуудын урвалт шарвалт, тэдний балгаас болж олон харц ард болох монгол цэргүүдийн цус урсаж эцэст нь ардын засаг ялж, энх тайван ямар их хүч хөдөлмөр, цусаар бий болж байгааг гайхамшигтай сайхнаар дүрсэлжээ.

....Монголчууд морьтойгоо бол шувуутай, Ташууртайгаа бол зэвсэгтэй л гэсэн үг...
Profile Image for Batzaya Erdenebileg.
1 review
October 16, 2017
SPOILER ALERT !!! Хятад, хятадын эрлийзүүд, монгол ноёд болон баячууд, цагаан оросууд бол хүн биш ядуу монголчууд, улаантнууд л хүний дээдүүд маягтай бичсэн нь бурууг өөрөөсөө биш гаднаас хайдаг монгол занг харуулсан. 1-р боть бол үйл явдал тасралтгүй өрнөөд харьцангуй сонирхолтой. 2р боть бол дүүрэн намын үүрэг даалгавар орсон маягтай, алдаа ихтэй. Жишээ нь Арсай Сүхбаатартай уулзах юмсан, тэр л хүнтэй уулзах гэж ирсэн шү дэ гээд байж байхад гэнэт ард нь хүн ирэх чимээ гараад эргээд харахад Сүхбаатар ирчихсэн зогсож байгаан. Тэгээд дайн болоод нэг Пулемётчин Арсайг ус аваад ир буу халаад байна гээд усанд явчихаад ирэх хооронд нь буудуулаад өөр хүн пулемётоор нь буудаж байгааг нь харахад Сүхбаатар ирчихсэн буудаж байгаан. Хандармаа бол бараг насанд хүртлээ хүнтэй харьцаж байгаагүй байж ганцаараа амьдраад хэдхэн жил болсон байж л санаа гэж айхтар болоод Шижирээр тоглочихож байгаан. 1р боть дээр Арсай Амаржаргал дээр очно гэж хэлсэн хугацаандаа очилгүй таг болчихдог. Амаржаргал тэгээд нутгийн айлын хуриманд очсон байх үед хэсэг залуус нутгийн хүмүүсээс ч далд газар аваачсан байх үед нь хаанаас ч юм Арсай гэнэт гарч ирээд аварчихаж байгаа юм. Цээмээ Саранзаяаг хүүхдээ 1 настай болоход нь уншаарай гээд захидал өгдөг. Тэр захиаг уншаад гэлэнмаа болсных нь дараа Ханхай Саранзаяаг хоргоохоо больдог. Гэтэл Эрболд бүр том болсныхоо дараа бодохдоо ээжийг нь гэлэнмаа болсны дараа Ханхай гэрээр нь орж гардаг байснаа больсонд их гайхдаг байв гэж. 1-2 настай хүүхэд тийм зүйл анзаарахуу. 1982 онд гарахад нь тухайн үеийн хаалттай байсан нийгмийн бүрэн төлөвшиж амжаагүй хүүхдүүд уншаад хятадыг үзэн ядах phobia-тай болох тэднийг нэмэгдүүлэхэд их нэмэр болсон байх.
Profile Image for Tuvshingerel.
8 reviews
April 26, 2014
Арсай баатар, Эрболд, Шижир, Хандармаа, гэмин, цагаантан, ардын хувьсгал
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.