Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowOctober 5, 2018Бадрууган хэмээх эгэл даруу боловч эгэлгүй нэгэн гайхамшигт хүмүүн байжээ. Авьяас , оюун билэг, хүн чанар , сайхан сэтгэл хэмээх хүмүүний хамгийн эрхэм чанаруудыг цогцлоосон түүний богинохон боловч утга учираар дүүрэн амьдралын түүхийг шимтэн уншсан. Тэрээр аав ээжийн эрхэм хүү, дүү нарын мундаг ах, найзуудын үнэнч нөхөр, халамжит хань, түшигтэй аав, бахархалт удирдан чиглүүлэгч, юунаас илүү Монголын ард түмний бахархалт хүү байсан ажээ. Гэр бүл, найз нөхөд хамтран ажиллагсад гээд ойрын хүн бүхэн түүнийхээ талаар сэтгэлийн нандин дурсамжаа уудалсан сайхан бүтээл болсон.
Ulziisaikhan Jargal53 reviewsFollowFollowMay 16, 2014Тэр хавар мөн ч их тоглож билээ. Салхи хөдөлж, шороо эргээд л, Ууган үсрээд л...бид цэл залуухан явж дээ...Г.ЗолжаргалЭзэн бидний алтан хөмрөгЭнгүй тансаг байгальдаа хайртайЭрэн зууны наран дэнлүүЭрдэнэт хүний бүтээлд хайртай..