Ag220 reviews22 followersFollowFollowAugust 27, 2016Бороо цутгасан хаврын зэврүүн өдөр номын тавиураас сугалсан ном маань Хүнчин. Сугалаад эхний хуудсыг сөхтөл яг л өнөөдөрт таарсан эхлэл.Гадаа бороо шаагьсаар байлаа...Ай даа бороонд шалба нороод алхахсан. Бүх хувцсаа тайлаад нүцгэн гүйхсэн. Яг хүүхэд шиг... гээд л эхлэхээр нь өнөөдөрт яг тохирсон ном байна гэж олзуурхан, эхэлсэн.Хавьд уншаагүй сайхан ном.Хонь хариулдаг хүнийн хоньчин, мал малладаг хүнийг малчин гэдэг, тийм үү? Тэгвэл ах нь Хүнчин л юм даа...Төмөрсүх - Сайхан сэтгэлтэй, сайн хүн, сайн ХҮНЧИН. Харин Дулмаадаа, хөөрхий Хандаад сайн ХҮНЧИН байж чадсан уу? Чадсан гэхэд харамсмаар. Хоёр л биендээ зориулсан асар их хайр байгаа болохоор, санаатайгаар хоёр биенээн хуурч, мэхлээгүй болохоор бүсгүй хүний бусад зовлон, ханийхаа хажууд ганцаардах ганцаардлыг нь үл тоон Дулмаагийн хувьд сайн хүн нь байж чадсан гэе. Гэтэл хөөрхий Хандаагийн хувьд ёстой л хүйтэн төмөр сүх шиг... Яааж хүүхдээ бид хоёрт өг гэж хэлж чадав аа. Эр хүмүүс иймдээ л, хүнийг ойлгож, үнэн сэтгэлээсээ өрөвдөж мэддэггүйдээ л өөрийн гэр бүл, хайрандаа үнэнч байж чаддаг юм болов уу? Ойлгосон, мэдэрсэн нь эхнэрээ хуурдаг... зазаза, зохиолын гол дүр хамгийн сайн хүнийг нь ингэж бичиж болохгүй байх. Дулмаа - энэ дүрээс л эмэгтэй хүн ямар ч тохиолдолд цор ганц амиа биш, өрөөл бусдыг давхар бодож, бусдын төлөө өөрийгөө зольж чаддаг гэдгийг мэдэрсэн. Амьдралын бүх нугачаа, хэцүү, хатуу бүхнийг, сорилт бүрийг ухаантай эмэгтэй хүний хүчээр л айл гэр бүрэн бүтэн давж чаддаг юм байна. Мэдээж энэ бүхний цаад сууринд хайр, үнэнч хайр байж л бат бөх байдын байна.Хандаа - бас л ухаантай эмэгтэй. Жаахан богинохон бодолтой гэчүүл яадаг бол :PӨвөө - азтай өвөө. Цор ганц зээ хүүгээ сайн явааг нь, сайхан бүсгүйг хайрлаж байхыг нь харсан. Цаашид тулгарах хэцүү бүхнээс өмнө өөд болсон нь ямар сайн юм бэ гэж бодогдсон.Алдар - Гэрэлийг яг яагаад үзэн ядаад байгааг нь ойлгоогүй. Бас нээрээ Гэрэл хүүтэйгээ эргэж ирэхэд нь Төмөрсүх гэж нэг юм сандраад, уншиж байсан би дагаж сандраад зүрх өвтгөө хаячихсан. Тэгэхийг бодоход бас л осолтой этгээд шүү. :P Ер нь хүнийг үнэн сэтгэлээсээ, бүрр чин сэтгэлээсээ хайрладаг хүн хэзээ ч муу хүн байж чаддаггүй гэдэг миний бодол улам л батжаад байх юм. Алдар өвөө, Гэрэл хоёроо хайрлан дурсаж байгаа нь үнэхээр л тэр хоёрыг нь би хүртэл хайрлаад байгаа нь... Мартсанаас Алдарын бас нэг хүү Орост мэндэлсэн байхаа. Аня нэг юм хэлэх гээд хэлж амжаагүй хоцорсон шүү дээ.Гэрэл - хөөрхий дөө энэ ном дуусахад гомдолтой санагдсан ганц дүр. Гэхдээ азаар ч юм уу сайн хүнтэй суусаан. Ухаантай хүн гэж эрдэм номтой, хэлтэй устай хүнийг биш Цэвээн шиг, Дулмаа шиг, Гэрэл шиг улсыг л хэлдэг байх даа. Төрөх гээд л өвдөж байхад нь согтуу ирж л байдаг, өвдөөд байна гэхэд нь мэдэрч байгаа ч юм байхгүй. Ухаан мэдрэмж хоёр зэрэг байжийж сайхан эр хүн болох ч юм шиг. Төмөрсүх ч тэр Цэвээн ч тэр аль аль нь сайн, ухаантай улс хирнээ мэдрэмжийн тухайд асуудалтай. Галт - энэ номны хөөрхөн чимэг. Сэтгэлд нэг л ойрхон гоё дүр. Ер нь яадаг юм Дулмаа Галттай суучихаасай гэж хүртэл бодож л байлаа.Жүрмэд - Жүрмэд муу хүн биш юм байлээ шүү :P. Ямар муу хүн амиа хорлох гэж байгаа хоригдлыг болиулах гэж толь амандаа үмхэж байхав дээ. За тэгээд эцэст нь эмэгтэй зохиолч л ингэж хүнийг уйлуулсан, сэтгэлийг эмзэглүүлсэн, дараа нь цэлмээж нулимстай нүдээр сэтгэл хангалууэ инээмсэглүүлсэн зохиолыг бичиж чаддаг юм байна шүү дээ. Сэрээнэнгийн Сосорын дараа дараагийн номыг уншмаар санагдсан. owned-paper-books
Grace Boloroo58 reviews4 followersFollowFollowOctober 28, 2018Hunii setgeliig hondoj chadsan gaihaltai zohiol.. 2 dahi botitoi gedgiig medsengui daraagiin nomiig unshij ehelnee
Misheelt5 reviews1 followerFollowFollowApril 29, 2021"Хүнчин" роман С. Сосор (2 боть) (+16)Мал малладаг хүнийг малчин гэдэг бол Хүн малладаг хүнийг хүнчин гэнэ. Энэхүү номыг 1 үгээр тодорхойл гэвэл би "ТЭМЦЭЛ" гэж нэрлэнэ. Зохиолын гол дүр Алдар санамсаргүй алдаанаас болж 25 жил хатуу хоригтой шоронд хоригдохоор болдог. Түүний өмнөх амьдрал, шоронд буй амьдрал мөн дараах амьдралыг энэхүү 2 боть зохиолд хүүрнэх агаад шоронгийн харгалзагч гэх хүн болгоны сонирхоод байдаггүй хүндхэн мэргэжилийг маш сайн харуулж өгсөн бүтээл юм. Зохиолын дүр бүрийн ааш зан, туулсан амьдралыг болоод дүр хоорондын холбоо хамаарлыг их ойлгомжтой дүрсэлж гаргасан нь зохиолыг унших хүслийг улам их дэвэргэсэн шүү.Томчууд анзаардаггүй байх л даа гэхдээ ихэнх өсвөр насны хүүхдүүд амиа хорлолт, зүгээр л алга болоод өгөх юмсан гэж 1 удаа ч болов бодож байсан удаатай байдаг. Судалгаа ч бий.Бүх хариуцлагаас, амьдралаас зугтах ганц арга нь амиа хорлох гэж ойлгон амьдралгүй болж буй хүүхэд залуучуудын тоо жил ирэх тусам их болж буй нь харамсалтай. Харин би юу гэж бодсон бэ гэхээр энэ зохиолын дүр хааш хаашаагаа 4 алхам зайтай газар 25 жил тэсээд амьдарсан байхад, тэр их гуниг ганцаардлыг мэдэрсэн хэрнээ өөрийгөө буруутгаж өөрийгөө алчихмаар байсан хэрнээ тэр амьдарсаар л байсан. Амьдралын төлөө тэр ТЭМЦЭЖ ЧАДСАН.Амьдралдаа гутраад хийх юм олдохгүй байна гээд сууж байгаа үе чинь хэн нэгний 25 жил мөрөөдөөд зүүдлээд биелэхгүй хүсэл ч байж мэдэх юм. Тэгэхээр зүгээр л амьдралынхаа минут, секунд бүрт АМЬДРААРАЙ гэж хэлье даа❣
Uyangategsh Altansukh103 reviews25 followersFollowFollowDecember 3, 2017Маш их таалагдлаа. Тийм болоод ч нэг хоногт уншаад дуусгалаа.
Enhjin Badamzul9 reviews2 followersFollowFollowReadMarch 28, 2017Хонь хариулдаг хүнийг хоньчин гэдэг, мал малладаг хүнийг малчин гэдэг шиг нэг үгээр хэлэхэд ХҮНЧИН л юм даа.....