Оросын нэрт зохиолч, геологич Владимир Афанасьевич Обручев нь ХХ зууны эхээр хойд Якутыг судлах геологи, газарзүйн эрэл хайгуул, эрдэм шинжилгээний ажлаар явж байхдаа нутгийн хүмүүсээс Хойд мөсөн далайн нэг хэсэгт оньсого бүхий нэгэн дулаан газар байдаг тухай, бас алга болсон онкилон хэмээх омгийнхны тухай сонсож мэджээ.
Ингээд тэрбээр энэ тухай шинжлэх ухааны уран зөгнөлт роман бичихээр шийдэн 1922 онд эхэлж, 1924 онд уг зохиол нь "Санниковын газар буюу Сүүлчийн онкилон омгийнхон" нэртэйгээр хэвлэгдэн гарсан байдаг.
Өнөөг хүртэл үе үеийнхний хайртай номын нэг болж чадсан.